Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 147/ШШ2024/00085     

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч П.Болормаа би,

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, ******* тоотод оршин суух Луузан овогт ******* нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Наран сумын 3-р баг, ******* тоотод   оршин суух ******* овогт ******* холбогдох

 

  “Зээлийн гэрээний үүрэгт 1,890,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2023 оны 07 сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 03 сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй ******* зээлүүлсэн. Өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө болон хүүг авч чадаагүй байна. Тэрээр одоо Наран суманд оршин суудаг.

            Түүнээс үндсэн зээл 900,000 төгрөг, хүү 990,000 төгрөг, нийт 1,890,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* миний бие 1,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 590.000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 1.300.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор ******* гаргуулахаар, Э.******* нь 1,300,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******ын нэхэмжлэлтэй, ******* холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 1,890,000 төгрөг гаргуулах” тухай хэрэгт нэхэмжлэгч ******* нь 1,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 590.000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 1.300.000 төгрөгийг ******* гаргуулахаар, Э.******* нь 1,300,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 45,190 төгрөгийн 50 хувь болох 22,595 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 22.595 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,750 төгрөгийн 50 хувь болох 17,875 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж, нэхэмжлэгч *******т тус тус олгохоор шийдвэрлэлээ.

         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь 1,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 590.000 төгрөгөөр багасгаж, 1.300.000 төгрөгийг ******* гаргуулахаар, Э.******* нь 1,300,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 45,190 төгрөгийн 50 хувь болох 22,595 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 22.595 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,750 төгрөгийн 50 хувь болох 17,875 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж, нэхэмжлэгч *******т тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                          ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА