Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00066/И |
Дугаар | 147/ШШ2024/00094 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 147/ШШ2024/00094
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4-р баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******н Сумъяа, ******* овогт ******* ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******н *******д холбогдох
“малын үнэ 9,000,000 /есөн сая/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , С.******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би Халзан сумандаа хэдэн малтай байсан ба малын А данс миний нэр дээр байдаг. Ээжийн төрсөн дүү Л.*******ын санал болгосноор хэдэн үхрээ зарж байр авахаар ярилцсан. 2023 оны 9-р сард Л.******* малыг чинь зараад өгье, та нар байраа хайж бай гэж хэлсэн. Ингээд 2023 оны 11-р сард манай 5 үнээг сумын мал мах нядалгааны газарт 1 бүрийг 920,000 төгрөгөөр нийт 4,600,000 төгрөгөөр, 3 эр үхрийг нь идэшний зориулалтаар хувь хүмүүст 1 эр үхрийг 1,800,000 төгрөг, 1 хязаалан эр үхрийг 1,400,000 төгрөг, 1 шүдлэн эр үхрийг 1,200,000 төгрөгөөр өгч, нийт 9,000,000 төгрөг болсон гэж хэлсэн. Тухайн үед зарагдах байр олдоогүй учир ******* та нар мөнгөө үрчихнэ, би банкинд хийчихье гэж хэлсэн. Бид ч итгээд мөнгөө аваагүй. 2024 оны 1-р сард 5 шард 1 өрөө байр авахаар болж Л.*******аас мөнгөө авья гэхэд мөнгийг чинь үрчихсэн гэж хэлсэн. Иймд Л.*******аас 8 үхрийн үнэ 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч , С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг Л.*******аас гаргуулахаар, хариуцагч Л.******* нь 8,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
, С.******* нарын нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох “малын үнэ 9,000,000 /есөн сая/ төгрөг гаргуулах” тухай хэрэгт нэхэмжлэгч , С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг Л.*******аас гаргуулахаар, хариуцагч Л.******* нь 8,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 158,950 төгрөгийн 50 хувь болох 79,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 79.475 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн 50 хувь болох 71,475 төгрөгийг хариуцагч Л.*******аас гаргуулж, нэхэмжлэгч , С.******* нарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч , С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг Л.*******аас гаргуулахаар, хариуцагч Л.******* нь 8,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 158,950 төгрөгийн 50 хувь болох 79,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 79.475 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн 50 хувь болох 71,475 төгрөгийг хариуцагч Л.*******аас гаргуулж, нэхэмжлэгч , С.******* нарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА