Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0489

 

   20          06           02                                    128/ШШ20/09

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  
Нэхэмжлэгч: М.Г нарын 19 иргэн,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: “Монгол Улсын Х” ХХК /РД: 61626/,
Гуравдагч этгээд: “М” ХХК /РД:2/ нарын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Г, Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд “Монгол Улсын Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, Б.Н, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Монгол Улсын Х” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл болон 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжид байрлах Өы 7 дугаартай байрны 02, 08, , , , ,, 71, 77, 81, 94, 95, 96, 97, 101, 108, 113, 114, 121  тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Монгол Улсын Х” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан бүртгэлийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 
2. Хэргийн нөхцөл байдал: 
2.1. Гуравдагч этгээд “М” ХХК нь Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжид байрлах Өы 7 тоот хаягт байршилтай 1497,6 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх 2017 оны 02 дугаар сарын -ны өдөр, 6816 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт тус тус бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
2.2. Мөн “Монгол Улсын Х” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2.3. Үүнээс хойш “М” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн дагуу Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжид байрлах Өы 7 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулж, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.
2.4. Улмаар “Монгол Улсын Х” ХХК болон “М” ХХК-ууд нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжид байрлах Өы 7 дугаартай байрны 02, 08, , , , ,, 71, 77, 81, 94, 95, 96, 97, 101, 108, 113, 114, 121 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2.5. Харин нэхэмжлэгч 19 иргэн дээр дурдсан 7 дугаартай байрны 02, 08, , , , ,, 71, 77, 81, 94, 95, 96, 97, 101, 108, 113, 114, 121 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг “М” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан хэдий ч өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй, ийнхүү эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг “Монгол Улсын Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгээд байна.
3. Процессын түүх:
3.1. Нэхэмжлэгч 19 иргэнээс маргаан бүхий асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/10603 дугаартай албан бичгээр өгсөн хариунаас тооцож шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
4. Нэхэмжлэгч М.Г нарын 19 иргэн нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. 
    4.1. Энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргаж байгаа иргэд нь Монгол Улс, Ула хот, Б дүүрэг, 1 хороо, 1 хороолол, Н гудамж, Ө, 7 дугаартай, доод давхартаа үйлчилгээтэй 2 орцтой, 132 айлын орон сууцны барилгын захиалагч, эзэмшигч, өмчлөгчид билээ. 
    4.2. Бид уг барилгад тухайлсан орон сууц худалдан авах орон сууц захиалгын гэрээ (Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ, орон сууц захиалан бариулах гэрээ гэх мэт нэртэй)-г 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд уг барилгын төслийг хэрэгжүүлэгч “М” ХХК, түүний захирал Г.Г, тус компанийн хөрөнгө оруулагч гэх иргэн Ж.Г нартай байгуулж, захиалагчаас шаардсан төлбөрийг иргэн бүр харилцан адилгүй хэмжээгээр төлж, тухайн үед бэлэн ашиглалтад орсон байрандаа нүүн орж, амьдарч эхэлснээр өөрсдийн захиалж, худалдан авсан орон сууц, байрны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болсон. 
    4.3. Бидний ихэнх нь гэрээгээ 2018 онд байгуулсан бөгөөд энэ үеэс эхлэн өөрсдийн худалдан авсан орон сууц, байрандаа нүүн орж, амьдарч эхэлсэн. Гэтэл бидний худалдан авсан, эзэмшиж, өмчилж, дотор нь 4, 5 жил тасралтгүй амьдарч байгаа 7 дугаартай орон сууцны барилгын нийт 132 айлын орон сууцаас өрх айлын байр ( айлын орон сууц)-ыг төсөл хэрэгжүүлэгч “М” ХХК, түүний захирал Г.Г, хөрөнгө оруулагч гэх Ж.Г нар нь нэхэмжлэл гаргаж буй 19 айлд мэдэгдэлгүйгээр, бидний оролцоо огт байхгүйгээр, бидний аль эрт эдгээр хүмүүстэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан, тэр байрандаа амьдран сууж байсан. 
    4.4. Одоог хүртэл амьдарч байгаа байруудыг /нийт айлын орон сууцыг/ Хинд барьцаанд тавьж, зээл авч, улмаар уг зээлийн эргэн төлөлтийн дүнд тооцуулан тус банкны өмчлөлд шилжүүлэн Хны нэр дээр тус бүр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ (нийт айлын орон сууц дээр)-г гаргуулсан байна. Тэдгээр орон сууцны эзэмшигч, өмчлөгчдөөс бидний 19 иргэн, өрх айл ашиг сонирхлоороо нэгдэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. 19 иргэн нь цаг хугацааны хувьд дараах байдлаар гэрээ байгуулсан бөгөөд төлбөр төлөлт, төлбөрийн үлдэгдэл нь харилцан адилгүй байдаг. 
    4.5. Мөын Г 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус орон сууцны барилгын ажлын төсөлд хөрөнгө оруулагч Ж. Гын эрх олгосны дагуу Батсайханы Б*******тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Б дүүрэг, 1 хороо, Нын байрны 56.62 м.кв талбайтай 2 тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,600,000 төгрөг, нийт 84,192,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний 1.1-д "Талуудын тохиролцсон нийт 84,192,000 төгрөгийг графикт хугацаанд хийж орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэх", 1.2-т "Төсөл хэрэгжүүлэгч уг орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна" гэж заасан. Гэрээний 4.1-т "2021 оны 6 сарын 28-ны дотор 24,192,000 төгрөгийг, 2021 оны 9 сарын 30-ны өдрийн дотор 60,000,000 төгрөгийг төлнө" гэж зааснаар М.Г нь ,742,000 төгрөгийг Б.Б*******гийн дахь 5 дансанд гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн. 2019 оны 11 сарын 8-ны өдөр Ж.Г нь дээрх орон сууцыг худалдах, арилжих гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах эрхийг Б.Б*******д олгосон байна. Уг итгэмжлэлийг нөхөж хийж өгсөн байдаг. 2022 оны 8 сарын 5-ны өдөр орон сууц захиалгын гэрээг Ж.Гтай дахин байгуулж, Гэрээний 4.1-т "Байрны төлбөрөөс Б.Б*******гийн 5 дансанд 2021 оны 6 дугаар сарын 28-нд ,742,000 төгрөг шилжүүлсэн. 4.2-т "2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ж.Гын ны 5006 299 5 тоот дансанд 20,000,000 төгрөг шилжүүлнэ", 4.3-т "Үлдэгдэл 40,000,000 төгрөгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд гэрчлүүлж үл хөдлөхийн гэрчилгээ гарсан өдөр Ж.Гын дансанд шилжүүлнэ” гэж тохирсны дагуу М.Г нь 2022 оны 8 сарын 15-ны өдөр Ж.Гын дахь 2 дансанд 20,000,000 төгрөг төлж, нийт 43,742,000 төгрөгийг Б.Б*******, Ж.Г нарт төлсөн. 
4.6. Х Б, Мөнхш С нар 2019 оны 3 сарын 28-ны өдөр Ж.Гтай 2019 оны 3 сарын 28-ны өдөр №355 орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-т зааснаар Ж.Г нь Б дүүргийн 1, Нын байрны 56.62 м.кв талбайтай 08 тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,600,000 төгрөг, нийт 84,192,000 төгрөгөөр Х.Б, М.С нарт худалдаж, Х.Б, М.С нар нь байрыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. Х.Б, М.С нар 2019 оны 03 дугаар сарын 18-аас 2021 оны 03 дугаар сарын 13-ны хооронд орон сууцны төлбөрт 34,192,000 төгрөгийг Ж.Гын дахь 5006 299 5 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрөө гүйцээж төлөөд гэрчилгээгээ авъя гэхээр Ж.Г нь түр хүлээж байгаарай гэдэг.
     4.7. Ж овогтой П 2018 оны 5 сарын 12-ны өдөр Ж.Гтай байрны 42.6 м.кв талбайтай тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,700,000 нийт 72,420,000 төгрөгөөр худалдан авах Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Ж.П нь орон сууцны төлбөрийг М ХХК, “М” ХХК-ийн Захирал Г.Г, уг барилгын ажлын төсөлд хөрөнгө оруулагч гэх Ж.Г нарт 100 хувь, бүрэн төлж барагдуулсан байдаг.
4.8. Д овогтой Н 2018 оны 2 сарын 2-ны өдөр Ж.Гтай байрны 55.86 м.кв талбайтай тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,650,000 нийт 92,169,000 төгрөгөөр худалдан авах №4 Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээний 4.1-т "Захиалагч орон сууцны үнийг дараах үе шатаар гүйцэтгэгчид төлнө: 2018 оны 2 сарын 2-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2018 оны 6 сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг, найм. нэмэлт тодотгол: үлдэгдэл 42,169,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулна, 1 сарын төлөлт 1,757,040 төгрөг болно. Сарын сарын төлөлт нь сарын сүүл буюу 30-ны дотор хийгдэнэ” гэж заасан. Гэрээ байгуулсан өдөр “М” ХХК-д 30,000,000 төгрөг төлж борлуулалтын менежер Б.Мтэй тооцоо нийлсэн. 2018 оны 8 сарын 29-ний өдөр “М” ХХК-ийн Захирал Б.Гийн дахь 5 дансанд 20,000,000 төгрөг, Ж.Гын дахь 500 629 95 дансанд 2018 оны 2 сарын 28-аас 2019 оны 11 сарын 8-ны хооронд сар бүр 1,757,040 төгрөгийг 21 удаагийн үйлдлээр буюу нийт 36,897,840 төгрөг, 50,000,000+20,000,000+36,897,840=86,897,840 төгрөгийг гурван өөр этгээдэд шилжүүлсэн. Гэрээнд Борлуулалтын менежер Бын М нь Төсөл хэрэгжүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан. Төлбөрийн үлдэгдэл 5,271,160 төгрөг буюу гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэл 94.3 хувьтай бөгөөд 5,271,160 төгрөгийг төлж гэрчилгээг авах хүсэлт гаргахад “М” ХХК нь миний захиалсан орон сууцыг Хинд барьцаалан зээл авч, зээлийг төлөөгүй тул тус банкинд хураагдаж гэрчилгээ олгогдсон байдаг.
    4.9. Я овогтой Э 2018 оны 3 сарын 3-ны өдөр Ж.Гтай байрны 42.44 м.кв талбайтай тоот 2 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1,700,000 нийт 72,1,000 төгрөгөөр худалдан авах №5 Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу төлбөрийг 100 хувь, бүрэн төлж барагдуулсан. 
4.10. Б овогтой Мө 2019 оны 2 сарын 16-ны өдөр Ж.Гтай байрны 42.44 м.кв талбайтай тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,700,000 нийт 72,1,000 төгрөгөөр худалдан авах №5 Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу төлбөр төлөлтийг хийж, нийт 33 500 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 38 6 000 төгрөг байгаа болно. Гэрээгээр үлдэгдэл үнийн дээр төсөл хэрэгжүүлэгч талаас ипотекийн зээлийн гэрээ байгуулахад тусалж, гэрчилгээ гарч ипотекийн зээл авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохиролцсон байсан болно. Гэтэл уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Хин дээр гарсан байдаг. 
4.11. М овогтой М 2018 оны 9 сарын 15-ны өдөр Ж.Гтай байрны 55.86 м.кв талбайтай тоот 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 нийт 83,790,000 төгрөгөөр худалдан авах Орон сууц захиалгын гэрээг байгуулсан.Гэрээний 4.1-т "Захиалагч орон сууцны үнийг дараах үе шатаар төлнө. 2018 оны 8 сарын 9-ний өдөр 21,981,000 төгрөг” 4.2-т "Захиалагч үлдэгдэл 50,167,000 төгрөгийг төсөл хэрэгжүүлэгчид 24 сарын дотор төлж дуусгавар болгоно." гэж заасан. М.М төлбөрийг дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд: 1. “М” ХХК-ийн Захирал Г.Гийн дахь 5 дансанд 2018 оны 7 сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 8 сарын 9-ний өдөр 18,981,000 төгрөг шилжүүлснээр урьдчилгаа 21,981,000 төгрөг төлөгдөж мөн данс pyy 2018 оны 9 сарын 15, 10 сарын 9-нд тус бүр 1,000,000 төгрөг нийт ,981,000 төгрөг шилжүүлсэн, 2. Ж.Гын дахь 500 629 925 данс руу 2018 оны 11 сарын 16-нд 820,000 төгрөг, 2019 оны 1 сарын 9-нд 1,000,000 төгрөг, 2 сарын 15-нд 920,000 төгрөг, 3 сарын 12-нд 1,080,000 төгрөг, 4 сарын 13-нд 800,000 төгрөг, 5 сарын 15-нд 6,000,000 төгрөг, 6 сарын 18-нд 700,000 төгрөг, 7 сарын 13-нд 900,000 төгрөг, 9 сарын 19-нд 600,000 төгрөг, 2019 оны 10 сарын 27-оос 2020 оны 9 сарын 22 хүртэл 11 сарын хугацаанд тус бүр 1,000,000 төгрөг буюу нийт 11,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 14, 11 сарын 17,-нд тус бүр 800,000 төгрөг буюу нийт 1,600,000 төгрөг, 12 сарын 16-нд 900,000 төгрөг, 2021 оны 1 сарын 14, 4 сарын 16-нд тус бүр 1,000,000 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөг, дээрх хугацаанд нийт 26,500,000+21,981,000=,1,000 төгрөг төлсөн ба төлбөрийн үлдэгдэл ,667,000 төгрөг байна. Үлдэгдлийг төлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэсэн боловч “М” ХХК-ийн Хнаас авсан зээлийн барьцаанд хураагдаж гэрчилгээ нь тус банкны нэр дээр гарсан байдаг. 
4.12. О овогтой Б, Э овогтой А нар 2022 оны 4 сарын 4-ний өдөр Гын Нтой Орон сууц захиалгын гэрээний Захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулж, Г.Н нь 2021 оны 9 сарын 6-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээнд заасан байрны 71 тоот 52.62 м.кв орон сууцны захиалагчийн эрхийг О.Б, Э.А нарт шилжүүлсэн. Гэрээний 3.1-т "...Захиалагчийн эрхээ Эрх хүлээн авагчид 100,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцов" гээд энэ төлөлтөөс 46 900 000 төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэсэн боловч “М” ХХК-ийн Хнаас авсан зээлийн барьцаанд хураагдаж гэрчилгээ нь тус банкны нэр дээр гарсан байдаг. 
4.13. Б овогтой Т, Г овогтой Т нар 2020 оны 8 сарын 26-ны Орон сууц захиалгын гэрээний Захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулж, Г.Т нь 2019 оны 11 сарын 8-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан байрны 77 тоот 52.62 м.кв орон сууцны Захиалагчийн эрхийг Б.Тд шилжүүлсэн. Б.Т нь Г.Тд 78,930,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба үүнээс 47 030 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 31 900 000 төгрөг үлдсэн. Үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэсэн боловч “М” ХХК-ийн Хнаас авсан зээлийн барьцаанд хураагдаж гэрчилгээ нь тус банкны нэр дээр гарсан байдаг. 
4.14. Б овогтой М, Б овогтой М нар 2018 оны 3 сарын 5-ны өдөр Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ №05 байгуулсан ба гэрээг батлав гэж Ж.Г гарын үсэг зуржээ. Гэрээгээр Б.М нь 7 байрны 81 тоот 2 өрөө 47.38 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв 1,650,000 нийт 78,177,00 төгрөгөөр худалдан авах ба Б.М нь төлбөрийг 100 хувь, бүрэн төлж барагдуулсан. 
4.15. Ц овогтой Н*******, Б овогтой М нар 2017 оны 12 сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба гэрээг батлав гэж Ж.Г гарын үсэг зуржээ. Гэрээгээр Ц.Н******* нь 7 байрны 94 тоот 2 өрөө 55.86 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв 1,600,000 нийт 89,376,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ингэхдээ гэрээний найм дахь заалтад заасан нэмэлт нөхцөл "Үлдэгдэл 70 хувь төлбөрөөс сугалааны 6 сая төгрөг хасаж тооцно" гэсний дагуу 66 094 400 төгрөгийг төлж, үлдэгдэл нь 17 282 000 төгрөг байгаа болно. Үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэсэн боловч “М” ХХК-ийн Хнаас авсан зээлийн барьцаанд хураагдаж гэрчилгээ нь тус банкны нэр дээр гарсан байдаг.
4.16. Нарын Г, Ж.Г нар 2019 оны 8 сарын 12-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Н.Г нь байрны 95 тоот 52.62 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв 1,750,00 төгрөг нийт 92,085,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Мөн өдөр Н.Г нь П*******гийн М*******тэй Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 9616УНВ улсын дугаартай Ланд 200 автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдсан. 
4.17. Ш Т нь Ж.Гтай 2018 оны 9 сарын 15-ны өдөр №11 Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр Ш.Т нь байрны 96 тоот 43.1 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1,700,000 төгрөг нийт 73,270,000 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар тохиролцсон. Ш.Т нь Ж.Гын дахь 5006 299 5 Дансанд 2019 оны 6 сарын 4-нд 24,000,000 төгрөг, 2020 оны 5 сарын 25-нд 10,000,000 төгрөг гэх мэт төлсөөр 10,789,000 төгрөг үлдсэнийг талууд зөвшөөрч гэрээний хавсралтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн Хин дээр тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаас болж үлдэгдэл хийгдээгүй байна. 
4.18. Г Э нь Ж.Гтай 2018 оны 8 сарын 2-ны өдөр №09 Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр Г.Э нь байрны 97 тоот 42.44 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөг нийт 76,392,000 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлсөн. 
4.19. А О, А Л нар Ж.Гтай 2019 оны 2 сарын 16-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байрны 101 тоот, 52.62 м.кв 3 өрөө орон сууцыг 78,930,000 төгрөгөөр үнийг бүрэн төлж худалдаж авсан. 
4.20. П Э нь Ж.Гтай 2018 оны 8 сарын 8-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж байрны 108 тоот 43.1 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,650,000 нийт 71,115,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд уг төлбөрийг бүрэн төлсөн. 
4.21. Ц С нь Ж.Гтай 2019 оны 3 сарын 12-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр Ц.С нь байрны 113 тоот 2 өрөө 52.62 м.кв орон сууцыг м.кв-ыг нь 1,600,000 төгрөг нийт 84,192,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээний 4.1-т "Захиалагч нь 2019 оны 2 сарын 13-ны өдөр ,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу ны 5006 299 5 Ж.Г-н дансанд төлж барагдуулна." гэж заасан. Хавсралт 1-т 2019.8.15-нд 5,000,000 төгрөг, 2020.3.2-нд 25,000,000 төгрөг, 2020.8.15-нд 5,000,000 төгрөг, 2021.3.2-нд 26,192,000 төгрөг гэж заасан. Г.С 2019.8.15-нд 5,000,000 төгрөг, 2020.9.22-нд 5,000,000 төгрөг, 2022.7.8-нд 1,500,000 төгрөг нийт 34,500,000 төгрөг Ж.Гт төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлж гэрчилгээгээ гаргуулан авъя гэхэд Хин дээр тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан байдаг.
4.22. Ц Мө, Ж Г нар 2018 оны 7 сарын 3-ны өдөр №10 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Ц.Мө нь байрны 114 тоот 43.1 м.кв орон сууцыг 69,681,000 төгрөгөөр худалдан авсан. Ж.Гт 2018 оны 11 сарын 12, 2019 оны 1 сарын 22, 2019 оны 2 сарын 28, 5 сарын 21, 7 сарын , 8 сарын 7, 2019 оны 3 сарын 21-нд тус бүр 1,500,000 төгрөг, “М” ХХК-д 2018 оны 7 сарын 3, 10 сарын 8, 12 сарын 12-нд 1,500,000 төгрөг бэлнээр, мөн компанийн дансанд 26,981,000 төгрөг бэлэн бусаар тус тус шилжүүлж 2019 оны 7 сарын 24-ний өдөр Ц.Мө нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул дээрх гэрээний эрх, үүргийг төрсөн хүү Т*******ы Н*******, бэр Ц*******гийн Ж******* нарт шилжүүлэх хүсэлтийг Ж.Гт гаргахад тэрээр хүлээн зөвшөөрч Т.Н*******, Ц.Ж******* нартай мөн өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 
4.. Ш Ц 2019 оны 7 сарын 2-ны өдөр Ж.Гтай Орон сууц захиалгын гэрээ байгуулж байрны 121 тоот 2 өрөө 42.44 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1,650,000 нийт 70,026,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд үнийг бүрэн төлсөн боловч одоог хүртэл Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй, Хны нэр дээр уг байрны гэрчилгээ гарсан. 
4.24. “М” ХХК, түүний Гүйцэтгэх захирал Г.Г, Ж.Г нар дээрх орон сууцуудыг зээлийн барьцаанд тавьсан үйлдэл, уг зээлийн Барьцааны гэрээний дагуу М ХХК болон Хны хооронд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар 2/122 тоот "Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г байгуулж, уг гэрээний зохицуулалтын хүрээнд дээр дурдсан бидний эзэмшил, өмчлөлийн амьдран сууж байгаа орон сууцуудад Хны нэр дээр тус бүр Ул хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан.
4.25. Уг гэрээний 1.1-т дурдсанаар “М” ХХК болон Х нь хоорондоо 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-МГ-З 2018-150 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдөр Б-МГ-ҮХХ 2018-151 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан нь харагддаг. Хтай холбоотойгоор бидний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг дээр дурдсанчлан барьцаа хөрөнгөд авах, зээлийн төлбөрт шилжүүлэн өгөх, улмаар Хны нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан зэрэг бүртгэлийг хийсэн улсын бүртгэгчийн үйлдэл нь дараах үндэслэлээр хууль бус гэж бид үзэж байгаа болно. 
4.26. Төрийн албан хаагч, улсын бүртгэгч нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, ард түмэнд үйлчлэх, үйл ажиллагаа нь ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг гаалах, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахих, үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зэрэг үндсэн зарчмуудыг чанд мөрдөж ажиллах үүрэгтэй билээ. Эдгээр зарчмууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль зэрэг хууль тогтоомжуудад тусгагдсан, хэлбэрэлтгүй, нэг мөр, чанд биелэгдэж байх суурь зарчим, зохицуулалт юм.  Гэтэл эдгээр суурь зарчим, хууль зүйн зохицуулалтууд нь дээр дурдсан бүртгэлийн үйл ажиллагаанд огт хэрэгжээгүй, биелэгдээгүй. Энэ нөхцөл байдлыг дараа, дараагийн үндэслэл, тайлбарт тодорхой дурдсан болно. 
4.27. Факт, үйл явдлын хувьд энэ нэхэмжлэлийг гаргагч-орон сууц худалдан авагч иргэд бид уг Ула хот, Б дүүрэг, 1 хороо, 1 хороолол, Н гудамж, Ө, 7 байранд өөрсдийн орон сууцыг худалдан авах, орон сууц захиалах гэрээг 2017 оны сүүлээс эхлэн төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргагч, тухайн байранд оршин суугч бидний ихэнх нь төсөл хэрэгжүүлэгч “М” ХХК болон Хны хооронд дээр дурдсан Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө, тухайлбал 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээ хийсэн даруйдаа тухайн байр, орон сууцандаа нүүн орж, одоог хүртэл амьдарч байгаа. Ийм бодит нөхцөл байдал, факт байхад улсын бүртгэгч нь бидний эзэмшил, өмчлөлийн байрыг уг барилгын төсөл хэрэгжүүлэгч “М” ХХК, иргэн Ж.Г нар Хны барьцаанд тавьж байгаа бүртгэл, үүнд үндэслэж үүргийн гүйцэтгэл үл хангагдсан гэдэг агуулгаар бидний байр, орон сууцыг Хны нэр дээр шилжүүлж, улмаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээг Хинд айл бүрээр, орон сууц бүрээр гаргаж өгсөн хууль бус бүртгэлийг хийсэн байдаг. 
4.28. Улсын бүртгэгч, түүний үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлд бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах,..." гэж заасан уг хуулийн зорилтыг зөрчсөн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 болон 4.1.6-д заасан "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх..." зэрэг зарчмуудыг зөрчсөн. Энд нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэхэд энэхүү нэхэмжлэлийг гаргагч, худалдан авсан орон сууц нь хууль бусаар Хинд шилжсэн, дээр дурдсан айлаас бусад (уг байр нь нийтдээ 132 орон сууц буюу 132 өрх айл, тоотоос бүрддэг болохыг хэлсэн, 132-=87) өрх айлын орон сууц, тоотууд дээр тухайн байр, орон сууцуудыг худалдан авсан иргэд, захиалагч нарын нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ аль эрт гарсан, бүртгэгдсэн байгааг уг хууль бус бүртгэлийн үйлдлийг хийсэн Улсын бүртгэгч мэдэж байсан, мэдэх боломжтой байсан нь илэрхий билээ.      
4.29. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч иргэдийн тэгш эрх, шударга ёсны зарчмыг илтэд гажуудуулсан, нэг байрны нэг орцны 132 айлын 87 дээр нь тухайн орон сууцыг захиалсан иргэд дээр нь ҮХЭХЭЭУБГэрчилгээг гаргасан, үлдсэн өрх айлын захиалсан, худалдан авч, амьдран суугаа байр, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нь Монгол Улсын Хны нэр дээр гаргасан энэ байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенциудын хүн бүр эрх тэгш байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, шударга ёсны зарчим хэрэгжих, ялгаварлан гадуурхагдахгүй байх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, халдашгүй, чөлөөтэй байх зэрэг хүний эрхийн суурь зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм. 
4.30. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд Улсын бүртгэгчийн эрх, Үүргийг нарийвчлан зохицуулсан бөгөөд үүнд Улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах, хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргүүдийг ягштал биелүүлэхийг хуульчилсан зохицуулалттай байна. 
4.31. Хны нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг айл өрх, тоот бүрээр нь бүртгэж, гэрчилгээ гаргаад байгаа ( айл өрх, тоотын хувьд) 73A дугаартай барилга, байр дээр хэсэг айлд нь орон сууц бүрийн захиалагч, иргэдийн нэр дээр урьд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарчихсан байгаа, энэ байр нь аль 2018 онд ашиглалтад орж, түүнээс хойш бүх тоотуудад тус тусдаа айл өрхүүд амьдарч байгааг мэдсээр байж энэ хууль бус бүртгэлийн ажиллагааг хийсэн үйлдэлд захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д тус тус заасан Хуульд үндэслэх, Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, Хууль ёсны итгэлийг гаалах зэрэг Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим бүхэлдээ зөрчигдсөн байдаг. Мөн энд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд аарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2 "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4 "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд ааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж заасныг, мөн уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэснийг, мөн уг хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. 
4.32. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байдаг. Дээр дурдсанчлан 132 өрх айлаас -аас бусад буюу 87 сууцны хувьд Орон сууц худалдан авагч, захиалагч иргэд тус бүрээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ өмнө нь гарчихсан байхад, мөн энэхүү гомдлыг гаргагч иргэд бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байхад Улсын бүртгэгч нь хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлж, нүдэн балай, чихэн дүлий царайлж Хны хүссэн бүхнийг хангасан, хууль бус энэ үйлдлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 "улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох", 17.1.8 "улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх" гэсэн зохицуулалтын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагад өөрт нь хандаж гомдол гаргасан боловч үүнд бодитой, үндэслэлтэй хариу тайлбар өгөөгүй болно. 
4.33. Улсын бүртгэгч нь мөн энэ бүртгэлийг хийхдээ тухайн харилцаанд Иргэний хуулийн ерөнхий зохицуулалт тухайлбал, иргэний эрх зүйн харилцаа хэдийд, ямар нөхцөл байдалд үүссэн, иргэний эрх зүйн гаалалт болох хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, эрхийг хүлээн зөвшөөрөх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх, бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох (Иргэний хуулийн 9 дүгээр зүйл) хууль зүйн зохицуулалтуудыг огт хэрэглээгүй, үүнд төсөл хэрэгжүүлэгч “М” ХХК болон Хны зүгээс Иргэний хуулийн 13 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл байгааг тогтоогоогүй болно. Мөн тухайн бүртгэлийг хийхдээ Иргэний хуулийн түрүүлж гэрээ байгуулсан, өмчлөлийн зүйлийг түрүүлж өөрийн эзэмшил, өмчлөлд хүлээн авсан талын, хууль ёсны, жинхэнэ өмчлөгчийн эрх, ашгийг гаалсан зохицуулалт болон өмчлөлийн зүйлийг шударгаар олж авах журам зөрчигдсөн, барьцаа хөрөнгийн талаарх зохицуулалт, журам мөн зөрчигдсөн, Иргэний хуулийн барьцааны зохицуулалт нь бүхэлдээ Барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулахад чиглэгдэж байхад энэ зохицуулалтыг огт хэрэглэхгүйгээр шууд Хны нэр дээр шилжүүлж, түүний өмчлөлд бүртгэсэн, хууль ёсны, шударга өмчлөгчид гэм хор, хохирол учруулсан, худалдах, худалдах авах харилцааны худалдан авагчийн давуу эрхийг зөрчиж байгаа зэрэг маш олон хууль бус үйлдэл халхавчлагдсан байгааг таслан зогсоогоогүй, энэ байдлаараа дээр дурдсанчлан өөрийн хүлээсэн ажил, үүргээ гүйцэтгэхдээ маш олон хууль тогтоомжийн шаардлага, зохицуулалтыг зөрчсөн болох нь харагддаг. 
4.34. Иймд М ХХК болон Х хоорондын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар 2/122 тоот "Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-ний дагуу бидний эзэмшил, өмчлөлийн амьдран сууж байгаа орон сууцуудыг Хны нэр дээр бүртгэж, тус бүр дараах Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан бүртгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.35.    “Монгол Улсын Х” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийн ажиллагааг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах гэсэн шаардлагын тухайд,  Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Барьцааны гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараах зүйлийг тусгана”, 11.1.9-д “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”, 11.1.10-д “бусад”, 11.2-т “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно”, 12 дугаар зүйлд гэрээг бүртгүүлэх талаар заасан бөгөөд 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль, тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно”, 12.3-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгах ёстой зүйлийг дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх” гэж заасан. 
4.36. Гэтэл улсын бүртгэл хийгдсэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг огт зааж өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 19 иргэний гийн эхнийх нь 2017 оны 12 дугаар сард, 2018 оны эхээр хэд хэдэн гэрээнүүд нэхэмжлэгч нар байгуулж орон сууцаа авсан байдаг. Тэгэхээр “Монгол Улсын Х” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээнд эрх нь хөндөгдсөн гуравдагч этгээдийг эрхийг огт гаргаж өгөөгүй. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтыг зөрчсөн байдаг. Гуравдагч этгээдийн эрх үүссэн харилцаа байхад бусад хөрөнгийн асуудлаар харилцахаар бол мэдэгдэнэ гэсэн агуулгатай байдаг. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн бүртгэл хийх ажиллагааг зөрчсөн барьцааны бүртгэл хийгдсэн байна. Энэ барьцааны бүртгэлийг үндэслээд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх нь үүссэн байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Монгол Улсын Х” ХХК-ийн нэр дээр гаргах нөхцөл үүссэн. Иймд бүртгэлийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасны дагуу "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" зарчмыг баримталдаг. Улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг, нотлох баримтыг хүлээн авч, хянаж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, 29 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлгүй тохиолдолд мэдүүлгийг хүлээн авч, эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг хуулийн зохицуулалттай бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно" гэж заасан. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" талаар хуульчилсан байна. 
5.2. Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.7-д "Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална." гэж заасны дагуу Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрыг барьж ашиглалтад оруулсан "М" ХХК-аас ирүүлсэн албан бичиг, ЭУБ13 маягтын дагуу үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, өмчлөх эрхийг нотлох баримт буюу орон сууц худалдах, худалдан авах гэрээ, барилгын батлагдсан зураг төсөл, гэрэл зураг, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, тэмдэгтийн хураамж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, тухайн байрыг барьж гүйцэтгэсэн "М" ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг зэрэг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан холбогдох нотлох баримтуудыг тус тус үндэслэн: 
5.3. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 2 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт 09 оны "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
5.4. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 8 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
5.5. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд: 
5.6. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
5.7. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
5.8. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
5.9. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 8. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 71 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204103514 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
5.10. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 77 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
    5.11. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 81 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
    5.12. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 94 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
    5.13. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 95 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд;  
    5.14. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 96 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22041032 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 14. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 97 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
    5.15. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 101 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
    5.16. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 108 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22041033 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
    5.17. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 113 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 18. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 114 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22041035 дугаарт "Монгол Улсын *******" ХХК /61626/-ийн өмчлөлд; 
    5.18. Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрны 121 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт "Монгол Улсын *******” ХХК /61626/-ийн өмчлөлд тус тус бүртгэсэн байна.
5.19. Дээрх маргаан бүхий 19 орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ холбогдох хуульд заасан нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн байх бөгөөд бүртгэлийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй байна. 
5.20. Учир нь Маргаан бүхий Нийслэлийн Б дүүргийн 1, 1лол /1/, Н гудамж байрыг барьж гүйцэтгэсэн "М” ХХК-иас Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхээр ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтад тодруулбал /2, 8, , , , ,, 71, 77, 81, 94, 95, 96, 97, 101, 108, 113, 114, 121 / тоот хаягуудад байршилтай орон сууцны өмчлөгчөөр Худалдаа ******* ХХК-ийн нэрийг бичиж ирүүлсэн байх бөгөөд тодруулбал нэхэмжлэгчдийн нэрс уг жагсаалтад тусгагдаагүй байдаг. 
5.21. Улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулахдаа хуульд заасан нотлох баримтад үндэслэн бүртгэх эсэх шийдвэр гаргадаг хуулийн зохицуулалтай бөгөөд нэхэмжлэгчид маргаан бүхий 2, 8, , , , ,, 71, 77, 81, 94, 95, 96, 97, 101, 108, 113, 114, 121 тоот хаягуудад байршилтай орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхээр хуульд заасан нотлох баримтуудыг мэдүүлэгт хавсарган өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж байгаагүй байна. 
5.22. Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно", 31.3-т "Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч тран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид эрх ашгаа гаалуулах зорилгоор урьдчилсан тэмдэглэл хийлгэх эрх нь нээлттэй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар урьдчилсан тэмдэглэл бүртгэгдээгүй. 
5.. “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байсан учраас барьцаалуулах эрх нь “М” ХХК-д олгогдсон. Үүний дагуу “Монгол Улсын Х” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байхад улсын бүртгэлийн байгууллага түүнийг бүртгэхгүй гэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч эрх, ашиг нь хөндөгдөж байгаа 19 иргэн энэ хугацаанд яагаад улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлгээ гаргаагүй юм бэ. Мэдүүлэг гаргаагүй, тухайн жагсаалтад нэр байхгүй байхад улсын бүртгэлийн байгууллага өөр этгээд байна уу гээд хааснаас хайгаад явах вэ. Ийм зохицуулалт хуульд байхгүй. Зөрчилтэй, зөрүүтэй нотлох баримтууд гарч ирэхгүй бол бид өөр хүнтэй давхар гэрээ байгуулсан болов уу гээд бид хүлээгээд суухгүй. 
5.24. Бүртгэлийг хуулиар зохицуулсан нотлох баримтын хүрээнд хийж байгаа. Барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байхад барьцааны гэрээ байгуулагдахад 2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зааж өгсөн. Үүнд аарах үндэслэл байгаагүй учраас бүртгэл хийсэн байгаа. Барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болж барьцааны гэрээг дуусгавар болгоод салгаж бүртгэл хийх үед 2018 онд батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж эхэлсэн. Уг хуульд барьцааны гэрээг дуусгавар болгохдоо тус хуулийн 21 дүгээр зүйлийг баримтлан дуусгавар болгодог. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно”, 21.2-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ” гэж тус тус заасан. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу “Монгол Улсын Х” ХХК-ийн барьцааны гэрээ дуусгавар болгосон албан бичгийг үндэслээд тухайн гэрээг дуусгавар болгоод, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар бүртгэж, хувийн хэрэгт нотлох баримтаар авсан байгаа. 2003 онд батлагдсан хуульд заасны дагуу “М” ХХК-ийн өмчлөлд хууль ёсоор бүртгээд шинээр батлагдсан хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болгосон. Хуулийн заалтыг зөрчөөгүй учраас барьцааны бүртгэлийг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй.” гэжээ.
6. Гуравдагч этгээд “М” ХХК-иас нэхэмжлэлийг үгүйсгэн дараах тайлбарыг гаргаж байна.
6.1  “М” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэг болох Б дүүрэг, 1, 1ллын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 7370 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газарт 253 айлын 2 блок үйлчилгээтэй орон сууц барих төслийг хэрэгжүүлсэн. Үүний дагуу Б дүүрэг, 1, 1лол, Ө 7 орон сууцыг барихдаа "М" ХХК нь иргэн Ж.Гтай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №01 тоот “Хөрөнгө оруулж, тран ажиллах гэрээ"-г байгуулсан. Хөрөнгө оруулж, тран ажиллах гэрээний 3.1.2 Б тал буюу Ж.Г дараах хэлбэрээр хөрөнгө оруулна. 3.1.2.1 БЗД-ийн 1 хороо 1 хороолол Өд баригдах үйлчилгээтэй 2 орцтой 132 айлын орон сууц барилгын ... санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр хийнэ...” гэж гэрээнд заасан. Хөрөнгө оруулж, тран ажиллах гэрээнд заасны дагуу Б тал болох хөрөнгө оруулагч Ж.Гын оруулах хөрөнгө оруулалтын 70 хувь нь 5,5 тэрбум байсан. 
6.2. Гэтэл Ж.Г нь хөрөнгө оруулалтын гэрээний 5.6.2-т "Барилгын ажлыг зогсолтгүй явуулахын талд санхүүжүүлэх хуваарийн дагуу хөрөнгөө саадгүй А талд шилжүүлнэ." гэж заасныг зөрчиж хөрөнгө оруулалтаа хийгээгүй болно. Хэрвээ гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын 70 хувь болох 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ж.Г нь хөрөнгө оруулсан тохиолдолд Монгол Улсын Хинд барьцаалсан байрыг Ж.Г авах эрх үүсэх байсан. Гэвч Ж.Г нь хөрөнгө оруулж, тран ажиллах гэрээний дагуух хөрөнгөө бүрэн оруулаагүй байж нэхэмжлэгч нартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна.
6.3. Хуулийн дагуу барьцаалбарыг бүртгүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
7. Гуравдагч этгээд “Монгол Улсын Х” ХХК-иас нэхэмжлэлийг үгүйсгэж, шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргаж байна.
7.1. “М” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Өы байр 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг манайх барьцаанд авч, зээл олгосон байдаг. Анхны зээл 4 тэрбум төгрөгийн төсвөөр батлагдаж, зээлийг “М” ХХК-д олгосон боловч зээлийг зориулалтын бусаар ашигласан болох нь тогтоогдсон учраас 2,105,000,000 төгрөг дээр санхүүжилтийг зогсоож зээлийн болон барьцааны гэрээг хийсэн байдаг. Барьцааны гэрээ байгуулахад 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг ямар нэгэн байдлаар улсын бүртгэлд үүрэг ногдуулсан, барьцаанд бүртгүүлээгүй байсан. Манайх лавлагааг тодруулан аваад зээлийг олгосон байдаг. Манайх хуулийн дагуу тус гэрээнүүдийг улсын бүртгэлд бүрдүүлбэр хангасан байдлаар хүсэлт гаргаж улсын байцаагчийн дардсыг даруулж, барьцаанд бүртгүүлэв гэсэн бүртгэл хийлгэсэн. 
7.2. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу “М” ХХК-тай зээлийн гэрээг дуусгавар болгож, өөрийн зээлийн төлбөртөө айлын орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,000,000 төгрөгөөр үнэлж 2183 м.кв орон сууцыг өөрийн өмчид бүртгүүлж хүлээн авсан байдаг. Иргэний хуульд зааснаар гэрээгээр болон шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийг барагдуулах ёстой байдаг. Барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байхад манайх барьцаанд авсан. Барьцаанд байх хугацаанд барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болж ашиглалтад орсон. Манайд ирүүлсэн жагсаалтаар уг орон сууцанд ямар нэгэн үүрэг ногдоогүй байсан. Бусад орон сууцыг бартераар болон зээлийн нөхцөлөөр зарсан байсан учраас 87 орон сууцыг манайх барьцаанаас чөлөөлж, чөлөөлөх бичгийг “М” ХХК-д өгсөн. 
7.3. 43 орон сууцыг авахаар яригдаж байсан боловч м.кв нь хэмжэ******* хүрэхгүй байсан учраас орон сууц болгож өөрийн төлбөр болох 2,183,000,000 төгрөгийн төлбөрт тооцож авсан байдаг. Уг бүртгэлийг хийхдээ “М” ХХК-ийн захирал Г.Г, төслийн удирдагч Ж.Г нартай гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хавсралтад орсон жагсаалтад үүрэг ногдоогүй хөрөнгүүдийг өр төлбөртөө тооцож зээлийг хаасан байгаа. Зээлийг хаахдаа зах зээлийн үнэ м.кв нь 1,600,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийн үнэтэй байна. Танайх энэ үнээр орон сууцыг иргэн, аж ахуйн нэгжид зарж болно. Манай дансанд зарсан мөнгөө хийчих, манайх зээлийг тухайн төлбөрөөр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хаагаад дуусгая гэж байсан. Манайд “М” ХХК болон Ж.Г нараас энэ хугацаагаа сунгаж өгөөч гэсэн албан бичгийг удаа дараа ирүүлж байсан. 2020 оны 06 дугаар сард манайх түлхүүр гардуулах үйл ажиллагаагаа явуулаач ээ манайх байраа хүлээн авъя гэсэн мэдэгдэл өгсөн. Үүний хариуд Ж.Гт түлхүүр нь байгаа. Бид Ж.Гаас түлхүүрээ авч чадахгүй байна, хугацаа өгөөч гэсэн. Манай зүгээс хэд хэдэн удаа мэдэгдэл өгөөд үр дүнд хүрээгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй байна гээд манай гомдлыг 2021 оны 07 дугаар сард хэрэгсэхгүй болгосон. Дахин “М” ХХК-д манайх хөрөнгөө авъя гэсэн мэдэгдлээ хүргүүлсэн. 
7.4. “М” ХХК-иас 74а байр ашиглалтад орох гэж байгаа. Энэ байрнаас танайд хөрөнгө өгөөд айлын орон сууцаа зөрүүлэн худалдаж авах саналтай байна гэж мэдэгдсэн. Манайх 2.1 тэрбум төгрөгийн төлбөрөө төлчихвөл орон сууцыг суллаж өгье гэсэн. 2021 оны 06, 08 дугаар сард 2 удаагийн мэдэгдлээр иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийг өгөхөөр хаалгыг тогшиход дотор нь иргэд амьдарч байсан. 20 оны 01 дүгээр сард орон сууцанд амьдарч байгаа бүх иргэдтэй уулзаад гэрээг нь үзсэн. Эрхийн зөрчилтэй болохыг 2022 оны 06 дугаар сард газар дээр нь очиж мэдэгдэхдээ бид өөрсдөө мэдсэн. 20 оны 01 дүгээр сард “М” ХХК-д танайх өөр хөрөнгө санал болгооч эсхүл төлбөрөө мөнгөөр нь төлөөч, бид орон сууцыг чинь суллаж өгье. Манайх Чингис бонд, Самуурай бонд гээд гаднын эх үүсвэрээс санхүүжилт авсан учраас хүү нь зогсдоггүй, зээлийн хүү бодогдоод явж байгаа учраас манайд бодит хохирол үүсээд байгаа гэдгийг иргэд болон “М” ХХК, Ж.Г нарт хэлсэн. “М” ХХК нь манайд хэдэн хөрөнгө санал болгосон. 
7.5. Иргэдийн хувьд цагдаа, шүүхийн байгууллагад хандсан. Нэхэмжлэгч иргэдийн хувьд урьдчилсан тэмдэглэгээг хийлгэж болоогүй юм бэ. Жагсаалтад анхнаасаа бүртгэл хийлгээд улсын бүртгэлд бүртгүүлээгүй юм бэ. Нэхэмжлэгч нарын бүртгэл хийлгээгүй үйл ажиллагаанаас болоод банк цаг хугацаанд нь төлөх ёстой Чингис бонд, Самуурай бондын төлөх ёстой өр, төлбөрөө төлж чадахгүй гацаанд ороод байна. айл орон сууцанд амьдарч байгаа учраас айлуудыг нүүлгэн чөлөөлөх ажиллагааг хийж чадахгүй удаашралтай байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь цаг хугацаа авсан, шийдэл гэхээс илүү бүртгэлтэй холбогдуулан маргаж байгаа нь харамсалтай байна. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа зөв явагдсан. Манайх хуульд заасан шаардлагын дагуу баримт материалаа бүрдүүлэн өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
    1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг үлдэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч М.Г нарын 19 иргэнээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжинд байрлах Өы 7 дугаартай байрны 02, 08, , , , ,, 71, 77, 81, 94, 95, 96, 97, 101, 108, 113, 114, 121  тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Монгол Улсын Х” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... нэхэмжлэгч иргэд нь “М” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оноос эхлэн худалдан авч, байр ашиглалтад орсон даруйд орон сууцандаа орж одоог хүртэл амьдарч байгаа, ихэнх нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэтэл улсын бүртгэлийн байгууллагаас тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 онд “Монгол Улсын Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэхдээ бидэнд мэдэгдэхгүйгээр, тухайн орон сууцанд хэн амьдарч байгааг шалган тогтоохгүйгээр хууль бус гэрээг үндэслэн бүртгэл хийсэн, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бидэнд түрүүнд үүссэн болохыг нягтлан шалгаагүй ... ” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “ ... Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжинд байрлах Өы 7 дугаартай байрыг “М” ХХК нь өмчлөх эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсныг “Монгол Улсын Х” ХХК болон “М” ХХК-уудын гаргасан хүсэлт, худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн, ...шинээр орон сууц ашиглалтад оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд захиалагчийн мэдээллийг ирүүлдэг, тухайн мэдээлэлд нэхэмжлэгч иргэдийн нэрс байгаагүй ба энэ хугацаанд орон сууцаа өмчлөхөөр улсын бүртгэлд хүсэлт гаргаж байгаагүй учраас мэдэх боломжгүй...” гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд “М” ХХК нь Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжинд байрлах Өы 7 хаягт баригдаж буй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх 2017 оны 02 дугаар сарын -ны өдөр эрхийн улсын бүртгэлд 30 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 80 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтийн дагуу ашиглалтад оруулснаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6816 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь өмчлөх эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлжээ.
5. Түүнчлэн, “М” ХХК 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Х” ХХК-тай зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд бүртгэлтэй 6816 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг уг зээлийн барьцаанд бариулсан, энэхүү барьцааны эрхийг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууц, худалдах, худалдах авах гэрээ”-ээр барьцааны зүйл болох тус үл хөдлөх эд хөрөнгөөс ширхэг орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, холбогдох мэдүүлгийг гарган үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлж, “Монгол Улсын Х” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, үүнд нэхэмжлэлийн шаардлагад аарах 19 орон сууц багтсан, талууд эдгээр үйл баримттай маргаангүй.
6. Харин дээрх хугацаанд гуравдагч этгээд “М” ХХК-ийн тус үл хөдлөх эд хөрөнгөөс маргаан бүхий 19 орон сууцыг төсөл хэрэгжүүлэгч Ж.Г нь нэхэмжлэгч 19 иргэний өмчлөлд шилжүүлэх “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулсан байх ба тодруулбал, нэхэмжлэгч Ц.Н*******тай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжинд баригдаж буй Өы 7 дугаартай байрны 94 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Д.Нтой 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр тус байрны тоот орон сууцыг, нэхэмжлэгч Б.Мтай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр 81 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Б.Птэй 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр тоот орон сууцыг, нэхэмжлэгч Г.Этай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр 97 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Я.Этай 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр тоот орон сууцыг, нэхэмжлэгч П.Этай 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээгээр 108 тоот орон сууцыг, нэхэмжлэгч М.Мтой 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээр тоот орон сууцыг, нэхэмжлэгч Ш.Ттай 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээр 96 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Б.Мөтай 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр тоот орон сууцыг, нэхэмжлэгч А.Лтай 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр 101 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Ц.Стай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр 113 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Х.Бтэй 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр 08 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Ш.Цтай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр 121 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Т.Н*******тэй 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээгээр 114 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Н.Гтой 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр 95 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Б.Ттай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээгээр 77 тоот орон сууцыг, нэхэмжлэгч М.Гтай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр 02 тоот орон сууцыг, нэхэмжлэгч О.Бтай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээгээр 71 тоот орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцсон байна.
7. Гэхдээ нэхэмжлэгч 19 иргэн болон гуравдагч этгээд “М” ХХК, төсөл хэрэгжүүлэгч Ж.Г нараас барилга баригдаж байх хугацаанд болон ашиглалтад орсноос хойш үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр, өмчлөх эрхээ шилжүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаагүй, мөн барилгын захиалагчийн талаарх мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг нэхэмжлэгч нараас “...гуравдагч этгээдээс тухайн барилгыг банкны барьцаанд байгаа, 74А байрыг ашиглалтад орохоор барьцааны зүйлийг нь сольж, орон сууцных нь өмчлөх эрхийг шилжүүлнэ гэдэг байсан...” хэмээн тайлбарлажээ.
8. Дээр тогтоогдсон үйл баримтаас нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Ц.Н*******, Д.Н, Б.М, Б.П, Г.Э, Я.Э, П.Э нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байхад орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, харин 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Х” ХХК-ийн барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш нэхэмжлэгч М.М, Ш.Т нар орон сууц захиалан бариулах, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орон сууц ашиглалтад орсноос хойш нэхэмжлэгч Б.Мө, А.Л, Ц.С, Х.Б, Ш.Ц, Т.Н*******, Н.Г нар орон сууцыг худалдан авах харилцааг үүсгэсэн, мөн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус байрны 77, 02, 71 тоот орон сууцыг “Монгол Улсын Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрх бүртгэгдсэн үед нэхэмжлэгч Б.Т, М.Г, О.Б нар орон сууцыг худалдан авсан болох нь тогтоогдох ба нэхэмжлэгч нараас “...улсын бүртгэгчээс “Монгол Улсын *******” ХХК-ийн өмчлөлд эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ тухайн байранд хэн амьдарч байгааг нь шалгах ёстой... хэрэв нөхцөл байдлыг тогтоосон бол бүртгэл хийгдэхгүй байсан...” гэж хариуцагчийг буруутган маргаж байна.
9. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана.”, 11 дүгээр зүйлийн 11.1.-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:”, 11.1.1.-д “мэдүүлэг гаргасан он, сар, өдөр;”, 11.1.2.-т “эрх шилжүүлэн авч байгаа этгээд нь ... хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар;”, 11.1.3.-д “гэрээ, хэлцлийн нэр, төрөл;”, 11.1.4.-д “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар;”, 11.1.5.-д “хөрөнгийн үнэ.” гэж, мөн  зүйлийн 11.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана.” гэж заасан.
10. Гуравдагч этгээд “М” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий 19 орон сууцыг гуравдагч этгээд “Монгол Улсын Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц, худалдах, худалдах авах гэрээ”-г байгуулж, орон сууц тус бүрээр нь дээрх хуульд заасан шаардлагыг хангуулсан баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагад бүрэн гаргасан өгсөн болох нь хариуцагчаас шүүхэд гаргасан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ тохиолдолд гуравдагч этгээдүүдээс холбогдох баримтыг бүрэн бүрдүүлэн өмчлөх эрх шилжүүлэх мэдүүлэг гаргасныг үндэслэн хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Монгол Улсын Х” ХХК-ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлтэй байна.
11. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тухайлбал, нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус, илэрхий хууль зөрчсөн зүйлгүй, тухайн өмчлөх эрхийн талаар маргаантай нөхцөл байдал улсын бүртгэл хийгдэх үед тогтоогдоогүй, нэхэмжлэгч нараас амьдарч буй орон сууцынхаа өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж байгаагүй учраас хариуцагчийг бүртгэл хийхээс татгалзах ёстой байсан гэж үзэх үндэслэлгүй.
12. Нэхэмжлэгч нараас “....Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.13-д зааснаар улсын бүртгэгчээс нөхцөл байдлыг бүрэн тогтоож, орон сууцанд хэн амьдарч байгааг шалгах ёстой...” гэх боловч Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.13-д заасан “улсын бүртгэгч нь шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах” гэсэн тус зохицуулалт энэ тохиолдолд ааралгүй, учир нь “М” ХХК тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх 2017 оны 02 дугаар сарын -ны өдөр эрхийн улсын бүртгэлд 30 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 80 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6816 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг бүхлээр нь өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ маргаан бүхий 19 орон сууцын захиалагчаар “Монгол Улсын *******” ХХК-ийг тэмдэглэсэн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллагад гарган өгсөн, тухайн жагсаалтад нэхэмжлэгч иргэдийн мэдээлэл дурдагдаагүй, өмчлөх эрхийг шилжүүлэхээр гаргасан мэдүүлэгт хавсаргасан баримтууд бүрэн байхад үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршлыг шалгах шаардлага үүсээгүй байна. Улсын бүртгэгчид үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийх бүрт үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт нь очиж, хэний эзэмшил, ашиглалтад байгааг шалгах үүрэг хуулиар ногдуулаагүй юм.
13. Иймд хариуцагчаас Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжинд байрлах Өы 7 дугаартай байрны 02, 08, , , , ,, 71, 77, 81, 94, 95, 96, 97, 101, 108, 113, 114, 121  тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Монгол Улсын Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэл хуульд нийцсэн байх тул нэхэмжлэл хангагдах боломжгүй байна.
14. Хэдийгээр “Монгол Улсын Х” ХХК-ийн барьцааны эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч Ц.Н*******, Д.Н, Б.М, Б.П, Г.Э, Я.Э, П.Э нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд “М” ХХК-аас шилжүүлэн авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан байх боловч барьцааны эрхтэй холбоотой гуравдагч этгээдийн шаардлага үүссэн талаар “М” ХХК-аас улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж байгаагүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7.-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна.” гэж зааснаар тус асуудлыг “М” ХХК хариуцна.
15. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу баталгаажаагүй, захиргааны хэргийн шүүхээр сэргээлгэхийг хүсэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын хийсэн бүртгэлээс бус гуравдагч этгээд “М” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн байна.
16. Тиймээс “орон сууц захиалгаар бариулах гэрээ”, зээлийн барьцааны гэрээ, гэрээний үүргийн биелэлтийн талаар буюу харьяаллын бус асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа холбогдох хуульд нийцсэн эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
17. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийн тухайд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Монгол Улсын Х” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо гаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх...” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо гаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” гэж заасан.
19. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн нөлөөлөл үзүүлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн /хөндсөн үйлчлэл нь хэвээр үргэлжилж байгаа/, эсхүл хөндөж болзошгүй захиргааны үйл ажиллагаа байх, тодруулбал эрх зүйн үйлчлэл дуусаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны акт байхыг шаардана.
20. Учир нь эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байх боломжгүй бөгөөд нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон хэм хэмжээний актыг хүчингүй болгох ойлголт үүсэхгүй.
21. Гуравдагч этгээд “М” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Х” ХХК-тай зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд бүртгэлтэй 6816 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг уг зээлийн барьцаанд бариулсан, энэхүү барьцааны эрхийг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
22. Харин “М” ХХК, “Монгол Улсын Х” ХХК-уудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц, худалдах, худалдах авах гэрээ” байгуулагдсанаар барьцааны зүйл болох тус үл хөдлөх эд хөрөнгөөс ширхэг орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Х” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тул барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл дуусгавар болсон, ямар нэг эрх зүйн үр дагаваргүйд тооцогдоно.
. Иймд дуусгавар болсон бүртгэлийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэлийн тус шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г нарын 19 иргэнээс гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Монгол Улсын Х” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г нарын 19 иргэнээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б дүүргийн 1 хороо, 1 хороолол, Н гудамжинд байрлах Өы 7 дугаартай байрны 02, 08, , , , ,, 71, 77, 81, 94, 95, 96, 97, 101, 108, 113, 114, 121  тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Монгол Улсын Х” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан бүртгэлийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


                       
    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ГАНГЭРЭЛ