Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 147/ШШ2024/00082      

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч П.Болормаа би,

 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж, ******* ******* ******* ******* тоотод байрлах ******* Монгол инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ******* *******-*******01 тоотод оршин суух, овгийн т холбогдох

 

           “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,*******42,874 /хоёр сая зургаан зуун дөчин хоёр мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад            

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч ******* Монгол инвест ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О. нь 2022 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр №112*******30119000019 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр О. 1,339,800 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай, сар бүрийн 15-ны өдөр төлбөр төлөх нөхцөлөөр талууд тохиролцож, гэрээг байгуулсан. О. нь дээрх зээлийн гэрээний төлбөрт огт төлөлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл 1,339,800 төгрөг, зээлийн хүү 1,039,095 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2*******3,979 төгрөг, нийт 2,*******42,874 төгрөгийн өр төлбөртэй байна. Талууд гэрээний 2.1.2-т зээлийн үндсэн хүү сарын 3,5 хувь, 2.1.4-т зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно, 2.1.5-т зээлдэгч нь 2.1.3-т заасан хугацаанд эргэн төлөлтийн дагуу төлөөгүй тохиолдолд зээл төлөх эцсийн хугацаа дуусахаас үл хамааран үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус тохиролцсон. Иймд О.ээс барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,339,800 төгрөг, зээлийн хүү 1,039,095 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2*******3,979 төгрөг, нийт 2,*******42,874 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн хүү болох 1,039,095 төгрөгний 50 хувь болох 519,547 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр 2,123,32******* төгрөгийг О.ээс гаргуулахаар, хариуцагч О. нь 2,123,32******* төгрөгийг ******* Монгол инвест ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* Монгол инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.т холбогдох “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,*******42,874 /хоёр сая зургаан зуун дөчин хоёр мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулах” тухай  хэрэгт нэхэмжлэгч ******* Монгол инвест ББСБ ХХК нь үндсэн зээлийн хүү болох 1,039,095 төгрөгний 50 хувь болох 519,547 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр 2,123,32******* төгрөгийг О.ээс гаргуулахаар, хариуцагч О. нь 2,123,32******* төгрөгийг ******* Монгол инвест ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 58,404 төгрөгийн 50 хувь болох 29,202 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 29.202 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48,923 төгрөгийн 50 хувь болох 24,4*******1 төгрөгийг хариуцагч О.ээс гаргуулж, нэхэмжлэгч ******* Монгол инвест ББСБ ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.

         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* Монгол инвест ББСБ ХХК нь үндсэн зээлийн хүү болох 1,039,095 төгрөгний 50 хувь болох 519,547 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр 2,123,32******* төгрөгийг О.ээс гаргуулахаар, хариуцагч О. нь үлдэгдэл төлбөр 2,123,32******* төгрөгийг ******* Монгол инвест ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 58,404 төгрөгийн 50 хувь болох 29,202 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 29.202 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48,923 төгрөгийн 50 хувь болох 24,4*******1 төгрөгийг хариуцагч О.ээс гаргуулж, нэхэмжлэгч ******* Монгол инвест ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                          ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА