Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/80

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, хохирогчийн өмгөөлөгч Д.*******чимэг, шүүгдэгч Д.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******-*******д холбогдох эрүүгийн 1736000300014 дугаартай, 178/2017/0081/Э/ индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт ******* аймгийн ******* сумын 2-р баг, Бортод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******-*******,    

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.*******-******* нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бусдын эзэмшлийн “Чансаа” маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас мотоциклийн араар сууж явсан Ч.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д.*******-*******  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* гэдэг хүнээр гэрийнхээ мод тааруулуулж авчихаад нагац ах Болдхуягийн мотоцикльтой *******г гэрт нь хүргэж өгөхөөр явж байгаад Жаргалант сумын дээд талаас доошоо явж байтал баруун гар талын гудамжнаас “Истема” маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд тухайн машиныг мөргөөд миний араар сууж явсан ******* шидэгдээд би мотоцикльтойгоо машины урд талд унасан байсан.Тэгээд би босож ирээд ухрааж байгаарай гэж хэлсэн чинь тэр машины жолооч эгч машинаа ухраагаад би мотоциклио босгоод данхраадаж тавиад өөрийнхөө ээжийг дуудаад тэгээд машины эгчийг одоо яах уу цагдаа дуудах уу гэсэн чинь яах юм, тохироод явчихъя гэж хэлсэн.Тэгээд манай ээж, *******гийн эгч бас ирээд бид хоёрыг эмнэлэг аваад явсан  гэжээ./хх 59-р хуудас/

Хохирогч Ч.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 08-ны өглөө *******-******* надтай яриад  гэр тааруулаад өг гэхээр нь тэднийд очиж гэрийг нь тааруулж өгсөн. Тэгээд *******-******* мотоциклиороо намайг гэрт хүргэж өгөхөөр явж байгаад Жаргалант сумын дээд талын шороон зам дээр доошоо явж байтал урдаас “Истема” маркийн  машин гараад ирэхээр нь *******-******* мотоциклийнхоо тоормоз гишгэсэн.Тэгсэн зогсож чадалгүй машины урдаас очоод мөргөлдөөд би мотоциклиос шидэгдээд *******-******* мотоциклийнхоо хажууд шидэгдээд мотоцикль нь машины доор орсон. Тэгээд бид хоёр босож ирээд уг машины жолоочийг ухарч бай гэж хэлээд машиныг нь ухраагаад мотоциклио доороос нь гаргаж аваад данхраадаад зогсоосон. Тэгсэн машины жолооч эмэгтэй хүн байсан ба хажуудаа нэг жижиг хүүхэдтэй явж байсан. Би өөрийнхөө эгч Ч. луу яриад би аваарт орчихлоо гэсэн чинь манай эгч болон *******-Эрдэнийн ар гэрийнхэн ирээд бид хоёрыг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр гарынхаа зураг авахуулчихаад цагдаа руу явсан. Миний баруун талын дал бяцарч зүрхэнд нөлөөлсөн байна гэсэн. Хохирлоо барагдуулж авсан, одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./хх-21--р хуудас/

Шүүгдэгч Д.*******-******* Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргаж *******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү   гэжээ. /хх -78-р хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19-р хуудас/

2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэнд: “...”Истема” маркийн 36-06 УБК улсын дугаартай  машин жолоодож явсан П.Энхбаяр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Улсын дугааргүй, “Чансаа” маркийн мотоцикль жолоодож явсан Б.*******-******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч Д.*******-******* Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 1.4-д замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл, мөн дүрмийн 2.2-д Монгол улсын нийт нутаг дэвсгэр дээр олон замын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.а/ замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоочийн эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, 2.3-д Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг тус тус зөрчсөн байна. Уг зам тээврийн осол нь улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикль жолоодож явсан Д.*******-******* нь адил замын уулзварт баруун гар талаас ойртон ирсэн давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс болж гарсан. Дүгнэлт гаргасан: цагдаагийн ахмад Ц.Мөнхбат гэжээ./ хх-37-р хуудас/

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 374 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:1.Ч.*******гийн биед гэмтэл учирсан байна.

2.Ч.*******гийн биед баруун дал ясны их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

3.Ч.*******гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4. Ч.*******гийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.

5. Ч.*******гийн биед учирсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан / удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. дүгнэлт гаргасан шинжээч эмч Д.Тогтох гэсэн./хх-49-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Д.*******-******* нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бусдын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Чансаа” маркийн мотоцикль жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ч.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ч.*******гийн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.*******-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******-******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  ял шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдож байна.

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5/02 дугаартай “Ялын төрөл хэмжээний тухай” прокурорын санал, шүүгдэгч прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байдлыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д.*******-*******д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******-******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн байдлыг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.8,10, 37.1, 37.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******  овогт *******ийн *******-Эрдэнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ийн *******-Эрдэнийг 460 / дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыгшүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, Д.*******-******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС