Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 135/шш2024/00467

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/00008/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг ***** хэсэг ***** тоотод оршин оршин суух, ***** ******* ***** хүсэлттэй,

 

Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: *****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1981 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаан дээр намайг ***** гэж бүртгэснийг ***** болохыг тогтоож өгнө үү. Урьд нь мөн бусад баримтуудаа шүүхээр тогтоолгож байсан. Энэ лавлагаа үлдсэн байсан учраас дахин шүүхэд хандаж байна гэв.

 

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, *****дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэх, 30 дугаартай төрсний гэрчилгээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 794 дугаартай шийдвэр зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхээс авсан гэрч ***** мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч *****ы бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч нь ...цэргийн алба хаасан архивын лавлагаан дээр намайг ***** гэж бүртгэснийг ***** болохыг тогтоолгохоор шүүхэд гаргасан... гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч ***** нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан 2018 оны 06 сарын 15-ны өдрийн ***** дугаартай ажилласан жилийн архивын лавлагаанд ***** гэж бичигджээ.

 

Дээр дурдсан лавлагаанд хүсэлт гаргагчийн эцгийн нэр /овог/ зөрүүтэй бичигдсэн байгаа бөгөөд хэрэгт авагдсан ***** иргэний үнэмлэхийн хуулбар, *****дугаартай Тэтгэврийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Төрөгсдийг бүртгэх анкет зэрэг баримтуудад бичигдсэн регистрийн дугаар, төрсөн он сар өдөртэй тохирч байна.

 

Дээрх баримтаас дүгнэж үзэхэд хүсэлтэд дурдсан ***** гэсэн эцгийн нэр /овог/ зөрүүтэй бичигдсэн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн ***** дугаартай Батлан хамгаалахын төв архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ***** регистрийн дугаартай, ***** ******* ***** мөн болох нь тогтоогдож байна.

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ***** гэсэн эцгийн нэр /овог/ зөрүүтэй бичигдсэн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн ***** дугаартай Батлан хамгаалахын төв архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ***** регистрийн дугаартай, ***** ******* ***** мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ