Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2024/00015/И |
Дугаар | 135/ШШ2024/00464 |
Огноо | 2024-04-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2024/00464
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00037/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, оршин суух, утас , овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, гудамж, оршин суух, утас , овогт ******* холбогдох,
23,670,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасандалай,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Зохигчид нь шүүх хуралдаанд дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
“Д.******* нэхэмжилсэн 23,670,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 12,000,000 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч Б.******* би 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 7,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгч дуусгахаар харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Д.******* нэхэмжлэлтэй, Б.******* холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь өөрт олгосон эрхийн дагуу хариуцагч Б.*******тай шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэв.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.******* нь 23,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 12,000,000 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч Б.******* би 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 7,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгч дуусгахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж хуульчилсан.
5.Дээрх хуульд зааснаар зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн үнийн дүн буюу 12,000,000 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж болох 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.******* олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.******* нэхэмжлэлтэй, Б.******* холбогдох иргэний хэрэгт “...Д.******* нь 23,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 12,000,000 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч Б.******* би 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 7,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгч дуусгахаар харилцан тохиролцов” гэж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.******* олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС