Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Х.Отгонжаргал |
Хэргийн индекс | 156/2024/00076/И |
Дугаар | 156/ШШ2024/00149 |
Огноо | 2024-03-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00149
2024 03 19 156/ШШ2024/00149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС.
156/2024/00076/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хэнтий аймаг дахь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнх 8б-19 тоотод оршин суух, Боржигон овогт ******* *******, Боржигин овогт *******гийн *******, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Тэмүүлэн 05 тоотод оршин суух, Чингис боржигон овогт ******* ******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 108 297 319 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /онлайн/,
Хариуцагч: Б.*******,
Хариуцагч: С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 332050330408 тоот зээлийн гэрээгээр Б.*******д 80 000 000 төгрөгийг сарын 2,4% хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Э.*******, С.******* нартай гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу - Хэнтий аймаг Баянхутаг сум 2-р баг Улаан-Өндөр тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар зориулалттай 49960 мкв эзэмших газар улсын бүртгэлийн Э-1802000169, ГД:000008303631802000169 газар - Хэнтий аймаг Баянхутаг сум 2-р баг Улаан-Өндөр тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1802000026 дугаарт бүртгэлтэй, 192 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн фидуцийн гэрээний дагуу:- 30-13 ХЭҮ улсын дугаартай, AZR650071984 арлын дугаартай, Toyoto noah маркийн мөнгөлөг өнгөтэй автомашин зэргийг барьцаалсан. Иймд хариуцагч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл 78 312 110 төгрөг, үндсэн хүү 24 933,924 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 986 785 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 64 500 төгрөг, нийт 108 297 319 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан барьцааны гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний зүйлээр хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ББСБ-аас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 80 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний бие эрүүл мэндийн болон тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадалгүй, хугацаа хэтрүүлсэн. Миний зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч өөрийн хүү болох Э.*******, С.******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлж, зээлийн үлдэгдэл төлбөрийг би өөрөө хариуцан төлж барагдуулах саналтай байна. Мөн зээлийн гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэв.
3. Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь ******* ББСБ-аас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 80 000 000 төгрөгийн зээл авахад миний бие гуравдахь гарын үсэг зурсан болно. Би уг зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, тухайн үед Б.******* нь миний хүү Улаанбаатар хотод оюутан ирж чадахгүй шалгалттай байна, заавал нэг хүнээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна гээд гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан болно. Би одоогоор 2 оюутан хүүхэдтэй, өрх толгойлон амьдардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 2-р тал/, ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24/079 дугаартай итгэмжлэл /хх-ийн 3-р тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4-р тал/, нотариатын үйлчилгээний нэхэмжлэх /хх-ийн 5-р тал/, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 332050330408 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-8-р тал/, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 332050330408 дугаартай баталгаат ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10-р тал/, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 332050330408 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-15-р тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 15-16-р тал/, Нийслэлийн тойргийн нотариатч Ц.Энхбадралын 0191 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17-р тал/, Боржигин овогт ******* *******гийн нэр дээр бүртгэлтэй 000951373 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-р тал/, зээлийн батлан даалтын санд батлан даалт хүсэгчийн өргөдөл /хх-ийн 19-р тал/, зээлийн батлан даалтын сангийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/268 дугаартай албан бичиг /хх-ийн 20-р тал/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт /хх-ийн 21-р тал/, хамтран зээлдэгчийн өргөдлийн маягт /хх-ийн 22-23-р тал/, хамтран зээлдэгчийн өргөдлийн маягт /хх-ийн 24-25-р тал/, зээлийн явцын уулзалтын тэмдэглэл /хх-ийн 26-р тал/, үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэх хуудас /хх-ийн 27-р тал/, ******* ББСБ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3522-0168 дугаартай албан бичиг /хх-ийн 28-р тал/, үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэх хуудас /хх-ийн 29-р тал/, 4190335 дугаартай Их Үүрд мөнх ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30-р тал/, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 332050330408 дугаартай батлан даалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 31-33-р тал, Их Үүрд мөнх ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцоо /хх-ийн 34-р тал/, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2074 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 35-36-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
5. Хариуцагч нараас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Нийслэлийн тойргийн нотариатч С.Төгсжаргалын 0332 дугаартай итгэмжлэл /хх-ийн 39-р тал/, хариуцагч С.*******гийн хариу тайлбар /хх-ийн 45-р тал/, хариуцагч Б.*******гийн хариу тайлбар /хх-ийн 46-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын шаардлага хангасан зэргийг тал бүрээс нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******, Э.*******, С.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 108 297 319 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь энэ зээлийг би дангаараа хэрэглэсэн, хамтран хариуцагч С.*******, Э.******* нарыг чөлөөлж, би дангараараа төлж барагдуулна, мөн хүү өндөр байгаа тул хүүгээс багасгаж өгнө үү гэж, хамтран хариуцагч С.******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.******* нь манай оюутан хүүхэд шалгалт нь таараад ирэх боломжгүй байна намайг гарын үсэг зураад өгчих гэхээр нь гарын үсэг зурснаас болоод ингээд явж байна. Би энэ зээлийг хаиуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
1. Нэхэмжлэгч ******* ББСБ, хариуцагч Б.Энхтуя, С.*******, Э.******* нар нь 2022 оны 5 сарын 31-ны өдөр 332050330408 тоот Зээлийн гэрээг байгуулж зээлдэгч ******* ББСБ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 80 сая төгрөгийг зээлдэгч нарт олгожээ.
2. Гэрээгээр талууд зээлийн сарын хүү 2,4 хувь, 48 сарын хугацаатай байгуулж, зээлийн барьцаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р баг Улаан өндөр тоот хаягт байрлах 192 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай 49960 мкв бүхий эзэмших эрхийг гэрчилгээтэй газар, бусад хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна.
3. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул зээлдүүлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүргийг шаардсан ба үндсэн зээл 78 312 110 төгрөг, үндсэн хүү 24 933 924 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 986 785 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 64500 төгрөг нийт 108 297 319 төгрөгийг нэхэмжилсэн.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заахаар тус тус хуульчилсан байна.
5. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийн бодолттой ямар нэгэн маргаангүй буюу үндсэн зээл 78 312 110 төгрөг, үндсэн хүү 24 933 924 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 986 785 төгрөг, нийт 108 232 819 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж зээлийн гэрээний үүргийг хангуулах нь зүйтэй байна. Харин нотариатын зардалд төлсөн 64 500 төгрөг нь нэхэмжлэгч тал өөрийн шаардлагаа нотлохоор гаргаж буй зардал тул үүнийг хариуцагч нар хариуцах үндэслгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Хариуцагч С.*******, Э.******* нарыг үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж хуульчилсан. Нэхэмжлэгч тал хариуцагчаа нэрлэн заасан ба хариуцагч С.*******, Э.******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч болон хамтран хариуцагчаас гаргах үндэслэлгүй гэж байх тул хариуцагч С.*******, Э.******* нарыг үүргээс чөлөөлөх боломжгүй юм.
Тухайлбал нэхэмжлэгч, хариуцагч Б.*******, Э.*******, С.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргасан ба Иргэний хуулийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй гэж хуульчилсан ба хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт Улсын бүртгэлийн Э-1802000169 дугаартай эзэмших эрхтэй газар, Ү-1802000026 үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээ үйлдэж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.
7. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 769 510 төгрөгийг төлсөн ба 108 232 819 төгрөгт ногдох 769 314 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-д зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 108 232 819 төгрөгийг хариуцагч Б.*******, Э.*******, С.******* нараас гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64 500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175.1-д зааснаар Улсын бүртгэлийн Э-1802000169 дугаартай Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р баг, Улаан-Өндөр тоот хаягт 49960 мкв бүхий эзэмших эрхтэй газар, тус хаягт байрлах Ү-1802000026 улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 769 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 769 314 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ