Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2024/00464

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.5-д зааснаар Д.******* нэхэмжлэлтэй, Б.******* холбогдох иргэний хэрэгт “...Д.******* нь 23,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 12,000,000 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч Б.******* би 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 7,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгч дуусгахаар харилцан тохиролцов” гэж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.******* олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ЖАВХЛАНТӨГС