Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Э.Г,

шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Чд холбогдох эрүүгийн 2017 2501 1147 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайхын уурхайд туслах ажилтнаар ажиллаж байсан гэх, ам бүл 4, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 09 дүгээр хороо, Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Аийн Ч, /РД:/,   

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Ч нь С.Э,  П.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 30 байрны зүүн талд 2016 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө иргэн Я.Э ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж монетон гинж, мөнгөн ээмгийг авсан,

Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 30 байрны зүүн талд 2016 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө иргэн Э.Х ийг эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж Ай фоне, Нокиа загварын гар утаснуудыг дээрэмдэн авсан,

2016 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө хохирогч Э.Х ийг дээрэмдэх явцдаа бүлэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Э.Б эй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 сургуулийн үүдэнд 12 настай Х ын Ай фоне 5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бүлэглэн дээрэмдсэн, хүчиндсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчиндсэн гэх үйлдэлд би байгаагүй, тэр хүмүүстэй би бүлэглэн дээрэм хийгээгүй, үгсэн тохироогүй, цуг хэрэг хийсэн гээд байгаа хүмүүсийг огт танихгүй. Би дээрэм болж байх явцад утсыг хулгайлаад явсан. Тэрнээс бол өөр үйлдэлд нь оролцоогүй. Хажуугаар нь явахдаа утсыг нь хулгайлсан. Утсыг нь авчихаад л явсан. Тэрний дараа хүчин болсон юм шиг байна лээ. Хүчиндэх явцад нь би огт байгаагүй. Би Б эй утас хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгч А.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Баясаатай Хархорин зах дээр тааралдаад 1 пиво авахуулж уусан. Тэгээд 21 цагийн орчим найз охиноо аваад Батсайхантай уулзаж ууж байгаад тасарчихсан. Нэг мэдэхэд би Сансарт сэрсэн. Хувцас хунар аймар болчихсон, дээгүүрх хар өнгийн куртик байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би Баянцээлд Ваанчигийн гэр байдаг болохоор нь тэдний гэрт очиж хоноё гэж бодоод байрны аркаар гараад явж байсан чинь миний урд 3 эмэгтэй хүн явж байсан. Нэг цагаан куртиктай эмэгтэй 5 давхар байрын голын орц руу ороод, нөгөө 2 нь цаашаагаа явахаар нь би цагаан куртиктай эмэгтэйн халаасыг нь ухах гээд дагаад орох гэтэл нөгөө эмэгтэйд нь баригдаад буцаад орцноос нь гарсан. Тэгээд орцноос нь гараад явж байхад нөгөө хоёр найз нь байр эргээд явсан би араас нь гүйгээд очиход хоёр ах тэр хоёр эмэгтэйг нэг нэгээрээ боогоод унагааж байсан. Тэгэхээр нь би хөөе гээд яваад очсон чинь бүдүүн эгчийг боогоод унагаачихсан байсан. Нөгөө залуу нөгөө эгчийг боочихсон Далайка наад пиздагаа зайлуулаачээ гээд тэр боож байсан эгчийг нөгөө хоёр ах цаашаагаа баруун хойшоо аваад явсан. Би бүдүүн эгчийх нь халааснаас ногоон өнгийн карт, 600 төгрөг авсан. Нөгөө эмэгтэйн халаасыг хэн ухсаныг мэдэхгүй байна. Юүдэнтэй цамцтай ах нөгөө эмэгтэйг нь боочихсон, чи юу ч хараагүй шүү гээд надад Нокиа гар утас өгсөн. Би зүүн хойшоогоо цэцэрлэгийн хашааруу ороод найз Ваанчигийн гэрт очсон. Би Ваанчигт найз нь хүнд дээрэмдүүлчихлээ гэхэд манайд хоноод яв гэсэн. Би нокиа гар утсаа Ваанчигт зарчихаарай гээд өгөхөд дүүдээ өгсөн байсан. Би тэр 2 залууг танихгүй зүгээр л явж байгаад өгсөн утсыг нь л авсан. Би тэр эмэгтэйг хүчиндээгүй, хурьцал үйлдээгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 116-123, 127-128, 217-220 дугаар хуудас/,

Хохирогч Э.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “2016.10.06-ны орой Энхтуяа “би Дээгийтэй цуг гарч нэг цаг дууллаа, чи хамт гарах уу, яах уу” гэхээр нь “охиноо унтуулчихаад гаръя” гэсэн. Дээгийтэй уулзаад БЗД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Баянцээл төвд байрлах Юнителийн салбарын хойд талд байх караокед /Отто нэртэй караоке гэсэн байх/ орсон. Ороод 1 цаг захиалаад 0.75 литрийн Алтан Чингис архи, ус, ундаа авсан. Авсан архи 3-лаа хувааж уусан. 1 цаг сунгаад дахиж 0.5 литрийн Алтан Чингис архи авсан. Сүүлд авсан архинаас би бага уугаад, 2 найз илүү уусан. Караокены цаг дуусаад бид нар караокеноос гараад би “гэртээ харья” гэхэд Энхтуяа “би явахгүй, чи түрүүлээд харьж бай” гээд намайг шатны уруу түлхээд байхаар нь би уурлаад доошоо алхаад 2-р байрны хойд талын 6-р орцны хажууд алхаад явж байхад араас нэг залуу ирээд “найзыгаа очиж аваачээ, яагаад маргалдаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би буцаад алхаад очиход Энхтуяа, Дээгий 2 караокены үүдэнд зогсож байсан. Тэгээд явах гэхэд Энхтуяа согтоод унаад байсан. Дээгийгийн хамт 2 талаас нь сугадаад явж байхад над дээр ирсэн залуу дагаж ирээд “эгч яагаад унаад байгаа юм бэ” гэсэн. Бид 2 “чамд хамаагүй, бид 2 зохицуулна” гэж уурлаж хэлээд цааш явсан. Дээгийг 30-р байрны 2-р орц руу нь оруулж өгөх гэхэд нөгөө залуу бас нэг залуугийн хамт 2-лаа араас хүрч ирээд Дээгийг дагаж орц руу нь орох гээд байхаар нь би “энд амьдардаггүй байж орцны код мэдэж яах гээд байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу “мэдээд орчихъё” гэсэн. Дээгий гараараа кодоо нууж байгаад хаалгаа онгойлгоод ороход нөгөө залуу дагаж орох гээд байхаар нь би түлхээд Дээгийг оруулсан. Тэгээд Энхтуяаг аваад гэртээ харихаар явсан. Тэр залуучуудыг дагаж байгааг анзаараагүй. 30-р байр Эрүүл мэндийн 10-р төвийн дундуур урагшаа явах замд тал талаас хэдэн залуучууд ирсэн. Нэг залуу нь намайг боосон, нэг залуу Энхтуяаг барьж байсан. Нөгөө 2 залуу нь хажууд зогсож байсан. Би боолгоод эхлээд тийчигнэж байгаад сүүлдээ ухаан балартаад газар унахад хараад зогсож байсан 2 залуу өмдний халаас ухаад баруун талаас Айфон 5 гар утас, 2000 төгрөг, зүүн талаас Энхтуяагийн Нокиа маркийн гар утсыг, зүүн гарын ядам хуруунаас мөнгөн бөгжийг авсан. Би тэгээд ухаан алдсан ба нэг сэрэхэд 30-р байрны хойд талын сагсны талбайн зүүн талаар 1 залуу чирээд явж байсан. Би сэрээд эсэргүүцэл үзүүлэх гэхэд ам дараад “дуугүй байхгүй бол чулуугаар толгойг чинь хагалж ална шүү” гэсэн. Ингээд шорооны хажууд аваачаад тэр залуу “орилоод байлгүй аятайхан наанаа хэвтэж бай, дахиад 5 залуу байгаа шүү” гэж хэлсэн. Ам, нүд дарсан чигээрээ эхлээд баруун хөлийн гутал тайлаад, өмдний баруун гуя тайлж байхдаа бэлгэвч шидчих” гэж хэлсэн. Дээшээ хараад хэлж байсан болохоор дээд талд нөгөө залуучууд нь зогсож байсан байх. Тэр залуу бэлгэвч хэрэглээд миний дээр гараад намайг хүчиндсэн. Би тухайн үед орилоход “дуугүй бай ална шүү” гээд нүүрэнд гараараа цохиод байсан. Тэр залуу намайг доошоо харуулаад хойд талаас хүчиндэх үед өвдөг чулуунд цохигдож хавдсан. Тэр залуу хүчиндэхээ больсны дараа өөр залуу намайг эргүүлж дээш харуулахад анх намайг дагасан залуу байсан. Тэр залуу бэлгэвч хэрэглээгүй намайг хүчиндэж байгаад гадуур тавьсан. Тэр залуу боссоны дараа өөр залуу дээрээс ам дараад бэлгэвчтэй дахиж хүчиндсэн. Тэгээд тэр залуучууд зугтаасан. Би босоод харахад 1 залуу нь 31-р байрны урдуур далан дээгүүр баруун тийш гүйж байсан. Нөгөө залуучуудыг нь яасан талаар харж чадаагүй. Би өндийгөөд харахад 30-р байрны 1-р орцны харалдаа 2 охин явж байхаар нь “туслаарай” гэж орилсон. Тэр 2 охин эхэлж харчихаад намайг хараад удаан алхаад байхаар нь би уйлаад “надад туслал даа, би гуйж байна” гэж хэлэхэд тэр 2 охин гүйж ирээд миний хувцасыг өмсүүлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Машинтай 2 цагдаа 5 минут орчмын дараа ирэхэд нөгөө 2 охин явсан. Энхтуяаг яасан талаар би мэдэхгүй. Намайг боох үед харахад Энхтуяаг нэг залуу боож байсан. Тэрнээс цааш миний ухаан балартаад Энхтуяаг яасныг мэдэхгүй байна. Миний хэл хавдсан, зүүн хацар, дээд уруул хавдсан, баруун өвдөг хавдаж, хөндүүртэй, нурууны ууц хэсэг хөндүүртэй, эрүү хөхөрсөн, хоолой хөндүүртэй байна. Хэл хэзээ хазагдсаныг мэдэхгүй байна. Зүүн хацар, дээд уруул эхний залуу хүчиндэж байхдаа цохих үед хавдсан. Эхний залуу хүчиндэж байхдаа доошоо харуулах үед баруун өвдөг цохигдсон. Намайг чирээд газар хэвтүүлэх үед нуруу чулуунд цохигдсон. Хоолой, эрүүний гэмтэл боолгуулах үед үүссэн. Хоёр дахь залуу бэлгэвчгүй хүчиндээд дуусах үед гуя нойтон оргисон. Гуянд үрийн шингэн болсон байх. Би хараагүй байна. 89986883 дугаартай Айфон 5 маркийн хар өнгийн гар утас байсан. Гадуураа хар ягаан өнгийн CHANEL гэсэн бичигтэй, хайрцагтай тамхины дүрстэй гэртэй байсан. Дээд талын түгжих товч нь эвдэрсэн, сайн анзаарвал дэлгэцний гэрэл нь шар туяатай, шилэн наалтгүй, голын товч нь нааш төвийсөн дунд хэсэг нь халцарсан. Кодгүй, ашиглах боломжтой. 2016 оны 7 сард 250.000 төгрөгөөр худалдаж авсан. 88180088 дугаартай, Нокиа утас нь ягаан өнгийн энгийн товчлууртай утас, загварыг нь мэдэхгүй. Найз Энхтуяагийн утас байгаа юм. Бөгж нь 17 хэмжээтэй, 8-10 ширхэг шигтгээтэй нарийн мөнгөн бөгж байсан. 2013 онд бэлгэнд авсан, өөр 2000 төгрөг алдсан. Анх намайг дагаж ирсэн, 2 дугаарт хүчиндсэн залуу 19-20 орчим настай. 160 см орчим өндөртэй, намхан, туранхай, арзайлгаж босгож гельдсэн байсан. Царай төрхийг нь одоо хэлж чадахгүй байна, харвал танина. Далаараа оруулгатай, хар өнгийн савхи, эсвэл лидринэн богино курткатай, бараан өнгийн өмдтэй байсан. Юүдэнгээ өмссөн байсан. Миний нүдийг дараад байсан болохоор царайг нь хараагүй. Сүүлд хүчиндсэн залуу нь хар өнгийн саравчтай малгайтай, босоо захтай зузаан даавуун саарал цамцтай, гадуураа савхин куртиктай, цайвар өнгийн жинсэн өмдтэй байсан. Тэр залууг зугтааж байхад нь араас нь харсан. Хүчиндэж байхдаа нүд дарсан болохоор царайг нь хараагүй. Эхэлж боосон залуу нь анх хүчиндсэн залуу нь байх. Надаас толгой өндөр л байсан. Энхтуяаг ямар залуу боосныг би харж чадаагүй. Тэр залуучууд нэг их өндөр хүмүүс биш байсан. Анх дагасан залуутай ойролцоо өндөртэй байсан. Би маш их гомдолтой байна. Тэр хүмүүсийг олж хуулийн дагуу шийтгэл оногдуулна уу. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ. Бусад нэхэмжлэх зүйлээ дараа мэдэгдэнэ...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 40-46 дугаар хуудас/,

Хохирогч Я.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орой 21 цаг 40 минутын үед ажлаа тараад Хүрэлчимэг Өлзийдэлгэртэй орой 23 цагийн үед караоке орохоор гарсан. Отто гэдэг караоке ороод 2 давхар руу нь гараад, караокед 0.75 литрийн Алтан Чингис архи уугаад дуулцгаасан. Тэгээд цаг дуусахаар нь дахиж нэг цаг сунгаад 0.75 литрийн Алтан Чингис уугаад хэдэн цагт гарсан, юу болсон талаар санахгүй байна, ямар ч байсан 30 дугаар байрны тэнд намайг хойноос боогоод нуруу руу жийгээд унагаачихсан. Нэг талаас өшиглөөд зодоод байсан. Намайг газар унасан байхад нэг нь тэмтэрч байгаад миний хүзүүнд 1,3 граммын монетон гинжийг таслаад авсан, чихэнд байсан цагираган мөнгөн ээмгийг аваад, өмдний халаасанд байсан 2000 төгрөг, цувны халаасанд байсан Ченж Эссэ тамхи, шар өнгийн асаагуур авсан байсан. Тэгээд би ухаан балартаад, нэг сэрээд нүдээ хагас нээгээд харсан чинь нэг нь наадах чинь үхсэн юм биш үү, шалгадаа гэхэд, нэг нь өшиглөөд за, за үхчихсэн юм шиг байна хая хая гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн гэртээ орчихсон, өглөө Сугарчимэг намайг сэрээсэн. Би гэртээ гуталгүй хөл нүцгэн орсон байсан, цагаан оймстой, тэр нь хар болсон байсан. Би юу ч харж чадаагүй, ядаж байхад тэр булан нь хав харанхуй завдал өгөлгүй нүүр рүү өшиглөсөн. Миний бие хөндүүртэй, хөл гар тэр чигтээ хөхөрч шалбарсан, зүүн нүдний доод талд хавдсан, дух тэр чигтээ шалбараад, уруул хавдсан, үүдэн хоёр дээд шүд хөдөлсөн. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 47-50, 168-169 дүгээр хуудас/,

Өсвөр насны хохирогч Б.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би яг сургууль руугаа орж байтал утас байсан халаас маань хөнгөрөөд явчихаар нь би гайхаад гараа хийж үзсэн чинь миний куртикний баруун халаасанд байсан Айфоне  маркийн гар утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь хажууд зогсож байсан хар өнгийн куртиктай ахыг бариад та миний утсыг өгөөч гэсэн чинь нөгөө ах аваагүй гээд гүрийгээд байсан, камер шүүж үзэхэд нөгөө ах миний утсыг авч байгаа бичлэг үлдсэн байсан. Миний утсыг авсан хүн хоёулаа явж байсан, нэг нь миний урд талд, нөгөө нь миний ард талд явж байгаад утсыг маань хулгайлсан байсан. Тэр хоёр ах цагдаад баригдсаныхаа дараа миний утсыг цагдаагийн хэсгийн хажууд байрлах хашааг давуулж шидсэн байсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 191-194 дүгээр хуудас/,

Яллагдагч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “…үл таних залуу, үл таних 3-н согтуу эмэгтэйг хоргоогоод араас нь дагаад явж байсан. Тэгээд сууж байтал нөгөө пацан чинь нөгөө 3-н хүүхнээ хоргоогоод л байсан ба тэгсэн нэг хүүхэн нь миний сууж байсан хамгийн эхний орц руу байхаа яваад орсон. Тэгсэн Баярхүү ч аркаар орж ирээд хүрээд ирсэн. Тэгээд нөгөө 2 хүүхэн булан тойроод урд зүгт 30 дугаар байрны зүүн талаар нь урагшаагаа тойрсон, тэгэхээр нь Баярхүү бид Чингүүн гээд тухайн үед танихгүй байсан залуу дээр очоод “яасан юм вэ танидаг юм уу” гэж асуутал Чингүүн танихгүй гэж хэлсэн. Тэгснээ Чингүүн нь “би энэ хүүхэнтэй нь унтах гээд байгаа юмаа” гэж хэлсэн. Тухайн үед нэг нь махлаг, нөгөө нь туранхай 2 хүүхэн байсан ба махлаг хүүхэн нь газар унаад согтуу өнхөрөөд л яваад байсан. Тэгээд арай гайгүй согтолттой туранхайг нь би барьж аваад амыг нь дартал тэр хүүхэн орилсон. Тэгсэн Чингүүн тухайн хүүхнийг бооход ухаан балартаад унасан. Тэгэхээр нь би Чингүүнийг болиулаад тэр туранхай хүүхнийг гражийн тийшээ толгойг нь уургалж бариад нүүрийг нь гараараа дараад би чирээд аваад явсан. Харин бүдүүн хүүхэн нь тэндээ тасраад унаад хэвтээд үлдсэн. Харин Чингүүн араас дагаад явсан. Тэгээд би гражийн хажууд дээш нь харуулж хэвтүүлээд эхлээд бэлгийн ажил хийсэн. Тэгээд дуусаад бостол Чингүүн тухайн хүүхэнтэй бас унтсан. Тэгээд дуусахаар нь би ахин нэг удаа тухайн хүүхэнтэй унтсан” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 156 дугаар хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр баарны гадаа би тамхи татаад зогсож байсан чинь нэг өндөр, хоёр намхан 3 залуу над дээр ирээд бооцоотой зодолдох уу гэсэн. Тэгэхээр нь би яагаад зүгээр байгаа хүнийг зодолдох юм уу гэдэг юм гэсэн чинь нэг нь намайг Пүрэвсүрэнгийн Баярхүү гэдэг гээд шорон орон яриад намайг банди гээд байсан. Баярхүү нь хар өнгийн куртиктай, улаан өнгийн малгайтай байсан. Өнгийн нь сайн санахгүй байна, нэг нь улаан саравчтай сеткин малгайтай байсан. Өндөр нь хар өнгийн том цүнх үүрчихсэн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 68 дугаар хуудас/,

Гэрч Д.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...03 цаг 30 минутын болж байхад ТҮЦ-ээс гараад доош явж байхад нэг эрэгтэй гүйсэн байдалтай бид хоёртой зөрөөд эсрэг тал руу гүйгээд явж байсан. Тэгээд бид хоёр тэрэнтэй зөрөөд 2-3 алхам болоход нэг эмэгтэй туслаарай, авраарай, хүн байна уу гэж хашгирсан. Тэгээд бид хоёр очиход тэр эмэгтэй дээгүүрээ хувцастай доогуураа ямар ч хувцасгүй сууж байсан. Бид хоёр очоод газраар тарсан хувцасыг нь авч өгөөд харахад тэр охин шоконд орсон байдалтай байсан. Бид 2 хэнтэй явж байгаа юм бэ гэж асуухад нэг эмэгтэй найзтайгаа гэж хэлсэн нэрийг нь хэлээгүй, найз чинь хаачсан юм гэхэд мэдэхгүй байна гэсэн. Юу болсон талаар асуухад дээрэмдүүлээд, хүчиндүүлсэн гэж хэлсэн. Дунд зэргийн нуруутай, харанхуй байсан болохоор хар бараан хувцастай харагдаж байсан тэр залуу. Би өөр зүйл харж чадаагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 61-63 дугаар хуудас/,

Гэрч Д.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нэг эмэгтэй сагсны шийдны яг цаад талаас хүн байна уу, туслаарай гээд орилсон. Чив чимээгүй байж байгаад орилсон. Тэгэхээр нь би өөрийнхөө найзтай хамт очсон. Гүйгээд очиход доогуураа нүцгэн эмэгтэй сууж байсан. Тэгээд яасан юм гэхэд уйлаад хүчиндүүлчихлээ гэсэн. Тэгэхээр нь бид 2 өмдийг нь өмсүүлсэн. Би тэр эмэгтэйгээс цүнх чинь хайчсан юм бэ гэхэд байхгүй гэсэн утас чинь хаана байна гэхэд аваад явсан гэсэн. Тэгснээ манай найз хаана байна, би найзтайгаа явж байсан гээд байсан. Тэр эмэгтэйг орилхоос өмнө хар хувцастай залуу хажуугаар өнгөрсөн...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 64-65 дугаар хуудас/,

Гэрч А.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “Чингүүн 2016 оны 10 сарын 6-7-нд шилжих шөнө 4 цагийн үед ирсэн байх. Өглөө надад утас өгөхдөө энэ утсыг барь гээд өгсөн. Би гар утсаа ломбарданд тавьчихсан утасгүй байгаа гэхэд ягаан өнгийн Нокиаг миний утас гээд өгсөн. Тэгээд би энэ гар утсыг авах гэж байгаад 4 залууд зодуулчихлаа гээд байсан. Тэгснээ хонох газаргүй байна гээд байхаар нь манайд хоночих гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ороод хувцастайгаа унтаад өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 56 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹13902 дүгнэлтэд “Я.Э биед дээд баруун их араа шүдний эмтрэл, хамар, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1-р хавтас 75 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17ы өдрийн шинжээчийн ¹13901 дүгнэлтэд “Э.Х биед баруун нүдний алим, зүүн хацарт цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ...хөнгөн зэрэгт хамаарна, арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн, цус АВО системээр Оab /I/ бүлгийн харъяалалтай байна, бэлгийн замын халдварт өвчингүй” гэжээ /1-р хавтас 81 дүгээр хуудас/,

Шинжээч Т.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “…Аман зургийг гэрч, хохирогчийн хэлснээр эвлүүлж зурж байгаа мөн, яг тэр сэжигтэн мөн гэсэн үг биш учраас харьцуулах боломжгүй юм. Зохиомол хийсвэр зураг учир бодит хүний зурагтай харьцуулах боломжгүй юм…” гэх мэдүүлэг. /1-р хавтас 95 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 28 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 37-38 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 51, 239, 2-р хавтас 26 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /1-р хавтас 178, 180 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг тусгаарлах тогтоол /1-р хавтас 179 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 631 дүгээр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол /2-р хавтас 21 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдийн 703а дугаар түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоол тухай тогтоол /2-р хавтас 48 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 234 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 235 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Ч нь С.Э,  П.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 30 байрны зүүн талд 2016 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө иргэн Я.Э эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж монетон гинж, мөнгөн ээмгийг авсан,

Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 30 байрны зүүн талд 2016 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө иргэн Э.Хүрэлчимэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж Ай фоне, Нокиа загварын гар утаснуудыг дээрэмдэн авсан,

2016 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө хохирогч Э.Х ийг дээрэмдэх явцдаа бүлэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Э.Б тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 сургуулийн үүдэнд 12 настай Хонгорзулын Ай фоне 5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Ч д прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “би бүлэглэн дээрэмдсэн, хүчиндсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчиндсэн гэх үйлдэлд би байгаагүй, тэр хүмүүстэй би бүлэглэн дээрэм хийгээгүй, үгсэн тохироогүй, цуг хэрэг хийсэн гээд байгаа хүмүүсийг огт танихгүй. Би дээрэм болж байх явцад утсыг хулгайлаад явсан.” гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь хохирогч Э.Х мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “2-р байрны хойд талын 6-р орцны хажууд алхаад явж байхад араас нэг залуу ирээд “найзыгаа очиж аваачээ, яагаад маргалдаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би буцаад алхаад очиход Энхтуяа, Дээгий 2 караокены үүдэнд зогсож байсан. Тэгээд явах гэхэд Энхтуяа согтоод унаад байсан. Дээгийгийн хамт 2 талаас нь сугадаад явж байхад над дээр ирсэн залуу дагаж ирээд “эгч яагаад унаад байгаа юм бэ” гэсэн. Бид 2 “чамд хамаагүй, бид 2 зохицуулна” гэж уурлаж хэлээд цааш явсан. Дээгийг 30-р байрны 2-р орц руу нь оруулж өгөх гэхэд нөгөө залуу бас нэг залуугийн хамт 2-лаа араас хүрч ирээд Дээгийг дагаж орц руу нь орох гээд байхаар нь би “энд амьдардаггүй байж орцны код мэдэж яах гээд байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу “мэдээд орчихъё” гэсэн. Дээгий гараараа кодоо нууж байгаад хаалгаа онгойлгоод ороход нөгөө залуу дагаж орох гээд байхаар нь би түлхээд Дээгийг оруулсан. Тэгээд Энхтуяаг аваад гэртээ харихаар явсан. Тэр залуучуудыг дагаж байгааг анзаараагүй. 30-р байр Эрүүл мэндийн 10-р төвийн дундуур урагшаа явах замд тал талаас хэдэн залуучууд ирсэн. Нэг залуу нь намайг боосон, нэг залуу Энхтуяаг барьж байсан. Нөгөө 2 залуу нь хажууд зогсож байсан. Би боолгоод эхлээд тийчигнэж байгаад сүүлдээ ухаан балартаад газар унахад хараад зогсож байсан 2 залуу өмдний халаас ухаад баруун талаас Айфон 5 гар утас, 2000 төгрөг, зүүн талаас Энхтуяагийн Нокиа маркийн гар утсыг, зүүн гарын ядам хуруунаас мөнгөн бөгжийг авсан. Би тэгээд ухаан алдсан ба нэг сэрэхэд 30-р байрны хойд талын сагсны талбайн зүүн талаар 1 залуу чирээд явж байсан. Би сэрээд эсэргүүцэл үзүүлэх гэхэд ам дараад “дуугүй байхгүй бол чулуугаар толгойг чинь хагалж ална шүү” гэсэн. Ингээд шорооны хажууд аваачаад тэр залуу “орилоод байлгүй аятайхан наанаа хэвтэж бай, дахиад 5 залуу байгаа шүү” гэж хэлсэн. Ам, нүд дарсан чигээрээ эхлээд баруун хөлийн гутал тайлаад, өмдний баруун гуя тайлж байхдаа бэлгэвч шидчих” гэж хэлсэн. Дээшээ хараад хэлж байсан болохоор дээд талд нөгөө залуучууд нь зогсож байсан байх. Тэр залуу бэлгэвч хэрэглээд миний дээр гараад намайг хүчиндсэн. Би тухайн үед орилоход “дуугүй бай ална шүү” гээд нүүрэнд гараараа цохиод байсан. Тэр залуу намайг доошоо харуулаад хойд талаас хүчиндэх үед өвдөг чулуунд цохигдож хавдсан. Тэр залуу хүчиндэхээ больсны дараа өөр залуу намайг эргүүлж дээш харуулахад анх намайг дагасан залуу байсан. Тэр залуу бэлгэвч хэрэглээгүй намайг хүчиндэж байгаад гадуур тавьсан. Тэр залуу боссоны дараа өөр залуу дээрээс ам дараад бэлгэвчтэй дахиж хүчиндсэн. Тэгээд тэр залуучууд зугтаасан. Би босоод харахад 1 залуу нь 31-р байрны урдуур далан дээгүүр баруун тийш гүйж байсан. Нөгөө залуучуудыг нь яасан талаар харж чадаагүй. Би өндийгөөд харахад 30-р байрны 1-р орцны харалдаа 2 охин явж байхаар нь “туслаарай” гэж орилсон. Тэр 2 охин эхэлж харчихаад намайг хараад удаан алхаад байхаар нь би уйлаад “надад туслал даа, би гуйж байна” гэж хэлэхэд тэр 2 охин гүйж ирээд миний хувцасыг өмсүүлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Машинтай 2 цагдаа 5 минут орчмын дараа ирэхэд нөгөө 2 охин явсан. Миний хэл хавдсан, зүүн хацар, дээд уруул хавдсан, баруун өвдөг хавдаж, хөндүүртэй, нурууны ууц хэсэг хөндүүртэй, эрүү хөхөрсөн, хоолой хөндүүртэй байна. Хэл хэзээ хазагдсаныг мэдэхгүй байна. Зүүн хацар, дээд уруул эхний залуу хүчиндэж байхдаа цохих үед хавдсан. Эхний залуу хүчиндэж байхдаа доошоо харуулах үед баруун өвдөг цохигдсон. Намайг чирээд газар хэвтүүлэх үед нуруу чулуунд цохигдсон. Хоолой, эрүүний гэмтэл боолгуулах үед үүссэн. Хоёр дахь залуу бэлгэвчгүй хүчиндээд дуусах үед гуя нойтон оргисон. Гуянд үрийн шингэн болсон байх. Би хараагүй байна. 89986883 дугаартай Айфон 5 маркийн хар өнгийн гар утас байсан. Гадуураа хар ягаан өнгийн CHANEL гэсэн бичигтэй, хайрцагтай тамхины дүрстэй гэртэй байсан. Дээд талын түгжих товч нь эвдэрсэн, сайн анзаарвал дэлгэцний гэрэл нь шар туяатай, шилэн наалтгүй, голын товч нь нааш төвийсөн дунд хэсэг нь халцарсан. Кодгүй, ашиглах боломжтой. 2016 оны 7 сард 250.000 төгрөгөөр худалдаж авсан. 88180088 дугаартай, Нокиа утас нь ягаан өнгийн энгийн товчлууртай утас, загварыг нь мэдэхгүй. Найз Энхтуяагийн утас байгаа юм. Бөгж нь 17 хэмжээтэй, 8-10 ширхэг шигтгээтэй нарийн мөнгөн бөгж байсан. 2013 онд бэлгэнд авсан, өөр 2000 төгрөг алдсан. Анх намайг дагаж ирсэн, 2 дугаарт хүчиндсэн залуу 19-20 орчим настай. 160 см орчим өндөртэй, намхан, туранхай, арзайлгаж босгож гельдсэн байсан. Царай төрхийг нь одоо хэлж чадахгүй байна, харвал танина. Далаараа оруулгатай, хар өнгийн савхи, эсвэл лидринэн богино курткатай, бараан өнгийн өмдтэй байсан. Эхэлж боосон залуу нь анх хүчиндсэн залуу нь байх. Надаас толгой өндөр л байсан. Тэр залуучууд нэг их өндөр хүмүүс биш байсан. Анх дагасан залуутай ойролцоо өндөртэй байсан.” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Хохирогч Э.Х нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж тухайлбал “Тэр залуу намайг доошоо харуулаад хойд талаас хүчиндэх үед өвдөг чулуунд цохигдож хавдсан. Тэр залуу хүчиндэхээ больсны дараа өөр залуу намайг эргүүлж дээш харуулахад анх намайг дагасан залуу байсан. Тэр залуу бэлгэвч хэрэглээгүй намайг хүчиндэж байгаад гадуур тавьсан. Анх намайг дагаж ирсэн, 2 дугаарт хүчиндсэн залуу 19-20 орчим настай. 160 см орчим өндөртэй, намхан, туранхай, арзайлгаж босгож гельдсэн байсан. Царай төрхийг нь одоо хэлж чадахгүй байна, харвал танина. Далаараа оруулгатай, хар өнгийн савхи, эсвэл лидринэн богино курткатай, бараан өнгийн өмдтэй байсан. Юүдэнгээ өмссөн байсан” гэсэн мэдүүлэгээр няцаагдаж байна.

Мөн яллагдагч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...үл таних залуу, үл таних 3-н согтуу эмэгтэйг хоргоогоод араас нь дагаад явж байсан. Тэгээд сууж байтал нөгөө пацан чинь нөгөө 3-н хүүхнээ хоргоогоод л байсан ба тэгсэн нэг хүүхэн нь миний сууж байсан хамгийн эхний орц руу байхаа яваад орсон. Тэгсэн Баярхүү ч аркаар орж ирээд хүрээд ирсэн. Тэгээд нөгөө 2 хүүхэн булан тойроод урд зүгт 30 дугаар байрны зүүн талаар нь урагшаагаа тойрсон, тэгэхээр нь Баярхүү бид Чингүүн гээд тухайн үед танихгүй байсан залуу дээр очоод “яасан юм вэ танидаг юм уу” гэж асуутал Чингүүн танихгүй гэж хэлсэн. Тэгснээ Чингүүн нь “би энэ хүүхэнтэй нь унтах гээд байгаа юмаа” гэж хэлсэн. Тухайн үед нэг нь махлаг, нөгөө нь туранхай 2 хүүхэн байсан ба махлаг хүүхэн нь газар унаад согтуу өнхөрөөд л яваад байсан. Тэгээд арай гайгүй согтолттой туранхайг нь би барьж аваад амыг нь дартал тэр хүүхэн орилсон. Тэгсэн Чингүүн тухайн хүүхнийг бооход ухаан балартаад унасан. Тэгэхээр нь би Чингүүнийг болиулаад тэр туранхай хүүхнийг гражийн тийшээ толгойг нь уургалж бариад нүүрийг нь гараараа дараад би чирээд аваад явсан. Харин бүдүүн хүүхэн нь тэндээ тасраад унаад хэвтээд үлдсэн. Харин Чингүүн араас дагаад явсан. Тэгээд би гражийн хажууд дээш нь харуулж хэвтүүлээд эхлээд бэлгийн ажил хийсэн. Тэгээд дуусаад бостол Чингүүн тухайн хүүхэнтэй бас унтсан. Тэгээд дуусахаар нь би ахин нэг удаа тухайн хүүхэнтэй унтсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 156 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэргийн 1 дүгээр хавтас 88 дугаар хуудсанд “Э.Х ийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь А.Чингүүний гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэсэн шинжээчийн  дүгнэлт байгаа хэдий ч энэ нь хохирогч Хүрэлчимэгийн “Хоёр дахь залуу бэлгэвчгүй хүчиндээд дуусах үед гуя нойтон оргисон. Тэр залуу намайг доошоо харуулаад хойд талаас хүчиндэх үед өвдөг чулуунд цохигдож хавдсан. Тэр залуу хүчиндэхээ больсны дараа өөр залуу намайг эргүүлж дээш харуулахад анх намайг дагасан залуу байсан. Тэр залуу бэлгэвч хэрэглээгүй намайг хүчиндэж байгаад гадуур тавьсан. Тэр залуу боссоны дараа өөр залуу дээрээс ам дараад бэлгэвчтэй дахиж хүчиндсэн.” Гэх мэдүүлгийг үгүйсгэх баримт биш юм.

Мөн хохирогч Э.Х нь мэдүүлсэнээр А.Ч ий ам зургийг гаргасан байгаа болно.

Шүүгдэгч нь өөрийн дээрэмдсэн болон хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэж авсан гар утсуудыг хохирогч Я.Э, Б.Х нарт буцаан олгосон байна. Хохирогч Я.Э, Э.Х нар нь хэргийн материалтай танилцахдаа “шүүх хуралдаанд оролцохгүй, яллагдагчид ялын дээд хэмжээг нь оногдуулах, хохирлоо барагдуулах хүсэлттэй байна” гэсэн хүсэлтүүдийг бичгээр гаргажээ. Хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудсанд хохирогч Я.Э Э.Х нарт учирсан хохирлын эд зүйлийн үнэлгээ авагдсан байх ба Айфон 5 маркийн гар утасыг 180.000 төгрөгөөр, мөнгөн бөгжийг 20.000, мөнгөн ээмгийг 80.000, монетон гинжийг 100.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. Нокиа 7360 маркийн гар утсыг 20.000 төгрөгөөр үнэлсэн боловч шүүгдэгчээс хураан авч хохирогч Я.Э д буцаан олгосон байна. Ингээд хохирогч нарт учирсан хохирол болох 370.000 төгрөгийг тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ч тэй бүлэглэн уг хэргийг үйлдсэн С.Эрдэнэбатаас гаргуулан хохирогч Э.Х т олгохоор шийдвэрлэсэн байх тул А.Ч ээс гаргуулах хохирол байхгүй байна. Хохирогч нар нь шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирлоо Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хандах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч А.Ч д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл  байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ч үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ч цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.