Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 505

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч М.Э,

хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч О.Б,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Н, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Агийн Мд холбогдох эрүүгийн 2017 2501 0884 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 03 дугаар сарын -ны өдөр Б аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Г Т ХХК-д хангамжын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Б аймаг, Б сумын Их халбагант 1 багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Аийн М, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.М нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Генерал баарны гадна Н.Энхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 3 дугаар сарын 14-ний өдөр тус бааранд Н гэдэг хүнтэй уулзах гэж очсон байгаа. Н ахтай уулзчихаад гараад явж байхдаа Этой шүргэлцсэний улмаас маргаан үүссэн. Тухайн үед найз нь надтай юм яриад байж байсан. Энхболд өөрөө хэрүүл нэхэж ирээд тэрний улмаас зодоон үүссэн. Заамдалцаад байж байхад хамгаалагч найзууд нь салгах журмаар намайг зодсон. Салаад хаалгаар нь гараад явж байхад Энхболд араас татсан тухайн үед би эргэж хараад нэг цохисон гэв.

Хохирогч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр найзындаа очиж пиво уусан, “Молор” пабад орж пиво авч уусан. Би пиво нэг их уудаггүй пивоноос их хэмжээгээр уугаагүй. Генерал гэдэг газар ороод нэг архи авсан би архинаас уугаад муудаад унтсан байсан. Энхжаргал намайг гадаа гарч тамхи татъяа гэж дуудсан. Тамхи татах гээд гарахдаа М гэдэг залуутай шүргэлцээд жоохон маргаан болсон. Манай найз Энхжаргалтай уулзаж байгаад хажууд ирээд намайг цохисон. Би Мягмарсүрэнд гар хүрээгүй, хоёул учраа олъё гээд араас нь дуудахад намайг цохисон, тэрнээс хойш санахгүй байна. Биеийн байдал эмнэлэгээр эмчилгээ хийлгэж байгаа. Гэрээс гарч болдоггүй. Гэр асаргаанд байгаа. М рүү эмнэлэгт хэвтэх талаар залгаж ярьдаг. Нэхэмжлэлийг нь авчихлаа гэхээр утсаа авдаггүй. Тэгэхээр надад өөр ямар ч арга байхгүй. Эмнэлэгт хэвтүүлүүлэхгүй байгаа. Би гэртээ байхад ирээд уулзаж чадахгүй, утсаар ч ярихгүй байгаа учир гомдолтой байна гэв.

Шүүгдэгч А.М мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 сарын 14-ний өдөр Генерал баар руу орох гээд явж байгаад 3-4 залуугийн хажуугаар зөрөх үед нэгтэй мөргөлдсөн. Эргэж хараад над руу уурлаж дайрахад цуг явсан нэг залуу нь дундуур ороод манай найз согтчихож уучлаарай гээд салгасан. Тэгээд тэр залуутай ярилцаж байхад нэг залуу ирээд намайг цохиход, найзууд нь намайг салгасан. Эргээд явж байтал нэг хүн мөрнөөс татахаар нь би эргэж хараад нэг удаа саваад цохисон. Надад цохиулсан залуу арагшаагаа савж унасан, тэгээд найзууд нь ирээд бид нарын буруу гээд гар барилцаад салцгаасан. Би архи согтууруулах ундаа уугаагүй байсан, ер нь огт уудаггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 57-62 дугаар хуудас/,

Хохирогч Н.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2017
оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баярболдын гэрт очсон. Бид тэдний гэрт 0.5 литрийн архи ууж байхад Аюуш гэдэг найз нь ирсэн. Тэгээд дахиад 0.75 литрийн
архи уугаад байж байхад Баярболдын найзууд гээд хэдэн залуучууд ирсэн. Ингээд 22-23 цагийн орчим Генерал нэртэй бааранд орж 0.75 литрийн архи аваад уусан. Тэгээд баарнаас Энхжаргал бид хоёр зэрэгцээ байрлалтай гарч байхад хажуугаар нэг залуу зөрөхдөө шүргэлцээд хэн хэн нь юм яриагүй зөрсөн. Энхжаргал бид хоёр гадаа зогсож байхад мөрөөрөө шүргэлцсэн залуу ирээд ямар нэгэн хараалын үг хэлсэн. Тэгээд би чи юу гээд байгаан гэхэд тэр залуу намайг цохиход би газар унасан. Намайг унахад Баянзүрх дүүргийн д ирээд чи манай найзыг цохичихлоо гэхэд тэр залуу Баярбатыг нүүр рүү нь цохисон. Баярболд, Энхжаргал 2 намайг татаж босгоход нөгөө залуу дахиад уулзъя гэхээр нь очтол намайг дахиад цохисон. Би унахдаа баарны гаднах замын хашлагыг мөргөж унаад ухаан алдсан. Тэгээд намайг Баярболдын найз 02 цагт гэрт хүргэж өгч байсныг санаж байна, өөр юу ч санахгүй байна. 2017 оны 03 сарын 15-ны өдөр эмнэлэгт хэвтэж 10 хоног эмчлэгдээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Э ын эхнэр О залгаад цаадах чинь айлд архи ууж байна гэнээ очоод аваад ирээч гэсэн. Би Б ын гэрээс очиж авсан бид 3 явж байгаад Цайзад Молор гэх бааранд ороод 12 шил пиво уусан. Ингээд 23 цагийн орчимд Генерал бааранд орж суусан. Э той хамт гадна гарч тамхилахаар гартал хар цамц, хар футболкатай залуу Э той мөрлөлцсөн. Нөгөө залуу ирэхээр нь наад хүн чинь согтуу байгаа юмаа орхичих гэсэн, гэтэл Э чи намайг Цайз дээр хэн гэдгийг мэдэх үү, би атаман байна гэхэд нөгөө залуу Э ыг цохисон. Тэгээд унаад босоод ирэхэд нь дахиад цохисон. Тэгээд тэр залуу арагшаа хараад явж байхад Энхболд татсан үгүйг нь мэдэхгүй байна. Нөгөө залуу эргэж хараад дахиад цохисон. Э арагшаагаа хашлага мөргөөд ухаан алдсан. Баар руу оруулж сэргээх гэхэд сэрэхгүй бөөлжөөд байсан. Маргааш өдрөөс нь Энхболд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-27 дугаар хуудас/,

Гэрч Г.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нөхөр болох Энхболд найз Баярболдынд архи ууж байна гэхээр нь найз нь болох Энхжаргалыг аваад ир гэсэн. Тэгээд 17 цагийн орчим Э ыг очиж авчихаад тэр хэд намайг гэрт буулгаад доошоо уруудаад явсан. Ингээд байж байтал 02:50 цагийн үед Баянзүрх дүүргийн ын дүү гэх хоёр залуутай Э ахыг гудамжинд тасарсан байхаар нь аваад ирлээ гэсэн. Энхболд нүүрээ дараад суучихаад юм ярихгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цус, цэртэй зүйлээр бөөлжөөд шөнөжингөө тэгж байсан. Тэгээд өглөө цагдаа түргэн тусламж дуудсан, эмнэлэгт тэгээд 19 хоног хэвтээд гарч ирээд 3 хоног гэртээ байж байгаад Манал оточ эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо манай нөхрийн биеийн байдал саажилттай хүн шиг ухаан санаа орж гараад юм ярьж хэлэхгүй, шингэн зүйлээр хооллож байгаа юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹3905 дүгнэлтэд “Н.Э ын биед зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа ба эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хажуу ховдлын цус харвалт, тархины эрс хаван, доод эрүүний хугарал, доод эрүү орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны цус хуралт, баруун тохойны зулгаралт, цус хуралт, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа ба эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хажуу ховдлын цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, доод эрүүний хугарал гэмтэл нь дээрх журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, доод эрүү орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны цус хуралт гэмтэл нь  дээрх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна, баруун тохойны зулгаралт, цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэжээ /хэргийн 46-47 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 86-97, 121-136 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 111 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.М нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Генерал баарны гадна Н.Энхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч А.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 сарын 14-ний өдөр Генерал баар руу орох гээд явж байгаад 3-4 залуугийн хажуугаар зөрөх үед нэгтэй мөргөлдсөн. Эргэж хараад над руу уурлаж дайрахад цуг явсан нэг залуу нь дундуур ороод манай найз согтчиж уучлаарай гээд салгасан. Тэгээд тэр залуутай ярилцаж байхад нэг залуу ирээд намайг цохиход, найзууд нь намайг салгасан. Эргээд явж байтал нэг хүн мөрнөөс татахаар нь би эргэж хараад нэг удаа саваад цохисон. Надад цохиулсан залуу арагшаагаа савж унасан, тэгээд найзууд нь ирээд бид нарын буруу гээд гар барилцаад салцгаасан. Би архи согтууруулах ундаа уугаагүй байсан, ер нь огт уудаггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 57-62 дугаар хуудас/,

Хохирогч Н.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017
оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баярболдын гэрт очсон. Бид тэдний гэрт 0.5 литрийн архи ууж байхад Аюуш гэдэг найз нь ирсэн. Тэгээд дахиад 0.75 литрийн
архи уугаад байж байхад Баярболдын найзууд гээд хэдэн залуучууд ирсэн. Ингээд 22-23 цагийн орчим Генерал нэртэй бааранд орж 0.75 литрийн архи аваад уусан. Тэгээд баарнаас Энхжаргал бид хоёр зэрэгцээ байрлалтай гарч байхад хажуугаар нэг залуу зөрөхдөө шүргэлцээд хэн хэн нь юм яриагүй зөрсөн. Энхжаргал бид хоёр гадаа зогсож байхад мөрөөрөө шүргэлцсэн залуу ирээд ямар нэгэн хараалын үг хэлсэн. Тэгээд би чи юу гээд байгаан гэхэд тэр залуу намайг цохиход би газар унасан. Намайг унахад Баярболд ирээд чи манай найзыг цохичихлоо гэхэд тэр залуу Баярбатыг нүүр рүү нь цохисон. Баярболд, Энхжаргал 2 намайг татаж босгоход нөгөө залуу дахиад уулзъя гэхээр нь очтол намайг дахиад цохисон. Би унахдаа баарны гаднах замын хашлагыг мөргөж унаад ухаан алдсан. Тэгээд намайг Баярболдын найз 02 цагт гэрт хүргэж өгч байсныг санаж байна, өөр юу ч санахгүй байна. 2017 оны 03 сарын 15-ны өдөр эмнэлэгт хэвтэж 10 хоног эмчлэгдээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Энхболдын эхнэр Отгонцэцэг залгаад цаадах чинь айлд архи ууж байна гэнээ очоод аваад ирээч гэсэн. Би Баярболдын гэрээс очиж авсан бид 3 явж байгаад Цайзад Молор гэх бааранд ороод 12 шил пиво уусан. Ингээд 23 цагийн орчимд Генерал бааранд орж суусан. Энхболдтой хамт гадна гарч тамхилахаар гартал хар цамц, хар футболкатай залуу Энхболдтой мөрлөлцсөн. Нөгөө залуу ирэхээр нь наад хүн чинь согтуу байгаа юмаа орхичих гэсэн, гэтэл Энхболд чи намайг Цайз дээр хэн гэдгийг мэдэх үү, би атаман байна гэхэд нөгөө залуу Энхболдыг цохисон. Тэгээд унаад босоод ирэхэд нь дахиад цохисон. Тэгээд тэр залуу арагшаа хараад явж байхад Энхболд татсан үгүйг нь мэдэхгүй байна. Нөгөө залуу эргэж хараад дахиад цохисон. Энхболд арагшаагаа хашлага мөргөөд ухаан алдсан. Баар руу оруулж сэргээх гэхэд сэрэхгүй бөөлжөөд байсан. Маргааш өдрөөс нь Энхболд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-27 дугаар хуудас/,

Гэрч Г.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нөхөр болох Энхболд найз Баярболдынд архи ууж байна гэхээр нь найз нь болох Энхжаргалыг аваад ир гэсэн. Тэгээд 17 цагийн орчим Э ыг очиж авчихаад тэр хэд намайг гэрт буулгаад доошоо уруудаад явсан. Ингээд байж байтал 02:50 цагийн үед Баярболдын дүү гэх хоёр залуутай Энхболд ахыг гудамжинд тасарсан байхаар нь аваад ирлээ гэсэн. Энхболд нүүрээ дараад суучаад юм ярихгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цус, цэртэй зүйлээр бөөлжөөд шөнөжингөө тэгж байсан. Тэгээд өглөө цагдаа түргэн тусламж дуудсан, эмнэлэгт тэгээд 19 хоног хэвтээд гарч ирээд 3 хоног гэртээ байж байгаад Манал оточ эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо манай нөхрийн биеийн байдал саажилттай хүн шиг ухаан санаа орж гараад юм ярьж хэлэхгүй, шингэн зүйлээр хооллож байгаа юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹3905 дүгнэлтэд “Н.Э ын биед зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа ба эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хажуу ховдлын цус харвалт, тархины эрс хаван, доод эрүүний хугарал, доод эрүү орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны цус хуралт, баруун тохойны зулгаралт, цус хуралт, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа ба эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хажуу ховдлын цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.М д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч А.М д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж  үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсаргаж, А.М ээс 3.137.238 төгрөг гаргуулж, хохирогч Н.Э од олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь баримтаар хэргийн 80-83 дугаар хуудсанд 2.720.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн бичгийн баримт, Манал оточ эмнэлэгт 515.000 төгрөгний эмчилгээ, шинжилгээний төлбөрийг төлсөн, 185.100 төгрөгний эм тариа авч өгсөн баримт хэрэгт авагдсан байна. Мөн хохирогчийн ээж Манал оточ эмнэлэгт сахихад зориулж 500.000 төгрөг төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчид 3.920.100 төгрөгийг баримттайгаар төлсөн байна. Үүнээс эмчилгээ шинжилгээнд төлсөн төлбөр 515.000, эм тариа авсан баримт 185.100, хохирогчийн ээж Манал оточ эмнэлэгт сахисан төлбөр 500.000 төгрөг зэргийг хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 42 хуудас 5.670.232 төгрөгний хохирлоос хасч тооцлоо. Мөн хохирогчийн ирүүлсэн баримтаар шатахуун авсан болон Нарлаг, Сэлэнгэ, Оргил зэрэг супермакетуудаас ахиун эд зүйлс, тамхи зэрэг авсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоогүй байх тул мөн хохирлоос хасч тооцож, шүүгдэгчээс 3.137.238 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.