Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/05142

 

 

 

 

 

 

03 11 3

101/ШШ03/0514

 

 

 

       

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: төв байр хаягт байрлах******* банк ХК /рд*******/-ийн гаргасан,

 

Хариуцагч:  хаягт оршин суух ******* овогт Э******* ******* /рд:*******/-д холбогдох 7,4,90.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай банк хариуцагч Э.*******тай 017 оны 0 сарын 4-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 3,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү жилийн 4 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 4 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү сарын хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй зээлсэн ба бусад нөхцөлийг гэрээнд тусгасан.

 

Гэтэл зээлдэгч нь кредит карт ашиглаж гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрийг гэрээнд зааснаар төлөхгүй хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа бөгөөд 03 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,183,685.5 төгрөг, шимтгэл, хураамж 35,600.00 төгрөг, бэлэн гүйлгээ 40.75 төгрөг, бэлэн бус гүйлгээ 3,53,171.18 төгрөг, зээлийн хүүний төлбөр 966.7 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 3,531,04.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 4,074,87.88 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү ,615,76.89 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1,459,100.99 төгрөг, нийт төлбөрт 10,790,684.31 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний 3.6-д заасан сар бүрийн 15-ны дотор эргэн төлөлтийн доод дүнгээр төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс 1 хувиар тооцно гэсэн нөхцлийн дагуу 017 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн 66 сард ,616,19.64 төгрөг тооцсоноос хариуцагч нь 40.75 төгрөгийг төлөөд ,615,76.89 төгрөг үлдсэн байна.

 

Зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг гэрээний 3.5-д заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд хувиар тооцно гэж зааснаар 018 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн эрх хэтэрч эхэлсэн тул 1,459,100.99 төгрөг тус тус тооцсон болно. Гэвч бид зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,459,100.99 төгрөгийг 100 хувь хөнгөлж, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү ,615,76.89 төгрөгийн хүүнээс 1,909,9.65 төгрөг, нийт 3,368,393.64 төгрөгийг хөнгөлж байна.

 

Иймд, хариуцагч Э.*******гаас зээлийн үндсэн төлбөр 3,183,685.5 төгрөг, шимтгэл, хураамж 35,600.00 төгрөг, бэлэн гүйлгээний 40.75 төгрөг, бэлэн бус гүйлгээний 3,147,68.50 төгрөг, зээлийн хүүний төлбөр 3,53,171.18 төгрөг, бэлэн гүйлгээний хүү 966.7 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 3,531,04.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 706,434.4 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 706,434.4 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 0.00 төгрөг, нийт төлбөрт 7,4,90.67 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.      Улсын тэмдэгтийн хураамжид 133,707.00 төгрөг төлсөн баримт,

.      Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ,

3.      Кредит картын тооцооллын хүснэгт,

4.      Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

5.      Эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.      Итгэмжлэл,

7.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 01 дүгээр 4-ний өдрийн 101/ШЗ03/078 тоо захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

8.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 09 дүгээр 30-ны өдрийн 18/ШШ01/0135 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

9.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 06 08-ны өдрийн 18/ШЗ01/05104 тоот захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 06 06-ны өдрийн 18/ШЗ019/0481 тоот захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

11.   Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 0 оны 1 07-ны өдрийн албан бичиг,

 

Хариуцагчийн шүүхэд өгсөн болон нотлох баримт:

 

1. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

. Баянзүрх дүүргийн хорооны засаг даргын тодорхойлолт,

3. Илтгэх хуудас,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч******* банк ХК-иас хариуцагч Э.*******д холбогдуулан 7,4,90.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

.            Шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18/ШШ01/0135 тоот шийдвэрийн дагуу олж тогтоосон Баянзүрх дүүрэг, хороо, хаягаар хариуцагчийг албадан ирүүлж, түүнд нэхэмжлэлийн хувийг 03 оны 06 сарын 16-ны өдөр гардуулсан /х.х-ийн 1, 16, 9 хуудас/.

 

Ингээд тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 03 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр товлож, энэ талаар хариуцагчид мэдэгдэхэд тухайн хаяг дээрх хороонд байхгүй гэсэн тул хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дараа шүүх хуралдааныг 03 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлож, хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч тэрээр нэхэмжлэлийг гардан авахдаа шүүхэд өгсөн тухайн хаягтаа оршин суудаггүй гэсэн байна.

 

3.            Хариуцагч нь оршин суугаа хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй, түүнийг эрэн сурвалжилж олсон хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 зүйлийн 100.-т ................нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

4.            Банкны тухай хуулийн 3 зүйлийн 3.1.1банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч******* банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа .............. гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 зүйлийн 15..1, мөн Банкны тухай хуулийн 6 зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 8 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 6 зүйлийн 6.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, 189 дүгээр зүйлийн 189.-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

5.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч******* банк ХК нь 017 оны 0 сарын 4-ний өдөр хариуцагч Э.*******тай кредит карт эзэмших тухай гэрээ байгуулж, нийт 3,000,000.00 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд жилийн 4, сарын 3.5 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол жилийн 4 хувь, сарын хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 4, 5 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч нь 3,000,000.00 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй кредит картыг төлбөр тооцоонд ашиглахдаа тухайн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хэдэн ч удаа авч, буцаан төлсөн тохиолдолд төлөгдсөн дүнгээр дахин зээлэх эрх үүсэх ажээ.

 

Энэ талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 зүйлийн 5.1.3-т төлбөрийн хэрэгсэл гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг хэлнэ гэж, мөн 5.1.6-т төлбөр тооцоо гэж хоёр ба түүнээс дээш талын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаасны төлбөрийг дансанд тусгах ажиллагааг хэлнэ гэж тус тус зааснаар хариуцагч Э.******* нь бусад этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхдөө 3,000,000.00 төгрөгийн зээлийн эрхтэй картнаас бэлнээр төлөхөд сарын 3.5 хувь, бэлэн бусаар төлөхөд сарын хувийн хүүг тус тус авч ашигласан зээлийн хэмжээнээс тооцож төлөх үүргийг хүлээсэн байна.

 

6.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар өнгөрсөн хугацаанд хариуцагч нь нийт 6,431,807.00 төгрөгийг ашигласан бөгөөд үүнээс 3,83,71.75 төгрөгийг төлсөн, мөн бэлэн гүйлгээнд бодогдсон хүү 10,937.58 төгрөг, бэлэн бус гүйлгээд бодогдсон хүү 3,760,567.88 төгрөг, нийт 3,971,505.46 төгрөгөөс 439,334.00 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү ,616,19.64 төгрөгөөс 40.75 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,474,776.41 төгрөгөөс 15,675.4 төгрөг, гүйлгээний шимтгэл, хураамж 70,600.00 төгрөгөөс 35,000.00 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Тодруулбал, хариуцагчийн төлбөл зохих гүйлгээний шимтгэл 35,600.00 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 3,148,085.5 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн үлдэгдэл 3,53,171.81 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү ,615,76.89 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,459,100.99 төгрөг, нийт 10,790,684.31 төгрөгийг төлөх ёстой гэсэн /х.х-ийн 6, 7 хуудас/.

 

7.            Гэвч нэхэмжлэгч******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,183,685.5 төгрөг, дутуу төлсөн шимтгэл, хураамж 35,600.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,53,171.18 төгрөг, үүн дотор бэлэн гүйлгээний 966.7 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 3,531,04.91 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 706,434.4 төгрөг, нийт 7,4,90.67 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эрх хэтрүүлсний хүү 1,459,100.99 төгрөгийг 100 хувь чөлөөлж, харин хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү ,615,76.89 төгрөгөөс 1,909,9.65 төгрөгөөс чөлөөлж, 706,434.4 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 3,148,085.5 төгрөг, дутуу төсөн шимтгэл, хураамж 35,600.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,53,171.18 төгрөгийн хамт тус тус нэхэмжилсэн байна.

 

8.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 7.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 7.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн хувийг 03 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тодруулбал, энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 зүйлийн 4.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

9.            Гэвч дээр дурдсан хуулийн 100 зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох боловч хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэнэ.

 

10.          Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний зүйлийн .1-д зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж, мөн 3 зүйлийн 3.5-д Зээлийн эрх хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын хувиар тооцно гэж, 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж тус тус заажээ.

 

Банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.

 

Энэ талаар Иргэний хуулийн 45 зүйлийн 45.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 45.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно............... гэж, 453 зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

11.          Гэтэл нэхэмжлэгч******* банк ХК нь хариуцагч Э.*******тай байгуулсан зээлийн гэрээнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй хүү-г авахаар тохиролцсон байна. Тодруулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гагцхүү хуулийн хүрээнд байх ёстой байтал нэхэмжлэгч нь хуулиар олгоогүй хүүг хариуцагчаас шаардахаар гэрээнд тусгасан нь хуульд нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг 3,000,000.00 төгрөгөөс илүү зээл авах ёсгүй гэсэн атлаа тийнхүү авсан хэмжээ нь хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, хэдэн төгрөгийн эрх хэтрүүлсэн учир 1,459,100.99 төгрөгийн хүү бодогдсон талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, хэрэв хариуцагч нь авах ёсгүй байсан мөнгийг авсан тохиолдолд үүнийг зээл гэж үзэх эсэх, тухайн хэмжээгээр зээл олгосон гэж үзэж байгаа бол бэлэн, эсхүл бэлэн бус гүйлгээний хүүгээс хамаарч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохирсон тухайгаа тайлбарласангүй.

 

1.          Нөгөө талаар зохигчдын байгуулсан зээлийн гэрээг үзвэл Иргэний хуулийн 00 зүйлийн 00.1Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж зааснаар стандарт нөхцөл агуулсан гэрээ байна.

 

Стандарт нөхцөл нь олон тооны гэрээнд давтан хэрэглэхээр нэг талын урьдчилан тогтоосон нөхцөл бөгөөд үүнийг тайлбарлахдаа гэрээний талуудын хүсэл зоригоос ангид, хараат бус байж, тухайн заалт, тайлбарын хэвшмэл бодит агуулга, утга санааг илэрхийлэх агуулгатай. Гэвч энэхүү зээлийн гэрээний зүйлд зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасан нь тухайн хүүг өдөр, эсхүл сар, жилээр тохирсон нь ойлгомжгүй байна.

 

Хэдийгээр гэрээний 3 зүйлийн 3.5, 3.6-т тус тус зааснаар эдгээр хүүгийн хэмжээг сараар тооцон гэсэн боловч Иргэний хуулийн 45 зүйлийн 45.-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 0 хувиас хэтрэхгүй гэж зохицуулсан байхад (3.5x0%=0.7, x0%=0.4, 1x0%=0.) хэтрүүлж гэрээнд тусгасан байна.

 

13.          Зүй нь, нэхэмжлэгч нь хариуцагчаас эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг тус тус нэхэмжилж байгаа тохиолдолд хуульд зааснаар бэлэн эсхүл бэлэн бус төлбөр тооцоонд хэрэглэснээс хамаарч хүүгийн хэмжээг 3.5x0%=0.7 хувь, x0%=0.4 хувиас илүүгүй хэмжээгээр тохирох ёстой байжээ.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 0 зүйлийн 0.1Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. ................ гэж зааснаар тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх ба мөн хуулийн 01 дүгээр зүйлийн 01.1Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасныг үндэслэн зээлийн хугацаа болон эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 0 хувиас хэтрүүлсэн байх тул хариуцагч Э.******* нь зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж 706,434.4 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй.

 

Иймд, дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл зээлийн үлдэгдэл 3,148,085.5 төгрөг, зээлийн хүү 3,53,171.18 төгрөг, дутуу төсөн шимтгэл, хураамж 35,600.00 төгрөг, нийт 6,715,856.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 706,434.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14.          Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 7 зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг зуун мөнгөтэй тэнцэнэ гэж зааснаар нэхэмжлэгч******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төгрөг болон мөнгөөр тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцсэн болохыг үүгээр дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.., 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.*******гаас 6,715,856.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 706,434.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56., 60 зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,707.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,404.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР