Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э******* ******* ******* ХХК /РД:6*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал ж******* сайд,

Гуравдагч этгээд: а ХХК нарын хоорондын Байгаль орчин, аялал ж******* яамны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай газар ашиглуулах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Э******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал ж******* яамны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай газар ашиглуулах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Э******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Э******* ******* ******* ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал ж******* яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандан ...манай *******мпани Богдхан уулын Дархан цаазат газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд 8000 м.кв талбайд аялал ж******* чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа тул газар ашиглах эрх олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Улмаар Байгаль орчин, аялал ж******* яамнаас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0 дугаар албан бичгээр нэхэмжлэгч *******мпанид хандан ...Танай *******мпаниас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичигтэй танилцлаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тоот саналд тусгагдсан төсөл хэрэгжүүлэх 8018.1 м2 газрын байршил нь бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байх тул газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж, материалыг эх хувиар буцаав гэжээ.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Э******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

3.1. Э******* ******* *******" ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулалгүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана хэмээн зааснаар анх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны дугаар 5 дугаар сарын 11-ний өдрийн 21/10 тоот албан бичгээр хандан Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд 8018.1 м2 газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар ашиглах хүсэлтийг гаргасан байдаг.

Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэж зааснаар 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн газрын кадастрын мэдээллийн сан-аар танай *******мпанийн хүсэлт гаргасан солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй болохыг тодорхойлж, холбогдох саналыг Байгаль орчин, аялал ж******* яамны тусгай хамгаалалттай бус нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн.

Байгаль орчин аялал, ж******* яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шинээр газар олгохыг хориглосон гэсэн үндэслэлээр тус *******мпанийн газар ашиглах эрх авах хүсэлтийг хүлээн аваагүй тул манай *******мпани нь хүсэлтээ гаргаагүй явж байгаад 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд байрлах 8018.1 м.кв. газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг гаргасан.

Уг хүсэлтдээ Э******* Аялал ж******* цогцолборын төсөл төлөвлөгөө, тайлан, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1/85 дугаартай санал зэргийг хавсарган өгсөн байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараахь үйл ажиллагаа явуулж болно 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, 33 дугаар зүйлийн 33.1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж тус тус заасны дагуу Э******* ******* ******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд 8018.1 м2 газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар ашиглах хүсэлтийг гаргасан юм. санал зэргийг хавсарган өгсөн байдаг.

Гэтэл Байгаль орчин, аялал ж******* яамнаас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тоот саналд тусгагдсан төсөл хэрэгжүүлэх 8018.1 м2 газрын байршил нь бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байх тул газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/85 дугаартай саналыг хүргүүлэх үед Э******* ******* ******* ХХК-ийн хүсэлт гаргасан солбицол бүхий газрын байршил нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй байсан бөгөөд Байгаль орчин, аялал ж******* яамны дурдаж буй Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгтэй зөрчилдөх хууль зүйн үндэслэлгүй юм.

3.2 Түүнчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ гэж зааснаар хэрэв манай *******мпанийн хүсэлт гаргасан солбицол бүхий байршилд хоёр буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан бол газар ашиглалтын зориулалт, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл гэх зэргийг судалж, төсөл сонгон шалгаруулалт хийх ёстой байсан гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд нотлох баримтууд цугларсан бөгөөд А ХХК-д газар ашиглах эрхийг олгосон Байгаль орчин аялал ж******* сайдын тушаал бусад баримтууд нь шүүхэд ирсэн. А ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналтай юм байна. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин аялал ж******* яаманд газар ашиглах тухай хүсэлтээ гаргасан юм байна. Энэ хоорондох хугацаагаа тайлбарлахдаа *******видын үеийн нөхцөл байдалтай холбож хүсэлтээ гаргах боломжгүй байсан талаар тайлбарладаг. Энэ хүсэлтийг Байгаль орчин аялал ж******* яам 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл уулын төлөв байдал өөрчлөгдөх болон орц, гарцын асуудал байгаа тул хаасан тэмдэглэгээтэй явж байгаа. А ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргасан нотлох баримт өчигдөр шүүхэд ирсэн байсан. Газар ашиглах эрхээ авсан байсан гэж ойлгож байгаа.

Тухайн зөвшөөрөл авахдаа ямар баримт бичгийг хавсаргаж байгаа вэ гэвэл 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал, 2019 оны төслөө хавсаргаад холбогдох баримтуудаа өгч энэ газар ашиглах эрхийг авсан юм байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн санал өгсний дагуу Байгаль орчин аялал ж******* яамнаас татгалзсан тул Э******* ******* ******* ХХК-ний хувьд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай саналыг хүргүүлсэн юм байна.

Гуравдагч этгээд нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дэмжих бичиг авах тухай хүсэлтээ гаргасан юм байна. 2020 оны 1 дүгээр сард 73 дугаартай дэмжих бичгээ авсан бөгөөд 2021 оны 5 дугаар сард хүсэлтээ яаманд өгсөн боловч ямар газар гэдэг нь тодорхойгүй байна. Үзлэг хийхэд албан тоотоос өөр баримт гараагүй бөгөөд үүнийг өөр газар өгсөн гэх нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргадаг. Хүсэлт гаргасны дагуу 2021 оны 8 дугаар сард дэмжих бичгээ авахад тухайн газар өөр этгээдийн газар ашиглах эрхтэй давхацсан зүйл байхгүй танай *******мпани уг газрыг төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд ашиглахад татгалзах зүйлгүй гэх бичгийг Байгаль орчин аялал ж******* яам руу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас явуулж байгаа.

Журмаараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бүх дэмжих бичгээ яаманд өгдөг. Манай бичиг яам руу хэзээ явах вэ? гэвэл тус албан тоот гарсан даруй буюу 2021 оны 8 дугаар сард явуулсан байх ёстой. Манай зүгээс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтээ гаргасан. Энэ үед зөвхөн манай дэмжих санал хүчин төгөлдөр байсан. Гуравдагч этгээдийн дэмжих саналын дагуу хүсэлт гаргахад яам татгалзсан. Иймд гуравдагч этгээд дэмжих саналаа дахиж авах ёстой. Мөн холбогдох төслөө шинэчлэх ёстой. Яагаад гэвэл манай төсөл 2021 огноотой төсөл байхад гуравдагч этгээдийн төсөл 2019 оны огноотой төсөл байгаа юм. Үүн дээр төсөл сонгон шалгаруулалт заавал явагдах ёстой.

Эдгээр төслийг хооронд нь харьцуулаад хамгийн сайныг нь сонгох ёстой. Уг асуудал яригдахгүй гэвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт болох ёстой байсан. Нэг зүйл дээр ойлгомжгүй байдал үүсэж байгаа нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд хүсэлтээ гаргаад сар гаруй хугацааны дараа манай *******мпани хүсэлтээ өгч байхад энэ хооронд яагаад эдгээр төслүүдийг хооронд нь хянахгүй байгаа юм бэ? Манай төсөл нь ойлгомжгүй үлдээд байна.

Иймд гуравдагч этгээдийн газар ашиглах эрх олж авсан процесс нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул энэ нөхцөл байдлыг яамны зүгээс хянаж үзээд явах ёстой байсан. гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

5.1. Байгаль орчин, аялал ж******* яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нь Э******* ******* ******* ХХК-д хандаж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Тус албан бичгийн агуулга нь хүсэлт гаргасан газар нь бусад этгээдийн ашиглалтын газартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж байна гэжээ.

Байгаль орчин аялал ж******* яамны энэхүү Газрын тухай хуулийг биелүүлж гаргасан албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Мөн нэхэмжлэгчид энэхүү албан бичгийг ямар хуулийг зөрчсөн, буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа талаар тодорхой үндэслэл байхгүй байна. Байгаль орчин аялал ж******* яам хуульд заасан журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.2. Нэхэмжлэгч *******мпани 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11/85 дугаартай дэмжих саналаа авсан бөгөөд авсныхаа дараа өөрийнхөө төсөлтэй, газар ашиглах тухай хүсэлттэйгээ хамтаар Байгаль орчин аялал ж******* яаманд ирүүлдэг.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа шууд манай яаманд дэмжих бичгээ явуулдаггүй. Нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дэмжих бичгээ авсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шинээр газар олгохыг хориглосон шийдвэр гарсан. Энэ хооронд 3-н сарын хугацаа байх бөгөөд энэ хооронд газар ашиглах эрх хүсэх боломжтой байсан. Нэхэмжлэгч тайлбартаа газар ашиглах эрх хүссэн боловч аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ хүсэлтээ өгсөн талаараа нотлоогүй. Магадгүй 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өгсөн байх боломжтой. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хүсэлтээ гаргаад явж болох байсан. Гэтэл яагаад заавал бүтэн жилийн дараа газар ашиглах эрх хүссэн хүсэлтээ явуулсан юм бэ? 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан хүсэлтдээ дэмжих бичгээ дахиж авах ёстой байсан гэсэн шаардлага тавигдана.

Дэмжих бичгээ аваад жилийн дараа хүсэлтээ гаргаж байгаа тохиолдолд тухайн газар өөр хэн нэгэн хүн газар ашиглах эрх авсан байх боломжтой гэдгийг нэхэмжлэгч өөрөө ч мэдэж байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан бусад этгээдийн газартай давхцалгүй байх гэсэн шаардлагыг хангахгүй байгаа учир газар ашиглах эрх олгох боломжгүй байсан.

5.3. Гуравдагч этгээдийн хүсэлт нь газар ашиглах эрх түр хориглосон тушаал болон Газрын тухай хуулийг ч зөрчихгүй байгаа. Гуравдагч этгээдийн төслийг ярьж байна. 2019 оны төсөл байна, өөрчлөх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Газар ашиглах эрх олгоход тухайн төсөл нь хэдэн оны төсөл байх нь төдийлөн ач холбогдолгүй. Тухайн төслийг 2019 онд боловсруулаад 2021 онд хэрэгжүүлэх гэж байгаа гэж хүсэлт гаргах боломжтой. Харин газар ашиглах хүсэлт гаргасныхаа дараа тухайн төсөл дээрээ байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийлгэсэн байхыг шаарддаг. Иймд 2019 оны төслийг 2021 онд хэрэгжүүлж болохгүй гэдэг шаардлага байхгүй. Иймд гуравдагч этгээдийн газар ашиглах эрх хүссэн хүсэлт болон түүнийг шийдвэрлэсэн шийдвэр нь хууль тогтоомж зөрчөөгүй.

5.4. А ХХК-ийн газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу гэж харж байгаа. Нэхэмжлэгчийн өмнө нь хүсэлтээ гаргахад түүнийг хүлээж аваагүй гэх тайлбарыг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Иймд тухайн хүсэлтээ газар ашиглах эрх олгохыг хориглосон үед эсхүл хүсэлтээ гаргаагүй байх боломжтой гэж үзэж байгаа юм.

Нэхэмжлэлд мөн Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг дурдсан байдаг. Уг заалтад хоёр этгээд нэг газарт газар ашиглах эрх хүссэн бол тухайн этгээдүүдийг харьцуулах тухай заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин аялал ж******* яамны бичиг хэргийн дотоод системийг шалгахад нэхэмжлэгч Э******* ******* ******* ХХК-аас тухайн үед газар ашиглах эрх хүссэн А ХХК-ийн хүсэлттэй давхардуулан хүсэлт гаргасан зүйл байдаггүй.

Гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон тушаал болон нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох боломжгүй байна гэсэн шийдвэр нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. гэв.

6. Гуравдагч этгээд А ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

6.1. Газраа зохих ёсоор ашиглаж байгаа тухай: Адвентайж ХХК-нь Байгаль орчин, аялал ж******* сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/322 тоот тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын Залаатын аманд 8854мгазар ашиглах эрхтэй болж 0 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан.

Бид өнөөдрийг хүртэл тус газраа зохих журмын дагуу ашиглаж, аялал ж******* цогцолбор бүтээн байгуулахаар төлөвлөж, холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас зохих зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байна.

Бидний зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр газар ашиглах гуравласан гэрээ байгуулж, тус гэрээний тав дугаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн.

Түүнчлэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ашиглах эрх бүхий газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэж батлуулсан ба нарийвчилсан үнэлгээний ажил идэвхтэй явагдаж байгаа юм.

6.2. Газар ашиглах эрх үүссэн цаг хугацааны тухай: А******* ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр №001 тоот албан бичгээр Богдхан уулын дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаа-нд хандан Богдхан Уулын Залаатын аманд газар ашиглах тухай хүсэлт гаргаж 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 23 тоот санал авсан.

Тус саналд дурдсанаар 8854м2 газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй хэмээн тэмдэглэсэн байдаг.

Тухайн цаг үед газар ашиглах эрхийн гэрчилгээгээ авч, гэрээ байгуулах гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Цар тахлын хатуу хөл хорио хоёр жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсний дараагаар бид санал авсан газартаа үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, газар ашиглах эрхийн гэрчилгээгээ авч, гэрээ байгуулан ажиллаж ирсэн.

Нэхэмжлэгч Э******* Д******* ХХК-ийн хувьд гуравдагч этгээдээс бүтэн нэг жил хагасын дараа газар ашиглах санал авсан ба тус санал нь төсөл сонгон шалгаруулалтын замаар олгохоор зохицуулалттай олгогдсон байдаг.

Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой асуудал нь гуравдагч этгээдэд хамааралгүй ба хариуцагч байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд гуравдагч этгээд нь төсөл сонгон шалгаруулалтын асуудал яригдахаас өмнө газар ашиглах санал авч, хүчин төгөлдөр гэрчилгээ, гэрээний үндсэн дээр газраа хууль ёсоор ашиглаж ирсэн байдаг.

Үүнээс гадна гуравдагч этгээд А******* ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №73 тоот санал өгсний дараагаар өөр иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах санал өгсөн талаар гуравдагч этгээд нь мэдэх боломжгүй ба цар тахлаас үүдэн газар ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй байх хугацаанд нэхэмжлэгчид газар ашиглах санал олгосон нь нэг газар дээр давхардуулан хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Үүнээс үзэхэд хамгаалалтын захиргааны хариуцлагагүй байдлаас үүдэж бий болсон асуудлаас болж гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөх боломжгүй юм.

6.3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны чиг үүргийнхээ дагуу гаргасан албан бичиг буюу Байгаль орчин аялал ж******* яамны 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 0 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй, хариуцагчаас хуульд заасны дагуу зохих хариуг өгсөн байна.

Мөн маргаан бүхий Байгаль орчин аялал ж******* яамны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай албан бичгийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд эс үйлдэхүй гэдэг нь захиргааны байгууллагад ямар нэгэн үүрэг байсан, шийдэх хугацаа болсон боловч тухайн байгууллага, албан тушаалтан уг асуудлыг шийдээгүй, хийгээгүй, биелүүлээгүй бол хууль бус эс үйлдэхүйд хамаарна.

Харин хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн гаргасан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тоот хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 тоот албан бичгээр хариу өгсөн байгааг хууль бус эс үйлдэхүй гаргасан, зохих журмын дагуу шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Аливаа этгээдийн гаргасан хүсэлт болгонд эерэг нөлөөлөл бүхий акт гаргах үүргийг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

7.1 Манай *******мпани хувьд 2019 онд байгуулагдаад аялал ж******* чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг *******мпани байгаа. Байгаль орчин аялал ж******* сайдын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А322 дугаар тушаалын дагуу Богдхан уулын дархан цаазат газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд байрлах 8854 м.кв. газар ашиглаж ирсэн.

Байгаль орчин аялал ж******* яамны сайдын тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А322 дугаар тушаалын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээгээ гаргуулж аваад 30 хоногийн дотор буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гуравласан гэрээгээ байгуулж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

Манай байгууллага тус газар дээр аялал ж******* цогцолбороо барих гээд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавраа аваад тус даалгаврын дагуу бүтээн байгуулалтаа хийж байгаа.

Өнөөдрийн байдлаар скиз зургаа батлуулж, тог цахилгааны асуудлаа шийдээд явж байгаа *******мпани байгаа юм.

7.2 Нэхэмжлэгчийн хувьд анх газар ашиглах эрхээ 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан бөгөөд энэ баримт хавтаст хэргийг 17, 40, 41 дүгээр хуудсанд байгаа.

Нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 10 дугаар албан бичгээр хүсэлтээ гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ хүсэлт гаргасан газар нь Жаргалантын ам буюу Нүхтийн ам байгаа.

Хавтаст хэрэгт авагдсанаар 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүсэлтээ гаргаад үүний дагуу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 11/85 гэх саналаа авсан байгаа.

Харин гуравдагч этгээд А*******" ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээ гаргаж 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 23 тоот санал авсан буюу нэхэмжлэгчээс даруй нэг жил зургаан сарын өмнө хүсэлтээ гаргаад саналаа авсан байгаа юм.

7.3 Мөн гуравдагч этгээд нь холбогдох баримт бичгээ бүгдийг нь өгч газар ашиглах эрхтэй болсон ч *******видын цаг үе таарсан учир энэ боломж хязгаарлагдсан.

Тухайн үед газрын гэрчилгээгээ авах боломжтой байсан ч ашиглахгүй газрын төлбөр явах зэрэг сөрөг асуудал үүсэж байгаа учраас Байгаль орчин аялал ж******* яамнаас гэрчилгээг өгөөгүй.

Харин нэхэмжлэгчийн хувьд хавтаст хэргээс харахад төсөл болон кадастрын зураг л өгсөн байдаг. Харин манай хувьд хөрс болон усны шинжилгээ, нарийвчилсан үнэлгээ гэх мэт үйл ажиллагааг 2019 онд авсан зааврын дагуу хийж байсан. Нэхэмжлэгчийн санал авсан болон хүсэлт гаргасан зөрүүтэй байдал гарч байна.

7.4 Мөн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийг тайлбартаа өөр газартай хамааралтай гэдгийг гуравдагч этгээд нотолж чадахгүй гэж байна. Тэгвэл үүнийг тухайн газартай хамааралтай гэдгийг нь нэхэмжлэгч тал хэрхэн нотолж байгаа юм бэ?

Манай *******мпанийн баримт бичгийг дутуу шинэчилж өгөөгүй гэж тайлбарлаж байна. Тэгвэл нэхэмжлэгч *******мпани 2021 оны 8 дугаар сард саналаа авсан хүсэлтээ 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гаргасан. Энэ хугацаанд шинэчлэл байхгүй хуучин санал, хуучин төслөө өгсөн.

Гуравдагч этгээдийн дэмжих саналыг 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээж аваад татгалзсан гэж тайлбарлаж байна. Нотлох баримт шинжлэн судлах явцад гэрчилгээний ард талд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн саналыг үндэслэсэн гэж үндэслэлээ бичсэн байгаа.

7.5 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2 дахь хэсгийн талаар талууд нэлээдгүй ярилцаж байна. Үүнээс харах юм бол ямар тохиолдолд нэг газар дээр зэрэг хүсэлт гаргасан гэж үзэх юм бэ? Яаж тендер сонгон шалгаруулах үйл явц явагдах юм бэ? гэдэг асуудал нь тодорхойгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт хоёр ба түүнээс дээш этгээд газар ашиглах тухай хүсэлт гаргавал гэж бичсэн байна. Харин хоёр ба түүнээс дээш этгээд санал авсан бол гэж бичээгүй байна. А******* ХХК-ийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээ гаргаад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр саналаа авсан байсан. Э******* ******* ******* ХХК-ийн хувьд энэ хугацаанд газар ашиглах хүсэлт гаргасан бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасанд хамаарна. Үүнээс биш саналын талаар огт яриагүй. Санал авснаас хойш *******видын цар тахлын үе байсан бөгөөд 2021 оны 8 дугаар сард Э******* ******* ******* ХХК-д дэмжих санал өгсөн нь манай *******мпанитай огт хамааралгүй.

Мөн нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай газар ашиглуулах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан байгаа.

7.6 Эс үйлдэхүй гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалт юм. Ерөнхийд нь авч үзвэл захиргааны байгууллагад ямар нэгэн үүрэг байсан, түүнийгээ хэрэгжүүлээгүй талаарх ойлголт байгаа юм. Энэ тохиолдолд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүй юм бэ? Ямар үүргээ биелүүлээгүйгээс үүдэж нэхэмжлэгч талын ямар эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм бэ?

Дараагийн шаардлага нь "Э******* ******* *******" ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах гэсэн байгаа.

Энэ хүсэлт нь хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан Залаатын аманд газар ашиглах эрх олгож өгнө үү? гэх хүсэлт байгаа юм. Үүнийг Байгаль орчин аялал ж******* яам 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээрээ давхцалтай байна гэж шийдвэрлэсэн байгаа юм.

Иргэнээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 болон 15 дугаар зүйлд төрийн байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд ямар шийдвэр гаргаж болох талаар заасан байгаа. Гэхдээ энэ шаардлага нь хууль дүрмийн дагуу шийдвэрлүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Үүнийг төрийн байгууллага зохих журмын дагуу шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөлд нийцсэн акт байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурдсан байна.

Нэхэмжлэгч 2022 оны 8 дугаар сарын 31-нд хүсэлтээ гаргасан байна. Сайдын газар эзэмшүүлэх эрх олгосон тушаал 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байна. Иймд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан байна.

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан бичиг хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хүчингүй болсон тул Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэх юм уу? Тус шийдвэр хүчингүй болсноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх юм бэ?

Эцэст нь хэлэхэд хариуцагчийн зүгээс шийдвэр гаргасан байхад түүнийг эс үйлдэхүй байна гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь Байгаль орчин аялал ж******* сайдын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан бичгийн хууль зүйн үндэслэл дээр нь маргахгүй байгаа. Мөн нэхэмжлэгчийн гаргаж байгаа хүсэлт нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаагүй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт хэд хэдэн хүсэлт гаргасан байгууллагаас нэг байгууллагыг нь сонгоод Байгаль орчин аялал ж******* яаманд хүргүүлэх тухай заалт юм. Түүнээс биш хоёр санал зэрэг явуулахад Байгаль орчин аялал ж******* яам нэгийг нь сонгоод тушаал гаргах тухай заалт биш юм. Түүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

9. Нэхэмжлэгч Э******* ******* ******* ХХК-иас Байгаль орчин, аялал ж******* сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал ж******* яамны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай газар ашиглуулах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Э******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр хүсэлт гаргасан солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй болохыг тодорхойлж, холбогдох саналыг хүргүүлсэн...хоёр буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан бол төсөл сонгон шалгаруулалт хийх ёстой... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт нь гуравдагч этгээдийн хүсэлтээс хойш ирсэн...,тушаал хуулийн дагуу гарсан...,газар ашиглах хүсэлт гаргасныхаа дараа тухайн төсөл дээрээ байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийлгэсэн байхыг шаардана гэж, гуравдагч этгээдээс ...манай *******мпани нэхэмжлэгчээс нэг жил зургаан сарын өмнө хүсэлтээ гаргаад саналаа авсан... хариуцагчийн зүгээс шийдвэр гаргасан байхад түүнийг эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй... гэж тус тус маргаж байна.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  а ХХК-иас Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан ...Аялал ж******* баазын үйл ажиллагааны зөвшөөрөл, тохирох газрыг олгож өгнө үү гэх хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг хавсаргасан,

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 73 дугаар Санал авах тухай албан бичгээр Байгаль орчин, аялал ж******* яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандан  а ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд 8854.0 м2 газар аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлттэй танилцлаа...доор солбицол бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй байна... гэж мэдэгдсэн,

2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр а ХХК-иас Байгаль орчин, аялал ж******* яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандан ...аялал ж******* үйл ажиллагааг Богдхан уулын Дархан цаазат газарт явуулах хүсэлтийг дахин гаргасан,

Үүний дараа, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр  а ХХК-иас Байгаль орчин, аялал ж******* яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандан ....Залаатын амны хязгаарлалтын бүсэд 8854.0 м.кв газарт аялал жуулчлал, түр буудаллах, отоглох зэргээр ашиглах хүсэлт-ийг гаргаж, уг хүсэлтдээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 73 дугаар албан бичгийг хавсаргаж өгсөн,

Уг хүсэлт, баримтуудыг үндэслэн Байгаль орчин, аялал ж******* сайдын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар тушаалаар газар ашиглах хүсэлт гаргасан хавсралтад дурдсан 16 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон байх ба уг тушаалын хавсралтын 10-д  а ХХК багтжээ.

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тухайн газар ашиглах эрхийн 0 дугаар гэрчилгээг  а ХХК-д олгосон байх ба уг гэрчилгээний хавсралтад ...Хамгаалалтын захиргааны 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот саналыг үндэслэсэн-ийг тэмдэглэсэн ба Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг нэг талаас Баянзүрх дүүргийн Засаг Н.Б*******, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Н.Б, нөгөө талаас газар ашиглагч  а ХХК-г төлөөлж Б.Т нар 2027 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулж улмаар тус *******мпани нь ашиглах эрх бүхий газартаа Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон.

Харин нэхэмжлэгч Э******* ******* ******* ХХК-ийн хувьд, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 21/10 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Жаргалантын аманд байгаль орчинд ээлтэй э******* шийдэл бүхий аялал ж******* бааз байгуулах хүсэлтэй байгаа тул холбогдох журмын дагуу зохих зөвшөөрлийг олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан,

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал ж******* яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт Э******* ******* ******* ХХК-ийн хүсэлтэд дурдсан солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй байна...тус байршилд төсөл сонгон шалгаруулан эрх олгоход татгалзах зүйлгүй... гэх хариуг хүргүүлсэн байна.

Үүний дараа Э******* ******* ******* ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал ж******* яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандан ...Залаатын аманд 8000 м.кв талбайд аялал ж******* чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар ашиглах эрх олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, холбогдох баримтыг хавсаргаж хүргүүлсэн боловч Байгаль орчин, аялал ж******* яамны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0 дугаар албан бичгээр ...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тоот саналд тусгагдсан төсөл хэрэгжүүлэх 8018.1 м2 газрын байршил нь бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байх тул газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй-г мэдэгдсэн байна.

11. Байгаль орчин, аялал ж******* яамны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар газар ашиглуулах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагад, Байгаль орчин, аялал ж******* яамны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар албан бичгийг газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр гэж тодорхойлсон ба уг албан бичгээр нэхэмжлэгч *******мпанийн, ...газар ашиглах эрх олгож өгнө үү гэх дүгээр хүсэлтэд хариу болгож, ...Танай *******мпаниас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичигтэй танилцлаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тоот саналд тусгагдсан төсөл хэрэгжүүлэх 8018.1 м2 газрын байршил нь бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байх тул газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй үүгээр мэдэгдэж, материалыг эх хувиар нь буцаав гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 21/10 дугаар албан бичгээр анх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан ...аялал ж******* бааз байгуулах хүсэлтэй, зохих зөвшөөрөл олгож өгнө үү гэх хүсэлт гаргаснаар тус хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал ж******* яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ...солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй байна...тус байршилд төсөл сонгон шалгаруулан эрх олгоход татгалзах зүйлгүй-г мэдэгдсэн боловч хариуцагч захиргааны байгууллагаас энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй орхигдуулсан байхад энэ асуудлаар нэхэмжлэгч 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргаж байгаагүй, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр дахин хандаж ...Залаатын аманд газар ашиглах хүсэлт-ийг хариуцагчид гаргасан, энэ хугацаанд гуравдагч этгээдэд тухайн газрыг ашиглах эрх хуульд заасан журмын дагуу үүссэн байх тул ийнхүү 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар албан бичгээр бусдын газартай давхцалтай талаар мэдэгдсэн нь хуульд нийцсэн, уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  а ХХК-иас Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг хавсаргаж өгснөөр 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 73 дугаар Санал авах тухай албан бичгээр бусдын газартай давхцалгүй талаар Байгаль орчин, аялал ж******* яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт мэдэгдсэнийг үндэслэн Байгаль орчин, аялал ж******* сайдын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд 8854 м2 газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, гэрчилгээ олгогдсон байна.

Түүнчлэн уг газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн эрх бүхий этгээдтэй газар ашиглах тухай гэрээг 2027 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан болон Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан эдгээр үйл баримтуудтай нэхэмжлэгч маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар шүүх дүгнэлт өгөхгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж , 27 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараахь үйл ажиллагаа явуулж болно, 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах; гэж тус тус заасан.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 35.2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна 36 дугаар зүйлийн 2-т Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ., гэж, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална. гэж тус тус заасан.

Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл газар ашиглах эрх үүсэх, газар ашиглах хүсэлт гаргахад цаг хугацааны дарааллаар авч үзэх бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэх шаардлага мөн адил тавигдана.

Аль ч хугацаанаас авч үзсэн нэхэмжлэгч *******мпанийн хүсэлт гаргасан цаг хугацаа нь гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан цаг хугацаанаас сүүлд байгаа нь тогтоогдсон, энэ нөхцөлд гуравдагч этгээдэд үүссэн газар ашиглах эрхийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

12. Э******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр, мөн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч *******мпанийн, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтэд хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0 албан бичгээр татгалзсан хариу өгснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн, энэ тохиолдолд шүүх хариуцагч Байгаль орчин, аялал ж******* яаманд хүсэлтийг хуульд журмын дагуу шийдвэрлэхийг даалгах хууль зүйн боломжгүй.

13. Нэхэмжлэгчээс ...хоёр буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан бол... төсөл сонгон шалгаруулалт хийх ёстой гэж маргасан ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. гэж,

Байгаль орчин аялал ж******* сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам-ын 3.7-д Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хүсэлт болгосон газрууд нь байршлын хувьд давхцалтай хэдий ч гуравдагч этгээд  а ХХК нь анх 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, нэхэмжлэгч Э******* ******* ******* ХХК нь анх 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус тус хүсэлт гаргаснаас үзвэл нэхэмжлэгч нь бусад этгээд хүсэлт гаргаснаас хойш 1 жил 5 сарын дараа гаргасан, түүнчлэн цаг хугацааны хувьд давхцаагүй тохиолдолд заавал сонгон шалгаруулалт явуулахыг хууль болон журмаар үүрэг болгоогүй байх тул нэхэмжлэгчийн ...гурадвагч этгээд 2020 оны 1 дүгээр сард 73 дугаартай дэмжих бичгээ авсан, 2021 оны 5 дугаар сард хүсэлтээ яаманд өгсөн боловч ямар газар гэдэг нь тодорхойгүй тул төсөл сонгон шалгаруулалт заавал явагдах ёстой. гэх тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э******* ******* ******* ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал ж******* яамны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай газар ашиглуулах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Э******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН