Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00176

 

 

 

 

 

 

2024 04 02 156/ШШ2024/00176

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС.

 

156/2024/00112/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар П.*******ийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Хуасай овогт ******* ******* /РД:*******/, Дагаанхан овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин Б.*******, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.******* нарыг эх П.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг дуусгавар болохгүй ба хуульд заасан үүргээ биелүүлж байхыг эцэг С.*******, үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.******* нарт үүрэг болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ