Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/05297

 

 

 

 

 

 

2023 11 29

101/ШШ2023/05297

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, С******* овогт Н******* Ц******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* ******* овогт С******* Б******* /регистрийн дугаар*******/-д холбогдох,

 

203,348,682 төгрөг гуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

/Хариуцагч С.Б*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ц*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гасан тайлбартаа:

Миний бие нь С.Б*******тэй 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж 2 хүүхдийн эцэг, эх болсон, гэвч хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдлын улмаас 2020 оны 12 дугаар сарын 11-нд шүүх хурлаар орж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ би асрамжидаа авсан, тухайн үед хороолол 414 дүгээр байрны 144 тоот 94.2 мкв талбай, 3 өрөө орон сууцанд С.Б******* нь амьдарч байсан тул Төрийн банкинд байгаа орон сууцны зээлийг үргэлжлүүлэн төлөх нөхцөлтөйгөөр С.Б*******тэй уг байрны талаар маргаагүй шүүхээр шийдвэрлүүлээгүй орхисон. Гэвч С.Б******* нь уг зээлээ удаа дараа төлөхгүй байсан тул миний бие хэд хэдэн удаагийн төлөлтийг хийсэн ба цаашид төлж чадахгүй гэдгээ С.Б*******д хэлсэн боловч зээлээ төлөхгүй байсны улмаас миний бие Монгол банкинд найдваргүй зээлдэгчээр бүртгүүлж надад санхүүгийн хувьд ямар нэгэн газраас зээл авч болохгүй хаалттай нөхцөл байдал үүссэн тул үргэлжлүүлэн зээлээ төлж байгаа билээ. Уг байрыг 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ХХК-тай анх захиалгын гэрээ хийж байрны үнийн дүнгийн 50 хувийг би төлсөн ба үлдэгдэл 50 хувь дээр нь 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкнаас орон сууцны зээл авсан ба зээл нь миний нэр болон С.Б*******гийн нэр дээр ч үл хөдлөхийн гэрчилгээ нь Н.Ц******* болон С.Б******* гэсэн 2 хүний өмчөөр бүртгэгдсэн. Н.Ц******* нь уг байрны урьдчилгаа 50 хувь болох 58,880,000 төгрөгийг цалин болон хувиараа орчуулга хийж олсон мөнгөөрөө бүрдүүлсэн ба 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ХХК-ийн дансанд шилжүүлсэн. С.Б*******тэй 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан тул өмнө нь төлсөн уг байрны 50 хувийг дундын мөнгө гэж үзэхгүй байна, ингээд хамт амьдарч байх хугацаандаа зээлээ тогтмол төлж байсан. Гэвч салсанаас хойш С.Б******* нь зээлээ төлөхгүй байсан тул миний бие нь 13 удаагийн төлөлтөөр 44,312,019 төгрөг дангаараа төлсөн. Н.Ц******* нь дундын өмч болох хороолол 414 дүгээр байр 144 тоот 94.2 мкв талбайтай 3 өрөө орон сууцнаас миний гэрлэхээс өмнө олсон орологоороо байрны урьдчилгаа 58,880,000 төгрөг болон гэрлэлтээ цуцлуулсанаас хойш зээлэнд 44,312,019 төгрөг, нийт 103,113,019 төгрөгийг дангаараа төлсөн байна. Мөн гэрлэлтээ батлуулсан өдөр буюу 2011 оны 7 дугаар сарын 01-нээс гэрлэлт цуцлуулах хүртэл буюу 2022 оны 12 дугаар сарыг дуустал нийт 133,647,551 төгрөгийг С.Б*******тэй хамтран төлсөн байна. Уг орон сууцны өмчлөлийн талаар миний бие нь С.Бямбасүрэнтэй маргахгүй бөгөөд одоо болтол С.Б******* нь амьдарч байгаа.

Иймд хороолол 414 дүгээр байрны 144 тоот 3 өрөө орон сууцанд дангаараа төлсөн 103,113,019 төгрөг, гэрлэсэнээс эхлэн гэрлэлт цуцлуулах хүртэл хамтран төлсөн 133,647,551 төгрөгөөс миний бие болон хүү Б.А, охин Б.Н нарт оногдох 100,235,663 төгрөг, нийт 203,348,682 төгрөгийг С.Б*******гээс гуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Б******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гасан нэхэмжлэл, Ц*******ийн байрны зээлийн эргэн төлөлтийг Монгол банкны сайтаас зээл төлсөн өдөр бүрийн ханшаар Монгол төгрөгт шилжүүлсэн хүснэгт, Ц*******ийн гэрлэлтээ цуцлуулснаас хойшхи байрны зээлийн эргэн төлөлтийг Монгол банкны сайтаас зээл төлсөн өдөр бүрийн ханшаар монгол төгрөгт шилжүүлсэн хүснэгт, Лэндс ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 23/50-АГ дугаартай Үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлан, Төрийн банктай байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 9 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн 9 дугаартай барьцааны гэрээ, MN960034349900328001 дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь, Төрийн банкны 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн бэлэн бус шилжүүлгийн баримт, ХХК-тай байгуулсан 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 144/414 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ, төлбөр төлөх график, 414 дүгээр байрны план зураг, Н.Ц******* болон С.Б******* нарын иргэний үнэмлэх, 000134306 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банкны 341302784205 дугаартай Н.Ц*******ийн харилцах дансны харилцагчийн хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/04027 дугаартай шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч хариу тайлбар болон нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ц******* нь хариуцагч С.Б*******д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, хороолол 414 дүгээр байрны 144 тоот, 3 өрөө орон сууцанд дангаараа төлсөн 103,113,019 төгрөг, гэрлэсэнээс эхлэн гэрлэлт цуцлуулах хүртэл хамтран төлсөн 133,647,551 төгрөгөөс өөрт болон хүү Б.А, охин Б.Н нарт оногдох 100,235,663 төгрөг, нийт 203,348,682 төгрөг гуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гажээ.

 

2. Хариуцагч С.Б*******д 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг дуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/25908 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1500 цагт хэлэлцэхээр товлож, мөн өдрөө хариуцагчийн 9999-8199 дугаарын утсаар болон оршин суух хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хөдөө орон нутагт ажилтай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гасныг шүүх хүлээн аваагүй, харин зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

2а. Ингээд шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1630 цагт товлосон ба шүүх хуралдааны товыг хариуцагч С.Б******* нь 9819-9981 дугаарын утсаар 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1750 цагт шүүгчийн туслахтай холбогдож, өөрөө лавлах үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

2б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б******* нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэрэг маргааныг шийдвэрлэв.

 

2в. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/04027 дугаартай шийдвэрээр Н.Ц*******, С.Б******* нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.А, 2014 оны 10 дугаар сарын 10-ы өдөр төрсөн охин Б.Н нарыг эх Н.Ц*******ийн асрамжид үлдээж, хүүхдүүдийг эцэг С.Б*******гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3б. Дээрх шүүхийн шийдвэрт ... Нэхэмжлэгч Н.Ц*******, хариуцагч С.Б******* нарын 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 203 дугаарт бүртгэн №0206217 дугаартай гэрлэсний гэрчилгээ олгосон... гэжээ.

 

3в. С.Б******* нь ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 144/414 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, хорооллын 414 дүгээр байрны 3 дугаар орцны 10 давхрын 144 тоотын 94,2 мкв, 3 өрөө орон сууцыг 1 мкв нь 1,350,000 төгрөг, нийт 127,170,000 төгрөг байхаар, үүнээс захиалагчид 7,4 хувийн буюу 9,420,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 117,750,000 төгрөг, урьдчилгаанд төлбөрийн 50 хувь буюу 58,880,000 төгрөгийг, үлдэгдэл 50 хувь болох 58,870,000 төгрөгийг Төрийн банкнаас авсан зээлээр төлж барагдуулахаар тохирсон байна.

 

Н.Ц******* нь 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 58,880,000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны Бэлэн бус шилжүүлгийн баримт-аар тогтоогдож байна.

 

3г. Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, хороолол /13311/, Монгол улсын гудамжны 414 дүгээр байрны 144 тоотод байрлах, 94,2 мкв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204033413 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр Н.Ц******* болон С.Б******* нар бүртгэгдэж, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 000134306 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

3д. Н.Ц*******, С.Б******* нар нь Төрийн банктай 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №9 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 47,000 ам.долларыг 180 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтөд сар бүр 563,03 ам.долларыг төлөхөөр, мөн өдрөө Барьцааны гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаар дээрх орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөлийн талаар хариуцагчтай маргахгүй, харин уг орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

4. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо /одоо 36 дугаар хороо/, хороолол /13311/, Монгол улсын гудамжны 414 дүгээр байрны 144 тоотод байрлах, 94,2 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны төлбөрт дангаар урьдчилгаа төлбөрт 58,880,000 төгрөг, гэрлэлт цуцлуулсанаас хойш зээлийн эргэн төлөлтөд 44,312,019 төгрөгийг тус тус төлсөн гэж, мөн гэрлэлтээ бүртгүүлсэнээс эхлэн гэрлэлт цуцлуулах хүртэл хариуцагчтай хамтран зээлийн гэрээний үүрэгт 133,647,551 төгрөг төлсөн тул өөрт болон хүү Б.А, охин Б.Н нарт ногдох хэсгийг гуулахар нэхэмжилжээ.

 

4а. Нэхэмжлэгч Н.Ц*******, хариуцагч С.Б******* нар нь 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүртгэж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан байх бөгөөд хамтран Төрийн банкнаас авсан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 64,185.42 ам.доллар буюу 133,647,551.53 төгрөгийг төлсөн болох нь Н.Ц*******ийн Төрийн банкны 341302784205 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ХХК-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 58,880,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх боловч уг мөнгийг тэрээр өөрийн цалин болон хувиараа орчуулга хийж олсон орлогоороо бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа ба энэхүү шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх, 127.1.5-д хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамаарахаар заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 58,880,000 төгрөг нь нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, хороолол /13311/, Монгол улсын гудамжны 414 дүгээр байрны 144 тоотод байрлах, 94,2 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заасан ба зохигчийн гэрлэлттэй байх хугацаанд төлсөн дээрх төлбөр болон орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрийг тус тус Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж зааснаар гэрлэгчид болон тэдний дундаас төрсөн насанд хүрээгүй 2 хүүхдэд тэнцүү хэмжээгээр хуваах нь зүйтэй байна.

 

Тодруулбал 58,880,000 төгрөг болон 133,647,551.53 төгрөгийн нийлбэр нь 192,527,551.53 төгрөг ч байх ба гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг нь 48,131,887.8 төгрөг ба нэхэмжлэгч болон 2 хүүхдэд ногдох хэсэг нь 144,395,663.4 төгрөг болж байна.

 

4б. Зохигчид 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлт цуцлуулсанаас хойш нэхэмжлэгч нь орон сууцны зээлийн эргэн төлөлтөд 13 удаагийн төлөлтөөр 14,960.02 ам.доллар буюу 44,312,019 төгрөгийг төлсөн болох нь Н.Ц*******ийн Төрийн банкны 341302784205 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга, нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн төлбөр төлсөнтэй холбоотой долларыг төгрөгт шилжүүлсэн хүснэгт зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр уг төлбөрийг төлсөн үндэслэлээ ...С.Б******* нь зээлээ төлөхгүй байсны улмаас Монгол банкинд найдваргүй зээлдэгчээр бүртгүүлж, надад санхүүгийн хувьд ямар нэгэн газраас зээл авч болохгүй хаалттай нөхцөл байдал үүссэн тул үргэлжлүүлэн зээлээ төлсөн ... гэж буйг буруутгах үндэслэлгүй, хариуцагч энэ талаар хариу тайлбар ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 144,395,663.4 төгрөг + 44,312,019 төгрөг, нийт 188,707,682.4 төгрөгийг шаардлагыг хангаж, хариуцагчаас гуулж, үлдэх 14,640,999.6 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өмнө шүүхэд ирүүлсэн орон сууцны зээлийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн, өөрөөр хэлбэл хариуцагч С.Б*******гийн 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материалтай танилцахад байсан баримт, нөгөөтэйгүүр түүний мэддэг баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,177,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******гээс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,101,488 төгрөгийг гуулж, нэхэмжлэгч Н.Ц*******эд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б*******гээс 188,707,682.4 /нэг зуун наян найман сая долоон зуун долоон мянга зургаан зуун наян хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гуулж, нэхэмжлэгч Н.Ц*******эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 14,640,999.6 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,177,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,101,488 /нэг сая нэг зуун нэг мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг гуулж, нэхэмжлэгч Н.Ц*******эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө дан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг дуулснаар гомдол гах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ