Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00174

 

 

 

 

 

 

 

2024 04 02 156/ШШ2024/00174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00116/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Цахар овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Одоогоо Хэнтий аймгийн Хэрлэн 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Миний бие Хэнтий аймгийн Хөдөлмөрийн нийгмийн халамжийн хэлтэст оёдолчноор 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй удирдах газарт шилжин ажиллаж байгаад Өндөрхаан хотын 3 дугаар цэцэрлэгт 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс туслах багшаар томилогдон 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан юм. Нийгмийн даатгалын хэлтсээс дээр хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд Хэнтий аймгийн Хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтэст оёдолчноор 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд, Хэнтий аймгийн нийтийн аж ахуй удирдах газарт 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор, Өндөрхаан хотын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн Нийгмийн халамжийн хэлтэст оёдолчноор, 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын 3-р цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өндөрхаан хотын 9-р цэцэрлэг туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Цахар овогт ******* ******* /РД:*******/-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4-р тал/,

2. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 136/36 дугаартай Боржигон овогт Пүрэвдоржийн Од-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5-р тал/,

3. Чононууд овогт Нарантуяагийн Одхүү /РД:*******/, Боржигон овогт Пүрэвдоржийн Од-Эрдэнэ /РД:СЭ91011411/ нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6-р тал/,

4. Чононууд овогт Нарантуяагийн Даваахүү /РД:*******/-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7-р тал/,

5. 1988 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн С.*******ын нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотаритаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-11-р тал/,

6. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8/81 дугаартай албан бичиг /хх-ийн 12-р тал/,

7. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8/56 дугаартай С.*******ын Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1988 онд ажиллаж байсан үеийн цалин /хх-ийн 13-р тал/,

8. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8/266 дугаартай албан бичиг /хх-ийн 14-р тал/,

9. 2-р цэцэрлэгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 15-18-р тал/,

10. Өндөрхаан хотын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 19-р тал/,

11. Өндөрхаан хотын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаартай Тэтгэвэр олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 20-р тал/,

12. Хэрлэн сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай Тэтгэмж, тэтгэмжийн зөрүү олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 21-р тал/,

13. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн С.*******ын нэр дээрх ХААТР-1(A) маягтын лавлагаа /хх-ийн 32-р тал/,

14. Гэрч Б.*******ийн шүүхэд өгсөн ... Би цэргийн алба хаагаагүй. 1985 оноос 1987 оныг хүртэл Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт туслах ажилчнаар, Хэнтий аймгийн орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт галчаар 1 сар ажиллаад, 1988 оны 4 сарын 1-нээс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчингоор ажиллаж байсан. Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1991 онд хувьчлагдаж, хэсэг хэсэг компани, пүүс болж хуваагдсан. Би тухайн үед Болор ББХК-д оёдолчин, засварчнаар1997 оны 10 сарыг хүртэл ажиллаж байсан. ******* бид хоёр бага байхаасаа нэг байранд өссөн юм. ******* нь 1987 онд 10-р анги төгсөөд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчингоор ажилд орж 1988 оны хавар хүртэл ажиллаж байсан. Би хувиараа тээвэрт явж байхдаа ******* цэцэрлэгт ажиллаж байгаа гэж таарч байсан. Даржаа, Вапел, Мэндбаяр гэж хүмүүс даргаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

15. Гэрч Ө.*******ын шүүхэд өгсөн ... Би 1989 оноос 1992 оныг хүртэл Хэнтий аймгийн 9-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Би Хэнтий Ус ХХК-д усан санчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ 2012 онд гарсан, 4 хүүхэдтэй учир хүүхдээрээ тэтгэвэрт орсон. Цэцэрлэгт ажиллаж байсан баримтууд байдаггүй, ажилласан жил хүрсэн бол бүрэн тэтгэвэр гээд шууд тэтгэвэрт орж байсан. *******ыг бага байх үеэс нь мэднэ. ******* нь 1989-1992 оныг хүртэл Хэнтий аймгийн 9-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад, 1993 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн 1-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаа. Бидний тухайн үед хамт авхуулж байсан гэрэл зургууд их байдаг. Намжил гэж хүн даргаар ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд С.******* нь 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн Нийгмийн халамжийн хэлтэст оёдолчноор, 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын 3-р цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өндөрхаан хотын 9-р цэцэрлэг туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох бичгийн баримт байхгүй тул шүүхээс дээрх шаардлагуудыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цахар овогт ******* ******* /РД:*******/-г 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн Нийгмийн халамжийн хэлтэст оёдолчноор, 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын 3-р цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өндөрхаан хотын 9-р цэцэрлэг туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ