Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 135/шш2024/00436

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2024/00436

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/01184

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Газарчин 4, ******* тоотод оршин байгаа, *** ХХК /утас:*******/-ий нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *** тоотод оршин байгаа, *** ХХК /утас:/-д холбогдох,

 

26,399,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзул шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Цацралтуяагийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Монгол Улсын Зам Тээврийн хөгжлийн яам болон ***ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 31-ний өдрийн ***-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу ***ТББ-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Менежментийн гэрээ-г байгуулан ажиллаж байсан.

Энэхүү Эко жишиг тээвэр төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг төслийн үр шимийг хүртэгчид бюу тээврийн компаниуд нь Эко жишиг тээвэр төслийн үр шимийг хүрэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөр, хандиваас санхүүжилт бүрдэхээр тогтоосон.

Үүний дагуу тус чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж байсан *** ХХК-тай Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтаран ажиллах гэрээ-г байгуулсан ба төслийн хураамжийг менежментийн компанид урьдчилан төлөх байсан боловч уг компани нь тээвэр хийх явцад төслийн хураамжийн төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар амаар хүсэлт гаргасны дагуу бид итгэж тээвэрлэлтийг нь ямар нэгэн саадгүйгээр явуулж ирсэн. *** ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 20,390,10 тонн нүүрс тээвэрлэж, нийт 315,118,100 төгрөгийн төлбөр төлөхөөс 262,320,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 26,399,050 төгрөгийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд бид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар компанийн удирдлага, нягтлан бодогч нартай удаа дараа утсаар ярьж мөн албан бичгээр шаардаж байсан.

Гэтэл *** ХХК нь хураамжийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс бид бусад хуулийн этгээд, аж ахуй нэгжид төлбөл зохих өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсч, хохирч байгаа тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд *** ХХК-аас Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүрэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөрт 26,399,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан бичгийн нэхэмжлэлийн шаардлага дээр тооцооллын хувьд техникийн алдаа гаргасан байгаа учраас тооцооллыг зөвтгөж ирүүлсэн байгаа. Ерөнхийдөө 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 20,390.1 тонн нүүрс тээвэрлэж нийт 151,269,050 төгрөгийн төлбөр төлөхөөс компанид 131,160,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 26,399,050 төгрөг байна. Үлдэгдэл төлбөр дээр бол тулж байгаа. Нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан *** төрийн бус байгууллагатай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр менежментийн гэрээ байгуулсан. Энэ менежментийн гэрээг зөвхөн *** төрийн бус байгууллага бус төрийн захиргааны төв байгууллага болох зам тээврийн яамтай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко жишиг тээвртэй хамтран ажиллах гэрээний оролцогч, төслийн оролцогч нь *** ХХК байгаа. Ингээд 5 хуулийн этгээд төрийн бус байгууллагатайгаа удирдлагууд нь нийлээд зам тээвэр хөгжлийн яамтай, төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж Эко жишиг тээврийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр сум хүртэл улсын чанартай 407 км авто замаар нүүрсийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан зохистой хяналттай улсаас нэг ч төгрөг гаргахгүй зөвхөн нүүрс тээвэрлэлтийн буюу БНХАУ-ын нүүрс худалдан авагчийн нүүрсийг тээвэрлэж өөрсдөө нүүрс тээвэрлэлтээ цэгцтэй, зохион байгуулалтай тээвэр хийгээд төслөө бичээд ингээд яамтай хамтарсан гэрээгээ байгуулсан. Оролцогч нь *** компани. 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн менежментийн гэрээний оролцогч болон төслийн хэрэгжүүлэгч нь *** компани өөрөө. *** компанийг ямар нэгэн байдлаар шахаж шаардаж гэрээг байгуулаагүй. Маш олон аж ахуй нэгжүүд, хил гааль хаалттай ерөнхийдөө тээврийн нөхцөл байдал нэлээд хүндрэлтэй байх хугацаанд тээвэр хийж байгаа буюу үр шимийг хүртэгч компаниуд нэгдэж нийлээд хурлаа хийгээд ингэж санхүү мөнгөө босгоё, ингэж зөв зохистой тээвэрлэлтээ явуулъя, улсын хийх ажлыг хувийн компаниуд менежментийг хэрэгжүүлж байгаа компаниараа дамжуулаад замаа арчлуулъя. Нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг хяналт тавиулаад босгосон мөнгөөрөө цалинжуулъя, олон салаа замаар явахгүй зөвхөн сайжруулж зассан замаараа нүүрс тээврээ хийгээд, замын компаниудад төлбөр мөнгийг нь төлөөд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад ажил үйлчилгээгээ явуулаад нэгдсэн бүртгэл орохын тулд *** ХХК гэдэг компанитай гэрээ байгуулаад машин болгон QR кодтой энэ машин хаана явж байна, хэдэн колемерт явж байна, осол аваар гарсан эсэх, машин тэрэг нь эвдэрсэн бол яаралтай дуудна шүү гээд *** ХХК-аар QR код болон итернетийг машин болгонд суурилуулаад тээврээ хийгээд явж байсан. Төрийн захиргааны байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр маш их хэл ам гараад, хоорондоо муудалцаад ирэнгүүт ажлын хэсэг гараад тэгээд төслийг муу хэрэгжүүлж байна гээд хамтран ажиллах энэ гэрээ дуусгавар болсон. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар хүчингүй гэдэг ойлголт юм уу хууль хяналтын байгууллагаас хүчингүйд тооцсон ямар нэгэн эрхийн акт бол гараагүй. Хэдийгээр тийм боловч менежментийн үйл ажиллагаа эрхэлж байсан *** ХХК тэдний өмнөөс өөрсдийнх нь цуглуулсан тээвэрлэлтэй холбоотой бүх мөнгөнүүдийг гаргаад ажил хийсэн компаниуддаа өгөөд, замтай холбоотой буюу нийт 3 аймгийн 4 сумыг дамжиж өнгөрдөг. Дамжиж өнгөрдөг сумын замтай хамгийн ойрхон амьдарч байгаа малчин ард иргэдийг та нар ч гэсэн хяналт тавь, олон салаа зам гаргаад замаас гараад явж байгаа машинуудыг төслийнхөнд болон цагдаагийн газар мэдэгд гээд тэр хүмүүсийг ажиллуулж байсан. Ажиллуулж байсан учраас бүгдийг нь тодорхой хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад, ингээд цалинтай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлийг улсдаа төлөөд бүх юм хууль ёсны хүрээнд явагдаж байсан. Энэ хүмүүсийг санхүүжүүлэх эх үүсвэр нь юу байсан бэ гэхээр тээвэр хийж байгаа компаниуд түрүүний гэрээнд дурдсанчлан эхний ээлжид төслийг хэрэгжүүлэхэд 12,000,000 төгрөг, ингээд тонн тутамдаа 11,000 төгрөг, замт байгаа 4 постын пост тутамд 5,000 төгрөгийг нэг машин болгоноос авна. Энэ авсан мөнгөөрөө эдгээр санхүүжилтийн ажлуудыг хийж байсан. Замын компани бүх ажил үүргээ гүйцэтгэж байсан. Одоо замын компаниудад 800,000,000 төгрөгийг өртэй. Энд тэнд ажил гүйцэтгүүлсэн компаниуддаа бүгдэд нь өглөгтэй. Тэгэхээр тээвэрлэсэн гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй. Бүгд тээврээ явуулаад ашиг шимээ хүртсэн. Одоо тээвэрлэсэн хугацааныхаа төлбөрийг төлөхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Компани бол үйл ажиллагаа явуулсан. Ингээд бүх тооцооныхоо дагуу үлдэгдэл төлбөр болох 26,399,050 төгрөгийг хариуцагч байгууллага хамтран ажиллах гэрээний төлөх ёстой. Хамтран ажиллах гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** ХХ нь 2020 оноос эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл ***ХК-ний нүүрсийг тээвэрлэж эхэлсэн. 2021 оны 03 сарын 31-ний өдөр ***ТББ нь Зам Тээвэр Хөгжлийн яамтай хамтран Эко жишиг тээвэрийн хамтран ажиллах гэрээ-г байгуулан, Таван толгой Чойр чиглэлд явдаг нүүрс тээврийн компаниудаас өндөр хэмжээний хураамж авдаг байсан. Үүнд:

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хоорондын камд 4 плст байгуулан, пост тус бүрт 1 машинаас 5000 төгрөгийн хураамж, 1 машин 1 рейсэнд 20,000 төгрөг.

2. Тээврийн хэрэгсэл бүрээс 1 тонн нүүрс тутамд 11,000 төгрөг тус тус авч байв. Тухайн үед *** ХХК, *** ХХК, *** ХХК, *** ХХК нар Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэлт хийдэг үндсэн 4 компани байсан. *** ТББ нь бидэнд Эко жишиг тээвэр төслийг танилцуулан, хамтран ажиллах хүсэлт тавьсны үндсэн дээр бид бүхэн тээвэрлэлт хийдэг замандаа арчлалт, засвар хийж, малчдын бэлчээр сүйтгэхгүй, нутгийн ард иргэд болон жолооч тээвэрлэгчдийн хооронд маргаан үүсгэхгүй зэрэг асуудлуудыг шийдэх боломжтой гэж үзэн үндсэн нэг замаар тээвэрлэлт хийхийг дэмжиж Чойр зөвлөлд хамтран ажиллахыг зөвшөөрсөн билээ. Ингэснээр *** ХХК нь *** ТББ-ын менежментийн компани болох *** ХХК-тай 2021 оны 05 сарын 01-ний өдөр №21/01 тоот менежментийн гэрээг байгуулан 2021-10-06-ны өдөр нь *** ТББ-тай *** тоот Эко жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ-г байгуулсан юм.

Манай компаний зүгээс Эко жишиг тээвэр төслийг дэмжин *** ТББ, менежментийн компани болох *** ХХК-ийн Хаан банк дахь *** тоот дансанд нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоог төлж барагдуулдаг байсан. Гэвч Эко жишиг тээвэр төслийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалтын 18 дугаарт бичигдсэн Чойр санг бий болгож замын эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг засварлах заалтыг хэрэгжүүлээгүй, мөн *** ТББ нь илт давуу байдал гарган бүхий л асуудлыг дангаар шийддэг байсан. Холбооноос зарласан хурал зөвөлөгөөнд, зөвлөлийн гишүүд, тээвэрчид тогтмол оролцож зам засвартай холбоотой шаардлага, санал хүсэлтүүдийг удаа дараалан аман хэлбэрүүдээр тавьдаг байсан ч үр дүнд хүрээгүй. Үүний улмаас жолооч нарын аюулгүй байдал алдагдаж, тогтоосон замаар тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй болсон. Иймд бид дээр дурдсан 2021 оны 03 сарын 31-ний өдөр *** ТББ болон Зам тээврийн хөгжлийн яам нарын хамтран байгуулсан Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээг судлан үзэхэд тус гэрээ нь гэрээний дугааргүй мөн гэрээнд Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 134 тоот тушаалыг үндэслэл болгосон байв. Бид зам тээврийн хөгжлийн яамны вэбсайтаас дээрх 134 тоот тушаалыг /2019 оны/ хайхад олдоогүй бөгөөд харин 2017 оны 06 сарын 27-ны 134 тоот тушаал байв. Мөн 2019 онд зам тээврийн хөгжлийн сайдын тушаалуудад төсөл болон гэрээтэй холбоотой нэг ч тушаал байхгүй байсан юм. Ийм учраас үндэслэлгүй гэрээ байгуулсан гэж үзэн төлбөр төлөхөөс татгалзасан юм. Түүнчлэн дээр дурьдсанаар *** нь ажил үүргээ муу хийж гүйцэтгэснийг Зам тээврийн яамны ажлын хэсэг байгуулан 2021 оны 10 сарын 20-ны өдөр шалгаад гэрээний хэрэгжилтийг 34% гэж дүгнэж гэрээг хүчингүй болгох дүгнэлт гаргаснаар нотлогдож байна гэж бид үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны мөнгө гэж нэхэж байгаа. Гэтэл аливаа хэлцэл гэрээгээр хүлээх үүрэг хуульд заагдсаны дагуу хэн хэнийхээ өмнө үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл *** ХХК нь *** ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тэгэхдээ хэчнээн төгрөгийг хэзээ яаж, яаж төлөх талаар ямар нэгэн байдлаар тохиролцоогүй. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баян замтай *** ХХК нь гэрээ хийсэн. Энэ гэрээ дээрээ харин тонн тутмаас тэдэн төгрөг, нэг эрээсний 20,000 төгрөг гэх мэтээр тодорхой үнэ зааж гэрээг хийсэн. *** ХХК гэдэг нь Баян зам гэдэг тээвэрчдийн холбоо, зам тээрийн яамтай хамтарч ажиллах гэрээтэй. *** ХХК-ийн тухайд үйл ажиллагааг хэрэгжүүлэгч менежментийн компани байгаа юм. Гэтэл үнэ хөлс тохироогүй хугацааныхаа мөнгийг буюу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд энэ байгууллага мөнгөө төлөөд явчихсан. Энэ хугацаанд мөнгө төлөх тодорхой эрх үүрэг нь үүсээгүй байсан. Одоогийн байдлаар 131,160,000 төгрөгийг төлсөн байгаа. Тонн тутмаас тэдэн төгрөг, эрээс тутмаас тэдэн төгрөг төлнө гэсэн үүрэг хэзээ үүссэн бэ гэхээр 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүссэн. Гэтэл үүнээс өмнөх мөнгийг гэрээнд заагаагүй нөхцөлөөр аваад байсан. Яагаад төлөөд байсан юм бэ гэдэг асуудал гарах байх. Гэтэл хийж байгаа үйл ажиллагааг нь барьцаалсан. Явж байгаа машинуудыг нь явуулахгүйгээр зогсоогоод тэдэн төгрөг төл тэгэхгүй бол явуулахгүй гээд QR код нэхээд явуулахгүй байсан учраас арга буюу гэрээнд дээр үүрэг хүлээгээгүй хэр нь эднийд 08 дугаар сарын 03-ны өдрийг 131,160,000 төгрөгийг төлчихсөн байгаа юм. Хоёрдугаарт Чойр сангийн данс гэж байгаа. Энэ Чойр сан гэдэг дансыг яагаад үүсгэсэн талаарх ямар ч баримт байхгүй. Бид өнөөдөр энийг Баян замын данс гэж үзэх юм уу эсхүл *** ХХК-ийн данс гэж үзэх юм уу гэдэг нь тодорхойгүй. Чойр данс гэсэн данс руу л мөнгөө хийгээд байдаг. Гуравдугаарт үндсэн компани нь Баян зам. Үүний үйл ажиллагааг хэрэгжүүлэгч менежментийн компани нь *** ХХК байгаа юм. Нэхэмжлэгч тал тайлбартаа ийм ийм үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой гэж байна. Хамгийн гол нь замыг сайжруулна, нутгийн иргэдтэй эв зүйтэй байна, машрутын замаар явуулна гэсэн үйл ажиллагаа явуулах төсөл гаргасан. Гэтэл тэр төслөө ерөөсөө хэрэгжүүлээгүй. Тэр битгий хэл энэ компанийн зорилго нь зам тээврийн яамны 2019 оны 134 тоот тушаалыг үндэслэсэн төсөл гэж байгаа юм. Гэтэл 134 тоот тушаалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулахад өөр заалттай тушаал гарч ирсэн. Тэгэхээр яг ямар үйл ажиллагаатай компанууд вэ гэдэг нь ерөөсөө ойлгомжгүй байгаа юм. Зам тээврийн яамнаас ийм гэрээ хийсэн гээд өөрсдөө гэрээгээ дүгнэсэн. *** ХХК нь Эко төслийг хэрэгжүүлэхээр ***той 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийсэн. Үүнийгээ эргээд шалгах явцад юу ч хийгдээгүй байсан учраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зам тээврийн яам энэ хийсэн гэрээгээ дүгнээд юу ч хийгээгүй байна гээд хүчингүй болгосон. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээг дүгнэсэн протколыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Тэгэхээр *** ХХК нь Чойр сангийн дансанд мөнгө тушаалгаж байсан хэр нь юу хийж байсан нь ойлгомжгүй. Юм хийгээгүй гэдэг нь яамнаас гэрээг дүгнэсэн протколоор харагдаж байгаа юм. Энэ хүмүүс гэрээний бус аргаар тоо тооцоог нь тогтоолгүйгээр мөнгө авч явж хэр нь ажлаа хийхгүй, үүргээ гүйцэтгэхгүй байсныг нь яам дүгнээд хүчингүй болгочихсон. Мөн нэхэмжлэгч байгууллага нь өнөөдөр *** ХХК-аас нэхэж байна. Гэтэл *** ХХК нь энэ нэрээрээ өөр хүнд зарагдчихсан. 2023 оны 05 дугаар сараас хойш *** ХХК-ийн үйл ажиллагааны зорилго нь өөр болоод бөөний худалдаа дэлгүүр ажиллуудаг болсон. Анх нэхэмжлэл гаргахдаа Болорчулуун гэдэг хүнийг татсан. Гэрээ хийсэн этгээд Болорчулуун хаана байна гээд лавлагаа авахаар ***өөр гараад ирж байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд орж байгаа Б.Тамир нь тухайн үед *** ХХК-ийн менежер байсан. Сүүлд компанийг худалдаж авсан этгээд болох Чинбаатар чиний ажиллаж байх үеийн асуудал байна. Чи өөрөө ор гээд оруулсан. Тэгэхээр яг хариуцаж үүрэг хүлээсэн этгээд нь байхгүй. Хамааралгүй өөр хүн дээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэл муутай харагддаг юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ, Эко жишиг тээвэр төсөл, ***ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Менежментийн гэрээ, Хамтран ажиллах гэрээ, *** ХХК-ийн 2021.05.07-06.11-ний хооронд дахь тээврийн тооцоо, бүртгэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, Менежментийн гэрээний хүрээнд орон нутгуудад өгсөн хандивуудын жагсаалт, Менежментийн гэрээний дагуу хийгдсэн хиймэл дагуулын сүлжээ ашиглалтын зардалд төлсөн төлбөрийн баримтуудын жагсаалт, Менежментийн гэрээний хүрээнд Баянжаргалан, Цогтцэций сумдад усжуулалт хйисэн машинуудад төлсөн төлбөр, Менежментийн гэрээний хүрээнд хийгдсэн зам засвар арчлалтын компаниудад төлсөн төлбөр тооцооны баримтуудын жагсаалт, Менежментийн гэрээний хүрээнд орон нутгуудын ажилласан харуул хамгаалалт, программ ашиглалтын зардал болон бусад ажлуудын төлбөр тооцоо төлсөн баримтуудын жагсаалт, Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ, Зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэх гэрээ, Техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, Программ хангамж ашиглах гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

4. Хариуцагч талаас нэхэмжлэлтэй холбогдуулан Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээг шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Шүүхээс *** ХХК-ий лавлагаа, Зам тээврийн хөгжлийн сайдын 2013 оны 134 дүгээр тушаал, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, *** дугаар албан бичиг, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 134 дүгээр тушаал зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан 26,399,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ тус компани нь ***ТББ-тай байгуулсан 2021 оны 05 сарын 01-ний өдрийн Менежментийн гэрээний дагуу Эко жишиг тээвэр төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах, мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг тээврийн компаниуд нь хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөх, хандиваас санхүүжилт бүрдэхээр тогтоосон. Үүний дагуу *** ХХК нь 2021 оны 05 сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл тээвэрлэлт хийсэн боловч хураамжийн төлбөрийг бүрэн төлөөгүй тул үлдэгдэл төлбөр болох 26,399,050 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч *** ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... тус компани нь Эко жишиг тээвэр төслийг дэмжин *** ТББ, менежментийн компани болох *** ХХК-ийн дансанд төлбөр тооцоогоо төлдөг байсан. Гэвч тус төслийн хүрээнд хийгдэх ажлуудаас Чойр санг бий болгож, замын эвдрэл ихтэй хэсгүүдийг засварлах үүргээ хэрэгжүүлээгүй, ***нд энэ талаар шаардлага тавихад үр дүнд хүрээгүй. Иймээс бид хамтран ажиллах гэрээг судалж үзээд үндэслэлгүй гэрээ байгуулсан гэж үзэж төлбөр төлөхөөс татгалзсан. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэсэн протоколоор гэрээний хэрэгжилтийг 34 хувьтай байна гэж дүгнэж, гэрээг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4. Зам тээврийн хөгжлийн яам, ***-тай 2021 оны 03 сарын 31-ний өдрийн Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-г байгуулсан байх бөгөөд ***ТББ-ыг төлөөлж гэрээнд түүний дарга, *** ХХК, *** ХХК, ***ХХК, *** ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан байна. Тус гэрээгээр төрийн бус байгууллага нь Эко жишиг тээвэр төслийг хэрэгжүүлэн, гэрээнд заасан ажлыг зохион байгуулж ажиллах үүрэг хүлээжээ.

 

Мөн хэрэгт авагдсан 2021 оны 05 сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Менежментийн гэрээ-г нэг талаас ***ТББ, ***ХХК, *** ХХК, *** ХХК, *** ХХК, нөгөө талаас *** ХХК нар байгуулжээ.

 

Гэрээнд зааснаар ***ТББ, ***ХХК, *** ХХК, *** ХХК, *** ХХК-иудыг хамтад нь төсөл хэрэгжүүлэгч, *** ХХК нь менежментийн компани гэж тодорхойлсон байх бөгөөд гэрээний 1.2-т менежментийн компани гэж Зам тээврийн хөгжлийн яамны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ түүний хавсралтаар батлагдсан Эко жишиг тээврийн төслийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн зарим чиг үүргийг энэхүү гэрээгээр хэрэгжүүлэн ажиллах компанийг хэлэхээр заасан байна.

 

Дээрх гэрээнүүдээс үзэхэд нэхэмжлэгч *** ХХК нь төслийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн этгээд, хариуцагч *** ХХК нь төсөл хэрэгжүүлэгч үндсэн компаниудын нэг байна.

 

5. Нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаан дээр тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... хариуцагч нь төсөл хэрэгжүүлэгч үндсэн компанийн нэг боловч тээвэрлэлт хийхдээ бусад тээвэрлэлт хийж байгаа тээврийн компани, жолооч нарын нэгэн адил гэрээ байгуулан, QR код авч, хураамжаа төлж тээвэрлэлт хийх ёстой боловч гэрээ байгуулаагүй, амаар тохирч тээвэрлэлтийг хийсэн. Иймд 2021 оны 05 сарын 01-ний өдрийн менежментийн гэрээг үндэслэн шаардлага гаргаж байгаа гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагч *** ХХК нь 2021 оны 05 сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл нүүрс тээвэрлэлт хийсэн, төлбөрийг 2021 оны 08 дугаар сар хүртэл төлсөн гэх үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин үлдэгдэл төлбөр төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ гэрээ байгуулаагүй, тээвэрлэлт хийлгэхгүй, QR код олгохгүй гэсний улмаас төлбөр төлж явж байсан, менежментийн компани гэрээний үүргээ биелүүлээгүй, замын арчлалт, засвар үйлчилгээ хийгдээгүй, энэ үндэслэлээр Зам тээврийн яам үндсэн гэрээгээ цуцласан тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2021 оны 05 сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай менежментийн гэрээнд талуудын хариуцаж, хэрэгжүүлэх ажил, эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд гэрээний 2.4.3-т: ...QR код аваагүй болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж байгууллага түүний тээврийн хэрэгслийг тус замаар тээвэр хийлгүүлэхгүй байх, 2.4.5-д: ...Чойр сан буюу менежментийн компанийн Хаан банк дахь *** тоот төгрөгийн дансыг төслийн оролцогч нартай байгуулах бүх гэрээнд тусгаж, Чойр сангийн бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт тавина, 2.1.5-д: Төслийн оролцогч нартай гэрээ байгуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Дээрх гэрээний зохицуулалтаар тээвэрлэлт хийж буй хуулийн этгээд, иргэнтэй төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө гэрээ байгуулахаар заасан байгаа бөгөөд харин менежментийн компани болох нэхэмжлэгч *** ХХК-д энэхүү гэрээ байгуулах эрх олгогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгогдоогүй байхад гэрээний үүрэг шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

7. Нэхэмжлэгч талаас Чойр зөвлөл болон *** ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 11 сарын 02-ны өдрийн хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч *** ХХК нь тус гэрээний оролцогч биш байх тул зохигчдын хоорондын маргаанд хамааралгүй байна.

 

Шүүгчийн захирамжийн дагуу Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн Зам тээврийн хөгжлийн сайдын *** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ***ТББ-тай байгуулсан Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-г цуцлах талаар 2021 оны 10 сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан ажлын хэсгийн хурал дээр мэдэгдсэн. ... тус гэрээг 2021 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

Мөн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн Зам, тээврийн хөгжлийн яам, ***ТББ-ын хооронд 2021 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан 123 дугаартай Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-г дүгнэсэн тухай протоколд ***ТББ-ын зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй, төсөлд тусгагдсан үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээ хүчингүй болно гэсэн заалтын дагуу гэрээг хүчингүйд тооцохоор дүгнэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2021 оны 05 сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай менежментийн гэрээ байгуулах үндэслэл болсон үндсэн гэрээ цуцлагдсан байна.

 

8. Хэрэгт *** ХХК болон ***ТББ нарын 2021 оны 10 сарын 06-ны өдөр байгуулсан Ч-01/45 дугаартай Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ авагдсан бөгөөд энэхүү гэрээнд нэхэмжлэгч *** ХХК нь оролцоогүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг зөвхөн гэрээ байгуулсан талуудад хамааралтай бөгөөд хариуцагч байгууллагын дансаар дээрх хураамж төлбөр төлөгдөж байсан явдал нь гэрээний үүрэг болох төлбөр шаардах эрхийг үүсгэхгүй юм.

 

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч *** ХХК-ийн хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан 26,399,050 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан 26,399,050 төгрөг гаргууах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ