| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00132/И |
| Дугаар | 156/ШШ2024/00173 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00173
2024 04 02 156/ШШ2024/00173
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00132/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК,
Хариуцагч: С.*******,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 648 330,43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Санжид овогтой ******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ВГ/1502800279 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай үндсэн зээлээс төлсөн дүнгээр буцаан авах боломжтой цахим зээлийн гэрээ байгуулсан тухайн зээл нь өдөр бүрийн төлөлттэй ба авсан зээлээ 1 сарын хугацаанд төлөх үүрэгтэй. С.******* нь ЗГ/1502800279 тоот зээлийн гэрээний үүргээ 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл биелүүлж байсан. Санжид овогтой ******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1 735 973,98 төгрөгийн үлдэгдэл зээл дээр нэмж 264 000 төгрөгийн зээл авсан ба нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй байна. ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгчтэй зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа утсаар болон зээлдэгчтэй улзаж шаардсан боловч өөрийн амалсан хугацаандаа зээлээ төлөхгүй байгаа тул 2 648 330,43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие ******* ББСБ ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 2 648 330,43 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан 2 648 330,43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2 648 330,43 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 28 661,5 төгрөг, төрийн сангаас 28 661,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 648 330,43 төгрөгийг хариуцагч С.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 57 323 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 661,5 төгрөг, төрийн сангаас 28 661,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ