Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2023/00053/И |
Дугаар | 189/ШШ2024/00013 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 189/ШШ2024/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,******* тоотод байрлах, “” ХХК /РД:/-д холбогдох
Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт нийт 24,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт нийт 24,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь “” ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Авто замаар тээвэрлэх” 019/122 тоот гэрээ байгуулж, Улаанбаатараас БНХАУ-ын Эрээн хот чиглэлд ачааг тээвэрлэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлд зааснаар тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой ачаа тээвэрлэх харилцаа үүссэн. “” ХХК-ийн захирал төлбөрөө хугацаанд төлөөгүй, олон шалтгаан хэлсэн ч, төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй учраас бид ойлгож хүлээсээр ирсэн.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан өмнөх хувьцаа эзэмшигчийн бусадтай хийсэн хэлцлийн үүргийг хүлээхгүй байх үндэслэл болохгүй.
Иргэний хулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил, мөн хуулийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
Гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн хугацаа нь 2020 оны 09 сар хүртэл “” ХХК нь нийт 24,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 16,440,000 төгрөг төлөөгүй.
Иймд “” ХХК-иас үндсэн төлбөрийн үлдэгдэл 16,440,000 төгрөг, гэрээний 3.2-т заасан үнийн дүнгийн 0,5 хувиар алданги 8,220,000 төгрөг нийт 24,660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш. би уг компанийн 100 хувийн хувьцааг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан. Худалдан авах үед уг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч “*******” ХХК-д ямар нэгэн өр, төлбөр байгаа гэж мэдүүлээгүй болно.
“” ХХК нь “*******” ХХК-д 2019 онд гүйцэтгэсэн ажлынх нь дагуу өр төлбөртэй байсан талаар анх удаа мэдэж байна.
Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-д “Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Авто замаар ачаа тээвэрлэх 019/122 тоот гэрээ нь 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан, уг нэхэмжлэлийг нэхэмжлэгч 2023 оны 11 сарын 23-ны өдөр гаргасан байна. “Авто замаар ачаа тээвэрлэх гэрээ”-ний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.
Уг гэрээ”-ний 3.1-д тээврийн хөлсний талаар дурдсан ба “урьдчилан бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлс төлнө” гэж заасан, урьдчилан бичгээр тохиролцсон тээврийн хөлс байхгүй байна. Гэрээний 2.2.9-д “Үйлчлүүлэгч нь Тээвэрлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоог энэхүү гэрээний 3.1-д заасны дагуу төлнө” гэж заасан. Тээвэрлэгч буюу нэхэмжлэгчээс ирүүлсэн санхүүгийн нэхэмжлэлийн дагуу төлбөр төлнө гэж заасан байгаа ба тээвэрлэгчээс ирүүлсэн санхүүгийн нэхэмжлэл байхгүй.
Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д “Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна”, 386.2-д “Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж, эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө”, 386.4-д “Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд
адил хамаарна” гэж заасан. 387.1.9-д зааснаар дагалдах бичигт “тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/” хавсаргана гэж заасан.
Гэрээний 1.3-д “Ачааг дагалдах бичиг /падаан/-тай тээвэрлэнэ. Дагалдах бичгийг 3 хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж тээвэрлэгч, үйлчлүүлэгч тус бүр нэг нэг хувийг авч, нэг хувийг ачаанд хавсаргана” гэж заасан. Тээвэрлэлт хийгдсэн болохыг нотлох хууль болон гэрээний шаардлагад дурдсан дагалдах бичиггүй байна.
Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж заасан. Мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т “Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ” гэж заасан.
Тээвэрлэгч, үйлчлүүлэгч хоёр талаас нийлж баталсан тооцоо нийлсэн акт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчээс төлбөр нэхэмжлэх эрх үүсэхгүй. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, компанийн шинэчилсэн дүрмийн хуулбар /хх-5-9/, Авто замаар ачаа тээвэрлэх гэрээ /хх-10-11/, нэхэмжлэгчийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-12-13/, 2019, 2020 оны ХХК-ийн экспортын чингэлгийн мэдээ /хх-46-47/, Хятад, Монголын хооронд авто замаар чингэлэг тээвэрлэх шилжүүлэх хуудас /хх-48-63/, Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2017/020, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2017/271 тоот гэрээ /5 хавтас-76-90/, Автомашин эзэмших, эзэмшүүлэх 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19/29 тоот гэрээ /5 хавтас-91/ зэрэг баримтуудыг, хариуцагч “” ХХК хариу тайлбарыг шүүхэд өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх “” ХХК-ийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа /хх-31-32/, гар утасны зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-93-99/, Гаалийн ерөнхий газраас нийт 50 гаалийн мэдүүлэг, 915 хуудас ХХК-ийн 2018 оноос 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, төв лабораторийн дүгнэлт, тайлан, шинжилгээний дүн, худалдах худалдан авах гэрээ, орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын 16,440,000 төгрөгийг гаргуулж, үлдэх алдангид нэхэмжилсэн 8,220,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Хариуцагч “” ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Авто замаар тээвэрлэх” 019/122 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үүргийг гүйцэтгэсэн. “” ХХК нийт 24,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 16,440,000 төгрөг, гэрээний 3.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги 8,220,000 төгрөг нийт 24,660,000 төгрөгийг гаргуулна.
Хариуцагч “” ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөөгүй. Үүнд: “” ХХК-ийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан. Өмнөх гэрээний талаар мэдэхгүй. Мөн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөлсний талаар тохиролцсон гэх баримт, дагалдах бичиг, тооцоо нийлсэн акт байхгүй тул төлөхгүй гэж маргаж байна.
3.Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Авто замаар ачаа тээвэрлэх гэрээ, “*******” ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2019, 2020 оны ХХК-ийн экспортын чингэлгийн мэдээ, Хятад, Монголын хооронд авто замаар чингэлэг тээвэрлэх шилжүүлэх хуудас, Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2017/020, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2017/271 тоот гэрээ, Автомашин эзэмших, эзэмшүүлэх 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19/29 тоот гэрээ, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Авто замаар ачаа тээвэрлэх гэрээ байгуулагдаж, талууд гэрээнд гарын үсэг зурж, харилцан тамга дарж баталгаажуулсан байна. Гэрээний 1.1-д “Энэхүү гэрээгээр Тээвэрлэгч тал нь Улаанбаатар-Эрээн /БНХАУ/ хот хүртэлх чиглэлд ачааг тээвэрлэн хүргэх, 3.1-д “Үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан нэмэлт зардлыг ачаа хөдлөхөөс өмнө төлнө” гэж, 3.2-т “Тээвэрлэгчээс нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөх ба төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж тус тус заасан.
4.Талуудын маргааны зүйл нь гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөлсний талаар тохиролцсон баримт, дагалдах бичиг, тооцоо нийлсэн акт байхгүй, “” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш. худалдан авсан, тээвэрлэлтийн гэрээг захирал А.тэй байгуулсан тул төлөхгүй.
Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачааг тээвэрлэж хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-д заасан тул талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний 4.3-т “Үйлчлүүлэгч нь ачилт, буулгалт, бичиг баримтын бүрдүүлэлт, хил гаалийн шалгалт, хүлээн авагчийн мэдээ хоцроосноос үүдэн гарсан автомашины сул зогсолтын зардлыг үл маргах журмаар барагдуулна” гэжээ.
5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд: РД:, ХЭ: “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний болон гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд ... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, Шийдэв 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, мөн эцсийн өмчлөгчийн мэдээллээр уг компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн байна. /1 хавтас-31-32/
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан үүний дагуу хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан өмнөх хувьцаа эзэмшигчийн бусадтай хийсэн хэлцлийн үүргийг хүлээхгүй үндэслэл болохгүй тул хуулийн этгээд “” ХХК-аас гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардах эрх үүснэ.
6.Нэхэмжлэгч “*******” ХХК нь улс хоорондын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна. Ийнхүү “” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот чиглэлд 13 удаагийн тээвэрлэлтээр ачааг тээвэрлэсэн, тээврийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг, сул зогсолтын зардал 1,940,000 төгрөг нийт 40,940,000 төгрөг байна. Үүнээс хариуцагч “” ХХК тээврийн хөлсөнд нийт 24,500,000 төгрөг төлж, 16,440,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн өвлөг, авлагын дэлгэрэнгүй тайлан “2019/11/07... тээврийн хөлс 611344-7/40...эхний үлдэгдэл 3,000,000 гэж, 2019/11/11...тээврийн хөлс төлөв 611344-7/40... эхний үлдэгдэл 3,000,000...гүйлгээ 3,000,000...эцсийн үлдэгдэл 0.00 гэж, 2019/11/11... тээврийн хөлс 702129-1/40...эхний үлдэгдэл 0.00, эцсийн үлдэгдэл 3,000,000 гэж, 2019/11/15... тээврийн хөлс 730580-7/40...эхний үлдэгдэл 3,000,000... эцсийн үлдэгдэл 6,000,000 гэж, 2019/11/21... тээврийн хөлс 663487-2/40...эхний үлдэгдэл 6,000,000... эцсийн үлдэгдэл 9,000,000 гэж, 2019/11/25...тээврийн хөлс төлөв... гүйлгээ 500,000...эцсийн үлдэгдэл 8,500,000 гэж, 2019/11/26...тээврийн хөлс төлөв... гүйлгээ 3,000,000...эцсийн үлдэгдэл 5,500,000 гэж, 2019/11/27... тээврийн хөлс 694634-6/40-...эхний үлдэгдэл 5,500,000... эцсийн үлдэгдэл 8,500,000 гэж, 2019/12/02... тээврийн хөлс 9916-663487-2/40...эхний үлдэгдэл 8,500,000... эцсийн үлдэгдэл 10,440,000 гэж, 2019/12/04... тээврийн хөлс...эхний үлдэгдэл 10,440,000... гүйлгээ 2,000,000...эцсийн үлдэгдэл 8,440,000 гэж, 2019/12/04... тээврийн хөлс 300543-1/40...эхний үлдэгдэл 8,440,000... эцсийн үлдэгдэл 11,440,000 гэж, 2019/12/06... тээврийн хөлс төлөв...эхний үлдэгдэл 11,440,000... гүйлгээ 3,000,000...эцсийн үлдэгдэл 8,440,000 гэж, 2019/12/09... тээврийн хөлс 912049-7/40...эхний үлдэгдэл 8,440,000... эцсийн үлдэгдэл 11,440,000 гэж, 2019/12/10... тээврийн хөлс төлөв...эхний үлдэгдэл 11,440,000... гүйлгээ 3,000,000...эцсийн үлдэгдэл 8,440,000 гэж, 2019/12/16... тээврийн хөлс төлөв...эхний үлдэгдэл 8,440,000... гүйлгээ 3,000,000...эцсийн үлдэгдэл 5,440,000 гэж, 2019/12/24... тээврийн хөлс 300598-2/40...эхний үлдэгдэл 5,440,000... эцсийн үлдэгдэл 8,440,000 гэж, 2019/12/29... тээврийн хөлс 827680-0/40...эхний үлдэгдэл 8,440,000... эцсийн үлдэгдэл 11,440,000 гэж, 2020/01/14... тээврийн хөлс 702116-1/40...эхний үлдэгдэл 11,440,000... эцсийн үлдэгдэл 14,440,000 гэж, 2020/02/11... тээврийн хөлс 654100-4/40...эхний үлдэгдэл 14,440,000... эцсийн үлдэгдэл 17,440,000 гэж, 2020/02/15... тээврийн хөлс төлөв...эхний үлдэгдэл 17,440,000... гүйлгээ 1,000,000...эцсийн үлдэгдэл 16,440,000 гэж, 2020/04/28... тээврийн хөлс 646533-9/40...эхний үлдэгдэл 16,440,000... эцсийн үлдэгдэл 19,440,000 гэж, 2020/05/13... тээврийн хөлс...эхний үлдэгдэл 19,440,000... гүйлгээ 3,000,000...эцсийн үлдэгдэл 16,440,000 гэж, 2020/08/29... тээврийн хөлс 8772-636750-1/40...эхний үлдэгдэл 16,440,000... эцсийн үлдэгдэл 19,440,000 гэж, 2020/09/03... тээврийн хөлс 8772-636750-1/40...эхний үлдэгдэл 19,440,000... гүйлгээ 3,000,000...эцсийн үлдэгдэл 16,440,000 гэж тусгасан”.
Мөн “” ХХК-ийн 2019 оны экспортын чингэлгийн мэдээний “6-14-т...” бичигдсэн, 2020 оны экспортын чингэлгийн мэдээний “1-4-т бичигдсэн чингэлэг №, цэвэр жин, тээврийн дугаар”, Хятад, Монголын хооронд авто замаар чингэлэг тээвэрлэх шилжүүлэх хуудас “чингэлгийн дугаар, цэвэр жин”, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг “2019-11-01-ний өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2019-11-08-ны өдрийн илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2019-11-13-ны өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2019-11-20-ны өдрийн ... илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2019-11-25-ны өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2019-12-02-ны өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2019-12-10-ны өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2019-12-24-ний өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2019-12-27-ны өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2020-01-10-ны өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2020-02-11-ний өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2020-04-28-ны өдрийн ...илгээсэн үеийн тээврийн хэрэгсэл ”, “2020-08-31-ны өдрийн ...тээврийн хэрэгсэл ” зэргээр ачаа тээвэрлүүлсэн нь тогтоогдож байна. /1 хавтас-12-13, 46-63, 3 хавтас-165,180, 194, 209, 223, 4 хавтас-1, 16, 31, 49, 67, 85, 120, 5 хавтас-36/
7.Хариуцагч тал “Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна” гэж, мөн хуулийн 386.2-д “Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө” гэж, мөн хуулийн 386.4-д “Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд адил хамаарна” гэж, мөн хуулийн 387.1.9-д “тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/-ыг дагалдах бичигт хавсаргана гэж, гэрээний 1.3-т “Ачааг дагалдах бичиг /падаан/-тай тээвэрлэнэ. Дагалдах бичгийг 3 хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж тээвэрлэгч, үйлчлүүлэгч тус бүр нэг нэг хувийг авч, нэг хувийг ачаанд хавсаргана”, “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т “Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ” гэж тус тус заасны дагуу нотлох баримтгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “” ХХК-ийн хүсэлтийн дагуу 13 удаа өөрийн эзэмшлийн автомашинаар ачаа тээвэрлэсэн болох нь 2019, 2020 оны ХХК-ийн экспортын чингэлгийн мэдээ, Хятад, Монголын хооронд авто замаар чингэлэг тээвэрлэх шилжүүлэх хуудас, Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2017/020, мөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2017/271 тоот гэрээ, хавсралт, автомашин эзэмших, эзэмшүүлэх 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19/29 тоот гэрээ, Гаалийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. /5 хавтас-76-91/
8.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан.
Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1.-д заасан тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 395 дугаар зүйлийн 395.2.-т заасан гомдлын шаардлага гаргах эрхэд хамаарна, тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүрэг буюу хөлс төлүүлэхийг шаардах эрх хэрэгжүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа гурван жил хамаарахаар байна.
Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заажээ.
Нэхэмжлэгч тал тээвэрлэлтийн хөлсийг хариуцагчаас удаа дараа утсаар болон зурвасаар шаардсан талаар тайлбарласан, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр болон дугаарын утаснаас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч “” ХХК-ийн захирал А.д тээврийн хөлс мөнгөө авахаар зурвас бичиж, түүний дугаарын утаснаас хөлс төлөх, тооцоо хийх талаар гэрээний үүргээ зөвшөөрсөн хариу өгсөн байна. /1 хавтас-93-99/
9.Талуудын хооронд байгуулагдсан Авто замаар ачаа тээвэрлэх 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 019/122 дугаартай гэрээний 3.2-т “Тээвэрлэгчээс нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөх ба төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасан.
Талуудын гэрээний үүргийн дагуу төлж байсан тогтмол тээврийн хөлс, уг ачааг тээвэрлэсэн чингэлгийн дугаартай тохирсон бөгөөд үлдэгдэл төлбөрийг хэдий хугацаанд төлж барагдуулах, төлбөр төлөх эцсийн хугацаа зэргээ тохироогүй байгаа нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан алданги тооцон гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Хариуцагч “” ХХК-ийн захирал А. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.т компанийг шилжүүлсэн талаар / “талуудын албан ёсны хаяг, байршил, банкны данс, удирдлага зэрэг өөрчлөгдөх тохиолдолд нөгөө талдаа 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ”/ гэрээний 7.5-д заасны дагуу тээвэрлэгч талд мэдэгдээгүй байна.
Иймд тээвэрлэлтийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 16,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, үлдэх 8,220,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 240,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 16,440,000 /арван зургаан сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 8,220,000 /найман сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.250 /хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 240,150 /хоёр зуун дөчин мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ