Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/01627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, ******* дүгээр хороо, өөрийн хаягт лах, ******* дүүргийн ******* ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, тоот хаягт лах, /регистрийн дугаар: /-д холбогдох,

******* ******* өр төлбөрт 57,972,464.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн нийгмийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр өөрчлөгдөн зохион байгуулагдаж -тай нэгдсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, лавлагаагаар тогтоогдож байна. ******* дүүргийн нийгмийн ******* ******* нь адил шаардлага бүхий хоёр нэхэмжлэлийг -д холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 184/ШЗ2024/0 дугаартай шүүгчийн захирамжаар тус хэргүүдийг нэгтгэсэн. Тиймээс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн ******* ерөнхий хуулиар зохицуулна мөн ******* ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн ******* даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна 4.2.1-т "Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн. ******* ******* тухай хуулийн 16 дугаар зүйл ******* ******* шимтгэл төлөх журам 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг нийгмийн ******* төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн ******* дансанд шилжүүлнэ. ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг 17.1.1 дэх хэсгийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг дутуу төлсний улмаас нийгмийн ******* шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын ******* ******* сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ******* ******* байгууллагын дүрэм-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан ******* ******* тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн ******* байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр ******* ******* байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана, ******* ******* тухай хуулийн 18 дугаар зүйл Шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох 18.2-т Ажил олгогч нэгдэх, салах буюу бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдвал шимтгэл төлөх үүрэг нь шинээр бий болсон этгээдэд шилжинэ гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл  -ийн хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 6,094,258.23 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги 3,047,029.12 төгрөг, нийт 9,141,287.35 төгрөгийн өр төлбөрийг гаргуулахаар байна. Мөн  2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй шимтгэл 32,554,117.88 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги 16,7,058.94 төгрөг, нийт 48,831,176.82 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд дээрх хэрэг маргааныг нэгтгэсэн учир хариуцагч -с нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөрт 57,972,464.17 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...  нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр өөрчлөгдөн зохион байгуулагдаж -тай нэгдсэнтэй холбогдуулан маргах зүйлгүй. -д холбогдуулан гаргасан 9,141,087.35 төгрөгийн нэхэмжлэл нь тус компани 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр  -д нэгдэхээс өмнө үүсэн нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөрийн асуудал байсан. Ажил олгогч буюу нь 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн ******* шимтгэлийн төлбөрийг дутуу төлсөн байдаг. Дутуу төлсөн гэдэг нь огт төлөлт хийгээгүй гэдэг ойлголт биш юм. Харин тодорхой хэмжээгээр төлбөр төлөөд үлдэгдэл өр төлбөрийг нэхэмжилж байна гэж ойлгож байна. -ийн 6,094,258.23 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өр, төлбөр үүссэн. ******* ******* ерөнхий хуульд зааснаар нийгмийн ******* төлөлтийг дутуу төлөлт, өр төлбөр, тооцоо нийлсэн актын үлдэгдлийг тус тусад нь тодорхойлж өгсөн байдаг. хариуцлагатай хувьцаат компанийн тухай хуульд зааснаар 3 дугаар зүйлийн 3.1, 3.5 дугаар зүйлд заасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулна. Зохион байгуулалтын хувьд бие даасан үйл ажиллагаа явуулна гэж заасан. Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар хоёр компанийг нэгтгэж, нийгмийн ******* өр, авлага үүссэн эсэх, шимтгэл дутуу төлөгдсөн эсэх асуудлаар шимтгэлийг хуулийн хугацаанд төлөөгүй буюу хэдэн төгрөгийн шимтгэлээс хэдийг нь төлсөн талаар нэхэмжлэгч байгууллага нв нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй. 2014 оноос 2015 онд дангаар бие даан үйл ажиллагаа явуулж байсан ба тухайн үеийн санхүүгийн тайланг хэрэгт хавсаргасан. Үүнээс үзэхэд тус компани нь үйл ажиллагаа явуулж байх үедээ хэдэн төгрөгийн орлого, зарлага гаргасан, эдийн засгийн хүчин чадал нь ямар байсан нь харагдана. Хуулиар төлөгдөх ёстой шимтгэл буюу хугацаандаа төлөөгүй төлбөр нь 6,094,258.23 төгрөг, харин өр төлбөрийн асуудал нь алданги буюу 3,047,029.12 төгрөг гэж миний бие ойлгосон. ******* ******* ерөнхий хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа. Хуучин *******94 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар энэ асуудал зохицуулагдсан. Салбарын хуулийг гарсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөнө гэж ойлгож байгаа. Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын хавсралтад ******* ******* байгууллагын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.1-т зааснаар ******* ******* тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр авлага үүссэн, дутуу төлсөн тохиолдолд төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Дээрх журам нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* ******* тухай хуулийн 20 дугаар зүйлд өөрчлөлт оруулсантай нийцэхгүй байна. Хууль хэрэглээний хувьд ч гэсэн шүүх анхаарч үзэх хэрэгтэй. ******* дүүргийн нийгмийн ******* ******* нь -иас алданги шаардах эрхгүй. Харин -аас 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй шимтгэл 32,554,117.88 төгрөгийг ******* дүүргийн нийгмийн ******* ******* нь нэхэмжилсэн байна. Хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгч буй баримтаар нь 20******* оноос эхлэн санхүүгийн тайланд 1,000,000 төгрөгийн алдагдалд орсон байдаг. Дутуу төлсөн гэх 32,554,117.88 төгрөг дээр нийгмийн ******* шимтгэлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги 16,2,058.94 төгрөг, нийт 48,831,176.82 төгрөг нэхэмжилж байгаа нь цаг хугацааны хувьд авч үзвэл санхүүгийн чадваргүй байсан нь тайлангаар батлагддаг. Гэсэн хэдий ч улирлын шинж чанартай ажил хийж байсан учир тухайн хүмүүст төр засгаас дэмжлэг үзүүлж байсан. Тус дэмжлэгийн дагуу орон тооны буюу конторын ажилчдаа ажиллуулсан ба нийгмийн ******* шимтгэлийн тусгай тайланг холбогдох эрх бүхий байгууллага руу байсан байна. Энэ нь компанийн үйл ажиллагааг хэвийн тасалдуулахгүй явуулахын тулд энэхүү арга хэмжээг авч байсан. Гэхдээ санхүүгийн тайлан явуулж байсан дээрх хугацаанд ашиг олж байсан уу? гэвэл ашиг олоогүй, хасах үнэлгээтэй санхүүгийн тайлан харагддаг. ******* дүүргийн ******* ******* хэлтсээс -тай тооцоо нийлж байгаагүй. Хуульд зааснаар шимтгэлийн өр төлбөр гарсан талаар мэдэгдэх, өр төлбөр барагдуулах тухай шаардлага хүргүүлэх зэрэг ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Өнгөрсөн хугацаанд яагаад шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй вэ?. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаар нэг ч баримт авагдаагүй байна. ******* ******* байгууллага хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж шаардах эрхээ хэрэгжүүлж, мэдэгдэх ажиллагааг хийгээгүйгээс өнөөдөр тус компани нийгмийн ******* өр төлбөр болон алданги төлөх нөхцөл байдалд хүрсэн гэж үзэж байна. 20******* онд дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид-******* гарсны улмаас Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдсон. ******* ******* ******* нь нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс их хэмжээний алданги хуримтлагдах болсон, мөн хариуцагч аж ахуйн нэгжийн хувьд бизнесийн үйл ажиллагаа доголдсон тул алдангийг төлөх үндэслэлгүй нөхцөл бүрдэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ******* дүүргийн нийгмийн ******* хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн нийгмийн ******* газрын даргын төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай тушаал, ******* дүүргийн ******* ******* хэлтсээс д олгосон 2024 оны 01 дүгээр сарын 23-ниы өдрийн 64 дугаартай итгэмжлэл, -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар, -ийн нийгмийн ******* шимтгэл төлөлтийн 2015 оны 06 дугаар сарын тайлан, -д ажиллаж буй даатгуулагчийн 2015 оны 06 дугаар сарын нийгмийн ******* шимтгэл ногдуулалт -ийн нийгмийн ******* шимтгэл төлөлтийн 2016 оны 02 дугаар сарын тайлан, -д ажиллаж буй даатгуулагчийн 2016 оны 02 дугаар сарын нийгмийн ******* шимтгэл ногдуулалт, -ийн заавал даатгах даатгуулагчдын нийгмийн ******* шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9, 2013, 2014, 2015, 2023), -ийн заавал даатгах даатгуулагчдын нийгмийн ******* шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9, 2014, 2015, 2016, 2017, 2018, 20*******, 2020, 2021, 2022, 2023), -ийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/14-015 дугаартай албан тоот, Нийслэлийн ******* дүүргийн ******* ******* хэлтсийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл алдангийг гаргуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 832 дугаартай албан тоот хавсралтуудын хамт, -ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх алданги тооцсон хүснэгт, -ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх алданги тооцсон хүснэгт, ******* ******* Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаал хавсралтын хамт.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: -ийн хуулийн этгээдийн лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05/07 дугаартай хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл, -ийн 2012 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан, -ийн 2014 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, -ийн 2015 оны 01 дүгээр улирлын санхүүгийн тайлан, -ийн 2014 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, -ийн 2015 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, -ийн 2015 оны 04 дүгээр улирлын цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, -ийн 2016 оны 01 дүгээр улирлын цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, -ийн 2016 оны 04 дүгээр улирлын цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, -ийн 2016 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, -ийн 2020 оны 04 дүгээр улирлын цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, -ийн 2020 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, -ийн 2021 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, -ийн 2022 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, -ийн 2023 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, -ийн 20******* оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06/0******* дугаартай төлбөрийн чадваргүйд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ20*******/10435 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж.

 

5. Шүүх дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9/3477 дугаартай албан тоот, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хамт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* хариуцагч -д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр, алдангид нийт 57,972,464.17 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нийгмийн ******* шимтгэлийн өрийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрснөөр талууд маргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... манай *******т бүртгэлтэй интернэшл 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн ******* шимтгэлийг төлөөгүй. Энэ өр төлбөр 32,554,117.88 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 16,7,058.94 төгрөг болсон. Мөн -д хожим нэгдсэн нь манай *******т бүртгэлтэй бөгөөд 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн ******* шимтгэлийг төлөөгүй. Энэ өр төлбөр 6,094,258.23 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 3,047,029.12 төгрөг болсон. Иймд нийт 57,972,464.17 төгрөгийг хариуцагч -иас гаргуулах үндэслэлтэй ... гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа: ... -д нэгдсэн, -ийн 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын нийгмийн ******* шимтгэлийн өр 32,554,117.88 төгрөг, -ийн 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын хооронд төлөх ёстой нийгмийн ******* шимтгэл 6,094,258.23 төгрөг болсон талаар маргахгүй, харин ******* дүүргийн ******* ******* ******* нь нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс их хэмжээний алданги хуримтлагдах болсон, мөн хариуцагч аж ахуйн нэгжийн хувьд бизнесийн үйл ажиллагаа доголдсон тул алдангийг төлөх үндэслэлгүй ... гэж тайлбарласан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хэргийн оролцогчид нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг. Иймд -ийн 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын сарыг дуустал хугацааны нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөр 9,141,287.35 төгрөг, -ийн 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөр 48,831,176.82 төгрөг болох нь тус тус тогтоогдсон гэж үзнэ.

5. нь -д нэгдсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн лавлагаа, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар -ийн бусдад төлөх өр төлбөрийг хариуцна.

6. Зохигчид дээрх компаниудын хугацаандаа төлөөгүй нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөрт алданги тооцох үндэслэлтэй эсэх, алдангийг багасгах эсэх талаар маргасан.

7. Нэхэмжлэгч нь 2014-2016 оны нийгмийн ******* шимтгэлийн өр шаардсан буюу энэ хугацаанд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ******* ******* тухай хууль /*******94 он/-ын холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.

8. ******* ******* тухай хууль /*******94 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д нийгмийн ******* шимтгэл төлөх үүргийг хуульчилсан, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нийгмийн ******* шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.1%-ийн алданги тооцох талаар заажээ.

9. ******* ******* тухай хууль /*******94 он/-ийн 20 дугаар зүйлээр хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан байх тул хуулийн 20.1-д заасан алданги нь үүргээ биелүүлээгүй шимтгэл төлөгчид хүлээлгэж буй хариуцлага юм. Энэ тохиолдолд нийгмийн ******* байгууллага өр төлбөрийг нэхсэн эсэх, хуульд заасан өр төлбөр барагдуулах арга хэмжээг авсан эсэх нь шимтгэл төлөгчид хариуцлага ногдуулахад саад болохгүй. Иймд их хэмжээний алданги хуримтлагдахад нийгмийн ******* байгууллагын үүргээ гүйцэтгээгүй буруутай үйлдэл нөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

10. ******* ******* шимтгэл нь хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин, хөлснөөс суутгал хийгддэг, нийт иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, нэгдсэн санд төвлөрүүлж тэдэнд тэтгэлэг тусламж үзүүлэх зорилготой албан журмын даатгал тул иргэнийг хөдөлмөр эрхлүүлсэн хуулийн этгээд ашигтай, алдагдалтай ажилласан эсэх нь түүний хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй явдлыг зөвтгөх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд болон -ийн 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх хугацааны өр төлбөр, алдангид нийт 57,972,464.17 төгрөгийг хариуцагч -иас гаргуулан ******* дүүргийн ******* ******* ******* олгох нь зүйтэй гэж үзлээ.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн нийгмийн ******* ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч  -иас 447,812 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* ******* тухай хууль /*******94 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг тус тус баримтлан -иас 57,972,464.17 төгрөгийг гаргуулан ******* дүүргийн ******* ******* *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч -иас 447,812 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР