Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 150/ШШ2024/00107

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр                               Дугаар 150/ШШ2024/00107******* аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ******* хот, ******* дүүрэг, ..... дугаар хороо, “......................” ....... давхар  “......................” ХХК-ний (РД:.................) нэхэмжлэлтэй ******* аймаг, ******* сум, ...... дүгээр баг, ......... тоотод байрлах “.................” ХХК-д (РД:................) холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,247,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

“...................” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч "......................." ХХК нь хариуцагч "..............." ХХК-тай 2023 оны 05 сарын 01-ны өдөр TtB/23/1456 дугаартай "Дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг.

Нэхэмжлэгч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан боловч хариуцагч нь гэрээний 6.1 дахь хэсэгт "Худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сарын 25-ны өдрийн дотор худалдагч талын эзэмшлийн Хаан банк дахь .................. тоот дансанд шилжүүлнэ" гэж заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй буюу барааны үнэ болох 4,831,591 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй, удахгүй төлнө, одоо мөнгө хийлээ гэх мэтээр хугацаа хойшлуулсаар өдийг хүрсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь алданги тооцон авах эрхтэй бөгөөд 2023 оны 07 сарын 25-ны өдөр төлбөрөө төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 2,415,795 төгрөг болж байна   .

Иймд хариуцагч "................" ХХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 4,831,591 төгрөг, алдангид 2,415,795 төгрөг нийт нийт 7,247,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа ............................... ХХК-ийн нэрэмжлэлтэй ............... ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан буюу 5,138,000 төгрөгийг төлүүлэхээр болсон ба хариуцагч .................... ХХК нь уг дүнг хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон. Иймд бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“......................” ХХК-нь “.....................” ХХК-наас 7,247,836 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч “...........................” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,247,836 төгрөгийн зарим хэсэг болох 2,109,836 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 5,138,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “........................” ХХК-нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 20 дугаар хуудас),

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...........................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,915 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул “..........................” ХХК-ний төлөх улсын тэмдэгтийн хураамж 130,915 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар “.......................” ХХК-нь хариуцагч “..................” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,247,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,109,836 төгрөгөөс татгалзаж, үлдсэн төлбөр 5,138,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “.................” ХХК-нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.....................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,315 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.......................” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 97158 төгрөг, орон нутгийн орлогоос 97158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........................” ХХК  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА