| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03055/И |
| Дугаар | 184/ШШ2024/01981 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/01981
| 2024 4 15 | 184/ШШ2024/01981 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК /РД: *****/ Хаяг: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, *****оффисийн барилга *** давхар, **** тоот
Хариуцагч: *****-ын ***** /РД: *******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, Одонт 12-р гудамж,**** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 159,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ****** 2023 оны 3-р сарын 9-ний өдөр ******** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 8-р сарын 29-ний өдөр 150,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ****** тоот зээлийг Хаан банк дахь 5******* тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч ********\ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 2-р сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр 135,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 57,270 төгрөг, хүүгийн төлбөрт төлсөн 32,430 төгрөгийг хасаж, нийт хүү 24,840 төгрөг, нийт 159,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 159,840 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч********* ББСБ ХХК нь хариуцагч ******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 159,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,446 төгрөгөөс 2,723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 2,723 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 159,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,446 төгрөгөөс 2,723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 2,723 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ