Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2024/00140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........... сумын ........... багт оршин суух, .............. овогт ...........................нэхэмжлэлтэй,

......... оны .... дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... би 1990-2000 оны нөхөн даатгалд хамрагдсан ба 1993 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан тул нөхөн даатгалд 1993 оныг тооцоогүй болно. 1993 оны хөдөлмөрийн дэвтрийг устгаж, 1995 оны нийгмийн даатгалын дэвтэр нээсэн ба тухайн 1993 оны хөдөлмөрийн дэвтрийн зөвхөн бичилттэй 1 хуудсыг 1995 оны нийгмийн даатгалын дэвтэр дээр нааж өгсөн.

М....................... миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1993 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь ажилласан жилд тооцогдохгүй шүүхийн шийдвэр гаргуулж ир гэсэн тул ................. миний бие 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М............ 1990 оноос хойш аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1993 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан тул нөхөн даатгалд 1993 оныг тооцоогүй болно. 1993 оны хөдөлмөрийн дэвтрийг устгаж, 1995 оны нийгмийн даатгалын дэвтэр нээсэн ба тухайн 1993 оны хөдөлмөрийн дэвтрийн зөвхөн бичилттэй 1 хуудсыг урж аваад 1995 оны нийгмийн даатгалын дэвтэр дээр нааж өгсөн. Тэгж дэвтэрийн нэг хуудсыг урж наасан хүн нь байдаг юм байна лээ. Гэрчээр асуулгах гэсэн чинь хөдөө байж таарсан. Иргэн хүнд нэг удаа нөхөн даатгалд хамрагдах боломжийг олгож өгсөн. Нөхөн даатгалд хамрагдахын тулд юу шаардаж байгаа вэ гэхээр тухайн үед ажил хөдөлмөр эрхлээгүй байх ёстой буюу нийгмийн даатгал төлөөгүй байхыг шаарддаг. Үүний дагуу нөхөн даатгалд хамрагдах гээд М.******* өргөдлөө өгөөд нөхөн даатгалд хамрагдсан. Нийгмийн даатгалын байгууллагаас тухайн үед нөхөн даатгалд хамрагдахад та 1993 оны 1 дүгээр сараас 12 сар хүртэл сайн дурын даатгал төлсөн байна. Тийм учраас таны энэ сайн дурын даатгалыг нөхөн даатгалд хамруулахгүй, 11 жил бүтэн авах ёстой байсныг сайн дурын даатгал төлсөн 1 жилийг хассан, мөн 1990 оны 7 сарыг бас хасаж нөхөн даатгалд хамруулаагүй. Тэгэхээр М.......... сайн дурын даатгал төлсөн учраас нөхөн даатгалд хамруулаагүй нөхцөл байдал харагдаж байна. Тухайн үед нийгмийн даатгалын байгууллага нь нотлох баримтаар үнэлээд сайн дурын даатгал төлсөн учраас нөхөн даатгалд хамрагдахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл одоо шүүхээр тогтоолго гээд иргэн хүнийг нааш цааш явуулаад байгаа асуудал гарч байна. 1993 онд сайн дурын даатгал төлсөн баримт нь нийгмийн даатгалын байгууллагын тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй баримт байдаг. Иргэн хүнд ийм л баримт бичиг нотлох баримт болно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж М............1993 оны 1 дүгээр сард 270 төгрөг, 2 сард 270 төгрөг, 3 сард 270 төгрөг, 4 сард 270 төгрөг, 5 сард 270 төгрөг, 6 сард 270 төгрөг, 7 сард 270 төгрөг, 8 сард 270 төгрөг, 9 сард 270 төгрөг, 10 сард 270 төгрөг, 11 сард 270 төгрөг, 12 сард 270 төгрөгийг сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М...................... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.............. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.******* нь 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн ............... дугаарын Нийгмийн даатгалын дэвтэрт наалттай 1993 оны шимтгэл төлсөн баримт, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Завхан аймгийн ............................т хадгалагдаж байгаа “Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай” материалд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Завхан аймгийн ............................. М............................ сайн дурын даатгалд хамрагдсан гэж үзэх болможгүй гэсэн учраас түүний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэж шүүх үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд нотлох баримтгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М...................... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч .................овогт ...........................1993 оны 1 дүгээр сард 270 төгрөг, 2 дугаар сард 270 төгрөг, 3 дугаар сард 270 төгрөг, 4 дүгээр сард 270 төгрөг, 5 дугаар сард 270 төгрөг, 6 дугаар сард 270 төгрөг, 7 дугаар сард 270 төгрөг, 8 дугаар сард 270 төгрөг, 9 дүгээр сард 270 төгрөг, 10 дугаар сард 270 төгрөг, 11 дүгээр сард 270 төгрөг, 12 дугаар сард 270 төгрөгийг хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАЛЖИННЯМ