Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/04993

 

 

 

 

 

 

 

2023 11 15 101/ШШ2023/04993

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот, РД:*******, Д******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот, РД:*******, А******* с******* ХХК-д холбогдох 99,146,527 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д******* х******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* с******* ХХК нь , 2019-06-05-ны өдөр 154 тоот аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, дугуйн зам, 5.5 км ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу ажил гүйцэтгэгч А******* с******* ХХК 2020-03-30-ны өдөр манай компанитай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Захиалагчийн захиалга, шаардлагад н*******үүлэн Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, технологи, захиалагчаас өгсөн зураг төслийн дагуу Д******* аймгийн төвийн 5.5 км замын ажлын авто замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсийг 496,794,983 төгрөг төлөхөөр тохиролцсон. Манай компани гэрээний дагуу өөрсдийн хөрөнгө, материалаар гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгээд 2020 оны 08 сард дуусгасан. Зарим нэгэн жижиг ажлууд санхүүжилтээс шалтгаалан хүлээлтийн байдалтай байгаад 2021 оны 07 сард манай компани гэрээний ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх актаа үйлдэж хүргүүлсэн. Бидний хийж гүйцэтгэсэн ажил одоо хүртэл хэвийн ашиглагдаж байгаа. Ажил гүйцэтгэх хугацаанд урьдчилгаа болон явцын гүйцэтгэлийн төлбөрт 397,648,456 төгрөг өгсөн. Одоо ажил гүйцэтгэсэн гэрээний үлдэгдэл төлбөр 99,146,527 төгрөг дутуу 2 жил гаруй хугацаа өнгөрлөө. Мөнгөө шаардахад өгнө гэдэг боловч ямар нэгэн үр дүн гарахгүй байна. Улсын комисс хүлээн авахгүй байгаа нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас хамаараагүй. Иймд А******* с******* ХХК-иас 2020-03-30-ны өдрийн талуудын дунд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 99,146,527 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А******* с******* ХХК шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******оос шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д******* аймгийн төвийн хатуу хучилттай 5.5 км авто замын барилга угсралтын ажилд Д******* х******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан авто замын гэрэлтүүлгийн ажлыг хийлгэсэн. Тус ажил гүйцэтгэх гэрээний дүн 496,794,983 төгрөг бөгөөд бид гэрээний дагуу ажлын хөлсийг төлж байсан. Гэвч Д******* аймгийн төвийн хатуу хучилттай авто зам нь зураг төсөл дутуу хийгдсэн, инженер геологийн судалгаа хийгдээгүй, ковидын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг биднээс шалтгаалаагүй, бидний хяналтаас гадуур үүссэн давагдашгүй нөхцөл байдлын улмаас одоог хүртэл тус авто замыг улсын комисс хүлээж аваагүй байна. Бид уг авто замыг улсын комисст хүлээлгэн өгч, гүйцэтгэлийн санхүүжилтээ авсан тохиолдолд өр төлбөрөө төлж барагдуулах боловч захиалагчаас одоог хүртэл буюу сүүлийн 2 жил хагасын хугацаанд нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй байгаа. Төрийн эрх бүхий байгууллагын энэхүү шийдвэр нь биднийг төдийгүй тус ажилд бидэнтэй хамтран ажилласан компаниудыг ч санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулж байна. Бидний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр 99,146,527 төгрөг маргах зүйлгүй, гэвч бидэнд мөнгө байхгүй учир өгөх боломжгүй байгаа. Зураг төсөл нь Засгийн газраас буруу хийгдсэн гэв.

Нэхэмжлэгчээс Д******* х******* ХХК-ний 2022-08-23-ны өдрийн 000149474 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023-05-09-ний өдрийн 20 дугаар итгэмжлэл, 129,467028 төгрөгний үлдэгдлийг тооцооны баталгаа, Д******* х******* ХХК-ний Хаан банк, Голомт банкны 2020-03-30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, , яам, А******* с******* ХХК-ний 2019-06-05-ны өдрийн 154 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2019-05-17-ны өдрийн 05/2590 гэрээ байгуулах эрх олгох албан бичиг, А******* с******* ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, Д******* х******* ХХК-ний ажлын гүйцэтгэлийн тайлан, 5,5 км автозамын гэрэлтүүлгийн тоолуурын заалт, , яам 2023-08-15-ны өдрийн албан тоот, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчаас ******* улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023-05-29-ний өдрийн 23/48, 2023-06-19-ний өдрийн 23/50, 2023-08-21ний өдрийн 23/61 итгэмжлэл, , яам 2023-08-22-ны өдрийн албан тоот, 2023-06-16-ны Үндэсний аудитын газар албан шаардлага, 2023-07-04-ний өдрийн Үндэсний аудитын газрын зөрчил арилгуулах тухай албан тушаалтны шаардлагын биелэлт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д******* х******* ХХК нь А******* с******* ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 99,146,527 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д******* х******* ХХК-иас нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. А******* с******* ХХК нь , 2019-06-05-ны өдөр 154 тоот гэрээгээр Д******* аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, дугуйн зам, 5.5 км ажлуудыг гүйцэтгэх байсан. 2020-03-30-ны өдөр манай компанитай Д******* аймгийн 5,5 км замын авто замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгүүлхээр гэрээ хийгдсэн. Ажлын хөлсийг 496,794,983 төгрөгийн хэмжээнд тохиролцсон. Манай компани гэрээний дагуу өөрсдийн хөрөнгө, материалаар гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж, ажлын тайланг хүргүүлж ажлын хөлс 397,648,456 төгрөг авсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул үлдэгдэл төлбөр 99,146,527 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч А******* с******* ХХК-иас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Д******* аймгийн төвийн хатуу хучилттай 5.5 км авто замын барилга угсралтын ажилд Д******* х******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан авто замын гэрэлтүүлгийн ажлыг хийлгэж, 496,794,983 төгрөгийг төлөх байсан. Ажлын гүйцэтгэлийг хүлээн авч 397,648,456 төгрөг төлсөн. Гэвч Д******* аймгийн төвийн хатуу хучилттай авто зам нь захиалагч Засгийн газар зураг төслийг буруу хийснээс улсын комисс хүлээн авахгүй бидний хийсэн ажлын хөлсийг өгөхгүй байгаа. Мөн ковидын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг биднээс шалтгаалаагүй, бидний хяналтаас гадуур үүссэн давагдашгүй нөхцөл байдлын улмаас одоог хүртэл тус авто замыг улсын комисс хүлээж аваагүй. Бид авто замыг улсын комисст хүлээлгэн өгч, гүйцэтгэлийн санхүүжилтээ авсан тохиолдолд өр төлбөрөө төлж барагдуулна. Захиалагчаас сүүлийн 2 жил хагасын хугацаанд нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй. Төрийн эрх бүхий байгууллагын энэхүү шийдвэр нь биднийг төдийгүй тус ажилд бидэнтэй хамтран ажилласан компаниудыг ч санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулж гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагч А******* с******* ХХК , 2019-06-05-ны өдөр 154 тоот гэрээгээр Д******* аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, дугуйн зам, 5.5 км ажлуудыг гүйцэтгэх захиалга авсан, уг гэрээний дагуу 2020-03-30-ны өдөр манай компанитай Д******* аймгийн 5,5 км замын авто замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулагдсан. Ажлын хөлсөнд 496,794,983 төгрөг төлөх, үүнээс захиалагч буюу хариуцагч А******* с******* ХХК-нь нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч Д******* х******* ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээн авч ажлын хөлс 397,648,456 төгрөгийг төлсөн үйл баримт дээр маргаагүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 99,146,527 төгрөгийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг захиалагч , 2019-06-05-ны өдөр 154 тоот гэрээний дагуу хийсэн ажлыг улсын комисс хүлээн аваагүй тул төлбөрийг төлөх боломжгүй байгаа гэж маргасан.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

6. Нэхэмжлэгч Д******* х******* ХХК нь 2020-03-30-ны өдрийн ажлын гүйцэтгэх гэрээний үүрэг буюу Д******* аймгийн 5,5 км замын авто замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж тайланг хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр байна гэж заасан. Хариуцагч А******* с******* ХХК нь ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн тайланг хүлээн авч маргаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

7. Нэхэмжлэгч Д******* х******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 653,683 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А******* с******* ХХК-аас 653,683 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч А******* с******* ХХК-иас 99,146,527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д******* х******* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 653,683 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А******* с******* ХХК-иас 653,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д******* х******* ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА