Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 189/ШШ2024/00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

 

Хариуцагч: ,,, тоотод байрлалтай “” ХХК нарт холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.,

Хариуцагчийн төлөөлөгч Д. /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа,, “” ХХК нарт холбогдуулан Б.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , тоотод байрлах 56 м.кв хувийн сууц, 88 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаартай 628 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 84.000.000 төгрөгөөр, А.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , тоотод байрлах 180 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаар бүхий 699 м.кв талбайтай гэр бүлийн газрыг 68.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2021/00044 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 189/ГХ2022/00006 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Б.ын өмчлөлийн эрхийн улсын Ү- бүртгэлийн дугаартай, , тоотод байрлах 56 м.кв хувийн сууц, 88 м.кв агуулах мөн тус хаягт байрлах эрхийн улсын Г- бүртгэлийн дугаартай 628 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамтаар 84.000.000 төгрөг, А.ын өмчлөлийн эрхийн улсын Ү- бүртгэлийн дугаартай тус дүүргийн 24 дүгээр хороо, тоотод байрлах 180 м.кв агуулах, мөн тус хаягт байрлах эрхийн улсын Г- бүртгэлийн дугаар бүхий 699 м.кв талбайтай гэр бүлийн газрын хамт 68.500.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг хянаж үзэхэд жишиг хөрөнгийн үнэлгээнүүдээс 20-30 хувиар бага үнэлсэн. Уг хөрөнгийг үнэлэхдээ байршил, зориулалт нь харьцуулах боломжгүй хямд объектуудтай харьцуулсан гэж үзэж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газарт холбогдуулж “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр “*******” ХХК,
Б. нараас 184.298.410 төгрөгийг гаргуулж, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй
тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж “” банканд олгох шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч
Б.ын өмчлөлийн эрхийн улсын Ү- бүртгэлийн дугаартай,
, тоотод
байрлах 56 м.кв хувийн сууц, 88 м.кв агуулах, мөн тус хаягт байрлах эрхийн улсын Г- бүртгэлийн дугаартай, 628 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, А. /РД:/-ын өмчлөлийн эрхийн улсын Ү- бүртгэлийн дугаартай , тоотод байрлах 180 м.кв агуулах, мөн тус хаягт байрлах эрхийн улсын Г- бүртгэлийн дугаартай, 699 м.кв талбайтай гэр бүлийн газар болох үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт тус газрын байранд анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах болсон талаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр талуудад мэдэгдсэн.

 

Дээрх барьцаа хөрөнгүүд нь “*******” ХХК-ийн хөрөнгө биш бөгөөд төлбөр төлөгч Б. нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу үнэлсэн үнэлгээнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтийг тус газарт 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр өгсөн болно.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4 тоот тогтоолын дагуу Б.ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- бүртгэлийн дугаартай, ,, тоотод байрлах 56м2 талбайтай хувийн сууц, 88м.кв агуулах, мөн тус хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- бүртгэлийн дугаартай, 628м.кв гэр бүлийн хэрэгцээний газар. А.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 180м2 талбайтай агуулах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 699м2 талбайтай газрын үнэлгээг 2024 оны 01-р сарын 23-ны өдрийн байдлаар үнэлж, үнэлгээний 2ш тайланг шийдвэр гүйцэтгэгч ахмад П.д хүлээлгэн өгсөн болно.

Хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр газар дээр нь очиж танилцсан болно.

1.Б.ын хувийн сууц 56 м.кв талбайтай, өртгийн хандлагын аргаар тооцоолбол 31,000,000 төгрөг болно. Харин зах зээлийн хандлагын аргаар тооцоолбол 30,500,000 төгрөг болж байна.

Агуулахын хувьд 1970-аад оны үед баригдсан, цутгамал бетонон, ойролцоогоор 50 см зузаан ханатай, хавтгай дээвэртэй агуулахын барилга байгаа болно. Уг агуулахын барилгатай ижил хийцтэй худалдахаар зарлагдсан агуулахын барилгын мэдээлэл олдоогүй, өртгийн хандлагын аргаар “Барилга, хот байгуулалтын сайд’’-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 3-р хавсралт “Жижиг барилга ”-ийн бетонон агуулах хэсэгт,.. дээрх хийцлэлийн агуулахын нэг ам метр талбайн төсөвт өртгийг 255,0 мянган төгрөгөөр тогтоосон. Мөн агуулахын барилгын хана, энэ тэндээ цууралт өгснийг харгалзан үзэж хорогдуулалтын хувь тооцоогүй болно. Хэрвээ тооцвол 11,000,000.00 төгрөгөөс бага гарна.

Газрын хувьд: Үнэлгээний тайланд тусгасан худалдахаар зарлагдсан газар нь Шар хадны “Да хүрээ” техникийн захаас баруун хойш 1 км зайтай. Үнэлж буй Б.ын газраас эгц хойш 500-600м зайтай газар болно. Хоосон газрын худалдах 1м.кв талбай нь 47,021.94 төгрөг болж байна. Энэ жишиг үнээр тооцвол Б.ын газар нь 47,021.947х628м2 =29,529,778.32 төгрөг болж байна. Бодит байдал буюу зах зээл дээр 29,500.0 мянган төгрөг болж байгаа газрыг, өртгийн хандлагын арга буюу дуудлага худалдааны анхны үнэ 42,000,000.00 төгрөгөөр үнэлж тооцсон байна.

2.А.ын агуулахын барилгын хувьд: Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 3-р хавсралт “Жижиг барилга”-ийн бетонон агуулах хэсэгт, дээрх хийцлэлийн агуулахын нэг ам метр талбайн төсөвт өртгийг 255,0 мянган төгрөгөөр тогтоосон байна. Дээрх жишиг өртгөөр тооцож, элэгдэл тооцсон үлдэгдэл 12,240,0 мянган төгрөг болсон байна. БХБС-ын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаалын хавсралт, “Барилга байгууламжийн 2021 оны үнийн индексийн дагуу тооцвол:

Иргэний зориулалттай барилгын өртгийн хандлагын аргаар тооцсон дүн: 12,240,000.007х1,80 = 22,032,000.00 төгрөг буюу бүхэлчилбэл 22,000,000.00 төгрөг болж байна.

Мөн агуулахын барилгын хана, энэ тэндээ цууралт өгснийг харгалзан үзэж хорогдуулалтын хувь тооцоогүй болно. Хэрвээ тооцвол 22,000,000.00 төгрөгөөс бага гарна.

Газрын хувьд: Үнэлгээний тайланд тусгасан худалдахаар зарлагдсан газар нь Шар хадны “Да хүрээ” техникийн захаас баруун хойш 1 км зайтай, А.ын газраас эгц хойш 500-600м зайтай газар болно. Хоосон газрын худалдах 1м.кв талбай нь 47,021.94 төгрөг болж байна. Энэ жишиг үнээр тооцвол А.ын газар нь 47,021.947х699м2 =32,868,336.06 төгрөг болж байна. Бодит байдал буюу зах зээл дээр 32,868,3 мянган төгрөг болж байгаа газрыг, өртгийн хандлагын арга буюу дуудлага худалдааны анхны үнэ 42,000,000.00 төгрөгөөр үнэлж тооцсон байна.

 

Мөн хөрөнгийг газар дээр нь үзэж танилцаж байхад Б.  “Хөрөнгийн үнэлгээг хэрхэн хийдэг тухай, ямар ямар аргаар хийдэг тухай асууж тодруулж байсан. Мөн та ямар ч аргаар үнэлж, хэдий хэрийн үнэ ханшаар үнэлсэн ч гэсэн бид гомдол гаргаж үнэлгээг хүчингүй болгоно. Энэ нь цаг хожиж, тэр хооронд төлбөрөө төлөх болно” гэсэн. “Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг хянаж үзэхэд жишиг хөрөнгийн үнэлгээнүүдээс 20-30 хувиар бага үнэлсэн гэж байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ боломжийн үнэтэй, ойролцоо газрын объектыг сонгон зах зээлийн хандлагын аргаар,  аль болох боломжтой байдлаар үнэлсэн гэв.

 

4.Нэхэмжлэгч тал Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2021/00044 дугаар шийдвэрийн хуулбар /хх-5-8/, ШШГЕГ-ын банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/459 дугаар албан бичгийн хуулбар /хх-9/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-10/, “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний хуулбар /хх-11-43/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/8, 3/9 дугаар тогтоол /хх-153-154/ зэрэг баримтууд,

4.1.Хариуцагч ШШГЕГ-ын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ШШГЕГ-ын банкны төлбөр барагдуулах газрын 1/12 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл /хх-47/, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 189/ГХ2022/00006 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-58/, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2021/00044 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-59-62/, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 189/ШЗ2022/00031 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-63-64/, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 189/ШЗ2022/00020 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-65-66/, банкны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/0194, 101/0195 дугаар албан бичгийн хуулбар /хх-67-68/, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22310144 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолын хуулбар /хх-69/, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22310144/01 дугаар мэдэгдэх хуудасны хуулбар /хх-70/, банкны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2б/4568 дугаар албан бичгийн хуулбар /хх-71/, банкны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2б/1626 дугаар албан бичгийн хуулбар /хх-72/, Төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-73-74/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-75-76/, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-77/, Эд хөрөнгө битүүмжлэх 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 223/0144/09 дугаар тогтоолын хуулбар /хх-78-79/, Эд хөрөнгө битүүмжлэх 223/0144/10 дугаар тогтоолын хуулбар /хх-80-81/, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 223/0144/11 дугаар мэдэгдлийн хуулбар /хх-82/, Зарлан дуудах 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 223/0144/12 дугаар мэдэгдлийн хуулбар /хх-83/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлүүд /хх-84, 86/, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 223/0144/13.1, 223/0144/15 дугаар мэдэгдлийн хуулбар /хх-85, 92/, хөндлөнгийн гэрчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-87/, Эд хөрөнгө хураах тухай 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22310144/13, 22310144/14 дугаар тогтоолын хуулбар /хх-88-92/, Зарлан дуудах 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 223/0144/16 дугаар мэдэгдлийн хуулбар /хх-93/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “” ХХК-иас үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-94/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-95, 97/, Т.ын өгсөн үнийн саналын хуулбар /хх-96/, “” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал /хх-98/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-99/, банканд үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-100/, банкны хүсэлтийн хуулбар /хх-101-102/, шинжээч томилох тухай 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ¼ дугаар тогтоолын хуулбар /хх-103/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх тэмдэглэлийн хуулбар /хх-104/, шинжээчид эрх, үүрэг танилцуулсан баримтын хуулбар /хх-105/, шинжээч томилуулах тухай тогтоол гардуулан өгөх актын хуулбар /хх-106/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын хуулбар /хх-107/, дүгнэлтийн хуулбар /хх-108-140/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25, 26, 30-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-141-142, 145, 147, 149/, Б.ын хүсэлтийн хуулбар, төлбөр төлөгчид өгсөн мэдэгдэл /хх-143, 144, 150/, “” ХХК-д өгсөн мэдэгдэл /хх-148, 152/ зэрэг баримтуудыг өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн*******,,  “” ХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь Б.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , , тоотод байрлах, 56 м.кв хувийн сууц, 88 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаартай, 628 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 84.000.000 төгрөгөөр, А.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , ,од байрлах, 180 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаар бүхий 699 м.кв талбайтай, гэр бүлийн газрыг 68.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, одоогийн байдлаар үнэ өссөн, бага үнэтэй байраар загвар авсан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

 

3.Хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, зах зээлийн хандлагын аргаар, боломжит байдлаар хөрөнгийг үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр хариуцагч “*******” ХХК,
Б. нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага нийт 184.298.410 төгрөгийг нэхэмжлэгч банк ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-5-8/  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан байна.

 

Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, хариуцагч “*******” ХХК, Б. нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал хүсэлт гаргаж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 189/ШЗ2022/00020 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, мөн өдрөө 189/ГХ2022/00006 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” тус тус бичигджээ. /хх-58, 65-68/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22310144 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолын дагуу төлбөр төлөгч “*******” ХХК, Б. нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч “*******” ХХК-д Шүүхийн шийдвэр биелүүлэх /01 тоот мэдэгдэл, Б.д 2023  оны 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болон мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, төлбөр төлөгчид хугацаа олгосон байна. /хх-69,70,82/

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 223/0144/09, 223/0144/10 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч “*******” ХХК, төлбөр төлөгч Б. нараас гаргуулах төлбөрт битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтад Б.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , , тоотод байрлах, 56 м.кв хувийн сууц, 88 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаартай 628 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, А.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , ,од байрлах 180 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн газарт хугацаа тогтоож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг эд хөрөнгийн өмчлөгч Б., төлбөр төлөгч “*******” ХХК-д мэдэгджээ. /хх-78-81, 88-92/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож, тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан байна. Үүний дагуу хариуцагч “*******” ХХК, Б. нарт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/218 тоот үнэ тогтоох тухай мэдэгдэл хүргүүлж, Б.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , тоотод байрлах, 56 м.кв хувийн сууц, 88 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаартай, 628 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар,

А.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , тоотод байрлах, 180 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн газрын үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б. 1,000,000,000 төгрөгийн үнийн санал, төлбөр төлөгч “*******” ХХК-ийн захирал Ш. нь …нийт 578,000,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн, төлбөр авагч банк ХХК нь шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн байна. /хх-96, 98, 101-102/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор шинжээч томилжээ. /хх-103/

 Дээрх “Шинжээч томилох тухай” тогтоолын 1 дэх заалтад шинжээчээр ” ХХК-ийг томилсон, 2 дахь заалтад шинжээч Д.д Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 15 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дугаар зүйлийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээч Д.д танилцуулж, гарын үсэг зурсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч  дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, Д. буюу “ ХХК-иар үнэлгээ гаргуулах ажиллагаа нь урьдчилсан нөхцөлийг хангах шаардлагатай. Тодруулбал: Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна”, мөн хуулийн 10.3.-т  “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилсон тогтоол гарснаас хойш шинжээчид хуульд заасан эрх үүргийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж, шинжээч Д. танилцан гарын үсэг зурсан актыг хэрэгт нотлох баримтаар өгсөн нь хуульд нийцсэн, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэргэшсэн үнэлгээчин Д. хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бичиж, хүлээлцсэн байна.  /хх-104-107/

 

5.Хариуцагч хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/419 дугаартай албан бичиг болон утсаар төлбөр төлөгч Б.д мэдэгдэж, 25 хуудас тайланг хүлээлгэн өгч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгч ХХК-ийн захирал Ш.тэй дугаарын утсаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үнэлгээний тайлан гардаж авах талаар, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.эс 2024 оны 01 дүгээр  сарын 30-ны өдөр 205 тоот өрөөнд, мөн өдөр Б.аас тус тус тайлбар авч, 33 хуудас үнэлгээний тайланг өгсөн байна. /хх-141-144, 147-148/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй .

Нэхэмжлэгч  тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнийг нотолсон баримтаа гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

6.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, төлбөр төлөгч Б. нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах хүсэлтийг сайн дугаараа гаргаж, уг хугацаанд борлуулаагүй байна.

 

7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа,, “” ХХК нарт холбогдох Б.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , тоотод байрлах, 56 м.кв хувийн сууц, 88 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаартай, 628 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 84.000.000 төгрөг, А.ын өмчлөлийн Ү- бүртгэлийн дугаартай, , тоотод байрлах, 180 м.кв агуулах, Г- бүртгэлийн дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн газрыг 68.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.НАРАНГЭРЭЛ