Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Х.Отгонжаргал |
Хэргийн индекс | 156/2024/00099/И |
Дугаар | 156/ШШ2024/00171 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00171
2024 04 02 156/ШШ2024/00171
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00099/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Б.*******,
Хариуцагч: Б.*******, Б.*******,
Нэхэмжлэлийн шаардлага: 5 801 580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.******* би Б.*******д 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нийт 24 965 580 төгрөгийн махыг тухайн өдрөө дансанд тооцоог хийж дуусгана гэдэг нөхцөлтэйгээр Улиастайн эцэс дэх хашаанд жинлэн, ******* өөрөө очиж, ачиж явсан. Үүнээс 1.882,6 кг бүхий 12 236 900 төгрөгийн хонины мах, 2.194,6 кг бүхий 12 728 680 төгрөгийн ямааны махыг тус бүр жинлэж, гар бичилт хийж өгсөөн. Харилцан тохиролцсон ёсоороо 2023 оны 02-р сарын 01-ний өдөр 793 000 төгрөг болон 5 000 000 төгрөг тус бүр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 5 793 000 төгрөгийг манай охин Лувсанравдангийн Сувд-Эрдэнийн эзэмшдэг Хаан банкны 5111565120 тоот дансанд хийсэн. /Энэ махны мөнгөөр охиндоо байрны урьдчилгаа хийх гэж байсан тул бүгдийг нь охиныхоо дансаар авах хүсэлтэй байсан./ Үлдэгдэл мөнгөө маргааш нь нэхэх үед ******* нь өөрийн охин болох *******ийн данс руу хийсэн. Охин нь цааш нь данс андуурч шилжүүлээд мөнгөө алдсан гэх мэт шалтагыг удаа дараа хэлсээн. Үүний дараа 2023 оны 02 дугаар сарын 18-нд 2 331 000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 04-нд 5 725 000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 24-нд 2 925 000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 01-нд 1 850 000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 21-нд 540 000 төгрөгийг нэхэх бүрт бөөн асуудал үүсгэж байж, тус бүр Сувд-Эрдэнийн дансанд шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш нэг ч төгрөг шилжүүлээгүй, одоо нийт 5 801 580 төгрөгийн авлагатай байгаа. нэхэмжлэх бүрт манай охин *******тэй учраа ол гэж өөрөөсөө зайлуулан, харин охин ******* нь ******* руу залган, мөнгөө болохоор мөнгөгүй болсон, өгөх боломжгүй гэх шалтгааныг хэлсээр өнөөг хүрч байна. Энэ хугацаанд хорооны цагдаад хэд хэд хандсан боловч энэ хариуцагч талыг мөнгө шилжүүлээд байгаа юм байна. Утас руу нь залгахаар өгнө гэж байна гэх мэт миний гомдлыг хүлээж авсангүй ээ. Тиймээс Б. ******* болон Б. ******* нарын дансыг битүүмжлэн, 5 801 580 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Бид Б.*******аас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 5 801 580 төгрөгийг
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 801 580 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна. Эхний хоёр сарын төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж, 5 801 580 төгрөгийг төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан 5 801 580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Б.******* нар нь 5 801 580 төгрөгийн төлбөрийг,
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 801 580 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 775 төгрөгийн 53 887,5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 53 887,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Б.*******, Б.******* нар нь төлбөр 5 801 580 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500 000 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 801 580 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулах, эхний хоёр сарын төлөлтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 775 төгрөгийн 53 887,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас 53 887,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ