| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2023/04679/И |
| Дугаар | 184/ШШ2024/01385 |
| Огноо | 2024-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/01385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хэсэг, Дайчдын хөшөө ******* дүгээр гудамж, ************** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:ОЮ88022*******3/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, *******9-*******3 тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ЧЖ79099*******/-т холбогдох,
Худалдсан автомашины үлдэгдэл төлбөрт 7.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц.т холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Б.******* нь Сайн моторс авто худалдааг хувиараа эрхэлдэг. Тус газраас иргэн Ц. нь 2023 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр Lexus RX-*******50h маркийн авто машиныг *******39.000.000 төгрөгөөр худалдан худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн үедээ хариуцагч Ц. нь өөрийн өмчлөлийн Lexus NX300h маркийн автомашинаа 70,000,000 төгрөгт тооцож өгсөн ба уг машин нь 2*******,*******95,07******* төгрөгийн зээлийн барьцаанд байсан. Бид харилцан тохиролцож уг машины үлдэгдэл зээлийг би төлж машиныг барьцаанаас чөлөөлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Улмаар ББСБ ХХК-иас 87.000.000 төгрөг миний данс руу орж ирсэн тул үлдэх төлбөр болох 6,*******95,07******* төгрөгийг Ц.аас гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: Lexus RX-*******50h маркийн автомашиныг *******30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар бид харилцан тохиролцсон. Үүнээс 52,000,000 төгрөгт өөрийн өмчлөлийн Lexus NX300h маркийн автомашиныг тооцож өгөхөөр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн. ББСБ ХХК-иас 87.000.000 төгрөг төлсөн тул нэмж төлбөр төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
*******. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц.т холбогдуулан, худалдсан автомашины үлдэгдэл төлбөрт 7.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6.*******95.07******* төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгасныг хариуцагч Ц. бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2023 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр миний бие Ц.тай худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр Lexus RX*******50h маркийн автомашиныг *******39,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Хариуцагч Ц. нь өөрийн өмчлөлийн Lexus NX300h маркийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр үнэлж, уг автомашиныг барьцаалсан зээлийн төлбөр болох 2*******,*******95,07******* төгрөгийг төлбөрөөс хасаж, нийт *******5,50*******,929 төгрөгт тооцон миний өмчлөлд шилжүүлэх, үлдэх төлбөрийг зээл авч төлөхөөр тохиролцсон. Хариуцагч Ц.ын харилцагч ББСБ-аас 87,000,000 төгрөг над руу орж ирсэн тул дутуу төлсөн 6,*******95,07******* төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: ... автомашиныг *******30.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, өөрийн өмчлөлийн автомашинаа 70.000.000 төгрөгт тооцож өгсөн тул нэмж төлбөр төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан. Түүнчлэн, автомашины анхны өмчлөгч Т.Нямдорж нь автомашиныг худалдан борлуулах итгэмжлэлийг Б.*******т олгоогүй байхад бусдад зарсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхээ шилжүүлээгүй байхад нэхэмжлэл гаргасан гэж хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэмж тайлбарласан.
*******. Талууд Ц.ын өмчлөлийн Lexus NX300h маркийн автомашины үнэлгээг 70.000.000 төгрөг гэж тохирсон, уг машин 2*******,*******95,07******* төгрөгийн зээлийн барьцаанд байсан, уг зээлийг Б.******* төлсөн талаар маргаагүй. Нэг талын тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-т зааснаар тухайн үйл баримтыг үнэн, зөв гэж үздэг. Харин Lexus RX*******50h маркийн автомашины үнийг нэхэмжлэгч *******39.000.000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарласан бол хариуцагч *******30.000.000 төгрөгөөр тохирсон гэж зөрүүтэй тайлбар гаргаж маргасан.
5. Талууд 2023 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн Lexus RX*******50h маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшлийн Lexus NX300h маркийн автомашинаар арилжих, зөрүү төлбөрийг хариуцагч Ц. төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 27******* дүгээр зүйлийн 27*******.*******-д заасан арилжааны гэрээг байгуулжээ.
Дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 202 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу хэн аль нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн 0**************9 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ-ны 3.*******-д автомашины нийт үнийг *******30.000.000 төгрөг гэж, гэрээний 3.2-т хэсэгчилж төлөх үнийг 87.000.000+52.000.000 /нийт *******39.000.000 төгрөг/ гэж зөрүүтэй бичжээ.
7. Талууд Lexus RX*******50h маркийн автомашиныг *******39.000.000 төгрөгөөр арилжихаар тохиролцсон болох нь ББСБ ХХК-ийн Бизнесийн орлоготой зээл хүсэгчийн судалгааны маягт-д: ... сайн моторс авто худалдааны төвөөс *******39.000.000 төгрөгөөр Lexus RX*******50h маркийн автомашин худалдан авч байгаа, урьдчилгаа 52.000.000 төгрөг төлсөн, үлдэх 87.000.000 төгрөгийг зээлэх хүсэлтэй байна ... гэж бичсэн хариуцагч Ц.ын гарын үсэг бүхий бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
7.******* Түүнчлэн, хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Б.*******т 70,000,000 төгрөг төлсөн /Lexus NX300h маркийн автомашиныг тооцож өгснөөс хойш/-өөс хойш 87.000.000 төгрөгийг нэмж төлсөн байна. Хэрэв талууд Lexus RX*******50h маркийн автомашиныг үнийг *******30.000.000 төгрөгөөр тохиролцсон бол хариуцагч Б.******* нь 60,000,000 төгрөг төлөх байжээ.
7.2 Хариуцагч Ц. нь өөрийн өмчлөлийн Lexus NX300h маркийн автомашиныг 70.000.000 төгрөгөөр үнэлсэн, энэ автомашин нь 2*******.50*******.929 төгрөгийн зээлийн барьцаанд байсан, энэ төлбөрийг нэхэмжлэгч Б.******* төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй. Энэ тохиолдолд, Lexus RX*******50h загварын автомашины арилжих үнийг талууд *******30.000.000 төгрөгөөс илүү үнээр тохиролцсон буюу гэрээний 3.2-т бичигдсэний дагуу *******39.000.000 төгрөгөөр арилжихаар тохирсон гэж үзэхээр байна.
8. Автомашины анхны өмчлөгч Б.*******т олгосон итгэмжлэл, шаардах эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтад Lexus RX*******50h маркийн автомашиныг *******30.000.000 гэж бичсэн байх боловч энэ нь дээр дурдсанаар Ц.аас Б.*******т 2,50*******,929 төгрөг буюу илүү төлбөр төлсөн үйл баримтаар няцаагдаж байна.
9. Хариуцагч талаас, Lexus RX*******50h маркийн автомашины анхны өмчлөгч Т.Нямдорж нь автомашиныг худалдан борлуулах итгэмжлэлийг Б.*******т олгоогүй байхад бусдад зарсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхээ шилжүүлээгүй байхад нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.
*******0. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц. нар 2023 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр харилцан тохиролцож Lexus RX*******50h маркийн автомашиныг Lexus NX300h маркийн автомашинаар арилжихаар харилцан бие биеийнхээ өмнө үүрэг хүлээсэн. Энэ үүрэг-ийн гүйцэтгэлийг шаардахад тухайн үүрэг биелэх боломжтой байсан эсэх, хөрөнгийн жинхэнэ өмчлөгч гэрээ байгуулсан эсэх нь ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл, Б.*******т хэзээ итгэмжлэл олгосон, шаардах эрхээ шилжүүлсэн эсэх, хэзээ шилжүүлсэн зэрэг нь Б.******* болон Ц.ын хооронд байгуулсан гэрээний үүргийг шаардахад саад болохгүй. /Үүргийн хэлцэл өмчийн хэлцлээс тусгаарлагдах зарчим/
*******. Талууд Lexus RX*******50h маркийн автомашиныг *******39.000.000 төгрөгт тооцон арилжихаар тохиролцсон байх ба хариуцагч Ц. нь *******5.50*******.929 төгрөг /харилцан тохиролцсоны дагуу 70.000.000 төгрөгийн үнэлгээнээс зээлийн төлбөр болох 2*******,*******95,07******* төгрөгийг хасаж/-ийн үнэлгээ бүхий Lexus NX300h маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн, ББСБ ХХК-иас 87.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул хариуцагч Ц. нь үлдэх 6,*******95,07******* төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй.
*******2. Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.*******-д: Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно. гэж заасан тул мөн хуулийн 27******* дүгээр зүйлийн 27*******.*******-д заасан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн шаардсан 6,*******95,07******* төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
*******3. Нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн аль нь арилжиж буй хөрөнгө болох Lexus NX300h маркийн автомашины үнэлгээг анх тогтоохдоо 70.000.000 төгрөгөөс уг хөрөнгөд ногдох өр болох 2*******.*******95.07******* төгрөгийг хасаж тооцохоор тохирсон /*******5.50*******.929 төгрөг/ хэмээн тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Б.*******ыг Ц.ын өмнөөс өр барагдуулах даалгавар гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй /Иргэний хуулийн 399 дүгээр зүйл/, Ц. нь үндэслэлгүй хөрөнгөжсөн /Иргэний хуулийн *******96 дугаар зүйл/ гэж үзээгүй ба дээр дурдсанаар арилжсан эд хөрөнгийн зөрүү төлбөрийг шаардаж байна гэж үзсэн болно.
**************. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн *******26,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас *******8,87******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.*******, *******6, *******8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 27******* дүгээр зүйлийн 27*******.*******-д заасныг баримтлан Ц.аас 6,*******95,07******* төгрөгийг гаргуулан Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******26,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас *******8,87******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.