Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
Хэргийн индекс | 150/2024/00066/И |
Дугаар | 150/шш2024/00096 |
Огноо | 2024-04-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 150/шш2024/00096
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ** байрлах******* (РД:*******) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн *** хөдөө хаягт оршин суух,******* (РД:**),
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р баг, Бэлэндалай хөдөө хаягт оршин суух,******* (РД:**)-д холбогдох,
Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 8,054,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...** нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу cap бүр 278,000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд график зөрчил үүсгэн хохирол учруулсаар байна. Гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болох тул үлдэгдэл болох 8,054,000 төгрөгийг хариуцагч*******,*******нараас гаргуулан *** тоот дансанд төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч*******,*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын (***) нэхэмжлэлийг*******,*******нар нь хүлээн авлаа. ** нь 2022 оны 06 сарын 03-ны өдөр ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Хамгийн сүүлд 1,946,000 төгрөгийг 100130037010 тоотод тушаасан. Одоо нийт үлдэгдэл 8,054,000 төгрөг байна. Энэ мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй болсон тул график гаргав. Огноо 2024.04.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 5 сарын 31-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 6 сарын 20-ны өдөр 3,054,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төрийн сан дах *** тоот дансанд тушаана. Дансны баримтаа шуудангаар явуулна...” гэжээ. /хавтаст хэргийн 35-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**” нь хариуцагч*******,*******нарт холбогдуулан Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 8,054,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******,*******нар нь нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**”-ын нэхэмжилж байгаа эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 8,054,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч*******,*******нарт холбогдох Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 8,054,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч*******,*******нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч ** 35,953 төгрөг, хариуцагч ** 35,953 төгрөг, нийт 71,907 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч*******,*******нарт холбогдох Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 8,054,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч*******,*******нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч ** 35,953 төгрөг, хариуцагч ** 35,953 төгрөг, нийт 71,907 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч хариуцагч*******,*******нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН