| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/06813/И |
| Дугаар | 101/ШШ2023/05201 |
| Огноо | 2023-11-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/05201
| 2023 11 24 | 101/ШШ2023/05201 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Боржигон овогт Да******* У******* /регистрийн дугаар *******/,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Боржигон овогт Э******* Т******* /регистрийн дугаар*******/,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Боржигон овогт Э******* Б******* /регистрийн дугаар / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Боржигон овогт Ц Э /регистрийн дугаар /-од холбогдох
дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхрын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус байрны 2, 4, 5, 9, 11, 12, 13, 25, 26, 28 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, зоорийн давхарт байрлах 71, 72 тоот авто зогсоолыг гэр бүлийн гишүүд болох Д.У*******, Э.Т*******, Э.Б******* нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүхэлд нь дангаар захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
/Хариуцагч Ц.Э******* эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.У*******, Э.Т*******, Э.Б******* нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.У******* би 1996 онд Ц.Энхболдтой гэр бүл болсон бөгөөд 1993 онд хүү Э.Б*******ийг, 1996 онд хүү Э.Т*******ийг төрүүлсэн. Бид 1996 оноос хойш өдийг хүртэл хугацаанд хувийн бизнесээ хамтран хөгжүүлж, түүнийхээ үр шимээр дараах хөрөнгүүдийг хамтран бий болгосон байдаг. Үүнд: Улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 1 давхрын сургалтын зориулалттай, 185.6 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 185,600,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 2 тоот хаягт байрлах, 35.32 м.кв талбай бүхий орон сууц, 35,320,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 4 тоот хаягт байрлах, 33.81 м.кв талбай бүхий орон сууц, 33,810,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 5 тоот хаягт байрлах, 35,32 м.кв талбай бүхий орон сууц, 35,320,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 9 тоот хаягт байрлах 32,89 м.кв талбай бүхий орон сууц, 32,890,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 11 тоот хаягт байрлах 35,32 м.кв талбай бүхий орон сууц, 35,320,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 12 тоот хаягт байрлах 29,16 м.кв талбай бүхий орон сууц, 29,160,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 13 тоот хаягт байрлах 29,16 м.кв талбай бүхий орон сууц, 29,160,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 25 тоот хаягт байрлах 29,16 м.кв талбай бүхий орон сууц, 29,160,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 26 тоот хаягт байрлах 35,32 м.кв талбай бүхий орон сууц, 35,320,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 28 тоот хаягт байрлах 33,81 м.кв талбай бүхий орон сууц, 33,810,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байр, зоорийн давхрын 71 тоот хаягт байрлах 21,55 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10,775,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байр, зоорийн давхрын 72 тоот хаягт байрлах 21,55 м.кв талбай бүхий 10,775,000 төгрөгийн үнэтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь нийт 535,820,000 төгрөгийн үнэлгээтэй юм. Нэхэмжлэгч Д.У******* миний хувьд 26 жил гаруйн хугацааны туршид өөрийн цалин хөлс, бизнесийн орлогоо оролцуулан дээрх хөрөнгүүдийг хамтран худалдан авсан байдаг. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Ц.Э******* нэр дээр гарч баталгаажсан байдаг бөгөөд тухайн бүртгэлээр шууд Ц.Э******* хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хэний нэр дээр бүртгэлтэй байхаас үл хамааран Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1-126.2.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгө болохоор зохицуулсан байдаг. Үүнийг шүүхийн журмаар зайлшгүй тогтоолгох шаардлагатай байна. Учир нь нэхэмжлэгч нарын зүгээс улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байр, зоорийн давхрын 71 тоот хаягт байрлах 21,55 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байр, зоорийн давхрын 72 тоот хаягт байрлах 21,55 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгө болох дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 1 давхрын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус байрны 2, 4, 5, 9, 11, 12, 13, 25, 26, 28 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Улсын бүртгэлийн зохих байгууллагад хүсэлтээ хамтран гаргаж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг баталгаажуулан нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлье гэхэд Ц.Энхболд нь түүнийг эсэргүүцэн, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөс эрс татгалзан, энэхүү хөрөнгүүдийг бий болгоход ихэнх мөнгийг би гаргасан, мөн манай 2 дүүгийн хүч, хөдөлмөр, мөнгө нилээд орсон учраас шууд хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөд тооцож болохгүй, цаашид хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлагагүй, өмч хөрөнгийг хамтран өмчлөх талаар битгий яриад бай гэхчлэн нэхэмжлэгч нарын хууль ёсны дагуу хамтран өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Дээрх эд хөрөнгүүдийг хариуцагч Ц.Энхболд нь дур мэдэн бусдад худалдах талаар бусадтай ярьж байгаа болон бичсэн захидлуудыг олж мэдсэн. Үүнээс болж гэр бүлийн уур амьсгал хүйтэрч, байнгын хэрүүл маргаантай тайван бус амьдарч байна. Мөн магадгүй гэр бүл цуцлахад хүрвэл нэхэмжлэгч нар хөрөнгөгүй ч үлдэх эрсдэл байгаа. Шүүхээр дээрх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нар хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолговол гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөн хууль ёсны дагуу хамтран өмчлөх эрх зөрчигдөхгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхээр тогтоолгосон тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн зохих байгууллагад бүртгүүлэх боломж маань нээгдэнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын энэхүү үйлдэл нь аливаа эрсдэлээс ч хамгаалагдах болно. Хариуцагч Ц.Э******* дүү нарын хувьд тухайн өмч хөрөнгөд өөрсдийн хөлс, хүчийг оруулсан байх нь хуулиар тогтоосон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоох асуудалд хамааралгүй, ямар нэгэн саад болох ёсгүй юм. Энэхүү дундын өмч, хөрөнгөд бүртгүүлэхгүй гэх маргаан нь гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, цаашид гэр бүл салж сарних хүртэл нөхцөл байдлыг үүсгэж байхад хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчиж, гэр бүлийн гишүүдийг бодохгүй зөвхөн эд хөрөнгөд шунан дураараа авирлаж байна. Бидний буюу нэхэмжлэгч нарын хувьд хариуцагчтай ямар нэгэн маргаангүйгээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө албан ёсоор бүртгүүлж, баталгаажуулж чадахгүй байнга хэрүүл маргаан үүсэж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд нэхэмжлэгч нарын хувьд гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөө хамтран өмчлөх эрхээ хамгаалах зорилготой энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь нийт 535,820,000 төгрөгийн үнэлгээтэй юм. Үүнээс нэхэмжлэгч нарт 401,865,000 төгрөг ногдоно, хариуцагчид 133,955,000 төгрөг ногдох юм. Үл хөдлөх эд хөрөнгө нь үл хуваагдах шинжтэй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүхэлд нь хариуцагчийг дангаараа захиран зарцуулахгүй байхыг даалгуулах хүсэлтэй байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгүүд нь бүгд хоосон байдаг, банкны барьцаанд байхгүй, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т заасан эрсдэл үүснэ, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар хөрөнгөө хамгаалах зорилготой гэж харагдаж байна.
Иймд хариуцагч Ц.Энхболд нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг дангаар дур мэдэн захиран зарцуулах гээд байгаа тул Нийслэлийн дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47Б байрны 1 давхрын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус байрны 2, 4, 5, 9, 11, 12, 13, 25, 26, 28 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байр, зоорийн давхарт байрлах 71, 72 тоот авто зогсоолыг гэр бүлийн гишүүд болох Д.У*******, Э.Т*******, Э.Б******* нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө нь үл хуваагдах шинжтэй байдаг тул эдгээр хөрөнгүүдийг бүхэлд нь дангаар захиран зарцуулахгүй байхыг Ц.Э даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа:
Ц.Энхболд миний бие Д.У*******, Э.Т*******, Э.Б******* нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Эхнэр хүүхдүүдийгээ ийм нэхэмжлэл гаргана гэж ёстой бодсонгүй. Амьдралд юм юм үзэх л юм байна даа. Би гэрлэлтээ батлуулан хамтран амьдрах хугацаанд нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд бий болсон нь үнэн. Эдгээр хөрөнгүүдээс болж гэр бүлд маргаан үүсэж гэр бүлийн уур амьсгал таагүй байгаа. Гэхдээ миний зүгээс гэр бүлээ бүтэн авч үлдэх тал дээр анхаарна. 2011 онд ХХК-ийг байгуулан эхнэр Д.У******* нь захирлаар ажилдаг. Миний зүгээс танилын хүрээ ихтэй учир зээлдэгч нарыг олж ирж зээл гаргуулан ашиг орлого олж бизнес маань өргөжин олсон орлогоос нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бий болгосон. Эхнэр маань бэлэг тэмдэг төдий буюу цаасан дээр л захирал гэж байгаа боловч Ц.Энхболд миний бие л хүч хөдөлмөр, оюун ухаанаа уралдуулан хөрөнгүүдийг бий болгосон учир зөвхөн өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг гаргуулсан учир гэр бүлийн гишүүдтэй хамтран өмчлөх шаардлага байхгүй гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болон бизнес маань өргөжихөд миний талын ах, дүү хамаатан садан, дүү нар минь их тусалсан байдаг. Д.У*******ийн талаас тусалж дэмжих туслах хүн огт байхгүй. Өөрийн нэр дээр байгаа хөрөнгөө яаж захиран зарцуулах нь миний эрх. Хэнээр ч заалгахгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 949 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэх, гэрлэгчдийн гэрчилгээ, дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, 47б дугаар байрны 1 давхрын сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2, 4, 5, 9, 11, 12, 13, 25, 26, 28 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байрны зоорийн давхрын 71, 72 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, дүрэм, нэхэмжлэгч нарын итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч нь хариу тайлбараа шүүхэд ирүүлж, өөр бичгийн баримтыг ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.У*******, Э.Б*******, Э.Т******* нар нь хариуцагч Ц.Э холбогдуулан дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхрын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус байрны 2, 4, 5, 9, 11, 12, 13, 25, 26, 28 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, зоорийн давхарт байрлах 71, 72 тоот авто зогсоолыг гэр бүлийн гишүүд болох Д.У*******, Э.Т*******, Э.Б******* нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүхэлд нь дангаар захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Ц.Энхболд нь 2011 онд ХХК-ийг байгуулсан ба эхнэр Д.У******* захирлаар ажиллаж, миний зүгээс зээлдэгч нарыг олж ирж, зээл гаргуулан ашиг орлого олж, бизнес маань өргөжин олсон орлогоороо нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бий болгосон, эхнэр маань цаасан дээр л захирал гэж байгаа боловч миний бие хүч хөдөлмөр, оюун ухаанаа уралдуулан хөрөнгүүдийг бий болгосон учир зөвхөн өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг гаргуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Нэхэмжлэгч Д.У*******, хариуцагч Ц.Энхболд нар нь 1992 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 32 дугаарт бүртгүүлсэн, тэдний дундаас 1993 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү Э.Б*******, 1996 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.Т******* нар төрсөн, хүүхдүүд насанд хүрсэн, өнөөдрийг хүртэл зохигчид хамт амьдарч байгаа болох нь гэрлэлтийн 0162644 Г-32 дугаартай гэрчилгээ, хүүхдүүдийн иргэний үнэмлэх, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
3б. дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, 47б дугаар байрны 1 давхрын 185,6 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг 47б дугаар байрны 2 тоотод байрлах, 35,32 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, 4 тоотод байрлах, 33,81 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц, 5 тоотод байрлах, 35,32 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, 9 тоотод байрлах, 32,89 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц, 11 тоотод байрлах, 35,32 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, 12 тоотод байрлах, 29,16 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц, 13 тоотод байрлах, 29,16 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц, 25 тоотод байрлах, 29,16 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц, 26 тоотод байрлах, 35,32 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, 28 тоотод байрлах, 33,81 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр Ц.Энхболд нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
3в. дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байрны зоорийн давхрын 71 тоотод байрлах, 21,55 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, автозогсоол, уг зоорийн давхрын 72 тоотод байрлах, 21,55 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, автозогсоолын өмчлөгчөөр Ц.Энхболд нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд гэрлэгчид болох Д.У*******, Ц.Энхболд нар нь гэрлэлт бүртгүүлснээс хойш хариуцагч Ц.Энхболд нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарч болохоор зохицуулжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тодорхойлж байна.
5а. Иргэний хуулийн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгч Д.У******* /эхнэр/, Э.Б******* /хүү/, Э.Т******* /хүү/ нарын хувьд хариуцагч Ц.Энхболд /нөхөр/ нь тэдний нэрийг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлэх үйлдлийг хийхгүй байгаа эс үйлдэхүйгээрээ тэдний ямар эрхийг хэрхэн зөрчиж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлээс тодорхойгүй байна. Мөн хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нарын өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа гэх тайлбар нотлогдохгүй байх бөгөөд ирээдүйд эрх нь зөрчигдөж болзошгүй гэх үндэслэлээр зөрчигдөөгүй эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх хамгаалалтын аргыг хуульчилсан боловч энэ нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөх зорилготой, гэр бүлийн харилцаан дахь аливаа эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгагүй байгааг дурдах нь зүйтэй.
5б. Нэхэмжлэгч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Ц.Энхболд нь дур мэдэн бусдад худалдах, захиран зарцуулах талаар бусадтай ярьж байгаа болон бичсэн захидлуудыг олж мэдсэн тул бидний эрх зөрчигдөж байна гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Гэрлэгчид нь гэрлэлттэй холбоотой асуудлаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн маргаан үүсгэсэн тохиолдолд энэхүү шийдвэр саад болохгүй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,837,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Хариуцагч нь хөдөө орон нутагт ажилтай явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байгаа гэх хүсэлтийг ирүүлсэн, мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй ба түүнд нэхэмжлэгч талаас сүүлд ирүүлсэн баримтуудыг танилцуулах, зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр шүүхэд хүрэлцэн ирж баримттай танилцаагүй, эдгээр баримтууд нь хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, дүрэм гэсэн баримт байх бөгөөд эдгээр баримт нь түүний мэддэг баримт гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Э холбогдуулан гаргасан дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхрын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус байрны 2, 4, 5, 9, 11, 12, 13, 25, 26, 28 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, зоорийн давхарт байрлах 71, 72 тоот авто зогсоолыг гэр бүлийн гишүүд болох Д.У*******, Э.Т*******, Э.Б******* нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүхэлд нь дангаар захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.У*******, Э.Б*******, Э.Т******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,837,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ