Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 135/шш2024/00468

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/00406/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, **** гудамж **** гудамж, 2-14 тоотод оршин суух, ****** хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: *****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дархан-Уул аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лаборантаар ажиллаж байсан. Ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал гарч ирэхгүй байгаа учраас шүүхэд энэ байдлаа тогтоолгохоор хандсан. Иймд миний 1989 оны 09 сарын 11-нээс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан 5 жил 3 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Дарханы Гурил тэжээлийн комбинатын захиргааны 1989 оны 09 сарын 11-ний өдрийн 195 дугаартай тушаал, 1992 оны 11 сарын 16-ны өдрийн Б/236 дугаартай тушаал, төрөлтийн түүхүүд зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс Дархан-Уул аймгийн Архивын тасгаас Дарханы Гурил тэжээлийн комбинатын захиргааны 1989 оны 09 сарын 11-ний өдрийн 195 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн ХААТР-1 маягт зэргийг гаргуулж, ***** гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч: *****ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч нь Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй байгаа учраас шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч ***** нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан Дарханы Гурил тэжээлийн комбинатын захиргааны 1989 оны 09 сарын 11-ний өдрийн 195 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ... *****ыг лаборантаар 9 сарын 05-наас түр ... гэх, 1992 оны 11 сарын 16-ны өдрийн Б/236 дугаартай Улирлын ажилчдыг ажлаас чөлөөлөх ба шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хавсралтад ... Долгор III зэрэг... гэх, гэрч ***** мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч ***** нь Дарханы Гурил тэжээлийн комбинатад 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лаборантаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд *****ын шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, ****** Дарханы Гурил тэжээлийн комбинатад 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ