| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00128/И |
| Дугаар | 156/ШШ2024/00172 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00172
2024 04 02 156/ШШ2024/00172
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00128/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК,
Хариуцагч: Б.*******,
Нэхэмжлэлийн шаардлага: 682 596,78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.******* нь "******* ******* ББСБ ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр L21000130 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ" байгуулж 2023 оны 02-р сарын 08-ны өдөр 454,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ"-ний хугацаа 2023 оны 03-р сарын 10-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 675,596.78 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Б.*******эс үндсэн зээлийн төлбөрт 454 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 179 709,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32 807,41 төгрөг, шимтгэл 9 080 төгрөг, нотариатын төлбөрт 7 000 төгрөг, нийт 682 596,78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би ******* ББСБ ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 682 596,78 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 341 298 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 341 298,78 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартай танилцаж, 682 596,78 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хэтэвч нь хариуцагч Б.*******д холбогдуулан 682 596,78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь 682 596,78 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 341 298 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 341 298,78 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 933 төгрөгийн 10 466,5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 10 466,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Б.******* нь төлбөр 682 596,78 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 341 298 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 341 298,78 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 933 төгрөгийн 10 466,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 10 466,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ