| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03050/И |
| Дугаар | 184/ШШ2024/02146 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02146
2024 4 22 184/ШШ2024/02146
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: “*** ББСБ” ХХК /РД: ****/. Хаяг: Баянгол дүүрэг, **-р хороо, ***-200 тоот
Хариуцагч: ****ын ***** /РД: ********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, *р хороо, Толгойт **-р гудамж,** а тоот
Зээлийн гэрээний үүрэгт 2,642,367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***** ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч болон хариуцагч ***** нарын хооронд 2022 оны 2-р сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тул зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 1,599,900 төгрөгийг 1 сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Тухайн зээлийг ****** нь гар утас худалдан авах төлбөр болох 1,599,900 төгрөгийг “******” ХХК-д шилжүүлсэн. Мөн ****** тус гар утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан. Гэвч хариуцагч зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөхгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,425,035 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,039,662 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 168,670 төгрөг, нийт 2,633,367 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,642,367 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,642,367 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 142,367 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК нь******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,642,367 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,642,367 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 142,367 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “***** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,642,367 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,642,367 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 142,367 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,228 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 28,614 төгрөгийг хариуцагчаас 28,614 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ