Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 189/ШШ2024/00017

 

 

Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,******* давхарт байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******, тоотод албан ёсны бүртгэлтэй, ,,, тоотод оршин суух, овгийн ийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 112,866.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Д.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 112,866.67 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Д. нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 112,866.67 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн. 

 

Нэхэмжлэгч тал “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээлийн явцын тэмдэглэл, цахим анкет, зураг, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг, хариуцагч хариу тайлбараа шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 112,866.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 112,866.67 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Д.аас тэмдэгтийн хураамжийн тал хувь 2,275 төгрөгийг, улсын төсвийн данснаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

 

Хариуцагч Д.д шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь  зүйтэй. 

 

Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч овгийн ийн д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 112,866.67 /нэг зуун арван хоёр мянга найман зуун жаран зургаан бүхэл зууны жаран долоо/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Д.аас тэмдэгтийн хураамж 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

 3.Хариуцагч Д. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ