| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2026/0048/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/117 |
| Огноо | 2026-03-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/117
2026 03 10 2026/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч*******эрэлтуяа,
Шүүгдэгч ****************, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч****************, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч****************, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********ийн Г*********,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э*********ийн М*********,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г*********ын Г********* нарт холбогдох эрүүгийн 2538000000536 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********ийн Г********* нь ****************тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Х********* гэх газраас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Б*********гийн 3 тооны адууг буюу олон тооны малыг Даюун загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 6,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр ****************,**************** нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Х********* гэх газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 14,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Т********* гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Ц.М*********ын 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ** тоотод байх Д.Нар*********ы эзэмшлийн хашаанаас 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 метр 50 см урттай 6 куб хэмжээтэй гол хуваасан дүнзэн модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр ****************,**************** нартай бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ******* тоот хашаанаас Н.Ө*******гийн эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,826,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
шүүгдэгч Э*********ийн М********* нь****************тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Х********* гэх газраас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Б*********гийн 3 тооны адууг буюу олон тооны малыг Даюун загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 6,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр****************,**************** нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Х********* гэх газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 14,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн****************,**************** нартай бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ******* тоот хашаанаас Н.Ө*******гийн эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,826,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
шүүгдэгч Г*********ын Г********* нь ****************,**************** нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Х********* гэх газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 14,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн ****************,**************** нартай бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ******* тоот хашаанаас Н.Ө*******гийн эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,826,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч**************** нь ****************тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Х********* гэх газраас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Б*********гийн 3 тооны адууг буюу олон тооны малыг Даюун загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 6,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр ****************,**************** нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Х********* гэх газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 14,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Т********* гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Ц.М*********ын 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ** тоотод байх Д.Нар*********ы эзэмшлийн хашаанаас 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 метр 50 см урттай 6 куб хэмжээтэй гол хуваасан дүнзэн модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр ****************,**************** нартай бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ******* тоот хашаанаас Н.Ө*******гийн эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,826,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Э*********ийн М********* нь****************тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Х********* гэх газраас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Б*********гийн 3 тооны адууг буюу олон тооны малыг Даюун загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 6,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр****************,**************** нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Х********* гэх газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 14,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн****************,**************** нартай бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ******* тоот хашаанаас Н.Ө*******гийн эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,826,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Г*********ын Г********* нь ****************,**************** нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Х********* гэх газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 14,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн ****************,**************** нартай бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ******* тоот хашаанаас Н.Ө*******гийн эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,826,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000000536 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд Г********* ирээд У*******тай 5 үхрээ худалдахаар ярьсан гэж хэлсэн. Тэгээд Г*********, Г*********, бид гурав бойны газар луу очоод тэгээд хулгайлж ирсэн үхрээсээ гурван үхрийг нь нядалсан. Үлдсэн хоёр үхрийг нь бойныхоо хашаанд үлдээсэн байгаа. ...2025 оны 10 сарын 30-ны өдөр Г*********ын хөх өнгийн Даюун гэдэг мотоциклоор О******* талын Наран гэж газраас хоёр хонгор зүсмийн адуу, нэг хээр зүсмийн адуу байсныг мотоциклоор тууж ирсэн. Бид хоёр явахдаа адуу хулгайлна гэж ярилцаад явсан. Бид хоёр тухайн гурван адууг 12 дугаар хороонд байдаг Д******* Т******* гэж хүнд зарж борлуулсан. Нийт гурван адууны хөлс 2,700,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би Г********* руу 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2025 оны 11 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө Мөрөн сумын 10 дугаар хорооноос хүрэн өнгийн Мустанг 5 маркийн мотоцикл хулгайлж Г*********, Г********* хоёр түрж гаргаж ирсэн. Би гудамжны үзүүрт хүн хараад зогсож байсан юм. Тэр хоёрыг хулгай хийхийг мэдэж байсан. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би 2025 оны 10 дугаар сараас эхлээд өчигдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд найз болох Г*********ын Г*********, Э*********ийн М********* нартай нийлж мал болон мотоцикл хулгай хийсэн. ...2025 оны 10 дугаар сарын эхээр Түнэл сумын нутаг “Ш*******” гэдэг газраас хул, шар хээр, халтар зүстэй нийт 3 тооны морийг Э*********ийн М********* бид 2 мотоциклоор хөөгөөд Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Д******* хочтой ченжтэй тохирч амьдаар нь зарсан. Тухайн үед нэгийг нь 1,000,000 төгрөгөөр бодож өгсөн. М********* өөрийнхөө дансаар мөнгийг нь авсан. 2025 оны 10 сарын дундуур Мөрөн сумаас ертөнцийн зүгээр зүүн чигт байрлах У******* нэртэй уулын тэндээс 2 сарлаг, 1 монгол үхрийг Г*********, түүний найз М******* бид 3 мөн мотоциклоор хөөгөөд Мөрөн 13 дугаар багт байрлах Г*********ы хашаанд бид 3 төхөөрөөд гэдэс, арьс, толгой шир зэргийг Г*********ы урд талын айл болох У*******ын хөх өнгийн машинд ачаад хогийн цэг Элстэй ар гэх газарт аваачиж хаясан. Тухайн 3 үхрийн махыг Д******* ченжтэй холбогдож 1 кг махыг 10,000 төгрөгөөр бодож зарсан нийт 2,500,000 төгрөг болоод Г*********ы дансаар авсан. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Мөрөн сумын 10 дугаар багт байрлах Хөх толгой дэлгүүрийн ойролцоо айлын хашааны үүдэнд байсан Мустанг-5 нэртэй, улаан өнгийн мотоциклыг Г*********ын Г*********, Э*********ийн М********* нарын хамт хулгайлаад унаж явсан. Тухайн мотоцикл 13 дугаар багт Бойны хашаанд байгаа зарж үрээгүй. Дээр дурдсан мотоциклын унаад 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн үед Д*******ийн ард бэлчээр дээр байсан үхрээс Г*********ын Г*********, Э*********ийн М********* бид 3 тастаж хөөхөд 5 үхэр тасарсан байсныг тэр чигт нь хөөгөөд Мөрөн сумын 13 дугаар багт байрлах У******* ахын бойны хашаанд 3 үхрийг нь бид 3 нядалсан, 2 үхэр нь амьд байгаа. Тухайн нядалсан 3 үхрийн махыг *******ийн дүүд гэх танихгүй залууд зарахад нийт 6,000,000 төгрөг болсон. Тэр мөнгийг****************ы дансаар авсан. Би тухайн мөнгөнөөс 2,800,000 төгрөгийг төв Хаан банкнаас Г*********ы картаар бэлнээр гаргуулж авсан...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч****************ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Над руу**************** утсаар залгаад хүрээд ирээч гэхээр нь би явж очсон. Тэгээд бид айлын эзгүй байшин дотор архи хувааж уун тэндээ хоносон. Би яг үнэндээ хулгай хийж авсан талаар мэдээгүй. Би согтуу байсан юм. Дахин дээд талын дэлгүүрээс архи авч уун хөдөө явахаар болж 3 үхрийг тууж ирсэн. 2 үхэр нь араас тууж ирсэн. **************** бид 2 больё гээд гол дээр хаясан. Тэгээд бид 2 нэг шил архи уугаад байж байтал**************** мотоциклтой нэг хүн авч ирээд туугаад орсон. ...н.Ө*******гийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг бүлэглэж хулгайлсан. Тухайн мотоциклийг түлхэж гаргаж ирээд **************** унаад бид 3 сундалдаад явсан...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Ө*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ******* тоотод 2025 оны 11 дүгээр сарын 13-наас 14-ний шилжих шөнө хашаан дотор гэрийн үүдэнд т*******д тавьсан байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоо хулгайд алдсан. Маргааш нь цагдаад мэдэгдэж чадахгүй хөдөө яваад орж ирсэн юм. Тэгтэл 2025 оны 11 дүгээр сарын 16-ны орой цагдаагаас ярьж мэдэгдсэн. Миний хулгайд алдсан тээврийн хэрэгсэл улсын дугаар байхгүй. Миний мотоциклийн суудал урагдсан 2 хажуу талын боолтыг нь авч хаяж 10 боолтоор боосон байгаа...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 36-37-р хуудас),
Хохирогч Ц.М*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 07-ны өглөө Хөвсгөл аймаг Төмөрбулаг сумын Тээл 4 баг Т********* гэдэг газар манай мал байдаг айлын хүн В.Б******* миний утас руу залгаад “танай 1 тооны үхрийг Б*******гийн хаваржааны эзгүй хашаан дотор нядлаад гэдэс, арьс, 4 ширхэг шийрийг үлдээгээд мах болон толгойг аваад явсан байна” гэж хэлсэн. В.Б******* ярихдаа “2025 оны 02 дугаар сарын 06-ны орой У****гэдэг газраас үхрээ хурааж явсан чинь мотоциклтой хүн ирж үхрийг харж тойрч байгаад явсан гэж манай хүүхэд хэлсэн” гэж надад хэлж байсан. Тэгээд үхрээ хурааж авчраад гэрийн урд байдаг гол дээр орхисон юм. Тэгсэн шөнө Б*******гийн эзгүй хашаанд хашиж байгаад үхэр нядалсан байна гэсэн. ...Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн Т******* эх гэдэг газар 2025 оны 02 дугаар сарын 06-наас 07-ны шилжих шөнө эзгүй хашаанд нядалсан үхэр зэгэл шаргал зүсмийн сарлагийн 5 настай соёолон эр үхэр байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 95-96, 99-р хуудас),
Хохирогч Д.Нар*********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай байшинд хулгай орсон байсныг 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн. Манай хашаанд байсан 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 м 50 см урттай 6 куб, гол хуваасан дүнзэн мод алдсан. Харин хашаанд байдаг амбаарын цонх эвдэж ороод 350,000 төгрөгийн үнэтэй нарны самбар 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэтэй модны тайрагч 1 ширхэг, 180,000 төгрөгийн үнэтэй модны гар харуул 1 ширхэг, 3 ширхэг мотоциклийн дугуй тус бүрийн үнэ 100,000 төгрөг, мөн мотоциклийн 2 обуд тус бүрийн үнэ 50,000 төгрөг зэргийн эд зүйлс алдсан. 80х60 см хэмжээтэй модон рамтай цонхны дан шил хагарсан. ...Би 2025 оны 07 дугаар сарын 3, 4-ний өдөр хашаа, байшингаа ирж шалгахад амбаарны цонх хааж тавьсан төмөр хаалтыг хөшиж онгойлгосон байдалтай дотор нь байсан өмнөх мэдүүлэгт тусгасан эд зүйлс байхгүй байсан. Тэгэхээр нь заа нэмээд авах юм байвал авна биз гээд орой болсон байсан тул шууд хөдөө гэр рүүгээ харьсан. Дараа нь би 2025 оны 07 дугаар сарын 6, 7-ны өдөр ирэхэд хашаан дотор байсан моднууд алга болсон байхаар нь цагдаа дуудсан. Г********* бол миний модыг авсан гэж надад хэлсэн. Харин амбаар сав руу чинь орж юм аваагүй гэж хэлсэн. Би бол Г*********ыг мод авсан гэж мэдэж байна. Мод авахаас өмнө бол манай амбаарт хулгай орсон байсан. Харин манай амбаарыг бол өөр этгээд ухсан гэж бодож байгаа. Манай дүү Г********* нь төлбөр мөнгийг маань бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 157-158, 160-р хуудас),
Хохирогч Л.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Х********* гэх газраас 2025 оны 09 дүгээр сарын 25-наас хойш дэлтэй хонгор үрээ, засмал дэлтэй хонгор морь, дэлтэй хээр үрээ зэргийг хулгайд алдаад олоогүй. Би өөрийн хулгайд алдсан хээр үрээгээ 2023 онд дааганд нь 5,000,000 төгрөгөөр мал оролцуулж авсан. Хонгор үрээгээ 1,500,000, хонгор жороо морио энэ оны 08 дугаар сард 2,500,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Би гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 245-246-р хуудас),
Гэрч В.Б*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 2025 оны өвөл Төмөрбулаг сумын Тээл 4 багийн нутаг Т********* гэдэг газар өвөлжиж байгаад би 2025 оны 02 дугаар сарын 06-ны орой Т******* эх газраас сарлаг үхрээ хурааж авчраад голын зах дээр орхисон юм. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өглөө үхрээ харах гэж яваад машин замын ард байдаг эзэнгүй малын хашаан дээр шувуу бужигнаад байхаар нь очиж харсан чинь бор зүсмийн сарлагийн үхрийг нядлаад арьсанд нь гэдэс, шийрийг боож орхисон мах нь байхгүй байсан. Харсан чинь Ц.М*********ын эзэмшлийн сарлаг үхэр байхаар нь би Ц.М********* руу утсаар холбогдож хэлсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 101-102-р хуудас),
Гэрч М.Г*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэн Э********** овогтой Г********* гэдэг хүнийг танихгүй. Миний санаж байгаагаар 2025 оны 02 дугаар сарын үеэр надад малын мах зарсан гэж санаж байна. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ********* тоот өөрийн гэртээ болон хөдөө сумдаар явж адуу, үхэр, хонь, ямааны мах болон малыг амьдаар нь худалдан авдаг юм. ...Миний данснаас мөнгө тухайн хүний данс руу шилжүүлсэн байхыг бодоход**************** нь надад мал юм уу мах зарсан. Тэгээд би тухайн зарсан зүйлийн хөлсийг дансаар шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 105-106-р хуудас),
Гэрч Н.Х*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгой гэх газарт хашаа барьж байхад нэг танихгүй залуу ирээд “та хашаа барьж байгаа юм чинь шонгийн мод авах уу? Зар тавьсан авах хүн олдохгүй байна” гэхээр нь би “хаана байгаа юм, хэдэн төгрөгөөр зарах вэ?” гэхэд “та 13 дугаар хороонд очиж үзээд ав, нэг ширхэг шонгийн модыг 8,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгээд тухайн залууг дагуулаад өөрийн эзэмшлийн *******ХӨВ улсын дугаартай хөх өнгийн Портер машинаар 13 дугаар хороонд тухайн залуу манай гэр гэж хэлээд нэг хашааны гадаа очсон. Тухайн залуу “байшин дотор манай ээж байгаа та хашаан дотор ороод шонгийн модоо үзчих” гээд бид мод үзэж байгаад 150,000 төгрөгөөр тохирч 12 ширхэг, гол хуваасан шонгийн мод авсан. Тэгээд тухайн модыг ачаад бид хоёр 13 дугаар багаас хөдлөөд тухайн залуу 9 дүгээр багийн хойд уулзвар дээр буусан. Тэгэхдээ миний дугаарыг тэмдэглэж аваад үлдсэн. Гэтэл орой 18 цагийн үед нөгөө залуу 8621******* гэсэн дугаараас залгаад “та дахиад гайгүй бүдүүн модыг нь 10,000 төгрөгөөр авчих, мөнгөний хэрэг гараад байна” гэж ярьсан. Та намайг 10 дугаар багийн 555 нэртэй дэлгүүрийн гаднаас ирээд авчих гэхээр би тэнд очиж тухайн залууг аваад дахин 13 дугаар багт очиж 20 ширхэг модыг 200,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би тэр орой гэртээ байж байхад 22 цагийн үед нөгөө залуу мөн 8621******* дугаараас залгаад “ах би ээжтэйгээ хамт хот явах болчхоод байна, та манайд ирээд үлдэгдэл бүх модыг 100,000 төгрөгөөр авчих” гэхээр нь би очиж авсан. Би гайхаад “чи энэ моднуудыг юунд ашиглах гэж байсан юм” гэхэд “би бага багаар нь зөөж оруулж ирсээр байгаад хураасан миний мод байгаа юм” гэж хэлсэн. Тухайн залуу жоохон ээрүү, хурдан ярих үедээ гацдаг, 170 см орчим өндөртэй, өргөн цагаан царайтай залуу байсан. ...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 58*******тоот данстай, интернэт банкнаас эхлээд 150,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөг зэргийг тус тус Хаан банкны 58*******8 тоот Эрдэнэ Г********* гэсэн данс руу хийсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 163-165-р хуудас),
Гэрч Б.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт 2025 оны 10 дугаар сард шиг санаж байна. Гэртээ байж байтал**************** утсаар 18 цагийн үед залгаад “Та 3 адуу авах уу би хөдөөнөөс мөнгөний хэрэг болоод туугаад аваад ирлээ” гэж хэлэхээр нь “манайд аваад ир” гэж хэлсэн юм. Тэгээд би гэртээ байж байтал 3 тооны адууг нэг танихгүй залуутай мотоциклоор тууж ирээд манай хашаанд хашаад амьдаар нь худалдаж аваад 100,000 төгрөгийг бэлнээр өгөөд 2,600,000 төгрөгийг **************** гэх Хаан банкны 5913132479 тоот дансанд шилжүүлсэн юм. ...Миний худалдаж авсан адуу нэг хул морь, хээр азарган үрээ, хонгор азарган үрээ байсан. Тэрнээс өмнө билүү хойно билүү надад бас**************** 3 тооны үхэр зарсан юм. Би тухайн үед мөнгийг нь дансаар шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 249-250-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 21-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 22-26-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 27-34-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 35-40-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ШД-525-914466 дугаартай: “...5 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 14,480,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 54-55-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 247-248-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 01-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 249-250-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 30-р хуудас),
2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 31-32-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ШД-525/914468 дугаартай: “...Мустанг 5 маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 1,826,300 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 42-44-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 62-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2-р хх-ийн 79-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 82-88-р хуудас),
Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 89-91-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ШД-925/12023 дугаартай: “...Зэгэл шарга зүсмийн соёолон үхрийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 02 дугаар сарын байдлаар 1,500,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 110-114-р хуудас),
Хаан банкны Хөвсгөл салбарын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5890/214 дугаартай албан бичгээр ирүүлсэн****************ын эзэмшлийн 589122******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 129-134-р хуудас),
Хаан банкны Хөвсгөл салбарын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5890/254 дугаартай албан бичгээр ирүүлсэн 591311******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 137-141-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 148-150-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 151-153-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ШД-725/912941 дугаартай: “...Гол хуваасан дүнзэн мод 2 метр 50 см урттай 6 куб эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 07 дугаар сарын байдлаар 800,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 174-179-р хуудас),
Хаан банкны Хөвсгөл салбарын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5890/471 дугаартай албан бичгээр ирүүлсэн 589122******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 183-186-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 188-191-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 241-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ШД-525/914685 дугаартай: “...Хязаалан хээр морь 1,300,000 төгрөг, хязаалан хонгор морь 1,300,000 төгрөг, хязаалан хонгор жороо морь 3,500,000 төгрөг нийт 6,100,000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 02-04-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (3-р хх-ийн 28-р хуудас),
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 29-49-р хуудас),
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн дэвсгэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3-р хх-ийн 65-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ШД-525/915032 дугаартай: “...Даюун мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 890,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 67-68-р хуудас),
Шүүгдэгч ****************ын хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 177-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 178-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 179-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 180-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 182-221-р хуудас),
Шүүгдэгч****************ын хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 223, 2-р хх-ийн 206-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 224, 2-р хх-ийн 207-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хх-ийн 208-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 225, 2-р хх-ийн 209-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 227-229, 2-р хх-ийн 210-212-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 230-232, 2-р хх-ийн 213-215-р хуудас),
Шүүгдэгч****************ы хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 234-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 235-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 236-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 237-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 241-242-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 243-244-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 245-246-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000000536 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Иймд****************, ****************,**************** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч****************ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Цо***** овгийн Э*********ийн М*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х************ овгийн Г*********ын Г*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч ****************ын өмгөөлөгч Л.Цогтбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй...” гэв.
Шүүгдэгч****************ын өмгөөлөгч Б.Ганчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн...” гэв.
Шүүгдэгч****************ы өмгөөлөгч Н.Бүрэнчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Г.Г*********д холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй...” гэв.
Шүүгдэгч ****************,****************,**************** нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч****************ад Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч****************ад холбогдуулан мал хулгайлах гэмт хэргийг зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тусад нь зүйлчилж ирүүлсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй байна.
Мөн шүүгдэгч ****************,****************,**************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус журамлан ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр агуулсан гэж үзсэн тохиолдолд гэмт хэргийг гүйцэтгэгч, гэмт хэргийн зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг ялгаж журамладаг. Энэ хэрэгт гэмт хэргийн зохион байгуулагч, хатгагч, хамжигч байхгүй тул гэмт хэргийг гүйцэтгэгч гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлах нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч ****************,****************,**************** нар нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлах нь зүйтэй байна. Харин ****************,****************,**************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар буюу бүлэглэж мал хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлахгүй болно.
Иймд шүүгдэгч****************ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг тус тус өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч****************, ****************,**************** нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ******* тоот хашаанаас Н.Ө*******гийн эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,826,300 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Х********* гэх газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 14,480,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Ө*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 36-37-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 30-р хуудас), 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 31-32-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ШД-525/914468 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 42-44-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 62-р хуудас), хохирогч Л.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 21-р хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 22-26-р хуудас), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 27-34-р хуудас), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 35-40-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ШД-525-914466 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 54-55-р хуудас), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 247-248-р хуудас), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 01-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 249-250-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар,
Шүүгдэгч****************, **************** нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Х********* гэх газраас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Б*********гийн 3 тооны адууг буюу олон тооны малыг Даюун загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 6,100,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 245-246-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 241-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ШД-525/914685 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 02-04-р хуудас), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (3-р хх-ийн 28-р хуудас), 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 29-49-р хуудас), 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн дэвсгэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3-р хх-ийн 65-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ШД-525/915032 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 67-68-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар,
Шүүгдэгч**************** нь ганцаараа Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Т********* гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Ц.М*********ын 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар ** тоотод байх Д.Нар*********ы эзэмшлийн хашаанаас 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 метр 50 см урттай 6 куб хэмжээтэй гол хуваасан дүнзэн модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.М*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 95-96, 99-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2-р хх-ийн 79-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 82-88-р хуудас), Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 89-91-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ШД-925/12023 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 110-114-р хуудас), Хаан банкны Хөвсгөл салбарын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5890/214 дугаартай албан бичгээр ирүүлсэн****************ын эзэмшлийн 589122******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 129-134-р хуудас), Хаан банкны Хөвсгөл салбарын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5890/254 дугаартай албан бичгээр ирүүлсэн 591311******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 137-141-р хуудас), хохирогч Д.Н********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 157-158, 160-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 148-150-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 151-153-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ШД-725/912941 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 174-179-р хуудас), Хаан банкны Хөвсгөл салбарын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5890/471 дугаартай албан бичгээр ирүүлсэн 589122******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 183-186-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 188-191-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч****************, ****************,**************** нар нь бүлэглэн Н.Ө*******гийн эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,826,300 төгрөгийн хохирол,
Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг Мустанг 5 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 14,480,000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч****************, **************** нар нь бүлэглэн Л.Б*********гийн 3 тооны адууг буюу олон тооны малыг Даюун загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 6,100,000 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч**************** нь Ц.М*********ын 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1,500,000 төгрөгийн хохирол,
Д.Нар*********ы эзэмшлийн хашаанаас 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 метр 50 см урттай 6 куб хэмжээтэй гол хуваасан дүнзэн модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч****************, ****************,**************** нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийн тус тус бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч****************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын зүгээс эд хөрөнгөө ил задгай, өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах, хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Э.Г********* нь ганцаараа болон бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч ****************,**************** нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч****************, ****************,**************** нар хохирогч Н.Ө*******д 1,826,300 төгрөгийн хохирол, хохирогч Л.Б*********д 14,480,000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч****************, **************** нар нь хохирогч Л.Б*********д 6,100,000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч**************** нь хохирогч Ц.М*********т 1,500,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Нар*********д 800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Үүнээс шүүгдэгч****************, ****************,**************** нар нь хохирогч Н.Ө*******д учирсан 1,826,300 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 62-р хуудас)-ээр тогтоогдож байх ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.
Шүүгдэгч**************** нь хохирогч Д.Нар*********д 800,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь өөрт холбогдох хохирлоо бүрэн авсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Э.Г*********, ****************,**************** нарыг хохирогч Н.Ө*******д төлөх төлбөргүй, шүүгдэгч****************ыг хохирогч Д.Нар*********д тус тус төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Л.Б*********гийн 5 тооны малыг хулгайлж 14,480,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс хөх сарлагийн бух, цох цагаан халтар сарлагийг, 2,131,250 төгрөгийн бэлэн мөнгийг тус тус хүлээлгэн өгсөн болох нь 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн дэвсгэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3-р хх-ийн 65-р хуудас), шүүгдэгч нар нь хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 249-250-р хуудас)-ээр тогтоогдож байх тул үлдэх 3 тооны малын үнэ болох 8,610,000 төгрөгийн хохирлоос хүлээлгэн өгсөн 2,131,250 төгрөгийг хасаж 6,478,750 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч****************, ****************,**************** нараас тус бүр 2,159,583 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б*********д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч****************, **************** нар нь хохирогч Л.Б*********д 6,100,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч**************** нь хохирогч Ц.М*********т 1,500,000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч****************, **************** нараас тус бүр 3,050,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б*********д, шүүгдэгч****************аас 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М*********т тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч****************, ****************,**************** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч****************, ****************,**************** нарыг хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан, шүүгдэгч****************, **************** нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч****************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан зүйлчлэлд багтаан 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн шүүгдэгч****************ын нийт эдлэх ялыг 6 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, нийт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шилжүүлэн нэмж нэгтгэсэн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ****************ын өмгөөлөгч Л.Цогтбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар ам бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн н.Ө*******д төлөх төлбөргүй байгаа тул тус гэмт хэрэгт нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэхэд 2-с дээш хүн үйлдсэн тохиолдолд оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанар, үндэслэлийг тодорхойлж ялыг ялгамжтай оногдуулах ёстой. Тиймээс Л.Б*********гийн 3 тооны адуу, Л.Б*********гийн 5 тооны сарлагийн үхрээс орлого олоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, хорих ялын доод хэмжээг оногдуулж өгөх санал дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч****************ын өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жид хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан сонгох санкцтай зүйл анги юм. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 цагийн нийтэд тус ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн ялыг төлөөгүй нөхцөл байдал байгаа бөгөөд нэмж нэгтгэн 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч****************ы өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлүүлэх, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 282 дугаартай шийтгэл тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тус тус хорих ялын нэг хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч шүүгдэгч****************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч**************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 225, 2-р хх-ийн 209-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 227-229, 2-р хх-ийн 210-212-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 230-232, 2-р хх-ийн 213-215-р хуудас) зэргээр,
шүүгдэгч**************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 237-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 241-242-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 243-244-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 245-246-р хуудас) зэргээр,
шүүгдэгч **************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 180-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 182-221-р хуудас) зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Г*********, ****************,**************** нар нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Э.Г********* нь ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч **************** нь ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч**************** нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч****************ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г*********ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын эдлээгүй үлдсэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 40 хоногийн буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил, 5 сар 10 хоногийн хорих ялаар,
шүүгдэгч**************д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 33 хоногийн буюу 1 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 8 сар 3 хоногийн хорих ялаар тус тус тогтоов.
Шүүгдэгч Э.Г*********, ****************,**************** нарт оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч****************ын цагдан хоригдсон 111 хоногийг, шүүгдэгч ****************ын цагдан хоригдсон 114 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн 2538000000536 дугаартай хэрэгт шүүгдэгч****************, **************** нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 890,000 төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн эзэмшигч нь**************** мөн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр,
шүүгдэгч****************, ****************,**************** нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1,826,300 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.Ө******* мөн болох нь хохирогч Н.Ө*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч****************, **************** нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 890,000 төгрөгийг шүүгдэгч****************, **************** нараас хувь тэнцүүлэн тус бүр 445,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг, шүүгдэгч****************, ****************,**************** нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Мустанг маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 1,826,300 төгрөгийг шүүгдэгч****************, ****************,**************** нараас хувь тэнцүүлэн тус бүр 608,767 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538000000536 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч****************, ****************,**************** нар нь хохирогч Н.Ө*******д, шүүгдэгч**************** нь хохирогч Д.Нар*********д тус тус төлөх төлбөргүй, шүүгдэгч**************** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч *********ийн Г*********ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Э*********ийн М*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Г*********ын Г*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус зүйлчлэлийг өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х************овогт *********ийн Г*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц************* овогт Э*********ийн М*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х*************овогт Г*********ын Г*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч *********ийн Г*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 (хоёр) жил, 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Э*********ийн М*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 (хоёр) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Г*********ын Г*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г*********ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил, 8 (найм) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил, 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил, 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г*********ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын эдлээгүй үлдсэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 40 хоногийн буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 (гурав) жил, 5 (тав) сар 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч**************д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 33 хоногийн буюу 1 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 8 (найм) сар 3 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г*********ад оногдуулсан 3 (гурав) жил, 5 (тав) сар 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ****************д оногдуулсан 2 (хоёр) жил, 10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч****************д оногдуулсан 2 (хоёр) жил, 8 (найм) сар 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г*********ын цагдан хоригдсон 111 (нэг зуун арван нэг) хоногийг, шүүгдэгч ****************ын цагдан хоригдсон 114 (нэг зуун арван дөрөв) хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч****************, ****************,**************** нараас тус бүр 2,159,583 (хоёр сая нэг зуун тавин есөн мянга таван зуун наян гурав) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б*********д, шүүгдэгч****************, **************** нараас тус бүр 3,050,000 (гурван сая тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б*********д, шүүгдэгч****************аас 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М*********т тус тус олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч****************, **************** нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 890,000 (найман зуун ерэн мянга) төгрөгийг шүүгдэгч****************, **************** нараас хувь тэнцүүлэн тус бүр 445,000 (дөрвөн зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг, шүүгдэгч****************, ****************,**************** нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Мустанг маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 1,826,300 (нэг сая найман зуун хорин зургаан мянга гурван зуу) төгрөгийг шүүгдэгч****************, ****************,**************** нараас хувь тэнцүүлэн тус бүр 608,767 (зургаан зуун найман мянга долоон зуун жаран долоо) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн 2538000000536 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч****************, ****************,**************** нар нь хохирогч Н.Ө*******д, шүүгдэгч**************** нь хохирогч Д.Нар*********д тус тус төлөх төлбөргүй, шүүгдэгч**************** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г*********, **************** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР