Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00138

 

 

 

 

 

 

 

 

2024 03 06 156/ШШ2024/00138

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

156/2024/00059/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  Ц.******* нэхэмжлэлтэй, Д.*******эд холбогдох, 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******,

Хариуцагч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар 13 хувийн хүүтэй 75 000 000 төгрөг зээлж авсан. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 6 сарын хүү нь 58 500 000 төгрөг, нийт 133 500 000 төгрөг болсон боловч одоог хүртэл төлөөгүй байна. 2023 оны 01-12 дугаар саруудын хүү 117 000 000 төгрөг, үүнийг нэмээд нийт 250 500 000 төгрөг болно. Би Д.*******ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 130 000 000 төгрөг авахаар тохиролцсон ба үүнээс 27 0000 000 төгрөгийн надад өгсөн. Хугацаандаа мөнгөө өгөөгүй болохоор би хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж байраа захиалсан юм. Д.******* нь зээлсэн мөнгөө удаа дараа өгнө гэж явсаар нэг жил долоон сар болоод байна. Хүнээс зээлж авсан хүүтэй мөнгө өссөөр байсан учир аргагүй байраа зарж тэр мөнгөө төлсөн. Насаараа цуглуулсан мөнгөө Д.*******эд зээлдсэний улмаас өрөнд орж, захиалсан байраа авч чадахгүйд хүрч сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод байна. Иймд Д.*******ээс нийт 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.******* 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 75 000 000 төгрөг зээлж авсан. Жоншит ухаа баруун энгэр гэх газар бичил уурхайгаар жонш олборлох гэрээтэй нөхөрлөл ажиллуулдаг. Зээлж авсан мөнгөө ажилчдын цалин болон өндөр хүчдэл тавиулахад зарцуулсан. Уурхайн газрын дүгнэлтээ гаргуулахаар Ашигт малтмалын газарт хүсэлт өгөөд байгаа юм. Ашигт малтмалын зөвшөөрөл гартал 6 сар хүртэл зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтэй байна. Би Ц.******* 75 000 000 төгрөг зээлж аваад боломжоороо 27 000 000 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээл болон хүүний хамт 100 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******эд холбогдуулан 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.******* нар эвлэрч дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд: 

1. Ц.******* нэхэмжлэлтэй, Д.*******эд холбогдох 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт,

Хариуцагч Д.******* би Ц.******* ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 100 00 000 төгрөгийг би хүүтэй зээлж авсан нь үнэн. Уг 100 000 000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50 000 000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50 000 000 төгрөгийн хуваарийн дагуу нэхэмжлэгч Ц.*******т бүрэн төлж барагдуулна.

- Хариуцагч Д.******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулж дуусгаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй.

- Нэхэмжлэгч Ц.******* би хариуцагч Л.*******ээс 100 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагчтай шүүх хуралдааны явцад эвлэрч 100 000 000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50 000 000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50 000 000 төгрөгийн хуваарийн дагуу төлөх, хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулж дуусгаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрэн хэлэлцэв гэжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 657 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.******* нь 100 000 000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50 000 000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50 000 000 төгрөгийн хуваарийн дагуу нэхэмжлэгч Ц.*******т төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ОТГОНЖАРГАЛ