Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 189/ШШ2024/00016

 

Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,******* давхарт байрлах, “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, овгийн ын /РД:/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 226,924.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.оос зээлийн гэрээний үүрэгт нийт 226,924.79 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Г. нь “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нийт 226,924.79 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн. 

 

Нэхэмжлэгч тал “******* ББСБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээлийн явцын тэмдэглэл, цахим анкет, зураг, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг, хариуцагч хариу тайлбараа шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 226,924.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь зээлийн гэрээний үүрэгт нийт 226,924.79 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,458 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Г.оос тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,729 төгрөгийг, улсын төсвийн данснаас 3,729 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

 

Хариуцагч Г.т шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь  зүйтэй. 

 

Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч овогт ын т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 226,924.79 /хоёр зуун хорин зургаан мянга есөн зуун хорин дөрвөн бүхэл зууны далан ес/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,458 /долоон мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Г.оос тэмдэгтийн хураамж 3,729 /гурван мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 3,729 /гурван мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

 3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Г.т мэдэгдсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ