Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00175

 

 

 

 

 

 

 

2024 04 02 156/ШШ2024/00175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2024/00130/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Орлой овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчингоор ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.******* нь 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчингоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Орлой овогт ******* ******* /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,

2. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Орлой овогт ******* *******ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/,

3. 1988 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн ******* *******ийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-8-р тал/,

4. Хэнтий аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 8/89 дугаартай албан бичиг /хх-ийн 9-р тал/,

5. Хэнтий аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 8/60 дугаартай Д.*******ийн Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээг удирдах газрын 1988-1989 онуудад ажиллаж байсан үеийн цалин /хх-ийн 10-р тал/,

6. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт /хх-ийн 11-12-р тал/

7. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 21-р тал/,

8. Гэрч С.******* шүүхэд өгсөн ... Би 1987 онд 10-р ангиа төгсөөд 1987 оны 08 сараас Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор 1988 оныг хүртэл ажиллаж байгаад, Хэнтий аймгийн 3-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. ******* бид хоёр Хэрлэн 2-р сургуульд паралель ангид суралцаж төгссөн учир сайн мэднэ. ******* бид нар Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1987 оны 08 сард оёдолчингоор томилогдон ажиллаж байгаад, би 1988 онд ажлаа сольж 3-р цэцэрлэгт туслах багшаар ажиллах болсон, харин ******* маань оёдлын газраа 1990 оны хавар хүртэл ажиллаж байсан юм. Түүнээс хойш бид харилцаа холбоогүй болсон. *******ийг бид Урнаа гэж дууддаг байсан. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын баримтууд аймгийн архиваас гардаггүй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байна, тухайн үед гал усанд нэрвэгдэж устсан гэх юм сонсогдож байгаагүй. Шагдарсүрэн гэж хүн ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Д.******* нь 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчингоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Орлой овогт ******* ******* /РД:*******/-г 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчингоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ