Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 150/шш2024/00094

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ** байрлах ******* (РД:**) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ** хаягт оршин суух,******* (РД:**),

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн *** хаягт оршин суух,******* (РД:**)-д холбогдох,

 

** гэрээний үлдэгдэл 2,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн*******,******* дарга ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...** нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр "**"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу cap бүр 130,000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь ** график зөрчил үүсгэн хохирол учруулсаар байна. Гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул үлдэгдэл болох 2,740,000 төгрөгийг хариуцагч*******,******* нараас гаргуулан******* эрхлэлтийг дэмжих сангийн ** тоот дансанд төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ** миний бие******* халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэл болох 2,740,000 төгрөгийн өрийг өөрийн биеэр хариуцан 5-р сард багтаан төлөх болно. Ийм учраас миний хамтрагч болох ** чөлөөлж өгч тусална уу...” гэжээ. /хавтаст хэргийн 29-р хуудас/,

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Энэ мөнгийг Галсандаш овогтой Болд авч хэрэглэсэн учир энэ хүн бүрэн төлнө. Ийм учраас******* миний биеийг чөлөөлж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 29-р хуудас/.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**” нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 2,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “Х**”-ын нэхэмжилж буй Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 2,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “...**миний бие зээлийн үлдэгдэл болох 2,740,000 төгрөгийн өрийг өөрийн биеэр хариуцан 5-р сард багтаан төлөх болно. Ийм учраас миний хамтрагч болох ** чөлөөлж өгч тусална уу...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Мөн хариуцагч******* нь энэ зээлийг******* авч хэрэглэсэн тул бүрэн төлнө. Намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг мөн гаргасан байна.

Сэлэнгэ аймгийн ********* нар нь   ** гэрээг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулан 5.000.000 төгрөг авсан байна.******* нь гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хариуцах этгээд байна. Харин******* нь Батлан даалтын гэрээ байгуулсан бөгөөд ** үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө үүргийг нь гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн этгээд байна. Иймд хариуцагч ** хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй байна.   

Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч*******,******* нарт холбогдох ** гэрээний үлдэгдэл 2,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч*******,******* нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч ** 14,697 төгрөг, хариуцагч ** 14,697 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч*******,******* нарт холбогдох Э** гэрээний үлдэгдэл 2,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч*******,******* нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч ** 14,697 төгрөг, ** 14,697 төгрөгийг төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч хариуцагч ** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

                     ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН