Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 140/2024/00064/И |
Дугаар | 140/ШШ2024/00124 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 140/ШШ2024/00124
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сумын Жинст баг *******,******* тоотод оршин суух *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 840.862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны*******2 дугаар сарын*******2-ны өдөр хүлээн авч, 2024 оны*******2 дугаар сарын*******8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Мобифтанс ББСБ-ын мессэж зээлийн уйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 140000000566839 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 9 дүгээр сарын*******2-ны өдөр сарын 2.4% хүүтэй 500.000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ******* нь зээл зээлийн үүргээ биелүүлээгүй. *******ын зээлийн гэрээний үүрэг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 286.027 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54.835 төгрөг нийт 840.862 төгрөг гаргуулахаар байна. ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******аас зээлийн гэрээний үүрэгт 840.862 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч *******шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* ХХК-иас 840.862 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо 840.862 төгрөгийг төлнө, төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 840.862 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-иас 840.862 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо 840.862 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 840.862 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.732 төгрөгөөс 12.366 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 12.366 төгрөг, төрийн сангийн орлогоос 12.366 төгрөг тус тус гаргуулж нийт 24.732 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 840.862 төгрөгийг хариуцагч ******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.732 төгрөгөөс 12.366 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 12.366 төгрөг, төрийн сангийн орлогоос 12.366 төгрөг тус тус гаргуулж нийт 24.732 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ