Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Э.О

хохирогч Б.Э,

шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.О холбогдох эрүүгийн 2017 25011865 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгтйн Сайхан сумд төрсөн, 32 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаантын 4 дүгээр гудамж, 255 тоотод оршин суудаг гэх, иргэний бүртгэлийн хаяг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Номгон, төв хэсэг гудамж, 3 тоотод бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 10 сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр шийтгүүлж байсан, Ш.О, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаст ойлын 53а -57 тоотод оршин суух Б.Э гэрээс монетон гинж хулгайлж бусдад 1.596.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэрээсээ 30 граммтай гинжээ алдсан Орхончимэг Нарантуул зах дээр 1.300.000 төгрөгөөр зарсан байсан. 4 сарын өмнөөс хохирлоо төлнө гээд төлөөгүй байгаа. Одоо үнэлгээний дагуу 1.596.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгч Ш.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жастын 53а-57 тоотод суух Э гэх хүний эхнэр Цолмонгийн хүсэлтээр 17 цагийн үед гэрт нь хүүхдийг нь харсан. Цолмон эгч гарч яваад 30 минутын дараа эргэж орж ирсэн. Эрдэнэбилэг 5 минутын дараа орж ирсэн.Би тэдний гэрээс гарахдаа хүүхдийнх нь жижиг өрөөнд байсан бор савнаас монетон гинжийг аваад гарсан. 2017 оны 5 сарын 13-ны өдөр Нарантуул зах дээр 12 цаг өнгөрч байхад очиж 1.300.000 төгрөгөөр тус гинжийг зарсан. Тухайн мөнгийг би машин эвдсэн өрөндөө төлчихсөн. Би хулгай хийсэн нь үнэн. Тухайн гинж 27 грамм жинтэй байсан. Би танихгүй эмэгтэй ченжид зарсан” гэх мэдүүлэг. /хх 29 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний эхнэр Цолмон тал цус харваад хөл гар мэдээ муутай байдаг учир орцны жижүүр О хааяа тусалдаг байсан.2017 оны 5 сарын 11-ны өдөр манай гэрээс миний монетон 28.7 гр жинтэй монетон гинж алга болсон байсан. Манай гэрээс Орхончимэг хулгайлж аваад Нарантуул зах дээр аваачиж ченжид 1.300.000 төгрөгөөр зарсан байсан. Миний гинж хавтгай хэлбэртэй гинж байсан. Би хохирлоо барагдуулмаар байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг. /хх 19-20 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ / хх 12 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа / хх 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаст ойлын 53а -57 тоотод оршин суух Б.Э гэрээс монетон гинж хулгайлж бусдад 1.596.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг нь хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний эхнэр Цолмон тал цус харваад хөл гар мэдээ муутай байдаг учир орцны жижүүр Орхончимэг хааяа тусалдаг байсан.2017 оны 5 сарын 11-ны өдөр манай гэрээс миний 28.7 гр жинтэй монетон гинж алга болсон байсан. Манай гэрээс О хулгайлж аваад Нарантуул зах дээр аваачиж ченжид 1.300.000 төгрөгөөр зарсан байсан.Миний гинж хавтгай хэлбэртэй гинж байсан. Би хохирлоо барагдуулмаар байна. Гомдолтой байна ” гэх мэдүүлэг, /хх 19-20 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.О прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчийн холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч  нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчээс 1.596.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Э олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй зүйтэй байна.