| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/01043/И |
| Дугаар | 184/ШШ2024/01354 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/01354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байранд байрлах, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо /гэрчилгээний дугаар: *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр ******* тоот хаягт бүртгэлтэй боловч ******* дүүрэг, дугаар хороо, байр тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,844,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Д.д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,844,320 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******-р байр, ******* тоотод оршин суугч Д. нь ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 12 дугаар cap хүртэлх нийт 76 сарын хугацаанд төлөөгүйгээс сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа доголдож бусад оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүйн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийх, лифтний төлбөр, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг маш олон ажлууд бүрэн гүйцэт хийгдэхгүй доголдох хэмжээнд хүрээд байгаа ба төлбөрөө төлсөн бусад оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ. гэж заасан. Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмст хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байх, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148 дугаар зүйлийн 148.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй... гэж заасан тул cap бүрийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөх үүрэгтэй юм. Хариуцагч Д. нь 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр надтай холбогдон 600,000 төгрөгийг ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны данс руу шилжүүлсэн тул 1,244,320 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Д. нь шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нэхэмжлэх №10, *******-******* тоот Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн график, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай хурлын тогтоол, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 03 дугаартай Ажилд томилох тухай удирдах зөвлөлийн хурлын тогтоол.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна
1. Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1,844,320 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1.244.320 төгрөг нэхэмжилсэн.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 12 дугаар cap хүртэлх нийт 76 сарын хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүйгээс холбооны үйл ажиллагаа доголдож бусад оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна. Хариуцагч Д. нь 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр надтай холбогдон 600,000 төгрөгийг ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны данс руу шилжүүлсэн тул 1,244,320 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Д.д нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг мөн тайлбарлаж өгсөн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
5. Шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагч Д.д шуудангаар болон утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
6. Дээрх тохиолдолд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үнэн зөв гэж үздэг, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл болдог. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заажээ.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны Хаан банк дахь данс руу 600,000 төгрөгийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул хариуцагч Д.гаас 1,244,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
8. Хариуцагч Д.д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.6-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийн шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 44,459 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 44,459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 34,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Д.гаас 1,244,320 төгрөгийг гаргуулан ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 34,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.