Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 150/шш2024/00091

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн **байрлах Сэлэнгэ аймаг ** (РД:**) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн **хаягт оршин суух, Долоод овогт ******* (РД:**),

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ** хаягт оршин суух,******* (РД:М**) холбогдох,

 

** гэрээний үлдэгдэл 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн*******,******* дарга ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Шинэдэвдамба овогтой Цагаач нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "А**"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу cap бүр 280,000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь ** график зөрчил үүсгэн хохирол учруулсаар байна. Гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болох тул үлдэгдэл болох 7,200,000 төгрөгийг хариуцагч*******,******* нараас гаргуулан Хөдөл эрхлэлтийг дэмжих сангийн ** тоот дансанд төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч*******,******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг************** ** тоот нэхэмжлэлийн дагуу Сэлэнгэ аймаг ** (РД:**), ** (РД:**) бид сүүний хомсдолоос шалтгаалан ажлын байр дэмжих хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт төлөх хугацааг хэтрүүлсэн. 2024 оны 5 сарын 25-ны өдрийн дотор зээлийн үлдэгдэл болох 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлж дуусгана...” гэжээ. /хавтаст хэргийн 28-р хуудас/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**” нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан Э** гэрээний үлдэгдэл 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******,******* нар нь нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**”-ын нэхэмжилж буй ** гэрээний үлдэгдэл 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “** (РД:**), **л (РД:**) бид сүүний хомсдолоос шалтгаалан ажлын байр дэмжих хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт төлөх хугацааг хэтрүүлсэн. 2024 оны 5 сарын 25-ны өдрийн дотор зээлийн үлдэгдэл болох 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлж дуусгана...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

 

Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “**”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч*******,******* нарт холбогдох ** гэрээний үлдэгдэл 7,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч*******,******* нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч **32,537 төгрөг, ** 32,537 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн “**”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч*******,******* нарт холбогдох Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 7,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч ** 32,537 төгрөг, ** 32,537 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч хариуцагч*******,******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

                     ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН