Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 32

 

 

                                   “Х банк” Сэлэнгэ салбарын

                                         нэхэмжлэлтэй иргэний

                                                хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00106/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                             Шүүгчид                                   Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                              Оролцогчид:

                                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар  оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Х банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ц.З-т холбогдох  “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719.17 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.З, Н.Т нар нь манай банктай 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1100026666 тоот зээлийн гэрээ байгуулан 17.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай 365 хоногт 16.80 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулаптаар авсан. Гэтэл хариуцагч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлэх болсон бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16.488.707.17 төгрөг, хүү 1.054.120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.892 төгрөг нийт 17.548.719.17 төгрөгийг төлөлгүй бидний ажилд хүндрэл учруулж байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 108 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд : 1. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3.1.6-т Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах 5.1- т Дараах нөхцөлд зээлдэгч Гэрээнээс татгалзах эрхээ алдан, Банк санаачлан Гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана, 5.1.1 -д Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, 2.2.1-д Зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг өөрийн цалин, түүнтэй адилтгах орлогоос төлөх ба энэ зорилгоор цапин хөлс, тэтгэмж , түүнтэй адилтгах бусад орлогоос, 4,3-т заасан дансдаас бусад орох орлогоос зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авах 4.1-д Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж тус тус заасны дагуу зээлийн төлбөр болох 17.548.719.17 төгрөгийг зээлдэгч Ц.З болон хамтран зээлдэгч Н.Т нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаартай шийдвэрээр:

            - Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 220 дугаар зйүлийн 220.2, 225 дугаар зүйлийн 225.4.1-д тус тус зааснаар Х банкны нэхэмжлэлтэй Ц.З, Н.Т нарт холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245,693,60 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй, өөр хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж нэхэмжпэгч үзэж байна.

Тодруулбап, зээлдэгч  Ц.З, хамтран үүрэг гуйцэтгэгч Н.Т нар нь зээлийн гэрээгээ зөрчиж графикт заасан хугацаандаа зээлээ төлөхгүй хугацаа хэтэрч... үндсэн зээлийн үлдэгдэл 16,488,707.17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,054,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,892 төгрөг нийт 17,548,719.17 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл, олголт, эргэн төлөлтийн хуваарь, шаардах хуудас зэргээр нотлогдож байна ...” гэж дүгнэсэн байх атлаа “ ...талууд нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно ...” буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох боломжтой байсан гэж үзсэн нь учир зүйн хувьд ойлгомжгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар нь, уг зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэл өгсөн болохыг нотлох шаардах хуудсыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. Гэтэл шүүх  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 220 дугаар зүйлийн 220.2, 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... гэрээнээс татгалзах үндэслэлээ тусгаагүй учир ... Зээлийн гэрээг цуцлах боломжгүй болно” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай дүгнэлт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчтай байгуулсан гэрээг үүрэг зөрчсөний улмаас хугацаанаас нь өмнө цуцапж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардаж буй нь илэрхий бөгөөд хэргийг нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Х банк нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ц.З, Н.Т нарт холбогдуулан гаргасан бөгөөд  шүүх  нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 02 сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн хоёр хариуцагчид  холбогдуулан гаргасан  нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа  хэргийн хариуцагч Ц.З-т нэхэмжлэлийн хувийг гардуулсан атлаа нөгөө хариуцагч болох Н.Т-д  нэхэмжлэлийн хувийг гардуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.   Хариуцагч нар  нэг гэр бүлийн гишүүд бөгөөд нэгийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль болон гэрээнд зааснаар төлөөлөн оролцох  боломжтой  боловч   нэг хариуцагч нь нөгөө хариуцагчаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцож байгаа эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй,  шүүх дээрхи байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. 

 Хэрэгт хариуцагч Н.Т нь хүнд өвчтэй  байгаа талаар эмнэлгийн магадлагаа  хавсаргасан байх бөгөөд тухайн баримтыг үндэслэн  хариуцагч өвчний улмаас шүүхэд ирэх боломжгүй байсан гэж үзвэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн захирамжаар  түдгэлзүүлэх боломжтой байсан байх ба шүүх дээрхи хуулийн зохицуулалтыг анхааралгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг хариуцагчийг  оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзлээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хэргийн шийдвэрлэлтэд дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 245.694 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                       

                                    ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН