Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/00072

 

 

 

 

 

 

2023 12 26

101/ШШ2024/00072

 

 

 

       

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах******* ББСБ ХХК /рд:/-ийн гаргасан,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух ******* овогт Ч******* А******* /рд*******/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух Боржигон овогт Э******* Я******* /рд:*******/,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух ******* овогт Н З /рд:/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,744,888.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.Б, өмгөөлөгч Г.Б, хариуцагч Э.Я*******, Н.З, Ч.А*******, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нар манай байгууллагатай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, хувийн хэрэгцээний зориу*******аар 15,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй авсан бөгөөд талууд эдгээр гэрээг хуулийн дагуу үйлдэж, нотариатаар баталгаажуулсан юм. Гэтэл хариуцагч нар зээлийг эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөлт хийгээгүй ба бид тэдгээртэй удаа дараа холбогдож, утсаар болон бичгэн хэлбэрээр, мөн гэрт нь очиж биечлэн мэдэгдэж, зээлийг төлөх тухай шаардлага хүргүүлж байсан.

 

Үүний үр дүнд хариуцагч нар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13,436,500.00 төгрөг, мөн 2019 он 10 дугаар сарын 14-ний 200,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Ч.А******* нь сар бүр бага, багаар төлөлт хийгээд дуусгана гэж ам******* бичиж өгөөд зээлийн үлдэгдэл төлбөртэй танилцаад явсан юм. Гэтэл хариуцагч тэрээр үүнээс хойш утсаа авахгүй, гэрт нь очиход хүнгүй, бидэнтэй холбоо барихгүй, олдохгүй бидний ажилд маш их хүндрэл учруулсан ба шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тодорхой болгосон.

 

Манай компани шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч Ч.А******* өөрөө хаяг дээрээ байгаа боловч шүүхийн зарлан дуудах хуудас хүлээн авахгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээд уулзах цаг товлосон боловч ирээгүй. Зээлийн гэрээнд зааснаар ээлийг төлөх хуваарьт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нэмэгдүүлсэн хүү тооцож 800 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1,106,255.77 /цар тахлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 01-ий өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарыг дуустал нэмэгдүүлсэн хүү тооцоогүй/ төгрөг болсон.

 

Түүнчлэн үндсэн зээлийн өмнөх сарын дутуу хүү 70,153.77 төгрөг, 787 хоногийн хүү үндсэн 9,772,533.29 /нийт 10,878,789.06 төгрөг/ төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 6,707,899.62 төгрөг, мөн эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,300.00, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын төлбөр 57,900.00 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30,000.00 төгрөг, нийт 17,744,888.68 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.

 

Хариуцагч нарын тайлбарын хувьд зээлийг хариуцагч Э.Я*******, Н.З нарт 10,000,000.00 төгрөг, хариуцагч Ч.А*******д 5,000,000.00 төгрөгийг тус тус хувааж, буцаан тухайн дүнгээр ногдох хүүгийн хамт төлнө гэж тохиролцоогүй. Зээлийг хариуцагч Ч.А*******гийн хүсэлтийн дагуу хариуцагч Э.Я*******ын дансанд шилжүүлсэн бөгөөд зээлдэгч нар өөрсдөө зээлийг хэрхэн хувааж авсан нь тэдгээрийн дотоод асуудал.

 

Хариуцагч нар зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ийм хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай компани хариуцагч нараас зээлийн үлдэгдэл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа тул зөвхөн хариуцагч Ч.А*******гаас шаардах эрхтэй гэж дүгнэх ёсгүй гэв.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Э.Я******* надад нэхэмжлэлийн талаар тайлбар байхгүй, би нэхэмжлэгчээс авсан 10,000,000.00 төгрөг тохирох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн. Бид нар нэхэмжлэгчээс 15,000,000.00 төгрөгийг зээлээд би эхнэрийн хамт 5,000,000.00 төгрөгийг авсан бөгөөд харин үлдэх 10,000,000.00 төгрөгийг хариуцагч Ч.А******* эгч төлье гэсэн. Үүнээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлсөн. 

 

Нэхэмжлэгч******* ББСБ ХХК-ийн урьд өмнө гаргасан нэхэмжлэлд зээлдэгч нарыг тухайн зээлийг хувааж авсан талаар тодорхой дурдсан байдаг. Хариуцагч Н.З миний бие нэхэмжлэгч******* ББСБ ХХК-иас нөхөр болон эгчийн хамт 15,000,000.00 төгрөгийг зээлж авсан ба үүнээс 10,000,000.00 төгрөгийг нөхөр бид хоёр аваад үлдэх 5,000,000.00 төгрөгийг эгч Ч.А*******д өгсөн.

 

Ингээд нөхөр бид хоёр өөрсдийн авсан 10,000,000.00 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөд нэхэмжлэгчийн зүгээс үлдсэн зээл та хоёрт хамааралгүй болсон гэж хэлсэн. Тиймээс одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг эгч Ч.А******* хариуцах ёстой.

 

Хариуцагч Ч.А******* миний бие авсан зээлээ төлнө, гэхдээ санхүүгийн боломжгүй болоод арга ядаад 200,000.00 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь зээлийн хүүнээс багасгаад өгвөл тодорхой хугацаанд төлж болно, гэхдээ 17,000,000.00 төгрөгийг төлж чадахгүй гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 246,674.44 төгрөг төлсөн баримт,

2.     Итгэмжлэл,

3.     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

4.     Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

5.     Зээлийн болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.     Ч.А*******гийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, мөн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдлийн хуулбар,

7.     Э.Я*******, Н.З нарын гаргасан өргөдлийн хуулбар,

8.     Зээлийн гэрээний дагуу хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн баримт бичгийн тухай актын хуулбар,

9.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2019/12142 тоот захирамж, мөн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00852 тоот шийдвэр,

10.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2020/15293 тоот захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/01749 тоот захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/01554 тоот захирамж,

11.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

12.  ББСБ ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэл, итгэмжлэлийн хуулбар,

13.  ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

14.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эрх, үүрэг тайлбарласан болон нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтын хуулбар,

15.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2020/13732 тоот захирамжийн хуулбар, хэргийн танилцуулсан баримтын хуулбар,

16.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2020/15293 тоот захирамжийн хуулбар,

17.  ББСБ ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг,

18.  Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

19.  ББСБ ХХК-ийн депозит дансны хуулганы хуулбар,

20.  Зээлийн гэрээний дагуу хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн баримт бичгийн тухай актын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

21.  Зээлийн дансны хуулга,

22.  Бэлэн мөнгөний орлогын баримт,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.     Иргэний үнэмлэхийн хуулбар,

2.     ББСБ ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг,

3.******* ББСБ ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн зураг,

4.******* ББСБ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн зураг,

5. Н.Згийн Хаан банк ХК дахь дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ББСБ ХХК-иас хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нарт холбогду 17,744,888.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нартай зээлийн гэрээ байгуулж тэдгээрт 15,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 7-8 хуудас/.

 

Түүнчлэн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Ч.А*******гийн өмчлөлийн гэх Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 10а гудамж, 324 тоот хаягт байрлах хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориу******* бүхий Г-2204003483 тоот улсын бүртгэлийн дугаартай 534 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204085179 тоот дугаартай 50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалах тухай гэрээ байгуулжээ /х.х-ийн 10-14 хуудас/.

 

2.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч******* ББСБ ХХК-нд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль /2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгожээ /х.х-ийн 5, 6 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ................. гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

3.            Нэхэмжлэгч******* ББСБ ХХК-ийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-т зааснаар зээлдэгч Ч.А*******, Э.Я*******, Н.З нар тухайн зээлийг хувийн үйл ажиллагаа-ын зориу*******аар авсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон/-ийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заажээ.

 

Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь хариуцагч буюу зээлдэгч Ч.А*******гийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .....миний бие 14,925,000.00 төгрөгийг өөрийн төрсөн дүү болох Энхбат овогтой Я*******ын ............банк дахь ..........тоот дансанд шилжүүлэхийг зөвшөөрөв гэсэн хүсэлтийг үндэслэн 14,925,000.00 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч нарын зүгээс үгүйсгээгүй /х.х-ийн 142 хуудас/.

 

4.            Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.

 

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд тийнхүү өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

 

Хэдийгээр нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь гэрээний дагуу зээлдэгч Ч.А*******, Э.Я*******, Н.З нарт 15,000,000.00 төгрөгийг өгөх ёстой боловч зээл олгосны шимтгэлд 75,000.00 төгрөгийг суутгаж авсан талаар хариуцагч нар маргаагүй болно. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зээлдэгч нарыг зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсанд тооцно /х.х-ийн 145 хуудас/.

 

Иймд, нэхэмжлэгч******* ББСБ ХХК болон хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

5.            Гэтэл хариуцагч Э.Я*******, Н.З нар шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч******* ББСБ ХХК-иас авсан 15,000,000.00 төгрөгөөс 10,000,000.00 төгрөгийг авсан бөгөөд үүнд ногдох зээлийн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлж дуусгасан, харин үлдэх 5,000,000.00 төгрөг болон түүнд ногдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Ч.А*******г төлөх ёстой гэж маргасан.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2.-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын байгуулсан зээлийн гэрээ, мөн нэхэмжлэгч******* ББСБ ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/106 тоот албан бичигт тус тус дурдсанаар хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нар зээлийн гэрээний зүйл болох 15,000,000.00 төгрөгийг тийнхүү 10,000,000.00 төгрөг болон 5,000,000.00 төгрөгөөр хэсэгчлэн хуваан авч, улмаар тухайн хэмжээгээр нэхэмжлэгч буюу зээлдэгчийн өмнө үүрэг хүлээх талаар тухайлан тохиролцоогүй байна /х.х-ийн 128 хуудас/.

 

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч******* ББСБ ХХК-иас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч Э.Я*******, Н.З нарыг өөрсдийн авсан 10,000,000.00 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн гэж дурдсан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлд уригдагч этгээдээр гагцхүү хариуцагч Ч.А*******г тодорхойлсон байх боловч эдгээр баримтаар зээлдүүлэгч болон зээлдэгч нар зээлийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасныг үндэслэн хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нараас хамтад нь, аль эсхүл хэн нэгнээс үүргийг шаардах эрхтэй юм.

 

6.            Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Тайлбарлавал, банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох ба зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан болон нэмэгдүүлсэн хүү төлнө.

 

Ингээд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.6-т тус тус зааснаар хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нар уг 15,000,000.00 төгрөгийг авсан гэх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 24 сарын хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр хүүгийн хамт тэнцүү төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна /х.х-ийн 9 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний ерөнхий хугацааг 24 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 29, 30, 31-ний өдөр байхаар тохирч, зээлдэгч нар энэ хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох ажээ. Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн байна.

 

7.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар өнгөрсөн хугацаанд хариуцагч нар үндсэн зээлээс 8,292,100.38 төгрөг, зээлийн хүүнээс 5,619,726.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,673.58 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтын талаар маргаагүй ба 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 500,000.00 төгрөг, 2019 оны 09 дүгээр дүгээр 09-ний өдөр 13,436,500.00 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 200,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 129-131, 144 хуудас/.

 

8.            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, харилцах дансны хуулга, зээл болон зээлийн хүүгийн тооцооллоос үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 500,000.00 төгрөгөөс 32,075.34 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү, 467,924.66 төгрөгийг зээлийн хүүнд, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 13,436,500.00 төгрөгөөс 192,598.24 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, 4,957,801.38 төгрөгийг зээлийн хүүнд, 8,292,100.38 төгрөгийг үндсэн зээлд, 2019 оны 10 дугаар 14-ний өдөр төлсөн 200,000.00 төгрөгийг зээлийн хүүнд тус тус суутгасан байна.

 

Үүнээс хариуцагч Э.Я*******, Н.З нарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 13,436,500.00 төгрөгийг төлөх хүртэлх хугацаанд үүссэн өр төлбөрийн хэмжээг тодруулахад үндсэн зээл 15,000,000.00 төгрөг, зээлийн хүү 4,951,801.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,598.24 төгрөг байсан талаар зохигчид маргахгүй байна.

 

9.            Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь Ч.А*******, Э.Я*******, Н.З нарт холбогду үндсэн зээлийн үлдэгдэл 6,707,899.62 төгрөг, зээлийн хүү 9,772,533.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,106,255.77 төгрөг, эрэн сурвалжлуулах зардал 70,300.00 төгрөг, нотариатын зардал 57,900.00 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30,000.00 төгрөг, нийт 17,744,888.68 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар маргаагүй.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтыг үндэслэн зээлийн хүүг тооцвол 9,764,815.85 төгрөг, харин нэмэгдүүлсэн хүү 1,106,255.77 төгрөг, үндсэн зээлий үлдэгдлийн хамт нийт 17,578,971.24 төгрөг болж байна.

 

10.         Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00852 тоот шийдвэрээр нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.А*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод төлүүлсэн байна /х.х-ийн 22, 23 хуудас/.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 474 тоот тэмдэглэлд дурдсанаар ББСБ ХХК-ийн гаргасан Ч.А*******д холбогдох эвлэрүүлэн зуучлах ажиллагааг уригдагч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон байна /х.х-ийн 30 хуудас/.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Ч.А*******г эрэн сурвалжлуулах шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөгийг төлсөн байх тул үүнийг учирсан хохиролд тооцох нь хуульд нийцнэ, харин нотариатаар бичиг баримт гэрчлүүлэхтэй холбоотой зардалд 57,900.00 төгрөгийг төлсөн гэсэн боловч төлбөрийг хэн гэж нотариатчид хэзээ, ямар үйлчилгээ авсан учир төлсөн болон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд төлсөн 30,000.00 төгрөгийг улсын орлогоос буцаан аваагүй талаарх холбогдох баримт байхгүй тул эдгээрийг учирсан хохиролд тооцох боломжгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч нараас үндсэн зээл 6,707,899.62 төгрөг, зээлийн хүү 9,764,815.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,106,255.77 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөг, нийт 17,649,171.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 95,717.44 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ч.А*******, Э.Я*******, Н.З нараас 17,649,171.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 95,717.44 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,674.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 246,196.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР