Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 140/ШШ2024/00130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ******* оршин суух овгийн *******ийн нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Эрүүлийг хамгаалах газар сантехникчээр ажиллаж байгаад ******* Хомын талын Хүн эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Би Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийг 1981 онд суралцаж төгссөн. Цэрэгт явж ирээд Эрүүлийг хамгаалах газар сантехникчээр, жолоочоор ажиллаж байсан. Эрүүлийг хамгаалах газар сантехникчээр ажиллаж байгаад мэргэжлийнхээ дагуу жолоочоор ******* хомын төл руу явсан. Би өмнө нь шүүхээр ажиллаж байсан байдлаа шүүхээр нэг удаа тогтоолгож байсан. Энэ оноос энэ он хүртэл тогтоолго гэсэн юм. Одоо 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэртээ гарах юм. Тэгээд саяхан материалаа аваачаад өгсөн чинь энэ онуудыг тогтоолго гэсэн.

Иймд намайг 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газар сантехникчээр, 1986 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа ******* Хомын талын хүний их эмчийн салбарт түргэн тусламжийн жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газраас 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалын хуулбар, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын лавлагааны хуулбар, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 619 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэгч *******ийн хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрч С.Балжинням, гэрч ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Мөн Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 619 дугаартай шийдвэртэй иргэний хэргийг татан авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газар сантехникчээр, 1986 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа ******* Хомын талын хүний их эмчийн салбарт түргэн тусламжийн жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газраас 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон №427932 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдөр сантехникчээр ажиллуулав, 1986 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мэргэжлийн ажлаа хийх болсон тул сантехникчийн ажлаас чөлөөлж хомын талын хүний их эмчийн салбарт түргэн тусламжийн жолоочоор ажиллуулав, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөр газар шилжих болсон тул хомын хүний их эмчийн салбарын түргэн тусламжийн жолоочийн ажлаас чөлөөлөв гэх хэсэг,

Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалын хуулбар, уг тушаалд

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагааны хуулбар,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 619 дугаартай шийдвэр, уг шийдвэрийн тогтоох хэсэгт *******ийг 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* Хомын талын хүний их эмчийн салбарт болон тус сумын угаалгын нунтгийн үйлдвэрт жолоочоор ажиллаж байсныг тогтоосон хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т Дөрвөлжин сум, Хом нунтгийн үйлдвэр, хөнгөн тэрэгний жолооч, 1988 он гэх бичилт,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т Боловсрол-бүрэн бус дунд гэх бичилт /хх-ийн 32/,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 204 дугаартай нэхэмжлэгч ******* нь нөхөн даатгалд хамрагдаагүй тухай тодорхойлолт,

Нэхэмжлэгч *******ийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч ******* өгсөн мэдүүлгийн: ******* нь намайг жолоочоор ажиллаж байхад 1985 онд манай газар сантехникчээр ажилд орж байсан, Эрүүлийг хамгаалах газар хамт жолоочоор ажиллаж байсан гэх хэсэг,

Гэрч *******ийн өгсөн мэдүүлгийн: ******* нь сургуульд сурч байгаад цэрэгт яваад ирээд Эрүүлийг хамгаалах газар жолоочоор ажиллаж байсан, хомын талд жолоочоор ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *******ийг Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газар болон Завхан аймгийн ******* Хомын талын хүний их эмчийн салбарт ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овгийн *******ийн

- Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газар 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сантехникчээр,

- Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа ******* Хомын талын хүний их эмчийн салбарт 1986 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд түргэн тусламжийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ