2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2026/ШЦТ/703

 

         

                          

 

 

 

 

 

                 

 

 2026            03            16                                            2026/ШЦТ/703

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,

             улсын яллагч Г.Ган-Эрдэнэ, шүүгдэгч *******, шүүгдэгч*******, тэдгээрийн өмгөөлөгч З.Б, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ч.А, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Т.У, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч М.П, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

   Нийслэлийн прокурорын газраас Эын Тод холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Гын Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Лгийн Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Бн Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мгийн Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Тын Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

          Агийн Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2300000000000 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио, электроникийн инженер мэргэжилтэй, улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн технологийн газарт сүлжээний инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо Ногоон нуур гудамж 000 байр 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Т овогт Эын Т /РД:**00000000/,

1.2. Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн бүртгэгч ажилтай, ам бүл 3, Баянгол дүүргийн 0  дүгээр хороо 0 хороолол СОТ 0/0 байр 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Мэргэд овогт Ганболдын Б /РД:**00000000/,

1.3. Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний дүнжингарав төвд улсын бүртгэгч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 00 гудамж 0 байр 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Лгийн У /РД:**00000000/.

1.4. Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ивээлт тамга ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо 00 гудамж 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Т овогт Бн Д /РД:**00000000/,

1.5. Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт мэдээлэл, технологийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо 0 хороолол Хасбаатарын гудамж 00 байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ү овогт Мгийн А /РД:**00000000/,

1.6. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 хороо 00 хороолол*******оржийн гудамж 00 байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Тын Д /РД:**00000000/,

1.7. Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Тахилт 0 гудамж 00 тоотод оршин суух, урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Б овогт Агийн Э /РД:**00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

   2.1. Шүүгдэгч******* нь Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж*******оос бусдаар дамжуулан өөрийн Хаан банкны дансаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийн хахууль авч, улмаар мэдээллийн технологийн ажилтан Х.Э,******* нараар дамжуулан улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч*******, ******* нарт “...энэ хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг нь хийгээд өгөөч...” гэсэн хууль бус хүсэлтийг гаргуулж, шүүгдэгч*******, ******* нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах гэмт хэрэгт үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

2.2. Шүүгдэгч******* нь “Монгол Улсын иргэн Б.О, Г.Г, П.А нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авч” өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын сүлжээний инженерээр ажиллаж байсан*******од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан түүний Хаан банкны данс руу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн,

2.3. Шүүгдэгч******* нь Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын сүлжээний инженер*******ын “2 хүний иргэний цахим үнэмлэх захиалаад өгөөч ...наанаа байгаа хорооны байцаагчаар захиалуулчхаач” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлж,*******оос ирүүлсэн хүмүүсийн мэдээллийг хүлээн авч, улмаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч *******тэй холбогдож “Улсын бүртгэлийн Ерөнхий газраас сүлжээ хариуцсан Төрөө ах 2 хүний иргэний үнэмлэх захиалаад өгөөч гэсэн юм. Та захиалаад өгөөч...” гэсэн хууль бус хүсэлтийг тавьж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, улмаар Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг дахин гаргаж,*******-д олгох зэргээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

2.4. Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 27 дугаар хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль, дүрмийг зөрчиж*******ын “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын инженер А.Т ах гуйсан юм, ах эгч хоёр нь юм шиг байна, би ажил дээрээ байхгүй болохоор танаас иргэний үнэмлэх гаргуулах захиалгыг гуйж байгаа юм...” гэсэн хүсэлтийн дагуу, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, бусдад давуу байдал бий болгосон,

2.5. Шүүгдэгч******* нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль, дүрмийг зөрчиж Х.Эын “...энэ хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг нь хийгээд өгөөч ...” гэсэн хүсэлтийн дагуу, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн П.Агийн иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, бусдад давуу байдал бий болгосон,

2.6. Шүүгдэгч******* нь хахууль өгөгч*******гийн “...Бор ахаа манай нэг танил байгаа юм захилга өгөх гэхээр удах гээд байна гэнэ. Улсын бүртгэл дээр хэвлэдэг үйлдвэр нь байна гэсэн та нэг хүний цахим иргэний үнэмлэхийг өөрийн танил хүндээ хэлээд гаргуулаад өгөөч” гэсэн хууль бус хүсэлтийг гүйцэлдүүлж*******гээс 2022 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 150,000 төгрөг өөрийн ашигладаг Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч улмаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын сүлжээний инженер ажилтай*******од албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан “Чи найздаа нэг хүний иргэний үнэмлэх гаргуулаад өгөөч, захиалах гэхээр удах гээд байна” гэсэн хууль бус хүсэлтийг тавьж, 2022 оны 9 дүгээр сарын 1 ний өдөр 200,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус*******ын Хаан банкны дугаартай харилцах дансанд шилжүүлэх зэргээр хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

2.7. Шүүгдэгч******* нь хахууль өгөгч шүүгдэгч*******ын “Монгол Улсын иргэн Б.О, Г.Г, П.А нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр хууль гаргуулан авах” зорилгоор хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон буюу******* нь*******д “... Бор ахаа манай нэг танил байгаа юм захилга өгөх гэхээр удах гээд байна гэнэ. Улсын бүртгэл дээр хэвлэдэг үйлдвэр нь байна гэсэн та нэг хүний цахим иргэний үнэмлэхийг өөрийн танил хүндээ хэлээд гаргуулаад өгөөч” гэсэн хүсэлтийг тавьж улмаар******* нь өөрийн хаан банкны дугаартай дансаар дамжуулан*******оос 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, мөн өдрүүдэд Э.Эын ашиглаж байсан Хаан банкны тоот дугаарын данс руу нийт 450,000 төгрөгийг тус тус шилжүүлэх зэргээр хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Яллах дүгнэлт түүний хавсралтад дурдсан баримтууд болон холбогдох нотлох баримтуудыг, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч*******, *******,*******,*******,*******,*******.

            3. Талууд дараах байр сууринаас шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон болно.

3.1. Улсын яллагчаас шүүгдэгч*******,*******,******* нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч*******ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, шүүгдэгч*******ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, шүүгдэгч *******,******* нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж,

3.2. Шүүгдэгч*******,*******,*******,******* нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай,

3.3. Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгчөөс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах,

3.4. Шүүгдэгч *******,******* нар нь бусдын гуйлтаар иргэний үнэмлэх гаргасан үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээж, тэдний өмгөөлөгчөөс өөрт эдийн ашигттай байдал бий болгоогүй, зөрчлийн шинжтэй үйлдэл хийсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт тус тус гаргасан.

4. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнэн үзээд шүүгдэгч*******т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох өмгөөлөгчийг дүгнэлтийг үндэслэлтэй гэж хүлээн авч, мөн шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох зарим зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгон, улмаар шүүгдэгч*******,*******,******* нарыг хахууль өгсөн гэм буруутайд, шүүгдэгч*******ыг хахууль авсан гэм буруутайд, шүүгдэгч *******,******* нарыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцох дараах үндэслэл тогтоогдлоо.

4.1. Хэрэг болсон 2022 оны 9 дүгээр сард шүүгдэгч нарын эрхэлж байсан ажил албан тушаалын байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч******* нь Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан, төрийн үйлчилгээний ТҮ-7 ангиллаар цалинжин ажиллаж байсан (2хх218-238) бол, шүүгдэгч******* нь Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар (3хх33-38) Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар туршилтаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ТҮ-7 ангиллаар цалинжин  ажиллаж байсан.

Мөн цаг хугацаанд шүүгдэгч******* нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-6-т зааснаар буюу нийтийн албан тушаалтнаар (3хх15-16), шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 27 дугаар хорооны улсын бүртгэгч, төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-6-3-т зааснаар нийтийн албан тушаалтнаар тус тус ажиллаж байсан (2хх244).

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4 дэх заалтад "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, тус хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, 4.1.2-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” уг хуулийн үйлчлэлд хамааруулахаар тодорхойлсон.

Дээр дурдсанаар шүүгдэгч*******, ******* нар нь төрийн захиргааны албан хаагч буюу улсын бүртгэгчийн албан тушаалтан, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан бол шүүгдэгч*******,******* нар нь төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу албан тушаалын хувьд нийтийн албан тушаалтан биш байна.

Харин шүүгдэгч*******,*******,******* нар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, төрийн албанд ажилладаггүй хүмүүс байжээ.

4.2. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзэхэд:

Шүүгдэгч******* нь бусдын иргэний үнэмлэхийг эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар гаргуулах зорилгоор хувиараа тамга, тэмдгийн үйлдвэр ажиллуулдаг*******д хандан төрөл садны хүн иргэний үнэмлэхээ гээснийг гаргуулах хүсэлтэй байна гэж Монгол улсын иргэн Б.О, Г.Г, П.А нарын иргэний үнэмлэхийг гаргуулахаар 750,000 төгрөг өгсөн,

Б.Д нь дээрх хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор өөрийн танил*******д хандан 450,000 төгрөг шилжүүлэн,******* нь өөрийн танил Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан*******од 300,000 төгрөг өгсөн.******* нь өөрийн төрөл садны хүний гээгдүүлсэн иргэний үнэмлэхийг дахин авч байгаа гэсэн ойлголт төрүүлэн хамт ажилладаг*******, Х.Э нараар дамжуулан улсын бүртгэгч*******, ******* нарыг гуйж, ******* нь Б.О, Г.Г гэх хүмүүсийн иргэний үнэмлэхийг,******* нь П.А гэх хүний иргэний үнэмлэхийг тус тус дахин гаргасан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь гэрч Г.Гийн “...Миний бие 2022 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийн иргэний үнэмлэхээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт үзүүлж байгаад хоёр жоохон хүүхдийн төрсний ягаан дэвтэртэй нь хамт гээчихсэн юм. Иргэний үнэмлэхээ гээснээс хэд хоногийн дараа шинээр иргэний үнэмлэхээ захиалахаар Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэс дээр очиход улсын бүртгэгч нь та саяхан захиалаад авчихсан байна гэхээр нь би захиалаагүй, одоо захиалах гэж ирж байна гэж хэлсэн. Тэгээд тухайн улсын байцаагчаар хаанахын, хэн гэдэг улсын байцаагч миний нэр дээр, миний зөвшөөрөлгүйгээр иргэний үнэмлэх захиалсан болохыг шүүлгэхэд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны улсын байцаагч Б гэм эмэгтэй захиалсан байна гэж надад хэлсэн ба тэгээд би Б гэх эмэгтэйн утасны дугаарыг аваад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороон дээр очсон. Тэнд нь Б гэгчтэй уулзахад манай ажлын нэг залуу надаас гуйж байгаад гаргуулсан юм гэж хэлээд 100 айл дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажилладаг Төрөө гэх залуугийн утасны дугаар надад өгөөд би ажил дээр нь очиж Төрөөтэй уулзсан. Намайг Улсын бүртгэлийн ерөнхий газарт очоод Төрөө гэгчтэй уулзахад яана аа эгчээ, би ёстой мэдээгүй ш дээ. Надаас гуйсан бороо ахын ойрынх хүнийх нь иргэний үнэмлэх юм байна гэж итгээд захиалж өгсөн юм. Одоо тэнд машинд сууж байна гэж хэлээд намайг Бороо гэгчтэй уулзуулсан. Бороотой уулзахад би ёстой юу ч мэдэхгүй байна, миний танил Доогий гэгч нь намайг гуйсан. Би үнэнээ л хэлье 50,000 төгрөг л авсан гэж хэлээд нэг утас руу залгаад Доогий гэгчтэй чанга яригч дээр нь тавьж байгаад Бороо нь утсаар ярьсан. Бороо утсаар ярихдаа чи намайг юунд хутгаа хаячхав аа, тэр хүнээ олж өг гэсэн чинь Доогий нь би тэр хүнийг ямар байсан олноо гээд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-127-128),

Гэрч Б.Огийн “...Д гэх хүн танихгүй, яагаад миний нэр дээр иргэний үнэмлэх гаргуулах болсон талаар мэдэхгүй байна. ...Би Дорноговь аймагт 2023 оны 4 дүгээр сард хулгайн гэмт хэрэг үйлдсэн, тус хэргийн Дорноговь аймгийн мөрдөгч, дэслэгч Б шалгасан. Гэхдээ тэрнээс өмнө уг хэргийг Дорноговь аймгийн эрүүгийн мөрдөгч гэх хүн шалгаж байгаад Бд шилжүүлсэн, тэр эрүүгийн хэргийн мөрдөгчийн нэр, цолыг нь мэдэхгүй байна. Д гэх хүн надад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагүй ...би анх удаа л 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймагт очоод хулгайн гэмт хэрэгт холбогдож, 04 сарын 04-ний өдөр хоригдсон. Би Замын үүд суманд очиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (2хх-171),

Гэрч П.Агийн “...2016 онд 7 жилийн хорих ял аваад 2020 оны 2 дугаар сард суллагдаж байсан. ...дээрх хүмүүсийг танихгүй. ...Хандаж байгаагүй. Би 2022 оны 4 дүгээр сард иргэний үнэмлэхээ хаясан юм. Тэгээд 2023 оны 7 дугаар сард энэ хорих ангид орж ирээд ангийн нийгмийн ажилтнаар дамжуулж иргэний үнэмлэхээ дахин захиалж авсан. ...Д гэх хүн ажиллагаа явуулж байгаагүй. Миний холбогдсон хэргийг Баянзүрх дүүргийн мөрдөгч Галзагд, Ганболд, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн мөрдөгч Шийрэгням нар шалгаж байсан, бусад хүмүүсийг нь мартсан байна...” гэсэн мэдүүлэг (2хх-175),

Гэрч А.Мийн “...Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолын хавсралтаар  Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрмийг баталсан дүрмийн 2.5-д Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний иргэний үнэмлэхийг эцэг (эх), асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгохоор заасан. Иргэний үнэмлэх дахин гаргуулах өргөдөл биечлэн өгөөгүй байхад иргэний үнэмлэхийг дахин гарган өгч болохгүй. Иргэн иргэний үнэмлэх дахин захиалахад иргэний хурууны хээг уншуулдаг. Иргэний үнэмлэх дахин авах бол 30,000 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж 3,000 төлдөг...” гэсэн мэдүүлэг (3хх-130)

Гэрч*******ын “...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн газарт ажилладаг Т ах над руу 99071384 дугаараас залгаад 2 хүний иргэний цахим үнэмлэх захиалаад өгөөч гэхээр нь би гадуур хороодоор явж байна гэсэн чинь тэгүүл наанаа байгаа хорооны байцаагчаар захиалуулчих гэхээр нь би за гэсэн юм. Тэгээд тухайн өдрийн 14:55 цагт Баясгалан О **00000000, Ганбаатар Г **00000000 гэх хүмүүсийн мэдээллийг над руу фейсбүүк олон нийтийн сүлжээнд байрлах Т Энхбаатар гэх нэртэй цахим холбоотой хаягаас ирүүлсэн юм. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны улсын бүртгэгч Б рүү утсаар залгаад Улсын бүртгэлийн Ерөнхий газраас сүлжээ хариуцсан Төрөө ах 2 хүний иргэний үнэмлэх захиалаад өгөөч гэсэн юм. Та захиалаад өгөөч ээ гэхэд за гэсэн. Улсын бүртгэгч Бийн фейсбүүк олон нийтийн сүлжээний Battsetseg Ganbold гэх нэртэй 10000****463291 гэх цахим холбоостой хаяг руу нь Баясгалан О **0000000, Га Г **00000000 гэх хүмүүсийн мэдээллийг явуулсан юм. Улсын бүртгэгч Б холбогдох мэдээллүүдийг нь явуулсны дараа би Т ахын фейсбүүк олон нийтийн сүлжээнд байрлах Т Э гэх нэртэй хаягт иргэний үнэмлэх захиалгын төлбөр болох 66,600 төгрөгийг миний Хаан банкны 56****15437 тоот данс руу Т ах шилжүүлсэн ба тухайн мөнгийг нь би улсын бүртгэгч Бт шилжүүлж иргэний үнэмлэх захиалгын төлбөр тооцоог хийж дуусгасан юм...” гэсэн мэдүүлэг (1хх-137-138),

Б.Дгийн “...Миний ажил эрхэлдэг байгууллага болох “Д” ХХК буюу Элит тамгын үйлдвэр нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 100 айл болон Дүнжингаравт салбаруудтай ба энэ оны 08 дугаар сарын сүүлийн 7 хоногийн сүүлийн хагас, бүтэн сайн өдөр байх 9 сарын 1 болох гээд би хүүхдийн хичээлийн бэлтгэх хангах бас 100 айл дээрх салбар дээр тамганы захиалга авах гээд иргэн, очин байж байсан юм. Тэгэхэд нэг залуу над дээр ирээд манай төрсөн ах хөдөө байдаг ба иргэний үнэмлэхээ гээчихсэн тул шинээр авах шаардлагатай байна, иргэний үнэмлэх гаргаж өгөх арга чарга байна уу гэж надаас асуухад нь би асуу байгаад больё гэж хэлээд би тэр залууд өөрийн гар утасны 890***97 өгсөн юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр намайг Дүнжингаравын салбар дээр сууж байхад 80***225 дугаарын утаснаас над руу залгаад өнөөдөр иргэний үнэмлэхийн захиалга өгөөд өнөөдөртөө гаргаж амжих уу гэхээр нь би хүнээс асууж өгье гэж хэлээд утсаа салгасан ба тэрний дагуу хамт 100 айл дээр зогсдог Бор ах руу утсаар залгаад иргэний үнэмлэх гаргуулах талаар асуухад Бор ах нэг иргэний үнэмлэхийг 150-200 мянган төгрөгөөр гаргадаг, өнөөдөртөө захиалга өгөөд маргааш л гаргаж өгөх боломжтой гэсэн ба үүний дараа би нөгөө залуугийн 80***225 дугаарын утас руу залгаад өнөөдөр захиалга өгөөд маргааш иргэний үнэмлэх гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. Удалгүй миний гар утсанд 80***225 дугаарын утаснаас Баясгалан О **00000000, Ганбаатар Г **00000000 гэсэн хоёр хүний регистр мессежээр ирсэн. Тэр залуу над руу анх төрсөн ахынхаа гээсэн иргэний үнэмлэхийг сэргээлгэнэ гэсэн ба хоёр хүний иргэний үнэмлэх явуулахаар нь би ахынх нь эхнэр гэж бодоод тухайн хоёр регистрийн дугаарыг нь би Бор ах руу явуулсан. Тэгээд тухайн өдрийн 15:15 цагт миний Хаан банкны 50***85281 тоот данс руу Хаан банкны 57***26862 тоот орлогоор орж ирсэн. Энэ мөнгөнөөс 300,000 төгрөгийг би Бор ах руу шилжүүлсэн юм. Тэгээд тухайн хүн нь маргааш өдөр нь Бор ахтай утсаар ярьж байгаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн цэгээс захиалсан 2 иргэний үнэмлэхээ авсан гэсэн, би биечилж өгөөгүй. Тэрний дараа тухайн залуу хэсэг чимээгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр над руу 80****530 дугаарын утаснаас холбогдоод П А **85***773 нэртэй хүний иргэний үнэмлэх гаргуулах хэрэгтэй байна гээд тухайн өдрийн 16:28 цагт миний Хаан банкны 50***85281 тоот данс руу Хаан банкны 50***84610 тоот данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 150,000 төгрөгийг нь Бор ах руу шилжүүлээд тэр залуу Бор ахаас очиж захиалсан иргэний үнэмлэхээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн цэгээс авсан байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-109-111)

Л.Уийн “...Өнгөрсөн жилийн Намар буюу 9 сард, намайг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэлийн байцаагчаар ажиллаж байхад хамт ажилладаг мэдээллийн технологийн хэлтсийн инженер Э нь надад А гэх хүний иргэний үнэмлэх дахин авах хүсэлт болон төлбөр тушаасан баримтыг хамтад нь гартаа бариад, намайг нэг цонхны үйлчилгээний төв дээр хүмүүст үйлчлээд ажлаа хийж байхад энэ хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг нь хийгээд өгөөч гэсэн юм. Тухайн материалыг нь харахад А гэх хүний иргэний үнэмлэх дахин авах хүсэлтийг бөглөчихсөн мөн төлбөр тушаасан баримт нь бас байсан ба тухай үед олон хүнтэй байсан мөн хамт ажилладаг Эын таньдаг хүнийх нь хүсэлт юм байна гэж бодоод мөн Эад итгээд тухайн хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг системд оруулсан юм...” гэсэн мэдүүлэг (1хх-141-142),

А.Эын “... Би тухайн үед цалин болон хашаа, байшин худалдан авсан зээлтэй байсан юм, тэрийгээ төлж чадаагүй байсан учраас өөрийн дансаа ашиглах боломжгүй байсан. Тэгээд Батсүрэнгийн дансыг ашиглаж байсан юм. Тухайн үед дансгүй бол ажиллах боломжгүй байсан юм, бэлэн мөнгө авч явдаг хүнгүй болсон байна лээ. Батсүрэн /88171128/ нь одоо Дорнод аймгийн төвд амьдардаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 01, 07-ны өдөр Батсүрэнгийн дансыг ашиглаж байсан. Д нь иргэний үнэмлэх аваад өгөөч гээд мөнгө шилжүүлсэн, хэн, хэн гэх хүний нэр дээр иргэний үнэмлэх авах гэж байсан талаар санахгүй байна. Уг мөнгийг юунд зарцуулсан талаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1хх-131-133),

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл: “...гэрч *******ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн ...фейсбүүк олон нийтийн сүлжээнд “М.А” гэх нэртэй “10000****989327” хэрэглэгчийн дугаартай хэрэглэгчтэй холбогдсон чатын зураг 2 хуудас нийт 2 хуудас цаасан материалыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 45 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-60- 62),

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл “...гэрч*******аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн ... “Т Э” гэх нэртэй “T " гэх цахим холбоостой хаягийн хэрэглэгчтэй харилцсан мессежний зураг 6 хуудас ... “Battsetseg Ganbold” гэх нэртэй “10000****463291” гэх цахим холбоостой хаягийн хэрэглэгчтэй харилцсан мессежний зураг 7 хуудас нийт 13 хуудас материалыг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ....хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-73-86), мөнгөн шилжүүлгийн баримт (3хх80), улсын бүртгэгчийн албан тушаалын тодорхойлолт (3хх3-9), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.

5. Прокуророос гэмт хэрэг үйлдэх үеийн хуулиар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг журамлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь 2022.12.16-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4 дүгээр зүйлд өөрчлөлт оруулан ялыг хүндрүүлэн өөрчилсөн. Ингэхдээ хахууль авах гэмт хэргийг хоёр салган хуульчилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан болон нийтийн албан тушаалтан бус этгээд хахууль авахыг нэг зүйлд хуульчилсан байсныг өөрчлөн 22.4 дүгээр зүйлийг нийтийн албан тушаалтан хахууль авах болгон өөрчилж, 2022 онд мөрдөгдөж байсан 22.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг болох нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг 22.13 дугаар зүйлд хахууль авах гэмт хэрэг болгон хуульчилсан. Тодруулахад нийтийн бус албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болгоогүй, ялын хувьд өөрчлөлт оруулаагүй байна.

Прокуророос шүүгдэгч*******ыг нийтийн албан тушаалтан гэж дүгнээгүй нь үндэслэлтэй бөгөөд түүнийг 2022.12.16-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнөх хуулиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, мөн шүүгдэгч*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн, шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хахууль өгөх гэмт хэргийн шинийг хуульчлахдаа “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн бол” гэж заасан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бус этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн бол хахууль авах гэмт хэрэг гэж үзэхээр заасан.

Тодруулбал,*******ын өөрийн төрөл садны хүмүүс гэсэн зохиомол байдал үүсгэн бусдын иргэний үнэмлэхийг хууль бусаар гаргуулан ашиглах, зорилготой хүсэлтийг******* нь хүлээн авч, өөрийн танил*******тай харилцан тохиролцон түүгээр дамжуулан Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан*******од 300,000 төгрөгийн хахууль өгсөн нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон.******* нь хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарахгүй ч төрийн үйлчилгээний албанд ажилладаг, өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох иргэний үнэмлэх гаргаж өгөх зорилгоор бусдаас 300,000 төгрөгийн хахууль авсан нь дээр дурдсан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч*******,*******,******* нарын хувьд үйлдлээрээ санаатай нэгдэн хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч******* нь бусдын хууль бус хүсэлтийг биелүүлэх зорилгоор өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох иргэний үнэмлэх гаргаж өгөхөөр хахууль авсан гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Прокуророос шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн ашиг сонирхлыг эсрэг буюу олон нийтийн эрх ашгийг тэгш, шударгаар төлөөлөн, чиг үүргээ хэрэгжүүлэх, хуулийг дээдлэн ажиллах шударга ёсны тогтолцоог алдагдуулдаг үндсэн шинжтэй, улмаар аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд давхар халдаж байдаг.

Тус гэмт хэргийн объектив талын шинжийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсдөг, хор уршиг учруулсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бол гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж, хүсэж үйлдсэн байдаг. 

Хуульд "урвуулан ашиглах" гэдгийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор заасан.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг иргэний биечлэн гаргасан, 18 насанд хүрээгүй хүний баримт бичгийг эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдлийг үндэслэн дараах тохиолдолд дахин олгоно, 24.1.1 заалтад “иргэн баримт бичгээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн...” гэж заасны болон Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолын хавсралтаар  баталсан Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5-д Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний иргэний үнэмлэхийг эцэг (эх), асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгохоор заасныг шүүгдэгч *******,******* нар нь зөрчсөн үндэслэл тогтоогдож байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн албан тушаалтанд холбогдох бусад хуулиар хүлээлгэсэн хориглолтоос гадна албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно гэж заасан.

Шүүгдэгч *******,******* нар нь хууль дээдлэн, тэгш шударга, хариуцлагатайгаар, албаны ёс зүйг сахин ажиллах үүргээ биелүүлэлгүй иргэний үнэмлэх дахин олгохдоо холбогдох хууль дүрмийг баримтлалгүй найз нөхөд, танил хүний гуйлтыг биелүүлэх байдлаар бусдад давуу байдал үүсгэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Нэмж дурдахад шүүгдэгч *******,******* нарын үйлдлийг албан тушаалдаа хайнга хандсан, зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэх боломжгүй, энэ талаарх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм. Учир нь хууль тогтоомжоор иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэн болохыг гэрчлэх бичиг баримт, иргэний үнэмлэх нь улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болдог ба энэхүү чухал баримт бичгийг хууль, дүрмийг зөрчин, иргэний үнэмлэх эзэмшигч, түүний төлөөлөгчид бус бусад этгээдэд хууль бусаар ашиглах боломж олгон дахин олгож буй үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

7.  Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч*******ыг гүйцэтгэгчээр, шүүгдэгч*******ыг хатгагчаар хамтран оролцсон гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, шүүгдэгч*******,******* нарыг нийтийн албан тушаалтанд хамаарахгүйг дээр дурдан дүгнэсэн. Тус эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх тусгай субъекттэй ба гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох гэмт үйлдлийг хийсэн этгээд болох тусгай субъектийн шинжийг хангахгүй юм.

Түүнчлэн прокуророос нийтийн албан тушаалтан болох *******,******* нар албан тушаалын гэмт хэрэг үйлдэхэд******* гүйцэтгэгчээр хамтран оролцсон,******* гэмт хэрэгт хатгасан гэсэн нь мөн үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж заасан.

Хуульд хатгагчийг тодорхойлохдоо захиалагч болон хатгагчийн шинжийг хамтад нь хуульчилсан ба "…захиалагч…" гэдэгт Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор бусдад мөнгө, эд зүйл өгөх эсхүл түүний хүсэж сонирхсон, санал болгосон зүйлийг нь бүтээж өгөхөөр амлах зэргээр хэлэлцэн тохиролцож, бусдыг хөлслөн авсан этгээдийг ойлгодог, "…хатгагч…" гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд бусдыг элдэв аргаар өдөөн түлхсэн, зоригжуулсан идэвхтэй үйлдэл хийсэн этгээдийг ойлгодог.

Шүүгдэгч*******ын гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хахууль авсан нь тогтоогдсон, харин түүний бусдад иргэний үнэмлэх гаргаж өгнө гэсэн хууль бус хүсэлтээ хамт ажилладаг хүмүүсээр дамжуулан улсын бүртгэгч *******,******* нарыг гуйх байдлаар гаргуулан авсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хатгасан буюу гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэсэнд хамаарахгүй, ийнхүү хамаатуулан зүйлчлэх нь эрүүгийн хуулийн буруугаар тайлбарласан болно.

Тодруулахад шүүгдэгч*******ын хууль бус хүсэлтээ бусдаар дамжуулан хэлж, гуйсан нь нийтийн албан тушаалтныг гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэйгээр нөлөөлж гэмт хэрэгт татан оруулсан, зориуд хүргэсэн шинжийг хангахгүй, шүүгдэгч *******,******* нарт элдэв аргаар нөлөөлөн, хууль бус үйлдэлд гарцаагүй хүргэсэн шинж байхгүй байна. Нөгөө талаас албан тушаалтан болох бүртгэгч нар албан үүргээ хууль, дүрэмд заасны дагуу гүйцэтгэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүрэг хүлээж, аливаа хууль бус хүсэлтээс татгалзах, зүй ёсны шаардлагаа тавих ёстой ба энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхээр зохицуулсан болно. Тиймээс аливаа байдлаар танил тал, тал тохой татах байдлаар шийдвэр гаргуулах гэсэн хууль бус ашиг сонирхолд автан албан үүргээ урвуулан ашиглах нь нийтийн албан тушаалтанд хамаарах гэмт үйлдэл болохоос үйлдлийн шинж, сэдэлт зорилгыг нь анхааралгүй гуйлт, хүсэлт тавьсан хүн болгоныг гэмт хэрэг үйлдэхэд оюун санааны хувьд идэвхтэйгээр нөлөөлсөн, тийм үйлдэл хийхэд гарцаагүй хүргэсэн гэж гэмт хэргийн хатгагч /захиалагч/ байдлаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч******* нь дээр дурдсанаар*******ын гуйлтыг улсын бүртгэгч *******т дамжуулсан болохоос *******тэй нэгдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, тэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж гэдэгт гэмт үйлдлийн ойлголтыг тодорхойлох гэмт хэргийн гадна талын байдлыг агуулсан объектив болон гэмт хэргийн дотор тал болох оюун, сэтгэхүйн шинжийг харуулсан субъектив талын нийлбэр шинж бүрэн хангагдсан байхыг шаарддаг.

Тиймээс шүүгдэгч*******ын хувьд гэмт хэрэг үйлдэх субъектив талын сэдэлт, зорилго тогтоогдоогүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект болохгүй тул гэмт хэргийн шинжгүй байна.

Мөн дээр дурдсанаар шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хатгагчаар зүйлчилснийг хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

8. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарыг гүйцэтгэгчээр, шүүгдэгч*******ыг тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар зүйлчилж ирүүлсэн.

Тодруулбал, шүүгдэгч *******,******* нарыг нэр бүхий 3 хүний иргэний үнэмлэхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дахин гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс гадна 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг давхар хангана гэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлд Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол” гэж заасан.

Тус гэмт хэргийн хамгаалагдсан объект нь улсын бүртгэл, бүртгэлийн үйл ажиллагаа, улсын бүртгэлийн мэдээллийн сан, мэдээллийн үнэн зөв байдал болно.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.1-д "улсын бүртгэл" гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа, 3.1.2-д "иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгохоор заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлд иргэнийн бүртгэлийн төрлийг ...төрсний, гэрлэсний, иргэний үнэмлэхийн, шилжилт хөдөлгөөний, овог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсний... зэргээр хуульчлан заасан. Тус хэргийн тухайд шүүгдэгч *******,******* нар бүртгэлийн үйл ажиллагаа явуулахдаа хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.О, Г.Г, П.А нарын иргэний үнэмлэхийн мэдээлэлд зориуд худал мэдээлэл оруулаагүй, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий иргэний баримт бичиг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Прокуророос иргэний үнэмлэх дахин гаргахдаа хаясан, гээсэн гэсэн үндэслэлээр дахин олгосон нь улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан гэсэнд хамаарахгүй юм. Тодруулбал, иргэний бүртгэл нь дээр дурдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэний бүртгэлийн төрлийн бүртгэлд өөрчлөлт ороогүй, харин Иргэний бүртгэлийн тухай хуулиар зохицуулсан бүртгэлийн үйл ажиллагааны журам зөрчсөн, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэйг дээр дүгнэсэн. Тиймээс прокуророос шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарыг гүйцэтгэгчээр, шүүгдэгч*******ыг тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, тэдгээрийн үйлдэл нь Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй байна.

9.  Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд прокуророос шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хатгагчаар хамтран оролцсон гэж зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

10. Улмаар шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

11. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” үндсэн эрхийг баталгаажуулсан, мөн Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 сарын 14 өдрийн Дугаар 16 тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт 1.1-д “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна” гэж тайлбарласан.

Тус хэрэгт сэжиглэн шалгах илэрхий үндэслэл үүссэн, сэжиглэх үндэслэл тэдний мэдүүлгээр тодорхой илэрсэн байхад шүүгдэгч*******,*******,*******,*******, Б.Б,*******,******* нарт хууль сануулан, үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэг хүлээлгэн гэрчийн мэдүүлэг авч зөрчил гаргасан, гэрчийн мэдүүлгүүдийг яллах нотлох баримт болгосныг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч нар нь өгсөн мэдүүлэг, хэргийн үйл баримттай маргаагүй болсон явдлыг үнэн зөвөөр нь хэргээ хүлээн мэдүүлсэн гэсэн тайлбар гаргасан, өмгөөлөгч нар энэ талаар маргаагүйг харгалзан шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураар хүлээн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, шүүх хуралдаанд өмнөх мэдүүлгээ батлан мэдүүлсэн байдлаар дүгнэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан. Тус хэрэгт гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

12.1. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 8000 нэгж буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан. 

12.2. Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, улсын яллагчийн санал гаргасан ялын төрөлтэй санал нэг байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд хүүхэд нь байнга эмчилгээ хийлгэдэг зэрэг хувийн байдал болон хүүхдийн эрх яригдах тул торгуулийн ялын бага хэмжээг оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэжээ.

12.3. Шүүгдэгч******* өмгөөлөгч Ч.А дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Харин торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацааг шүүхээс анхаарч өгнө үү...” гэжээ.

12.4. Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Б.Э дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч гэм буруу хүлээн зөвшөөрдөг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хуулийн ялын зорилгын хүрээнд түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасныг шүүхээс хэрэглэж өгөхийг хүсэж байна...” гэжээ.

12.5. Шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч З.Б дүгнэлтдээ “...эрүүгийн хуулийн зорилгын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэжээ.

12.6 Шүүгдэгч*******ын өмгөөлөгч М.П дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Бага насны 2 хүүхэдтэй эхнэр нь ажилгүй, хувийн байдлын хувьд сая ажилд ороод ажиллаж байгаа тул торгуулийн ял оногдуулах нь боломжтой тул торгуулийн ялын хэмжээг бууруулж өгнө үү...” гэжээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Одоогийн үйлчилж буй зохицуулалтаар шүүгдэгч *******,******* нарын  үйлдэлд оногдуулах ял хүндрүүлсэн өөрчлөлт орсон тул уг хуулийг буцаан хэрэглэхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу ял оногдуулах нь зөв байна.

Шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь “нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 5400-27000 нэгжээр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан.  

Мөн*******,*******,******* нарт мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлага нь “нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэнэ заасан.

Мөн шүүгдэгч*******од тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хахууль авсан үйлдэлд “нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэнэ гэж заасан.

14. Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

15. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцоо, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хор уршгийг харгалзан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч дараах байдлаар шүүгдэгч нарт ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

15.1. Шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,

15.2. Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,

15.3. Шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

15.4. Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

17. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Эад холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******,*******,*******,*******, *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч*******оос гэмт хэргийн улмаас олсон орлого 300.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв. Мөн шүүгдэгч*******оос Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд 195.000 төгрөг байршуулсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Мгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4.1. Шүүгдэгч Энхбаатарын Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

4.2. Шүүгдэгч Тын Д, Бн Д, Агийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

4.3. Шүүгдэгч Гын Б, Лгийн У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

5.1. Шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

5.2. Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

5.3. Шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

5.4. Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын  нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******оос гэмт хэргийн улмаас олсон орлого 300.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж, шүүгдэгч*******оос Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд 195.000 төгрөг байршуулсныг дурдсугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Эад холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дурдаж (5хх94), хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч  Т.Д,*******,*******,*******, *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******од Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч*******,******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,*******,******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, *******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.МӨНХБААТАР