| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 189/2024/00020/И |
| Дугаар | 189/ШШ2024/00019 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 189/ШШ2024/00019
хянан шийдвэрлэх тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Д.Сүхбаатарын гудамж, 14 дүгээр байрны 2 давхарт байрлах, “Нано капитал ББСБ” ХХК /РД:5860237/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, Өндөртолгой 2 дугаар байр, 92 тоотод оршин суух, Зуутраг овгийн Цэдэндамбын Энхтайван /РД:ОВ94111012, 111059231281/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 137,573.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК хариуцагч Ц.Энхтайванаас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 137,573.33 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Ц.Энхтайван нь “Нано капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 137,573.33 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн.
Нэхэмжлэгч тал “Нано капитал ББСБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээлийн явцын тэмдэглэл, цахим анкет, зураг, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг, хариуцагч хариу тайлбараа шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Энхтайванд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 137,573.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ц.Энхтайван нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Энхтайван нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 137,573.33 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,787 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.Энхтайванаас тэмдэгтийн хураамжийн тал хувь 2,393.5 төгрөгийг, улсын төсвийн данснаас 2,393.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ц.Энхтайванд шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Зуутраг овгийн Цэдэндамбын Энхтайванд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 137,573.33 /нэг зуун гучин долоон мянга таван зуун далан гурван бүхэл зууны гучин гурав/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,787 /дөрвөн мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.Энхтайванаас тэмдэгтийн хураамж 2,393.5 /хоёр мянга гурван зуун ерэн гурван бүхэл арваны тав/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 2,393.5 /хоёр мянга гурван зуун ерэн гурван бүхэл арваны тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч Ц.Энхтайван шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ