Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00185

 

 

 

 

 

 

2024 04 11 156/ШШ2024/00185

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00109/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар ХК-ийн нэхэмжлэлтэй, Ф.*******, Ш.******* нарт холбогдох, зээлийн гэрээг цуцалж 12 410 161,36 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, №ЗГ201844119696 дугаартай цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч хэсэгт Ш.*******ын гарын үсгийг Ф.******* нь *******ыг ******* гэж зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.*******,

Хариуцагч: Ф.******* /цахим/,

Хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ф.*******, Ш.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 11 681 489,91 төгрөгийн цалингийн зээл дээр нэмж 1 300 000 төгрөгийг Хэнтий аймаг дахь Банкны Төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж зээлийн хугацааг 6 сараар сунгалт хийсэн ба зээлийн барьцаанд Хэнтий аймаг Хэрлэн, 3-р баг, баянмөнх 06 гудамж 09 тоот хаягт байрлах 5 ханатай гэр 1 ш, ханын стенк, зурагт 41 инч, гал тогооны ком шүүгээ, угаалгын машин, цалингийн орлогыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 5 705 291,74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4 418 030,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 070,89 төгрөг, нийт 10 129 393,25 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, тул 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг өгч, зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/2018441196968, ЗГ/201844119696-2 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 8 286 012,46 төгрөг, зээлийн хүү 3 868 972,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 255 176,02 төгрөг, нийт 12 410 161,36 төгрөг гаргуулж өгнө үү гэв.  

2. Хариуцагч Ф.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх зээл авахад Ш.******* өөрөө очиж гарын үсэг зурсан. 2018 онд авсан зээл дээр итгэмжлэл өгсөн. Данс нь бариастай байхад яагаад тавиад явуулсан юм. Юуны тулд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан билээ. Хаан ийг зээлийн талаар Ш.*******т мэдэгдсэн гэж бодож байна. Мэдэж байж мэдээгүй юм шиг тайлбар хэлж болохгүй байх. Би юу ч мэдэхгүй хүнээр албан хүчээр гарын үсэг зуруулаад байсан юм шиг ярьж байна. Бид хоёр хууль ёсны эхнэр, нөхөр байсан болохоор хоорондоо ярилцаад л авсан шүү дээ. Бүх зүйлийг над руу хийгээд байж болохгүй байх. Би Хаан наас 8 сая төгрөгийн зээл авсан. Иймээс үндсэн зээлээ төлнө, харин нэмж нэхэмжлээд байгаа 4 сая гаруй төгрөгийг төлөх боломжгүй гэв.

3. Хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ф.******* нь 8 286 513 төгрөгийн цалингийн зээл авсан юм байна. Ш.*******аас Ф.*******т олгосон итгэмжлэл дээр Шагдарсүрэнгийн ******* би Феодорын *******т энэхүү итгэмжлэлийн дагуу Хаан цалингийн зээлийн гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээ баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийх эрхийг итгэмжлэн олгож байна гэсэн байсан. Итгэмжлэл дээр төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг тодорхой тусгасан байх ёстой. Гэтэл уг итгэмжлэлд хэзээ, хэний ямар зээлд гарын үсэг зурах эрх олгосноос гадна утгажиж уншвал Ш.*******ын наас авах гэж буй зээлийн гэрээнд Ш.*******ыг төлөөлж Ф.******* гарын үсэг зурах эрх олгогдсон мэтээр ойлгож байна. Харин итгэмжлэлээс Ф.*******ын авах гэж буй цалингийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс гарын үсэг зурах эрх олгогдсон гэж харагдахгүй байна. Иймээс Ф.******* нь өөрийнхөө зээлд Ш.*******ын өмнөөс дахин гарын үсэг зурж байгаа нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг зөрчсөн гэж үзэж байна. 8 сая төгрөгийн өндөр дүнтэй хэлцэлд хамтран үүрэг гүйцэтгэгчид гэрээний эрсдэлийг уншиж тайлбарлаж өгөхгүйгээр шууд зээл өгнө гэдэг хууль бус юм. Үндсэн зээлдэгч зээлээ төлөхгүй байвал Ш.******* ямар эрсдэл үүсэх талаар тайлбарлаж өгөөгүй. Хууль бус итгэмжлэлийг үндэслээд зээл өгсөн байна. Өмнө авдаг байсан зээл дээр Ш.******* гарын үсэг зурдаг байсан шүү дээ гэж хэлж болохгүй. 8 сая төгрөгийн зээлд Ш.*******ын хүсэл зориг байсан эсэхийг асуумаар байна. Итгэмжлэл авахдаа юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна. Зээл авч байгаа талаар Ш.*******т танилцуулах ёстой байсан. Ш.******* ямар эрсдэл үүрэхээ мэдэхгүй, данснаас нь мөнгө татахаар сандарна шүү дээ. Манай ээж ч гэсэн юу болоод байгааг нь ойлгоогүй явж байгаа. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлд Ш.*******ын хүсэл зориг байсан эсэхэд эргэлзэж байна. 2018 оны 12 сарын 04-ны өдрийн зээлээс өмнөх зээлийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл зээл дээр нэмж авсан 1 300 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

4. Хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Ф.******* нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажилладаг ажлаас авч буй цалингаа барьцаалан Хэнтий аймгийн наас No3Г/201844119606 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлдэгч Ф.******* юм. Харин Ф.******* нь дээрх цалингийн зээлийг наас авахдаа хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хэсэгт "*******ыг *******" гэж гарын үсэг зурсан Төгөөд Ш.******* нь тухайн үед Улаанбаатар хотод байсан, тухайн зээлийн гэрээтэй уншиж танилцаагүй, хэзээ ямар зээл авах гэж байгааг Ф.******* нь Ш.*******т танилцуулаагүй. Ф.******* нь өөрийн авч буй цалингийн зээлэнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр "*******ыг *******" гэж гарын үсэг зурсан бөгөөд үндэслэл нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн тойргийн нотариат Батчимэг дээр хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл байсан. Тус итгэмжлэлийн утга нь Шагдарсүрэнгийн ******* би .....Феодарын *******т энэхүү итгэмжлэлийн дагуу цалингийн зээлийн гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээ баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийх эрхийг итгэмжлэн олгож байна.. гэсэн утга бүхий итгэмжлэл байгаа. No3Г/201844119696 тоот цалингийн зээлийн гэрээний удиртгал хэсэгт.... галууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, энэхүү гэрээний нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр байгуулсан болно. Гэрээний 8.2-т энэ гэрээ Монгол хэлээр 02 эх хувь үйлдэж талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар .... хүчин төгөлдөр болно гэж тодорхойлсон. Харин миний зүгээс дээрх итгэмжлэлийн дагуу Ф.******* нь миний өмнөөс "*******ыг *******" гэж зурсан нь хууль ёсны дагуу зурагдаагүй, үндэслэлгүй байх тул би тус гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэж үзэж байгаа. Учир нь: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон. Эндээс үзэхэд тухайн цалингийн зээлийг Ф.******* авч буй хэдий ч зээлээ төлөх үүргээ гүйцэтгэхгүй бол би зээлийг хариуцна. Банкны өмнө ******* бид ижил үүрэгтэй оролцоно. Зээлийн гэрээний зөрчлөөс үүсэх үр дагаврыг ижил хариуцахаар байгаа. Ф.******* бидний хооронд ч тус зээлийн талаар зөрчил үүсч болзошгүй байхаар байна. Гэтэл ийм ижил тэнцүү үүрэгтэй гэрээний оролцогч нар нь үндсэн зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс гарын үсэг зурж байгаа нь хууль бус байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг хүлээн авсан тал гарын үсгээ зурсан, захидал албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тодорхойлсон. Би их мөнгөний өмнө хариуцлага хүлээж буй гэрээний оролцогчийн хувьд тухайн 6 хуудас цалингийн зээлийн гэрээг уншиж, гэрээний нөхцөлтэй танилцаж, өрийн үүргийг болон гэрээний эрсдлийг уншиж танилцсаны эцэст зөвшөөрсөн хүсэл зоригоо инд би өөрөө илэрхийлсэн тохиолдолд гарын үсгээ өөрийн биеэр зурж юм уу, эсвэл үндсэн зээлдэгч бус түүнтэй ижил сонирхолгүй этгээдэд итгэмжлэл өгч өмнөөсөө гарын үсэг зурах итгэмжлэл өгч гэрээг байгуулах ёстой. Гэтэл Ф.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод надаас итгэмжлэл дээр гарын үсэг зуруулсан, харин дараа нь 28 хоногийн дараа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр наас зээл авахдаа надад хэлэлгүй, тус зээлийн гэрээний нөхцөлийг танилцуулалгүй, мөн наас ч надад зээлийн гэрээг уншуулж танилцуулах ажиллагаа хийгээгүйгээр миний өмнөөс гарын үсэг зурагдсан. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж зохицуулсан. Итгэмжлэлийн утга нь "... Шагдарсүрэнгийн ******* би ..... Феодарын ******* би *******т энэхүү итгэмжлэлийн дагуу цалингийн зээлийн гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээ баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийх эрхийг итгэмжлэн олгож байна.. гэсэн утга бүхий итгэмжлэл байгаа. Итгэмжлэл нь тодорхой ойлгомжтой, төлөөлүүлэгчийн хүсэл зориг тодорхой тусгагдсан байх ёстой. Гэтэл уг итгэмжлэлд хэзээний, хэний, ямар зээлд гарын үсэг зурах эрх олгож байгаа нь тодорхой бус байхаас гадна утгачилж уншвал Ш.*******ын наас авах гэж буй цалингийн зээлийн гэрээнд Ш.*******ыг төлөөлөн Ф.******* зурах эрх олгогдсон мэтээр уншигдаж байгаа. Харин итгэмжлэлээс Ф.*******ын авах гэж буй цалингийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс гарын үсэг зурах эрх олгогдсон гэж харагдахгүй байгаа. Мөн Ф.******* нь өөрийнхөө авч буй цалингийн зээлд үндсэн зээлдэгчээр гарын үсэг зураад өөртэй нь ижил үүрэгтэй оролцож буй Ш.*******ын эмнөөс дахин давхар гарын үсэг зурж буй нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрхийг зөрчсөн үндэслэлгүй үйлдэл юм. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй гэж зохицуулсан. Мөнгөн төлбөрийн үүрэг надад оногдуулж буй 6 хуудас гэрээний нөхцөлийг надад танилцуулалгүй, тус гэрээний нөхцөлийг би зөвшөөрсөн эсэх миний хүсэл зоригийг харгалзахгүйгээр тус гэрээг хийх боломжгүй байсан. Тус гэрээг байгуулахад намайг биелэн байлгаж хийвэл зохих хэлцэл гэж үзэж байгаа тул төлөөлөгчөөр дамжуулан хийсан хууль бус гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр NoЗГ/201844119696 дугаартай цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэж миний гарын үсгийг ******* зурсан нь хүчин төгөлдөр бус, надад энэ зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хуулийн дагуу үүсээгүй байна гэж үзэж байна. Иймд №3Г/201844119696 дугаартай цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч хэсэгт Ш.*******ын гарын үсгийг Ф.******* нь "*******ыг *******" гэж зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг шаардалагат гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний хувьд 11 сая төгрөг дээр 1,300,000 төгрөгийн зээл нэмж Ш.******* хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Ф.******* 1 л удаа итгэмжлэлээр зээл авсан. Өмнөх гэрээнүүд дээр Ш.******* өөрөө гарын үсэг зураад явж байсан. Итгэмжлэлийг харахад товч тодорхой байгаа тул хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

6. Хариуцагч Ф.******* нь сөрөг шаардлагат гаргасан тайлбартаа: Итгэмжлэлийг хууль бусаар хийлгэнэ гэж байхгүй. Тухайн үед Ш.******* нь Улаанбаатар хотод ажил хийдэг байсан ба уг итгэмжлэлийг өөрийн биеэр ирж хийлгэж байсан. Анх Хаан наас зээл авахад ******* өөрийн биеэр ирж гарын үсэг зурж байсан гэв.

7. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/, Хаан ны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/8526 дугаартай итгэмжлэл /хх-ийн 4-р тал/, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/201844119696 дугаартай малчны зээлийн гэрээ /хх-ийн 5-7-р тал/, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн БГХ201844119696 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 8-9-р тал/, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/201844119696-2 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /хх-ийн 10-11-р тал/, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт /хх-ийн 12-15-р тал/, Ф.*******, Ш.******* нарын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16-17-р тал/, Хаан ны Хэрлэн тооцооны төвд гаргасан хүсэлт /хх-ийн 18-20-р тал/, 0900743 дугаартай Ф.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 21-р тал/, цэвэр дундаж цалингаас нэрлэсэн цалин тооцоолох /хх-ийн 22-р тал/, зээл төлөх тухай мэдэгдэл /хх-ийн 23-р тал/, Хаан наас олгосон итгэмжлэл /хх-ийн 24-25-р тал/, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/201742906187 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 41-42-р тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 43-р тал/, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ201743185162 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 44-46-р тал/, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201743185162 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 47-48-р тал/, Ф.*******, Ш.******* нарын Хаан ны төв тооцооны төвд гаргасан хүсэлт /хх-ийн 49-р тал/, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/201742968870 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 50-51-р тал, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 52-р тал/, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/201843817193 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 53-55-р тал/, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн БГХ201843817193 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 56-57-р тал/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ01/23 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 58-60-р тал/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БГХ/01/23 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 61-62-р тал/, Ш.*******ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63-64-р тал/, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар /хх-ийн 79-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

8. Хариуцагч нар дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Ц.*******ын тайлбар /хх-ийн 34-р тал/, хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******гаас ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 35-р тал/, сөрөг нэхэмжлэлд Ц.*******аас ирүүлсэн тайлбар /хх-ийн 80-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлтэй, Ф.*******, Ш.******* нарт холбогдох, зээлийн гэрээг цуцалж 12 410 161,36 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, №ЗГ201844119696 дугаартай цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч хэсэгт Ш.*******ын гарын үсгийг Ф.******* нь *******ыг ******* гэж зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

1. Нэхэмжлэгч Хаан ХК, хариуцагч Ф.*******, Ш.******* нар нь 2018 оны 12 сарын 04-ны өдөр ЗГ201844119696 тоот гэрээ байгуулан 11 681 489 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1 300 000 төгрөг нэмж авч, нийт 12 981 489 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж зээлийн гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээн дээр үндсэн зээлдэгч Ф.*******, хамтран зээлдэгч Ш.*******ыг төлөөлж ******* гарын үсэг зурсан байна. / хэргийн материалын 5-6-р тал/

Зээлдүүдэгч буюу Хаан ХК гэрээгээр тохирсон үүргээ биелүүлж мөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн ба, зээлдэгч нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлээ төлөхгүй тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 04-ны өдөр байгуулсан ЗГ/201844119696 гэрээ, мөн тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ЗГ/201844119696-2 тоот гэрээнүүдийг цуцлах, зээлийн төлбөрт үндсэн зээл 8 286012 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 868 972 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 255 176 төгрөг, нийт 12 410 161 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан ЗГ/201844119696 дугаарт гэрээний 6.1-д Дараах тохиолдолд ны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж, мөн гэрээний 6.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хувиарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон байна.

3.Харгиуцагч нар нь зээлээ хувиарын дагуу төлөхгүй байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн материалын 16-17-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн ЗГ/201844119696 дугаарт гэрээ, түүний хавсралт ЗГ/201844119696-2 гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Хариуцагч нар нь энэ шаардлагат маргадаггүй болно.

4. Зээлийн төлбөрт үндсэн зээл 8 286012 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 868 972 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 255 176 төгрөг, нийт 12 410 161 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан ба хариуцагч Ф.******* нь үндсэн зээл 8 286 012 төгрөгийг төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4 сая гаран төгрөгийг төлөхгүй гэж, хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь өмнөх зээлийн үлдэгдэл 11 681 489 төгрөгийг хамтран хариуцахыг зөвшөөрч, нэмж авсан гэх 1 300 000 төгрөгийг төлөхгүй гэж тус тус маргадаг.

5. Хариуцагч Ф. ******* нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, учир нь үндсэн зээлээс илүү хүү төлж байгаа, авсан мөнгөө бол төлнө гэж үндэслэлээ тайлбарладаг, харин хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч нь хууль бус итгэмжлэлээр гэрээнд гарын үсэг зурж зээл олгож, хамтран зээлдэгч болгож, үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцдэг.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхийн хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр, мөн хуулийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ба үндсэн зээл 8 286012 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 868 972 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 255 176 төгрөг, нийт 12 410 161 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.

6. Хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр №ЗГ201844119696 дугаартай цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч хэсэгт Ш.*******ын гарын үсгийг Ф.******* нь *******ыг ******* гэж зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гаргасан.

Хэргийн материалын 20-р хуудасны ар талд авагдсан Ш.*******аас Ф.*******т 2018 оны 11 сарын 07-ны өдөр Баянзүрх тойргийн нотариатч Ц.Батчимэгээр гэрчлүүлж олгосон итгэмжлэлээр Хаан ны цалингийн зээлийн гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээ баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах эрхээ шилжүүлсэн байна. Энэ итгэмжлэл нь хүчин төгөлдөр байх тул №ЗГ201844119696 дугаартай цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч хэсэгт Ш.*******ын гарын үсгийг Ф.******* нь *******ыг ******* гэж зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. 62.3Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан ба 2018 оны 11 сарын 07-ны өдөр Ш.******* нь Ф.*******т энэ эрхийг хэрэгжүүлэхээр итгэмжлэл олгож, энэ итгэмжлэлийн хүрээнд Ф.******* Ш.*******ыг төлөөлж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн байх тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Имйд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Хариуцагч Ф.******* нь шүүх хуралдаан дээр хамтран хариуцагчийн үүрэг гэж байх ёстой. Нэгэнт хамт мөнгө авч хэрэглэсэн байж төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргадаг.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө нэрлэн заасан ба хариуцагч нараас үүргээ бүхэлд нь шаардсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ба нэхэмжлэгч тал хариуцагч тус бүрт үүргийг хувиарлуулах шаардлага гаргаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хувиарлах шаардлагагүй гэж үзлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213 513 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг шаардлагат төлсөн 70200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 213 513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/201844119696, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/201844119696-2 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ф.*******, Ш.******* нараас 12 410 161,36 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 64.1-д зааснаар ЗГ/201844119696 дугаартай зээлийн гэрээнд Ш.*******ын гарын үсгийг Ф.******* зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 513 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 213 513 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ