Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 112/ШШ2023/0025

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын байцаагч З.Б-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би, тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч З.Б нь ...Төлбөрийн баримт олгоогүй... гэх 14/018 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Н.Хгруппэд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр .......... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар 59343.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:

- 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ........... группийн төлбөрийн баримт баталгаажуулаагүй тухай Татварын удирдлагын нэгдсэн сангийн цахим мэдээлэл,

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,

- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн О.Эгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг,

- 2023 оны 02 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 07-ны өдрийн ............... группийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар,

- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн М.Нын холбогдогчоор өгсөн мэдүүлэг,

- 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .............. дугаартай шийтгэлийн хуудас,

- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тэмдэглэл, М.Нийн торгуулийн мөнгө төлсөн баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд ХХ-ийн 1 дүгээр хуудсанд авагдсан татварын удирдлагын нэгдсэн сангийн цахим мэдээллээс харахад ................. групп нь төлбөрийн баримт баталгаажуулаагүй зөрчил үйлдсэн гэж тэмдэглэсэн, ХХ-ийн 3 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэж бичсэн зэргээс үзэхэд холбогдогчийн үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан зөрчил үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Мөн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн О.Эгийн хохирогчоор өгсөн мэдүүлгээр Б дэлгүүр худалдан авсан бараандаа НӨАТ-ын баримт өгөөгүй. Тэгээд гомдол гаргасан гэх мэдүүлэг, мөн өдрийн М.Нын холбогдогчоор өгсөн мэдүүлгээр Та худалдан авагчид яагаад баримт олгоогүй вэ? гэх асуултад Олгосон гэх хариулт. Мөн манайх ........... гэх жимс хүнсний ногоо борлуулдаг дэлгүүр зах дээр ажиллуулдаг бөгөөд Гуулин тосгон дээр тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр зөвшөөрлийн хугацаа дууссан тул үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул НӨАТ-ын баримт олгохгүй байгаа. Жимс ногоон дээр урдаас ирж борлуулдаг НӨАТ-ын баримт өгдөггүй. Өөрөө баримт олгохоор ямар ч ашиг байхгүй гэх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Хохирогч О.Э ямар бараа худалдан авч тухайн холбогдогч төлбөрийн баримт олгосон нь тодорхойгүй. Мөн холбогдогчоор Н.Хгрупп гэж шийтгэл оногдуулсан байх ба З.Б нь ....... группийг төлөөлж, мэдүүлэг өгөх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй, ........... дэлгүүр нь холбогдогч хуулийн этгээд байх боломжтой эсэх олон асуудлууд тодорхойгүй өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд заасан ямар зөрчил гаргасан, эцсийн холбогдогч хэн болохыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсанд торгуулийн мөнгөн дүнг бичихдээ 59243.64 төгрөгийн торгууль оногдуулсан нь ямар баримтад үндэслэж, торгууль оногдуулсан нь тодорхойгүй байна. Хэрэгт Н.Хгруппийн депозит дансны хуулга авагдсан боловч энэ нь торгуулийн мөнгөн дүнг тооцох баримт болох боломжгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байх ба тайлант орлого гэдэг нь татварын албанд бүртгүүлсэн татварын тайлангийн баримтаар тодорхойлогдох орлого байна.

Дээрх бүрэн бус нотлох баримтуудад үндэслэж хууль бус шийдвэр гаргаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч З.Бийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ******* улсын байцаагч З.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дэлгэр сум хариуцсан Татварын улсын байцаагч З.Б миний бие 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн О.Эгийн ирүүлсэн төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлыг хянан үзээд хялбаршуусан журмаар Н.Хгрупп аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1-д зааснаар шийдвэрлэсэн. Тухайн зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг буруу хэрэглсэнээ хүлээн зөвшөөрч байна. Иймд 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн ******* улсын хяналтын байцаагч З.Бийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ....... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* улсын хяналтын байцаагч З.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна. Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын хяналтын байцаагч З.Бийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Э.ЗОЛБАДРАХ