Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 140/ШШ2024/00139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* нэхэмжлэлтэй,

******* оны ******* дүгээр сарын -ний өдөр төрсөн хүү С. 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Завхан аймгийн сумын багт мал маллаж байхдаа танилцан хурим найраа хийж, улмаар анхны хүү С. маань ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр Завхан аймгийн сумын Хүн эмнэлэгт төрсөн. 99 оны 7 сард хоёр ихэр хүүхэд тээж байгаад хөдөө дутуу төрж 2 ихэр хүүгээ хөдөө хээр гам алдаж маш их сэтгэл санаагаар унасан учраас дараагийн охин ыг 2000 оны 10 дугаар сарын 08-нд өөрийн ах дүү нарын зөвлөснөөр Эрдэнэт хотод очиж төрүүлсэн. Дараагийн охин С. маань 2002 оны 05 дугаар сарын 15-нд Завхан аймгийн т төрүүлсэн. Бага охин ............................ маань 2007 оны ******* дүгээр сарын 22-нд Завхан аймгийн ..................................төрж, төрсний гэрчилгээгээ сумаас авсан.

Миний бие 7 хүүхэд төрүүлсэн боловч 99 онд хоёр ихэр хүүгээ алдаж, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр төрсөн ............................................. буюу том хүүгээ 2005 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр Завхан аймгийн сумын багт хөдөө өвчний улмаас алдсан.

Тэтгэвэрт гарах дөхсөн учир 4 хүүхэд төрүүлж өсгөсөн болохоор 50 настайдаа тэтгэвэрт гарахаар нийгмийн даатгалын байгууллагаас бүрдүүлэх материалын зөвлөгөө авахад том хүүгийн чинь нас барсны гэрчилгээ хэрэгтэй гэсэн. Гэтэл надад том хүү С.....................нас барсны гэрчилгээ гэж тухайн үед юу ч өгөөгүй, халуурч байхад нь эмнэлэгт дуудлага өгч амжаагүй нас барж хөдөө нутаглуулсан. Том хүүгийн маань төрсний гэрчилгээ нь олон жилийн явцад гээгдээд олдохгүй байгаа.

Иймд ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр төрсөн хүү ............................... буюу том хүүг маань 2005 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр Завхан аймгийн сумын багт хөдөө өвчний улмаас нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр төрсөн хүү С. 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр төрсөн хүү С. 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С. нь ******* оны 9 дүгээр сарын -ний өдөр Завхан аймгийн сумын эмнэлэгт төрөх тасагт хүү С. төрүүлсэн болох нь төрөлтийн түүх болон төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

С. нь хүү С. маань эцэг, эхийн асрамжид өсөж бойжиж байгаад хөдөө 2005 онд өвчний улмаас нас барсан. Тухайн үед хүүхэд маань хөдөө малчны хотонд төв суурин газраас хол байсан тул нас барсны гэрчилгээ аваагүй юм билээ. Ганц үндэслэх бичиг баримт нь төрсний бүртгэлийн лавлагаа байгаа. Эмнэлгээс нас барсан тухай лавлагаа авах гэтэл олон жил өнгөрсөн тул гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн улсын бүртгэлийн архиваас шүүлгэсэн боловч лавлагаа гараагүй. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135..2.3-д төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал гэжээ.

Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгүүлсэн эдгээр байдлыг иргэний гэр бүлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд тус тус шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр заасан тул С........................... нэхэмжлэлийг тус шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

.................................. нь ******* оны 9 дүгээр сарын -ний өдөр төрсөн байх бөгөөд иргэний үнэмлэхийн санд бүртгэгдээгүй, нас барсан талаар нас баралтын бүртгэлд бүртгэгдээгүй, 2005 онд нас барсан нь гэрч Д.................., Б................, Б............... нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул С......................... нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С......................... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан ******* оны 9 дүгээр сарын -ний өдөр төрсөн хүү С.........................2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4, 1.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ